Шинжлэх ухаанаар сонин юу байна?

Телепорт
Квантын энтанглмент буюу квантын хос төлөвт орсон хоёр эгэл бөөмийн хоорондын орон зай хэчнээн хол байхаас үл хамааран квантын төлвөө нэгэн агшинд солилцдог, энэ нь харьцангуйн онолыг зөрчиж, гэрлээс хурдан мэдээлэл дамжуулж буй явдал болохын сацуу мэдээлэл дамжуулах, тэр дундаа компьютерийн криптографын цоо шинэ примитивийг бидэнд олгож байна, цаашлаад механицист нөхдүүд хүн бол ердөө бөөмсийн цуглуулга буюу мэдээлэл төдий юм бол энэ аргыг ашиглаад хүнийг телепорт хийж болох санаа ч байдаг, ийм төрлийн телепортыг гэрлийн фотоны түвшинд амжилттай хийсэн.

Холограм ертөнц хоорондын хар нүхэн хаалга
Термодинамикийн онолд мэдээлэл үүрд оршино гэдэг бол харьцангуйн онолд хар нүх мэдээллийг залгиж орхидог, энэ парадоксыг квантын онол, тэр дундаа хар нүхний Хокингийн цацаргалт шийддэг, үүнээс урган хар нүхрүү унасан матер-энергийн мэдээлэл усанд хаясан чулууны үүсгэх долгион мэт хар нүхний гадрага буюу үйл явдлын хаяавч (event horizon) дээр үлддэг, энэ мэдээлэл үүрд орших ба уг мэдээллүүд холографик зарчмын дагуу өөр ертөнцийг үүсгэсэн байх боломжтой, өөрөөр хэлбэл хоёр хэмжээст гадрага дээрх мэдээллүүд гурван хэмжээст холограм ертөнцийг бий болгосон байх боломжтой, цаашлаад бид ч аль нэг хар нүхний ийм холограм ертөнцөд амьдарч байх боломжтой. Хокингийн цацаргалтаар уг мэдээлэл эргээд хар нүхний гадна талын ертөнцөд орж ирэх боломжтой, өөрөөр хэлбэл хар нүхэндэх холограм ертөнцөөс манай ертөнцөд матер-энерги ирэх боломжтой, хар нүх нь эдгээр ертөнц дундын хаалга байх боломжтой.

Матрикс ертөнц
Ертөнцийг үзэх үзлийн хувьд хүмүүн зарчим (антроп), тэр дундаа симуляцын таамаг (simulation hypothesis) гэх ойлголт бий. Бид ямар нэг симулятор дотор ажиллаж буй програмууд байж болно, харамсалтай нь бид үүнийг мэдэх боломжгүй. Тэгвэл яах гэж бидний симуляцласан байж болохов? Зарчмын хувьд бүтээгчид ч өөрсдийгөө симулятор дотор байгаа үгүйг мэдэх боломжгүй, магадгүй энэ асуултандаа хариулт олох гэж биднийг симуляцлаж ч байгаа юм билүү. Энэ нь цаашлаад компьютерийн зурах тооцоолол (render), эрчим хүч, түүний хэмнэлт зэрэгтэй холбогдож, зөвхөн бидний харж буй зүйл л зурагддаг байх таамаглалыг гаргаж ирдэг, квантын физикийн хос нүхний туршилт (double slit experiment) үүнийг батлаж байх магадлалтай.

Хиймэл оюун
Мөн хүний нерон эсийг бүдүүвчлэн загварчласан компьютерийн неурал сүлжээг ашиглан олон төрлийн ажлыг хийлгэж, хүнийг орлуулах боллоо, энэ нь цаашлаад философийн хувьд ухамсар (conscious) гэж юу вэ гэсэн асуултыг физикийн түвшинд хөндөж, хиймэл неурал сүлжээнд ухамсар үүсэх үү гэсэн асуултруу хөтлөнө. Тархийг загварчлан хийсэн хиймэл оюун ухаан хүн шиг ажиллаж чадаж байвал бидний тархи ч неурал сүлжээнээс өөр юм биш юм биш байгаа, өөрөөр хэлбэл ирээдүйд бид хиймэл оюун ухааны эрхийг хамгаалаад явж байх болов уу.

Харна гэдэг нь хүрнэ гэсэн үг
Квантын механикт (Ньютоны механикийг классик механик гэдэг) ажиглагч гэсэн ойлголт хурцаар тавигддаг, ажиглагч аливаа бөөмийн квантын төлөвт өөрчлөлт оруулдаг, өөрөөр хэлбэл орчлонг хүн ажиглах явдал нь өөрөө тодорхой хэмжээгээр энэхүү ажиглалтын шинж чанарыг тодорхойлдог, бүр туршилтаар баталсан. Тэгвэл ажиглагч гэж хэн юм, ухамсар гэж юу юм гэсэн асуулт аяндаа гарч ирнэ.

Ертөнцийг харах шинэ нүд
Мөн шинжлэх ухаанд, тэр дундаа астрономийн нэгэн шинэ салбар нээгдсэн нь таталцлын долгион. Цэвэр харьцангуйн онолын ойлголт боловч саяхан үүнийг туршилтаар баталсан. Энэ нь орон-цаг (space-time) нь даавуу шиг нэхмэл (fabric) чанартай юм бол бие биенээ бараг гэрлийн хурдтай тойрч буй хоёр хар нүхнүүдийн муруйлгасан орон-цаг нь эргүүлэг үүсгэж, мэдэгдэхүйц орон-цагийн муруйлтын долгион орчлонд цацагдах болно, үүнийг таталцлын долгион (gravity wave) гэж нэрлээд, түүнийг барьж авах телескоп бүтээснээр Ньютоны уламжлалт оптик телескопоос тэс ондоо ажиглалтын примитив нээгдэж байгаа юм. Одоогоор энэ телескопын хүчин чадал, нарийвчлалыг улам сайжруулах ажил хийгдэж байгаа ба эн нь бид ертөнцийг цоо шинэ нүдээр харж эхэлж байна гэсэн үг юм.

Харийнханд бэлэн үү?
Харь гаригийн ухаант амьдрал шинжлэх ухааны хувьд боломжтой тул тэдэнтэй харилцаа холбоо тогтоох нь шинжлэх ухааны ажил болж таарна. Үүний дагуу асар том радио телескопууд, жишээ нь дэлхийн хамгийн том, бүтэн тосгоны дайтай FAST радио телескопыг хятадууд бүтээсэн. Карл Саганы Вояажер төсөл ч мөн ийм л зорилготой.

Comments

  1. Баярлалаа, тодорхой цэгцтэй сонирхолтой сайхан блог бноо. Хар нүхний хаяавчны 2D мэдээллээс үүссэн 3D холограм амьдрал байж магад гэж ярьдагч надад тийм биш гэж бодогддог. Учир хар нүх ганц биш тул олон амьдрал олон ертөнцүүд чихэлдэн байх төдийгүй хар нүх нь өөрөө манай ертөнцийн нэг бүрдэлд нюанс бна л доо кк. Харин үндсэн том хар нүхээр холбогдсон зөгийн үүр мэт хар нүхний хэлхээс нэхээс fabric байж бид тэрэнд оролцогч мэдээлэл боловсруулах цөмүүд байх боломжтой санагддаг. Харна гэдэг хүрнэ гэдэгчлэн орчлонгын бүх юмсад нэвтрэх нөлөөлөх боломжтой оюун ухаан СЭТГЭЛ гээчид л их уёир зангилаа оршдог бхоо. Тиймээс хиймэл оюуныг нейрон ашиглаж бүтээвч хүнийг амьтанг орлохгүй болуу. Яг л гар утсаар бичлэг хийгээд үзэж болох ч тэр чи бид өөрсдөө биш шиг хуулбах л төдий бна бхоо хэха, баярлалаа

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts