tag:blogger.com,1999:blog-88596440366937033522024-03-18T10:37:42.537+08:00Khaschuluu's personal blogDanger! Guard Penguin!Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.comBlogger51125tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-45223069673816473472022-08-28T13:31:00.000+08:002022-08-28T13:31:42.413+08:00Өгөгдлийг ашиглах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #5
Midjourney: Quantum AI --ar 16:9 --upbeta
... өмнөх нийтлэлийг Биткойн ба блокчэйн - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #4
Өгөгдлийг хураах, өгөгдлийг хадгалах нь мэдээж чухал. Гэвч юуны төлөө? Зардал, хөрөнгө мөнгө, цаг хугацааг туулан ирсэн өгөгдөл яг яаж, яагаад үнэ цэнэ агуулна гэж? Бизнес болон улс төрд хэрхэн ашиглагдаж байгаа талаар өмнө нь дурдсан. Гэвч эцсийн зорилго юу вэ? Ямар үр ашиг, давуу талтай вэ? Эдгээр асуултуудад хариулах нь тэднийг хураах, хадгалахад зайлшгүй шаардлагатай.
Өгөгдөлтэй байхын зорилго
Зоосыг аль нүдээрээ хэдэн хувь буух магадлалтайг тооцохын тулд зоосыг олон удаа хаяж, өгөгдөл цуглуулах шаардлагатай. Өгөгдлийн тоо олшрох тусам магадлалын хувь илүү зөв, нарийн болно хэмээн магадлалын онолд үздэг. Үүнтэй ижил, өгөгдөл дээр тулгуурлан туршилт, судалгаа, таамаглал, шийдвэр гаргалт хийгддэг. Ингэж л ололт, нээлт, онолууд бий болж, баталгааждаг. Ингэж л арилжаа наймаа хийгдэж, бодлого, шийдвэрүүд гардаг. Тэгвэл тухайн өгөгдөл аль болох урт хугацааны, эртний, их хэмжээтэй байж байж илүү хурдан, чанартай, үнэн зөв шийдэлд хүрнэ. Энэ утгаараа компаниуд, засгийн газрууд, байгууллагуудын өрсөлдөх чадварыг эзэмшиж буй өгөгдөл нь тодорхойлдог. Өөрөөр хэлбэл байгууллагууд өөрсдийн өгөгдлийн хэмжээгээр өрсөлддөг гэсэн үг. Хэн их өгөгдөлтэй, тэр нь илүү өрсөлдөх чадвартай. Эндээс их өгөгдөл буюу биг дата гэх ойлголт бий болсон. Техник технологи сайжрахын хирээр өгөгдлийн цуглуулалт ч, хадгалалт ч сайжирч, өгөгдлийн хэмжээ хэт том болж хувирсан. Зүгээр томоор ч зогсохгүй шинээр нэмэгдэх өгөгдлийн урсгалын хурд үлэмж нэмэгдсэн нь түүнийг боловсруулах, шинжлэх зэрэгт цоо шинэ арга технологи шаардаж эхэлж ээ. Үүнийг нь дагаад өгөгдлийн шинжлэх ухаан, бидний сонсож дадсанаар дата сайнс гэх шинэ салбар хүртэл бий болсон. Хэрхэн их өгөгдлийг задлан шинжилж, дүгнэн цэгнэж, олборлож, боловсруулж, өөрсдөд хэрэгцээтэй мэдээллийг гарган авах нь уг шинжлэх ухааны судлагдахуун юм.
AI
Дараагийн технологийн хувьсгал бол хиймэл оюун ухаан. Энэ нь хүн төрөлхтний хувьд дараагийн үсрэлт болох төлөвтэй байгаа ба энэ үсрэлтийн гол тоглогч нь хиймэл оюун боловч бусад технологиуд үүнтэй хавсрах хандлагатай байдаг. Жишээ нь квант компьютер нь хиймэл оюуныг хамгийн төгс түвшинд аваачих бол блокчэйн нь эдийн засаг, санхүүгийн зайлшгүй асуудлыг нь шийдэж өгөх жишээтэй. Уг хөгжлийн үр дүнд генетик, роботик, автоматжуулалт зэрэг салбаруудад үсрэлт бий болно. Тэгвэл хиймэл оюун гэж юу вэ?
Хиймэл оюун гэдэг нь хүний оюун ухааныг дуурайлган бүтээсэн компьютерын систем юм. Энгийн шийдвэр гаргалтын модоор жишээ авъя. Шийдвэр гаргалтын мод нь хиймэл оюуны хамгийн энгийн арга бөгөөд маш түгээмэл ашиглагддаг. Тик-так-тоу буюу бидний багадаа цаасан дээр икс окс гэж тоглодог байсан тоглоомыг уг аргаар бүрэн шийдвэрлэж болдог. Тоглоомын бүх боломжит шийдвэрүүдийг мод бүтэцтэй болгоод, навч (узель) бүр дээр нь үнэлгээ өгнө. Тухайн үнэлгээнээсээ сөргүүлж бодоод, тухайн үед яаж нүүх шийдвэрээ гаргана гэсэн үг. Энэ утгаараа уг тоглоомыг шийдэгдсэн тоглоом гэдэг. Ийм тоглоомыг ямар ч тохиолдолд, яаж ч нүүсэн тэнцдэг. Яг энэ аргаар шатрыг тоглож болох ч нэг асуудал үүсдэг нь шатрын бүх нүүдлийг тооцох аргагүй олон болж ирдэг. Тиймээс тухайн үеийн шийдвэр дээрээс хүчин чадлынхаа хирээр шийдвэр гаргалтын мод ургуулж, түүнийгээ ялах, ялагдах магадлалаар нь үнэлдэг. Тухайн үедээ компьютерын хүчин чадлаас болж бүрэн шийдэгдээгүй тоглоом гэдэг статустай байсан. Одоо магадлалаар биш, дээрх тик-так-тоу шиг бүрэн шийдэгдсэн тоглоом болж хувирч ээ. Гоо даам тоглодог AlphaGo Master гэдэг хиймэл оюун хүмүүсийн тоглосон тоглолтоос суралцаж, тухайн үеийн дэлхийн гоо даамын аваргыг ялсан. AlphaGo Zero нь харин AlphaGo Master-тай тоглож суралцаад хожсон. Эцэст нь AlphaZero нь өөрөө өөртэйгөө тоглож суралцсанаар хүний тоглолтоос хол тасарсан. Энэ нь хиймэл оюунд хүнээс суралцах зүйл үгүй болно гэдэг айдсыг нийгэмд төрүүлээд амжиж ээ. Ирээдүйд хиймэл оюун биеэ дааж, эцэстээ хүн төрөлхтнийг устгана гэсэн оршихуйн айдсын нэг баталгаа мэт хүлээж авсан хэрэг. Хүнээс биш өөрөөсөө суралцсан хиймэл оюуны тоглолтыг хүн харахад маш хачирхалтай, алдаа хийж байгаа мэт санагддаг ч эцсийн дүндээ зөв шийдвэр байсан нь харагддаг. Энэ нь хүн хиймэл оюуны тоглолтыг ойлгохын аргагүй болгож, хүний зохиосон хамгийн эртний тоглоомыг ч цоо шинэ аргаар тоглож, хүн төрөлхтнийг гайхшируулсан юм.
Хиймэл оюун нь дотроо олон салаа мөчрүүдтэй ч тэднээс хамгийн ирээдүйтэй нь машин сургалт, тэр дундаа нейрон сүлжээ юм. Хүний тархины нейрон эсүүдийг компьютерт загварчлан хийсэн уг систем нь хүний тархийг хийсвэрлэх гэж оролдсон оролдог гэж хэлж болно. Нейрон эсийн ажиллагаа нь математик анализын ойролцоолох функцтэй тун төстэй болохыг 1950-иад оны үед олж харсан байна. Энэ нь энгийн шугаман алгебрыг ашиглах ба үүнийг тохируулахдаа буюу сургахдаа дифференциал тооцоолол ашигладаг. Нэг үгээр бид ердөө нэмэх, үржих үйлдэл хийж сурч байгаа бага ангийн хүүхдүүдийг ашиглан хиймэл нейрон сүлжээ хийж болох юм. Сургалтын явцад багш нь тэдэнд юуг, ямар тоонд үржүүлэхийг нь хэлж өгөх ба энэ тоогоо дифференциал ашиглан бодно. Хангалттай сурч дууслаа гэж үзсэн үед хүүхдүүд багшгүйгээр бодит өгөгдлийг боловсруулах чадвартай болно. Өөрөөр хэлбэл тэдгээр хүүхдүүд гайхамшигт тоогоо нэгэнт олчихсон бол өөрсдөө юу хийж байгаагаа мэдэлгүй, зөвхөн ардаас ирсэн тоонуудыг нэмж, өөрийн тоондоо үржүүлээд, урагш нь дамжуулах төдий ажил хийх ч анги дүүрэн хүүхдүүд энэ мэт нийлээд ирэхээр зураг, дуу боловсруулж, чухал, ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэж, шийдвэр гаргаж чадна гэсэн үг юм.
Мөн хиймэл оюуныг сэтгэл хөдлөл байхгүй, хайр энэрэлгүй, өвдөлт мэдэрдэггүй гэж шүүмжилдэг. Нэг талаас эдгээр зүйлс хэрэг болдоггүй, тэр ч бүү хэл бүр цээрлэвэл зохих салбарууд бий. Жишээ нь хууль эрх зүй, санхүү эдийн засаг гэх мэт. Хүний сэтгэл хөдлөл, хайхрамжгүй байдал, хайр энэрэл зэрэг зүйлсээс болж эдгээр салбаруудад алдаа их гардаг. Тэгвэл тийм зүйлгүй хэмээн шүүмжлэгдэж байгаа хиймэл оюун нь эдгээр салбарт амжилт олох нь тодорхой. Мөн хиймэл оюуныг хүн алахаар программчлагдсан гэж шүүмжилдэг. Жишээ нь автомат жолоодлогын систем нь зайлшгүй нөхцөл тулгарах үед илүү цөөн хүнийг алах шийдвэр гаргахаар сургагддаг. Жишээ нь тоормос авах боломжгүй ойрын зайд чигээрээ явахад 5 хүн, цорын ганц боломжит эргэлтийг хийхэд 1 хүн дайруулах нөхцөлд орвол эргэлт хийхийг сонгох. Эсвэл эргэх боломжгүйгээр ханаар тусгаарлагдсан замд 5 хүн зогсоод, тоормос авсан ч тэднийг дайрахаар бол хана мөргөж жолоочоо алахаар программчлагдсан байдаг. Гэвч энэ шүүмж нь байгаа оноогүй хэрэг болно. Учир нь зөвхөн хиймэл оюун ч гэлтгүй хүн ч гэсэн уг асуудалтай нүүр тулгарахад яах ёстой гэсэн зөв хариулт байдаггүй. Хүн бүр өөрийн морал, ёс суртахууны хүрээнд шийдвэр гаргадаг. Энэ нь цаанаа философи, тэр дундаа утилитаризмын тод жишээ болдог тул энэ нь зөвхөн хиймэл оюуны тухай асуудал биш юм. Үүний эсрэг талд хиймэл оюун нь хүн шиг дурлаж, хайрлаж, өвдөж, сэтгэл хөдлөлтэй болох боломжтой гэж үзэх үзэл ч байна. Наанадаж тэд тийм мэт харагдах чадвартай. Тэгвэл бид тэднийг үнэхээр тэгж байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Энэ нь мөн л адил хүн дээр ч тулгардаг асуудал юм. Бид өөрсдийгөө л үнэхээр сэтгэл зүрхтэй, өвдөлт мэдэрч, хайрлаж дурлаж байгааг мэдэж байгаа ч бусад хүнийг тэгж байгааг хараад жүжиглээд байна уу, үнэхээр мэдэрч байгаа юу гэдгийг мэдэх боломжгүй байдаг. Үүнийг философийн зомби гэх бөгөөд хиймэл оюуныг ч мөн ижил бид мэдэрч чадах эсэхийг, үнэн худлааг нь ялгаж салгаж чадахгүй. Иймээс ирээдүйд үүсэх зайлшгүй нэг зүйл бол хиймэл оюуны эрх ба түүнийг хамгаалах, хиймэл оюунууд бидний дунд тэгш эрхтэйгээр зэрэгцэн орших явдал юм. Энэ нь яг л анх хүн төрөлхтөн арьсны өнгө, нас хүйс, эсвэл аливаа шашны итгэл үнэмшилтэнүүд, аль нэг улсын зэргээр нь ялгаварлан гадуурхаж байгаад, хэтдээ ижил тэгш эрхтэй болж, бие биеэ хүлээн зөвшөөрч, зэрэгцэн оршиж эхэлсэнтэй ижил зүйл болно гэсэн үг.
Хиймэл нейрон сүлжээг өргөтгөж, илүү нарийн төвөгтэй зүйлсийг сурдаг болгохын тулд оролт болон гаралтын давхаргын хооронд далд давхарга нэмж өгдөг. Үүнийг гүн сургалт гэх бөгөөд одоогийн байдлаар гүн сургалтын сурч чадах зүйлс хязгааргүй мэт өндөр боломжийг агуулж байна. Гүн сургалт юуг ч сурч чадах ч энэ нь дээр дурдсан далд давхаргуудаас шалтгаалдаг. Сурах зүйл нь хэчнээн нарийн төвөгтэй байна, төдий чинээ далд давхарга олширно. Далд давхарга олшрохын хирээр сургахад илүү их өгөгдөл, мөн эрчим хүч шаардлагатай болно. Цөмийн хүчийг эзэмшсэн улс тоглоомын дүрмийг гаргадаг шиг одоо бол хиймэл оюуныг эзэмшсэн улс тоглоомын дүрмийг гаргана. Тиймээс их гүрнүүд өгөгдөл, эрчим хүч, гүн сургалтын илүү сайн технологийн төлөө хоорондоо алалцаж байна.
Квант компьютер
Квант физик нь өнгөрсөн зуунд хийгдсэн, орчин үеийн физик хэмээгддэг хоёр том нээлтийн нэг юм. Нөгөө нь Эйнштэйний алдарт харьцангуйн онол. Харьцангуйн онол бол үлэмж том, сансар огторгуйн хэмжээний судлагдахуунтай бол нөгөө талд нь нүдэнд үл үзэгдэх өчүүхэн, атом молекулаас ч жижиг судлагдахуунтай квантын механик үлдсэнийг нь гүйцээдэг. Хүмүүс ихэвчлэн саяхан гарчхаад, үр ашгаа өгч амжаагүй, фантаз төдий онол гэж ойлгодог ч энэ нь өнгөрсөн зуунд нээгдэх үедээ хүн төрөлхтөнд үнэлж баршгүй гавьяа байгуулсан онол юм. Үүний ачаар орчин үеийн микрочип, компьютер, гар утас, лазер, өдрийн гэрэл, диод, транзисторууд ажиллаж, микроскоп, MRI, GPS зэрэг технологиуд боломжтой болж, өнөөдрийн бидний өдөр тутмын амьдралд салшгүй үүрэг гүйцэтгэж байна. Үүгээр ч барахгүй ирээдүйд компьютер, хими, санхүү гэх мэт салбаруудыг орвонгоор нь эргүүлэх төлөвтэй. Квантын криптограф нь одоо бидний ашиглаж байгаа анхны тоон дээр суурилсан криптографаас ч илүү өндөр нууцлал бүхий хамгаалалтыг бидэнд санал болгож буйгаараа анхны тоо нээгдэж, блокчэйн, биткойн, криптограф үгүй болсон ч айх аюулгүй байх давуу талыг олгож байна. Нөгөө талдаа бидний эвдэршгүй хэмээн итгэж буй блокчэйн, өдөр тутмын интернэтийн хэрэглээний гол тулгуур болох энэ криптограф гэгчийг эвдэх хүртэл хүчин чадалтай эд юм. Харин хиймэл оюуны хувьд квантын хиймэл оюун, квантын машин сургалт, квантын нейрон сүлжээ гэх мэт ойлголтууд аль хэдийн бий болж, туршилт, судалгааны явцдаа яваа. Хангалттай хүчтэй квантын компьютер бүтээгдэх үед квантын нейрон сүлжээг байгаа их өгөгдөл дээрээ ажиллуулснаар одоогийн их эрчим хүч, цаг хугацаа шаардаж сурдаг хиймэл оюунуудыг бараадуулахгүй хурдан хугацаанд, төсөөлшгүй бага эрчим хүчээр хүрэх үнэмлэхүй ялалтад хүрэх юм. Үнэн хэрэгтээ квантын хиймэл оюуны хүрэх үр дүнд классик компьютер дээрх хиймэл оюун хүрэхийн тулд хязгааргүй их цаг хугацаа, энерги зарцуулах юм. Энэ нь нэг үгээр боломжгүй гэсэн үг. Үүнийг quantum supremacy гэдэг бөгөөд үүнийг квантын илүүрхэл ч гэж хэлж болох юм. Нэг үгээр квантын компьютероор дамжуулан хиймэл оюун ухаан өөрийн төгс хөгжилдөө хүрэх юм. Ингэснээр дээр дурдсан өгөгдлийн үнэ цэнэ жинхэнэ утгаараа алт болох ба өгөгдөл эзэмшигч бүх байгууллагууд энэ үеийг л амдан хүлээж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй юм.
Цуврал нийтлэл төгсөв.
Нийтлэлийг хянан тохиолдуулсан Д.Алтаншагай
Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-59866814011137990082022-08-26T10:25:00.003+08:002022-08-28T13:31:57.281+08:00Биткойн ба блокчэйн - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #4
Midjourney: Bitcoin, blockchain --ar 16:9
... өмнөх нийтлэлийг Өгөгдлийг хадгалах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #3
Өгөгдөл хадгалах хамгийн найдвартай арга бол түүнийг тархаан байршуулж, хэн нэгний өмч бусаар байлгах явдал гэж дээр хэд хэдэн удаа, уншигч таныг залхтал, тоть шиг давтсан. Тэгвэл хэн түүнийг хадгалж, арчилж тордсон зардлыг төлөх юм бэ? Яаж дээрх итгэлцлийн асуудлыг шийдэж, хүмүүс өөрсдийн өгөгдлийг найдвартай хадгалсандаа итгэж, тайван унтаж амарч чадах вэ? Үүнийг тархмал бүртгэлийн технологи буюу Distributed Ledger Technology, товчлоод DLT гэж нэрлэдэг. Хүн төрөлхтөн олон янзаар DLT-г бүтээж, туршиж, хайж ирсэн ч бүрэн тархмал буюу төвлөрсөн бус болж чадахгүй л байлаа. Харин хамгийн анх Биткойн энэ асуудлыг бүрэн шийдсэн юм. Тархаан байршуулж, бүрэн бүтэн байдлыг нь хянах асуудлыг торренттой адилхан аргаар шийдсэн ба шинээр өгөгдөл нэмж болох уян хатан байдлыг нь блокчэйн гэх технологиор шийджээ. Харин түүнийг хадгалж байгаа оролцогчдыг урамшуулах зорилгоор биткойн гэх мөнгөний системийг бүтээсэн ба энэ нь дээрх бүх асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэсэн. Шинээр нэмэгдэх мэдээллийн батлагчид биткойн гэх шинээр хэвлэгдсэн зоосоор урамшуулал авах ба зоос нь нийлүүлэлтийн хомсдолоор үнэ цэнд орох дефляцийн эдийн засгийн аргачлалтай. Шинээр хэвлэгдэх зоосны хэмжээ улам бүр багасах ба уг зоосны санхүүгийн бүртгэлийг өөрсдийнхөө блокчэйн дээр шийдэж ээ. Блокчэйн нь нэмж л бичиж болохоос устгаж, өөрчлөх боломжгүй өгөгдлийн сан ба үүн дээр биткойны бүртгэлийг хөтөлснөөр биткойн нь хэзээ ч усташгүй бүртгэл бүхий зоос болж буйгаараа онцлог байв. Хэн хэдийг эзэмшиж байгаа, хэнээс хэн рүү, хэзээ, хэдэн биткойн шилжсэн гэх мэдээллүүд блокчэйн дээр үүрд хадгалагдах ба биткойн эзэмшигчид өөрсдийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор өөрсдийн компьютер, сервер, төхөөрөмж дээр блокчэйнийг хадгалж байдаг тул яг л торрент дээр тархсан файл шиг усташгүй болж чадаж байгаа хэрэг. Биткойныг устгахын тулд дэлхий дээрх бүх биткойны блокчэйнийг түгээлцэж байгаа биткойн эзэмшигчдийн компьютер дээрээс блокчэйнүүдийг нь устгаж, унтраах шаардлагатай. Энэ нь мэдээж боломжгүй юм. Чадлаа ч гэсэн ганц л үлдсэн байхад эргээд л гараад ирэх, яг л вирус шиг систем гэсэн үг.
Биткойн ашиглах үед бидэнд итгэлцлийн асуудал үүсдэггүй. Миний мөнгө найдвартай болов уу, энэ хүний өгсөн биткойн жинхэнэ болов уу гэсэн асуудлууд үүсэхгүй тул итгэлцлийн ан цавыг битүүлж буйгаараа онцлог шинж чанартай. Зөвхөн технологид нь итгэхэд хангалттай. Гэвч яаж технологид нь итгэх юм бэ? 1+1=2 гэдэгт итгэж байхад л болно. Учир нь блокчэйн, биткойн нь огт цоо шинэ юм бүтээгээгүй ба хамгийн найдвартай хуучны технологиудыг зөв угсарсан нь л түүнийг цоо шинэ болгож байгаа юм. Өдийг хүртэлх бүх төвлөрсөн байгууллагууд, жишээ нь банк, олон нийтийн сүлжээнүүдийн нууцлал, аюулгүй байдалдаа ашиглаж ирсэн криптограф гэх технологийг ашигладаг. Криптограф нь эртний математикийн тайлагдашгүй нууц дээр тулгуурладаг бөгөөд энэ нууц нь түүнийг тайлах гэсэн үе үеийн топ математикчдын амийг авсаар 3.5 мянган жилийн нүүрийг үзэж буй юм. Энэ бяцхан зүйлд та итгэж чадвал биткойн, блокчэйн гэх зүйлд итгэж ядах зүйлгүй бөгөөд үүн дээр тулгуурлан бусад бүх хүн, байгууллага, бараа үйлчилгээнүүдэд итгэлцлийн шаардлагагүйгээр оролцох боломжтой болох юм.Тэр ч бүү хэл таны хэн гэдэг чинь ч байх шаардлагагүй ба хэн ч биш хүнтэй ч итгэлцлийн харилцаанд орж болж байгаа нь цоо шинэ зүйл юм. Учир нь өмнө нь аюулгүй байдлыг хангахын тулд бүх оролцогчдын мэдээлэл бүртгэлтэй байх шаардлагатай байсан ба энэ нь өөрийн гэсэн сул талуудтай байв. Жишээ нь тухайн хүн нэрээ нууцалж шүгэл үлээсэн байлаа гэхэд шагнал урамшууллыг нь банкаар дамжуулж өгснөөр нууцлал алдагдаж байна. Учир нь банк төвлөрсөн байгууллага тул таныг хэн гэдгийг авлигал өгөх хөрөнгөтэй, эсвэл эрх мэдэлтэй хэн нэг нь очиж нэхээд л авчихна. Энэ бүхэнд итгэх аргагүй юм. Нэрээ нууж, хэн гэдгээ мэдэгдүүлэлгүй санхүүгийн харилцаанд орж болдог энэ байдал нь терроризмд хөрөнгө оруулах, хар зах зээл, хүний наймаа, хууль бус гэсэн зүйлсэд ашиглагдах боломжтой нь ойлгомжтой. Гэвч нөгөө талд бидний өдөр тутамдаа ашигладаг бэлэн мөнгө ч ялгаагүй хар зах зээлд ашиглагддаг. Харин биткойн нь анх гарч ирэхдээ электроник бэлэн мөнгө гэж гарч ирсэн байдаг.
Бэлэн мөнгө нь маш олон давуу талтай ч хэд хэдэн сул талтай. Давуу тал нь тухайн хүн бүрэн эзэмшиж болдог, хэн нэгний хараа хяналт, хязгаарлалтгүйгээр захиран зарцуулах боломжтой, ямар нэг бүртгэл үлддэггүй зэрэг юм. Харин сул тал нь биет хэлбэртэй тул интернэт ашиглан гуйвуулах боломжгүй, заавал шуудан ашиглан явуулах тул удаан, зардал болон эрсдэл өндөртэй. Мөн үнгэгдэж урагдах, гээгдэх, хулгайд алдах, дээрэмдүүлэх давхар эрсдэлтэй. Харин банкны онлайн буюу дижитал мөнгө нь онлайнаар шилжүүлж болдог, алга болох эрсдэлгүй ч бүрэн тухайн хүний өмч биш байдаг. Тухайн хүн захиран зарцуулж чадах ч хяналт, хязгаарлалт тавих, хааж боох, битүүмжлэх, хураах, тэр ч бүү хэл сервер доголдох зэрэг шалтгаанаар дураараа захиран зарцуулах боломж нь хязгаарлагддаг. Мөн түүнчлэн хийгдсэн гүйлгээний мэдээлэл үлдэнэ. Энэ нь хувийн нууцлал тал дээр маш эмзэг явдал юм. Мөн л итгэлцлийн асуудал үүсэж байна. Харин Биткойн бол дээрх бэлэн мөнгөний давуу талыг цахим мөнгөний давуу талтай нийлүүлсэн гэсэн үг. Бүрэн өөрөө эзэмшиж, захиран зарцуулна, хэн ч хянаж, цагдаж, хурааж, битүүмжлэхгүй, сервер унахгүй, онлайнаар гүйлгээ хийж болохоос гадна гүйлгээний мэдээлэл нь таны хувийн мэдээллийг ил болгохгүй. Өнөөдөр ч гэсэн олон улсын мөнгөн гуйвуулга хийх нь маш хүндрэлтэй байдаг. Шуудангаар бэлэн мөнгө явуулах, эсвэл олон улсын банкны гуйвуулга ашиглах. Эдгээр нь удаан, бас зардал өндөртэй. Мөн мэдээж тоо хэмжээ болон ажлын өдөр энэ тэр гэсэн хязгаарлалтуудтай. Харин биткойн бол интернэт л орсон бол саран дээрээс ч хамаагүй, хүссэн хэмжээгээрээ, багахан шимтгэлээр хормын дотор л шилжүүлнэ.
Сонирхуулахад бэлэн мөнгө болон дижитал мөнгөнд байдаг маш нарийн ялгаа бол бэлэн мөнгөний дэвсгэрт бүрд хаагуур хаагуур, хэний халаас, сейфээр дамжиж, аль аль улсын ямар ямар банкаар орж гарсан гэх түүхтэй байдаг бол цахим мөнгө нь зүгээр л хооронд нь нэмсэн тоо юм. Энэ ч утгаараа банкин дах чиний мөнгө бол ердөө тоо гэдэг нь маш чухал үг болж хувирдаг. Учир нь орсон бүх мөнгөнүүд нэмэгдээд нэг тоо болох ба гарсан бүх зарлагууд тэндээс хасагддаг. Энэ нь хаанаас ирсэн мөнгө хаашаа явсан гэх санхүү, эдийн засгийн урсгалын маш чухал өгөгдлийг алдаж байгаа явдал юм. Жишээ нь хэрэв бид улсын төсвийг онлайн банк шиг, дижитал аргаар шийдсэн гэвэл таны төлж буй татвар нийт төсвийн хэдэн хувь гэдгээс цааш олигтой, сонирхолтой баримт гарч ирэхгүй юм. Харин биткойн шиг электроник бэлэн мөнгө байдлаар шийдвэл таны өгсөн татвар хаагуур хаагуур, яаж яваад, хэн хэний халаасанд, ямар төрлийн цалин болж орсон, тэр нь цаашаа хаашаа зарцуулагдан эргэж татвар болон төвлөрсөн, эцэст нь танаас гарсан мөнгө ямар замыг туулаад тань дээр эргэн ирж буй зэрэг маш сонирхолтой зүйлс гарч ирэх боломжтой болно. Энэ нь санхүү, эдийн засгийн урсгал, зан төлөвийг тодорхойлоход тун чухал мэдээлэл юм. Хэрэв таны халаасанд америк долларын дэвсгэрт байвал та интернэтээс тухайн дэвсгэрт дэлхийн аль аль банкнуудаар дамжиж тан дээр ирснийг сериал дугаараар нь хайж болдог. Биткойн нь яг л үүн шиг, танд байгаа биткойн анх үүссэн цэгээсээ тан дээр иртлээ аль аль халааснуудаар дамжсаныг блокчэйнээс нь харах боломжтой байдаг. Энэ нь банкнууд ч шийдэж чадаагүй маш гайхалтай хэрэг юм.
Блокчэйн технологи нь зөвхөн биткойны санхүүгийн бүртгэлээс гадна дурын өгөгдлийг өөр дээрээ хадгалж чадна. Жишээ нь компьютерын санах ойг хадгалснаар дурын программ, кодыг ажиллуулах боломжтой. Үүний тод жишээ бол Этериум. Этериум дээр код бичээд, хүссэнээрээ жетон буюу токен хэвлэх боломжтой. Уг токеныг янз бүрээр программчлах маягаар хөрөнгө оруулалт, хувьцаа, урамшуулал, хадгаламж, зээл зэрэг санхүүгийн цоо шинэ бүтээгдэхүүнүүдийг копи паст хийж чадах цэцэрлэгийн хүүхэд ч гаргах боломжтой болсон явдал юм. ERC-20 гэх стандартаараа бүх токенууд хоорондоо Liquidity Pool-ээр дамжуулан хөрвөж, дурын бирж, хэтэвчинд байрших боломжтой болж байгаа нь цоо шинэ үзэгдэл юм. Энэ бүхэн төвлөрсөн бус, тархмал байдлаар явагдана гэдэг нь одоогийн банк санхүүгийн байгууллагуудын айдсыг төрүүлсээр байна. Мөн түүнчлэн DAO буюу Тархмал Өөртөө Засах Байгууллага гэсэн засаглалын цоо шинэ аргачлалыг ч санал болгож байна. Энэ нь аливаа байгууллага блокчэйн дээр суурилан засаглал, шийдвэр гаргалт, хөрөнгийн хуваарилалтаа хийх боломжийг олгодог. Тэр ч бүү хэл гишүүд нь нэрээ нууцлан оролцох боломжтой байгаа нь хувь хүний хувийн мэдээллийн аюулгүй байдалд тун эерэг зүйл юм. Үүнийг арван жилийн хүүхдүүдийн бүлгэмээс ихсүүлээд СӨХ, компани, банк, нам, засгийн газар гэх мэт дурын шатны, дурын хэлбэрийн байгууллагад ашиглах боломжтой. Ийнхүү төвлөрсөн бус, үл устах, итгэлцэл шаардлагагүй, нэрээ нууцлан оролцож болох байгууллага байх боломжтой болох технологийн боломж бүрдлээ гэсэн үг. Цаашлаад блокчэйн дээр сонгууль явуулж, татвараа токеноор хурааж, төсвийн зарцуулалтыг ил тод, шилэн байдлаар хөтлөх гэх мэт төр засгийн хэмжээнд хийж болох боломжууд тоочоод дундаршгүй.
Америк улс тухайн үеийн геополитикийн давуу байдлыг ашиглан дэлхийн нийт алтыг өөр дээрээ төвлөрүүлснээр дэлхийн санхүү эдийн засгийн удирдлагыг хүчээр гартаа авсан байдаг. Санхүү эдийн засгийн хамгийн том хөдөлгөх хүч бол гүйлгээ, түүнийг амжилттай, аюулгүй хийх хамгийн том хүчин зүйл бол клиринг. Тухайн гүйлгээг давхар зарцуулалт хийлгэхгүй байхын тулд блокчэйн технологиос өмнө заавал хэн нэг төвлөрсөн гуравдагч этгээдийг сонгож, түүгээр гүйлгээг хийлгэдэг байсан. Харин дэлхийн олон улсын хувьд энэ үүргийг Америк хүлээн авсан бөгөөд тэд улс гүрнүүдийн наймааг хийлгэх үгүйг шийдэж, заавал бидний заасан мөнгөн тэмдэгтээр буюу америк доллароор л хий хэмээн тулган шаардаж байж ээ. Нэг талаас улс гүрнүүд бие биедээ итгэж чадахгүй тул аль нэг нь төвлөрсөн клирингийг хийх боломжгүй. Энэ нь улс гүрнүүд нэг бол заавал бодит, физик материалаар, жишээ нь алтаар наймаа хийх, эсвэл тухайн хэсэг бүрийн итгэмжлэгдсэн газрууд тэр хавийн газрууддаа клиринг хийж, тэдгээр төвүүд хоорондоо ам хэлээ ололцох шаардлагатай байх байсан. Хэрэв ингэсэн бол дэлхийн эдийн засгийн эргэлт яг л зөгийн бал шиг өтгөн, урсаж, эргэлдэлгүй гацаж, тэр хэрээр хүн төрөлхтний хөгжил удааширч, зогсох байсан. Энэ өнцгөөсөө Америк хүчээр төвлөрсөн цорын ганц клирингийг дэлхийд хийж өгч байсан нь дэлхийн эдийн засгийн эргэлтийг илүү шингэн, хурдан болгож, тэр хэрээр нийгэм, техник технологийн хөгжлийг хурдасгасан гэж хэлж болно. Харамсалтай нь нөгөө талд хэт төвлөрсөн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж эхэлсэн нь бусад улсуудын итгэлийг алдаж, дургүйцэхэд хүргэсэн.
Ихэнх хүмүүс Америкийг долларыг хэт их хэвлэж, инфляц бий болгож байна гэж эндүүрдэг. Алтан долларын стандарт буюу нэг доллар нь нэг грам алттай тэнцүү байсан үед Америк байгаа алтнаасаа 21 сая дахин их доллар хэвлэсэн нь үнэн. Хоёр дахин биш, хорь, хоёр зуу, хоёр сая дахин биш, хорин нэгэн сая дахин их хэвлэнэ гэдэг нь санаанд багтамгүй том луйвар юм. Харин ингэж их хэвлэх нь эдийн засгийн эргэлтийг хөшүүрэгдэж, хурдасгадаг юм байна гэдгийг олж мэдсэн Америк алтан долларын стандартаа цуцалж, модерн эдийн засгийг эхлүүлж ээ. Алтаа авахаар дургүйцэн очерлож байсан улсууд байх ёстой алтнаасаа 21 сая дахин үнэ цэнэ авч ирэх доллартой байгаадаа бараг эсрэгээрээ баярлаж эхэлсэн нь үнэхээр итгэхийн аргагүй үйл явдал юм. Дээрэмдүүлсэндээ баярлаж байгаа мэт. Инфляц бол одоогийн эдийн засгийн эргэлтийг хурдасгах зайлшгүй шаардлагатай зүйл байдаг. Энэ нь маргаашийн уушгинаас өнөөдрийн өөх нь дээр (үгийг гуйвуулсандаа хүлцэл өчье) буюу маргааш гэхэд халаасан дахь доллар минь өнөөдрийнхөөс үнэ цэнэ нь багассан байх тул өнөөдөр би үүнийгээ үрэх нь дээр гэсэн сэтгэлгээгээр худалдан авалт хийж, эдийн засгийн эргэлт бий болгохыг хүчилж байдаг хүч гэж ойлгож болно. Тэгвэл бусад улсууд Америкийн юунд тэгж их дургүйцээд байгаа хэрэг вэ?
Америкийн хийж буй зүйл бол өөрсдийнх нь дургүйг хүргэсэн улсын гадаад гүйлгээг хааж боох, дуртай улс руугаа цэрэг зэвсгийн хүч оруулж, хүссэн зүйлээ булааж авах зэрэг зохисгүй авирууд байсан юм. Дээр нь тэдний далдуур хийж буй санхүүгийн хорон хуйвалдаанууд 2008 оны моргейжийн зээлийн хямралыг өдөөж, энэ нь дэлхий нийтэд нөлөөлж байсан нь тэдэнд бусад улсууд итгэхээ байх гол хүчин зүйл болж байв. Нэгэнт эвдэрсэн итгэл үнэмшил эргэж сэргэх хэцүү ба Америк ч мөн адил нэгэнт амташсан чоно аятай тэр үйлдлээ давтан гаргах нь тодорхой юм. Энэ маягаараа төд удалгүй Америк төвлөрсөн эрх мэдлээ хэрэгжүүлэхэд бусад их гүрнүүдийн эсэргүүцэл нэмэгдэх нь тодорхой. Жишээ нь Орос Америктай барьцаж Украйныг өөрийн болгох гэж оролдож байхад Хятад мөн адил Тайванийг хоргоож байх жишээтэй. Энэ бүхний эцэст их гүрнүүд шударга бус Америкийн эсрэг хэзээ нэгэн цагт босох нь тодорхой, тэр үед Америкийн төвлөрсөн удирдлага унах нь тодорхой. Гэвч хэн түүний эрх мэдлийг гартаа авах вэ? Аль нэг нь үнэмлэхүй хүчирхэг байж, бусдынхаа өмнө илт давуу байсны үндсэн дээр дээрх төвлөрсөн клиринг хийгдэж, дэлхийн эдийн засаг өмнөх шигээ хурдан, хүчирхэг болно. Гэвч энэ удаад хэн нь ч хэндээ итгэж чадахгүй. Эргээд алтаар наймаа хийдэг эрт галав үе рүүгээ буцаж, хөгжлөө зогсоох уу? Үгүй, энэ бүхний хариулт бол мэдээж Биткойн. Алтыг зөөвөрлөх, хадгалахад зардал өндөр, дээр нь ил тод биш тул бохир алт эдийн засагт нийлүүлэгдэж байх боломжтой. Тэгвэл онлайнаар ч шилжүүлчхэж болох, ямар ч том гүрэн ОК гээд хүлээгээд авчих, гайхалтай ил тод тийм онлайн санхүүгийн хэрэгсэл байвал бүгд л түүнийг ашиглана. Энэ бол улс гүрнүүдийн хооронд, хэн нь ч хэндээ итгэлгүй ашиглаж болох төгс клирингийн хэрэгсэл юм.
Ингээд өгөгдөл гэдэг зүйл бүрэн хамгаалагдаж, хүн төрөлхтөн анх удаагаа өгөгдлийг энтропоос хамгийн найдвартай аргаар хадгалах аргаа олсон нь энэ юм. Өгөгдөл гэдэг зүйл хүн төрөлхтний хувьд чухал нөөц, баялаг. Гэвч шууд үр ашгаа өгөөд эхлэхгүй нь тодорхой. Өгөгдөл ихсэх тусмаа, он цаг өнгөрөх тусмаа, хуучрах тусмаа илүү үнэд орж байдаг. Ирээдүйд улам их өгөгдөл энэ мэтчилэн хуран цугларч, илүү их үнэ цэнийг бүтээж, өмнөх үеийн өгөгдөл музейн үзмэр мэт үнэ цэнэ нь өсөх нь тодорхой. Тэгвэл яаж энэ өгөгдөл ирээдүйд илүү үнэ цэнтэй болох юм бэ?
дараагийн нийтлэл Өгөгдлийг ашиглах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #5...
Нийтлэлийг хянан тохиолдуулсан Д.Алтаншагай
Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-24547765176832385552022-08-25T12:52:00.002+08:002022-08-26T10:25:50.971+08:00Өгөгдлийг хадгалах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #3
Midjourney: Cosmic ray flips bit of computer memory. Article poster --ar 16:9
... өмнөх нийтлэлийг Өгөгдлийг хураах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #2
Өгөгдөл хураачихлаа, өгөгдөлтэй болчихлоо. Одоо тэгээд яах вэ? Дараагийн хамгийн том асуудал бол хадгалалт. Компьютерын тооцоолон бодох хүчин чадлаас гадна өгөгдөл хадгалах ч мөн ижил хурцадмал асуудал болдог. Одоогийн техник технологийн хөгжил хэдий өндөр ч цуглуулсан тэр их өгөгдлийг хадгалахад хэтэрхий зардал өндөртэй. Тэр ч бүү хэл багахан хэмжээний өгөгдлийг ч хадгаллаа гэхэд хэр найдвартай вэ гэдэг асуулт маш ээдрээтэй.
Зардал эсвэл аюулгүй байдал
Хөрөнгө мөнгө, хөлс хөдөлмөрөө гарган хураасан өгөгдлөө хадгалахад хоёр хүчин зүйлийн алтан дунджийг олох шаардлага үүснэ. Нэг талд өгөгдлийг удаан хугацаанд хадгалах зардал, нөгөө талд аюулгүй байдал. Санаатай санаандгүй аливаа үйлдлээс болж өгөгдөл устах, алдагдах эрсдэл байнга явж байдаг. Анх компьютер үүсэж байх үед хэзээ ч хүн төрөлхтөн компьютертой болж чадахгүй гэх айдсыг дагуулсан нэг үйл явдал болж байсан нь сансрын цацраг юм. Иргэдийн тооллогын үеэр ашиглаж байсан компьютер дээр ганцхан бит солигдсоноос болж статистикийн будилаан үүссэн байдаг. Үүнийг юунаас болсныг нарийн сайн шалгасны эцэст сансраас ирсэн цэнэгтэй, өндөр хурд бүхий бөөм санах ойн нэг үүрийг хүчтэй ирж мөргөснөөр тэнд хадгалагдаж байсан нэг битийг сольчихсон аж. Үүнийг сансрын бит эргүүлэлт буюу космик бит-флип гэдэг. Ингээд судлаад үзтэл тийм аюулт сумнууд хаа нэгтээ оддын тэсрэлт, суперновагаас үүсдэг ба сансрын бүх талаас, тасралтгүй, мөндөр мэт орж байдгийг олж тогтоож ээ. Ингээд компьютертой болох хүн төрөлхтний хүсэл эрмэлзэл бөхөхийн даваан дээр шадар гурван бит гарч ирээд компьютерын хөгжил эргэн сэргэсэн юм. Зарчим нь бит бүрийг гурав хувилна, тэдний аль нэг бит солигдлоо гэхэд нөгөө хоёр битээр нь харгалзуулж шалгах юм. Гурван бит гурвуулаа ижил байх ёстой ба аль нэг нь солигдсон бол сансрын мөндөрт оногдсон гэсэн үг. Ингээд нөгөө хоёр битээр нь түүнийг сольсноор өгөгдөл сэргэнэ. Хоёр бит нэгэн зэрэг солигдох үед энэ арга ажиллахаа байх ч гэсэн ийм тохиолдол маш, бүр маш ховор. Бүр үнэхээр тийм магадлалаас ч зайлс хийе гэвэл өгөгдлөө аль болох ойр ойрхон шалгаж эмчилснээр ийм магадлалыг хязгааргүй бууруулж болно. СпэйсИксийн Драгон гэх капсулд энэ асуудал гарсан ба агаар мандлын гадна талд ийм мөндөр илүү их байдаг аж. Манай агаар мандал бол сансрын хорт мөндрөөс хамгаалах бамбай гэж ойлгож болохоор байна. СпэйсИкс дээрх асуудлыг шийдэхдээ капсулын компьютерыг гурав болгоод, яг ижил тооцооллыг хийлгээд, үр дүнг нь харгалзуулж авснаар задгай сансрын мөндөрөн шуурганд ч компьютероо зөв ажиллуулж чадаж ээ. Гэвч үүний нэг сул тал нь компьютерын санах ойн багтаамжийг гурав дахин буруулж, тооцоолох ачааллыг нэмэгдүүлж буй явдал юм. Зураг, дуу, дүрс зэрэг өгөгдөлд ийм хамгаалалт төдийлөн шаардлагагүй ч компьютерын код, санхүүгийн бүртгэл зэрэг өөрчлөлтөд хэт мэдрэг өгөгдлүүдийг зайлшгүй энэ мэт хадгалах шаардлагатай. Сүүлд хамминг код гэх мэт илүү бага бит ашиглан олон битүүдийг хамгаалах арга гарч ирснээр өнөөдөр бид түүнийг нь ашиглан аюул осолгүй өгөгдлүүдээ хадгалж, интернэт ухаад суух боломжтой болсон байна. Энэ бол ердөө л эхлэл юм. Хадгалагдаж буй өгөгдөлд төхөөрөмжийн болон программ хангамжийн алдаа, хүний санаатай болон санаандгүй буруу үйлдэл, байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс ихсүүлээд эдийн засаг, санхүүгийн хүртэл эрсдэлүүд нүүрлэж байдаг.
Төвлөрлийн эмзэг байдал
Орон зайн болон эрх мэдлийн төвлөрлөөс болж өгөгдөлд учрах эрсдэл нэмэгддэг бол түүнийг бууруулахын тулд уг төвлөрлийг задалж, олон хуулбаруудыг бий болгож, олон газар тархаан байршуулах, олон компаниудад эзэмшүүлэх зэргээр даван гарах боломжтой. Гэвч энэ нь дээрх шадар гурвын арга шиг өгөгдлийн хэмжээг нэмэгдүүлж, тэр хэрээр зардлыг ихэсгэнэ. Нэг талд олон хувааж олон газар байршуулснаар материаллаг эрсдэлээс сэргийлж байгаа ч нөгөө талд зардлыг нэмэгдүүлснээр түүнийг эзэмшиж буй компанийг эдийн засаг, санхүүгийн эрсдэлд оруулж, дампууруулах, дампуурснаар өгөгдлийг хадгалж буй зардлыг төлөх компанигүй болсноор өгөгдөл устах эрсдэлд орж байна. Энэ бүхний алтан дунджийг олох нь тухайн өгөгдлийн төрөл, компанийн бизнес модель зэрэг хүчин зүйлсээс шалтгаалах нь тодорхой. Эндээс өгөгдөл хадгалалтад учирч буй хамгийн том эрсдэл бол төвлөрөл гэдэг нь харагдаж байна. Орон зайн төвлөрөл болон эрх мэдлийн төвлөрөл зэрэг нь энэ мэт эмзэг байдлыг бий болгож байдаг. Жишээ нь санхүүгийн байгууллагын хадгаламж, зээлийн бүртгэлийн мэдээлэл зөвхөн тухайн компанийн оффисын доорх серверт л хадгалагддаг бол тэдэнд өртэй хүмүүс тэр оффисыг бөмбөгдөхөд л тухайн санхүүгийн байгууллага хэнээс хэдийн авлагатай гэх мэдээллээ алдсанаар дефолт болж, зээл авсан нөхөд өргүй болж, хадгаламж эзэмшигчид өөрсдийн хөрөнгийг алдах боломжтой болж байна. Тэгвэл уг мэдээллээ дэлхий даяар олон серверүүд дээр хуулж байсан бол ийм асуудал анхнаасаа үүсэхгүй. Өөр нэг жишээ дурдахад хүмүүсийн фото зургийг хадгалдаг компани байлаа гэхэд тэдгээр зургуудын физикал аюулгүй байдлыг хангахын тулд хэт олон газар тархаан байршуулж, түүнээсээ болж өндөр зардалд унаж, хэрэглэгчдэдээ хэт үнэтэй үйлчилгээ санал болгосноор хэрэглэгчгүй болж, санхүүгийн хувьд дампуурснаар зургуудын зардлыг төлж чадалгүй устгах эрсдэлтэй. Энэ бол эрх мэдлийн төвлөрлийн үүсгэх эмзэг байдал. Тэгвэл энэ бүх төвлөрлийн эмзэг байдлуудыг хэрхэн буталж, илүү найдвартай хадгалах вэ?
Төвлөрлийг бутлах
Өгөгдлийг хадгалах хамгийн шалгарсан, найдвартай арга бол тархаан байршуулах явдал. Өндгөө олон саванд хий гэх санхүүгийн зөвлөгөө өгөгдөл хадгалах дээр ч биелдэг. Анх интернэт бий болохдоо төвлөрсөн бус бүтэцтэй хийгдэж байж ээ. Peer-to-peer буюу сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийн сүлжээн дээр интернэт ажиллахаар хийгдэж байж. BitTorrent нь үүний нэг жишээ юм. Торрентод холбогдсон компьютерууд бие биедээ төвлөрсөн бус, тархмал байдлаар файл хуваалцах, үүнийг нь хэн нэгэн унтраах, хянаж цагдах, зогсоох ямар ч боломжгүй байдаг. Одоо хүртэл ашиглагдаж буй уг технологи нь дэлхийн эрх зүйн байгууллагуудын шүдний өвчин болсоор байдаг ч өдий хүртэл шийдэгдэх боломжгүй хэвээр л байна. Оюуны өмчийн зөрчилтэй, садар самуун, хууль бус хулгайн мэдээллүүд түүгээр гэрлийн хурдаар, дэлхийг хэрэн аж төрж байна. Тэгэхээр интернэт анх торрент шиг ажилладаг байхаар зохион бүтээгдэж байсан гэсэн үг. Тодорхой тохиолдолд ашиглах зорилгоор төвлөрсөн сервертэй бүтцийг ажиллуулж чадахаар хийгдэж л дээ. Энэ үед хүн төрөлхтөн интернэтээс юуг хүсэн хүлээж байсан бэ гэвэл аливаа засгийн газар, банк, төвлөрсөн гуравдагч этгээдийн оролцоогүйгээр, яг л бэлэн мөнгөөр наймаа хийж байгаа юм шиг интернэт орчинд, дэлхийн хаанаас ч худалдан авалт хийх, мөнгө шилжүүлэх боломжтой болох явдал байв. Энэ ч утгаараа энэ нь хувьсгал авч ирнэ гэсэн итгэл үнэмшил дээр интернэтийн шинэхэн компаниудын хувьцаа тэнгэр баганадан өсөж, цахиурын хөндий дэлхийн хамгийн үнэтэй газруудын нэг болов. Огцом баяжсан интернэтийн компаниуд баруун солгойгүй мөнгийг цацан баярхаж, тэр хэрээрээ тэдэн рүү цутгах мөнгө төдий чинээ ихсэх маягаар уг зах зээл алаагүй баавгайн арьсан дээр хөөрсөн хөөсрөлт болон хувирав. Гэвч аль ч компани хүмүүсийн хүсэж байсан тэр зүйлийг өгч чадсангүй. Ингээд хөөс хагарч, зах зээл тэр чигтээ нуран унаснаар интернэтийн стартап компаниуд шил дараалан дампуурцгаав. Уг үйл явдлыг онцлон дот ком хөөс гэж нэрлэдэг. Эндээс торж, торойж үлдсэн хэдхэн компани гэвэл Амазон, Гүүгл, IBM, eBay гэх мэт хуруу дарам цөөн. Тэдгээрийн амьд үлдсэн гол шалтгаан бол дээрх сервер-клиент буюу төвлөрсөн серверээр дамжуулан үйлчилгээ үзүүлсэн явдал байв. Ингээд анх төвлөрсөн бус, хэний ч хараат биш байхаар бүтээгдсэн интернэт төвлөрсөн, арай цар хүрээ нь л том болохоос биш өнөөх л уламжлалт модель лугаа эргэн оров. Банкнууд ч гэсэн уг төвлөрсөн интернэтийн бүтцийг ашиглан өөрсдийн мөнгөн гуйвуулга, төлбөрийн онлайн хэрэгслүүдийг санал болгосноор өнөөдөр хүртэл бид ашиглаж байна.
Өмнө нь хэлсэнчлэн банк санхүү, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч ямар ч компани өөрсдийн гэсэн өгөгдлийг хамгаалах чухал үүрэг хариуцлагыг хэрэглэгчдийнхээ өмнө үүрнэ. Тэдний хадгаламж, зээлийн бүртгэл, хувийн зураг, бичиг баримт, чат зэрэг тухайн хүнийхээ хувьд үнэ цэнэ бүхий чухал өгөгдлийг тэд найдвартай хадгалахын тулд, мөн хажуугаар нь үйлчилгээгээ хурдан болгож, хэрэглэгчдэдээ ойртуулахын тулд дэлхий даяар тархаан байршуулсан серверүүддээ хуулбарлан байршуулна. Ганц диск байж байгаад, түүнийг олшруулаад энд тэнд хадгалах бол нэг хэрэг. Харин тэдгээр дискүүдэд дэлхийн тал бүрээс өгөгдлүүд нэмэгдэж, тэрийг нь хуулбарлан дэлхий даяарх серверүүддээ тарааж, шинэчилж байна гэдэг бол шал өөр хэрэг. Торрент шиг систем ашиглаж болох ч эрх зүйн үүднээс төвлөрсөн байгууллага, компаниудад тавигдах шаардлага бол өөрсдийн үйлчилгээнд хяналт тавих, хууль бус, болох бүтэхгүй зүйлсийг тандан таньж, таслан зогсоох юм. Энэ л шаардлагаар интернэт компаниуд зөвхөн төвлөрсөн байдлаар үйлчилгээгээ үзүүлэхээс өөр аргагүй болсон гэсэн үг. Facebook-ийг үүсгэн байгуулагчдын нэг Шон Паркер Napster гэх дуу хөгжмийн төвлөрсөн бус систем үүсгэж, бүүм хийж байсан ч дээрх эрх зүйн шалтгаанаар бүтэлгүйтсэн байдаг. Gnutella, Freenet, LimeWire, Kazaa гэх мэт түүний араас орсон жагсаалт хөвөрнө, тэд бүгд эрх зүйн асуудлаас болж хаагдсан. Хэчнээн тархаан байршуулаад ч шийдвэрлэж болохгүй нэг асуудал нь мэдээж эрх мэдлийн төвлөрөл. Тэр компани дампуурвал, эсвэл компани доторх эрх мэдэл, хандах эрх бүхий захирал, админ, техникч хэнбугай нь ч санаатай болон санаандгүйгээр тэдгээр өгөгдлийг буцаах боломжгүйгээр устгах эрсдэл байхад бид яаж тэдгээр компаниудад итгэж, өгөгдлийг минь найдвартай хамгаалж байгаа гэж бүтэн нойртой унтах вэ? Энэ бол итгэлцлийн асуудал юм.
Итгэлцлийн асуудал
Хүмүүсийг хооронд нь тусгаарлаж байдаг олон ан цавууд байдаг. Тэдэн дундаас түүхэн цаг хугацааны тэнхлэг дээр онцолбол хамгийн анх мэдлэгийн ан цав хүн төрөлхтнийг бие биеэс нь тусгаарлаж байв. Мэдлэг, мэдээлэл хүн бүрд хүрэлцээгүй байснаас хүмүүс боломжоо алдаж, байж болох, байж чадах потенциалдаа хүрэхгүй байв. Даарин дээр давс гэгчээр энэ байдлыг нь овжин хүмүүс, бүлгүүд ашиглан тэднийг дарлаж, мунхруулж, боолчилж байв. Хамгийн тод жишээ бол шашин. Католик сүм хийдүүд номд зөвхөн номлогчид л хүрч болно, харин иргэд зөвхөн номлогчоос л мэдлэг хүртэх эрхтэй байсан явдал юм. Цоожтой хаалган дотор бүх бурхдын номууд байрлах ба түлхүүр нь зөвхөн номлогчид л байдаг байв. Тэрээр ном дээр ингэж бичсэн байна хэмээн номлох ч түүнд өөрийн үзэл бодлоо шургуулах, худал хэлэх боломж ч байсан юм. Хамгийн том худлаа зүйл нь бурхан зөвхөн номлогчийг л ном уншихаар ивээсэн явдал байв. Үүгээрээ дамжуулж олон хүнээс их хэмжээний татвар авч, өөрийн дураар хэнийг ч гэсэн ялд унагаж, эсвэл ялаас аварч, цаазалж, хэлтрүүлж, дайлаар мордож, тонон дээрэмдэж байсан. Энэ бүхний эцэст хэвлэлийн машин мэндэлж, бурхны номыг олон хувь хэвлэж, хямдхан номын хүртээмж бүх хүнд хүрэлцэхийн хэрээр тэдгээр хүмүүс католик сүм хийдүүдийн нууж байсан үнэнийг олж мэдэн, тэдний бузар булхайг таньж мэдсэнээр мэдлэгийн ан цав битүүрч, хүн төрөлхтөн нэгэн том үсрэлтийг хийсэн билээ. Эндээс шил даран ном хэвлэл, сонин сэтгүүлүүд хэвлэгдэх болсноор хүн төрөлхтөн соён гэгээрч, хэн нэгний хялбар өгөөш болохооргүй болов. Үүний дараа орон зай болон цаг хугацааны ан цав бий болов. Мэдлэг зузаарахын хэрээр дэлхий бөөрөнхийг мэдэж, соёлын солилцоо бий болж байв. Гэвч нар жаргадгаараа жаргаж, шөнө болдгоороо болж, уул ус, тэнгис далай гээд хүн төрөлхтний туулж чадахааргүй үлэмж орон зай, цаг хугацааны ан цав дунд тэд хашигдаж, бие биеэсээ тусгаарлагдах болов. Харин цахилгаан станц, дотоод шаталтын хөдөлгүүр зэрэг техник технологийн ачаар бөөрөнхий байсан дэлхий эргээд хавтгай болж, тивүүд нэгдэн нийлж, өдөр шөнийн зааг үгүй болов. Энэ мэтээс өнөөгийн хамгийн том нь итгэлцлийн ан цав юм.
Хүн хүндээ итгэх итгэлээс гадна үйлчлүүлэгч, худалдан авагчид нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгууллага, компанид итгэх итгэл, ард иргэд нь засгийн газар, төрдөө итгэх итгэл зэргээр бид өнөөдөр зөвхөн итгэл дээр л тулгуурлан амьдарч байдаг. Гэвч хүн бүрийн итгэл үнэмшил тэдний үзэл бодлоос шалтгаалж өөр өөр тул хүн бүр бие биедээ итгэх боломжгүй, бүх хүнд үйлчилдэг, таалагддаг компани, байгууллага, төр засаг байх боломжгүй нь тодорхой. Тухайн зүйлд итгэдэг хүмүүсийн хүрээлэл бүр өөрсдийг тойрсон ан цавтай байх бөгөөд эдгээр олон ан цавууд биднийг бие биеэс минь зааглан тусгаарлаж, хөгжлийн тушаа, эдийн засгийн чөдөр болж байдаг. Яаж Фейсбүүк миний зураг, чатыг найдвартай хадгална гэж би итгэх вэ? Яаж миний хайлтын мэдээллийг Гүүгл харахгүй, бусдад зарахгүй гэдэгт би итгэх вэ? Яаж би энэ наймаачин мөнгөө шилжүүлсний минь дараа бараагаа өгнө гэдэгт итгэх вэ? Яаж би энэ хүний надад өгч байгаа мөнгө жинхэнэ гэдэгт итгэх вэ? Яаж миний насаараа цуглуулсан хөрөнгийг энэ банк найдвартай хадгална гэдэгт итгэх юм бэ? Бүх зүйл итгэл дээр суурилж байна. Өгөгдлийг 100% найдвартай хадгалах боломж байхгүй тул бид тэдэнд итгэхээс өөр аргагүй. Энэ итгэл нь мухар сүсгийн шинжтэй байх нь ч харамсалтай. Аа за, бас гайгүй байлгүй дээ, томхон компани юм чинь арай ч дээ гэсэн хэврэгхэн итгэл дээр л өнөөдрийн хүн төрөлхтний санхүү эдийн засаг, хууль эрх зүйн орчин бүрэлдэн тогтсон. Гэвч энэ итгэл үнэмшил хэзээ нэг цагт заавал нуран унах нь тодорхой. Нүүрэн дээрээ инээсэн ч цаагуураа энэ эрх мэдлээ ашиглаад юу хийж байгааг нь төсөөлөхөөр, юу хийж чадах, юу хийж болохыг нь бодохоос ч айдас хүрмээр. Эгээтэй л дээр дурдсан католик сүм хийдүүдэд итгэх сүсэгтнүүд шиг бид амьдарч байна. Энэ том ан цавуудыг хэрхэн битүүлж, итгэлцлийн уг асуудлыг яаж шийдэх вэ?
дараагийн нийтлэл Биткойн ба блокчэйн - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #4...
Нийтлэлийг хянан тохиолдуулсан Д.Алтаншагай
Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-77114907900439944142022-08-24T12:20:00.001+08:002022-08-25T12:53:02.102+08:00Өгөгдлийг хураах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #2
Midjourney: Cell phone, surveillance, geolocation data, selling us. Futuristic, --ar 16:9
... өмнөх нийтлэлийг Технологийн хувьсгалууд - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #1
Их өгөгдөл буюу биг дата, өгөгдлийн олборлолт буюу дата майнинг гэх үгс чих дэлсээд олон жилийг үдлээ. Эдгээр нь дээр дурдсан хиймэл оюун, гүн сургалтын хамгийн гол түүхий эд тул өгөгдөл гээч зүйлийг олох, хураах, олборлох, хадгалах зэрэг нь залшгүй тулгамдсан асуудлууд болно. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Оюуны нөөц
Өмнө нь бидэнд түлээ нүүрс, газрын тос, эрдэс метал зэрэг материаллаг нөөц илүү чухал байсан бол орчин үед интелектуал буюу оюуны нөөц гэх зүйл илүү чухал болж ирсэн. Энэ нь оюуны өмч, патент, лиценз, худалдааны тэмдэг, брэнд, нэр хүнд зэрэг материаллаг бус нөөцийг хэлдэг. Технологийн акул компаниуд өөрсдийн эзэмшдэг патентын тоогоор өрсөлдөж, улс гүрнүүд өөрсдийн гэсэн худалдааны тэмдэгт бүхий брэнд компаниудаар уралддаг болсон нь илт. Хүн төрөлхтний хөгжлийн явцад маш олон нээлт, ололтууд тухайн үедээ үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж байгаагүйгээр барахгүй харин ч бүр эсрэгээрээ хэнд ч хэрэггүй хог хэмээгдэн гадуурхагдаж явсан байдаг. Хамгийн хоржоонтой нь тэдгээрийн зарим нь сүүлд хүн төрөлхтний хөгжлийг тодорхойлж, хөгжлийг нь дараагийн шатанд үсэртэл нь хөгжүүлж байсан байх жишээтэй. Эндээс үзэхэд хүн төрөлхтөн хөгжихийн тулд заавал үүнд зориулсан, ийм асуудлыг шийдэх гэсэн, ийм үр ашигтай гэж судалж, туршихаас илүүтэй эрдэмтдийн хүсэл эрмэлзэл, сониуч зангаас нь урган гарсан аливаа эрдмийн бүтээлүүдээс бүрдэх мэдлэгийн сан, түүний хэмжээг томруулах нь илүү чухал болох нь харагдаж байна. Ирээдүйд бидний тааж мэдэх аргагүй шинэ асуудал тулгарлаа гэхэд энэ мэдлэгийн сан түүнийг шийдэх хамгийн чухал нөөц болон хувирах нь ойлгомжтой. Жижиг гэлтгүй эрдмийн ажил, оюуны өмчийн патент, бүтээгдэхүүний лиценз зэрэг нь нийлж, нэг том мэдлэгийн сан, нөөц болж хуримтлагдсанаар тэндээс дараагийн хөгжлийн гарц, шат бий болно. Үүнийг олж харсан технологийн компаниуд өөрсдийн ирээдүй, сүр хүч, нэр төрийн төлөө баруун солгойгүй эрдмийн ажил, оюуны өмчийн патентын араас хөөцөлддөг. Энэ нь тэдний үнэлж баршгүй чухал нөөц болж байдаг. Харин өдийг хүртэл эдгээр нээлт, ололт, оюуны бүтээлүүдийг хүн туурвиж ирсэн. Хүний тархи гайхалтай ч гэсэн хязгаарлагдмал. Нэг үгээр хүн төрөлхтний одоогийн мэдлэгийн сан хүний тархи гэдэг лонхны хүзүүгээр дусал дуслаар орж ирэх оюуны нөөц гэсэн үг юм. Уг лонхны хүзүүг тэлэх шийдэл бол мэдээж хиймэл оюун буюу хүний биш, хиймэл тархи. Түүнд хангалттай өгөгдөл, эрчим хүчийг нь өгчих юм бол дээрх оюуны нөөцийг утгаар нь олборлож, хүн төрөлхтний хөгжлийн график хугарч, экспоненциал хөгжилд хүрэх нь тодорхой. Тэгвэл тэр шаардлагатай өгөгдлийг хэрхэн олборлох вэ?
Клауд тооцоолол
Өгөгдлийг олборлох хамгийн гол багаж бол компьютер. Бидэнд их өгөгдөл хэрэгтэй тул хүчтэй компьютер хэрэгтэй гэсэн үг. Компьютерыг хүчин чадлаар нь персонал, кластер, грид, клауд гэж ангилдаг. Хар ухаанаар бол олон персонал компьютерыг нийлүүлж, нэг компьютер мэт хүч нэмэгдүүлэн ажиллуулахыг кластер компьютер гэнэ. Олон кластер компютеруудыг грид, олон грид нийлээд ирэхээр клауд компьютер болдог. Клауд компьютерийн гол онцлог нь зохицуулалт шаардлагагүй болдог явдал юм. Бусад компьютерууд нь балансер болон хүний гар удирдлага зайлшгүй шаарддаг байсан бол клауд компьютер нь өөрөө өөрийгөө аяндаа зохицуулчихдаг тул хүний оролцоо, нэмэлт балансер шаардлагагүй болсон явдал юм. Дэлхий дахинаас интернэтээр дамжуулан өгөгдөл олборлоход клауд компьютер зайлшгүй шаардлагатай. Хамгийн анх CERN гэх байгууллагаас интернэт үүссэн гэдэг. Тэд дэлхий даяар тархан байрших туршилтын лабораториудын өгөгдлийг академиудад хүргэхийн тулд анх дэлхий даяарх компьютерын сүлжээ үүсгэснийг өнөөдөр бид www буюу дэлхийг хирсэн аалзны тор хэмээн нэрийдэн ашиглаж байна. CERN-д тулгарсан өөр нэг том асуудал бол өгөгдөл боловсруулалт юм. Аварга адроны мөргөлдүүлэгчид секундэд 1 петабайт мэдээлэл бий болгодог. Энэ нь секунд бүр 1000 гаран терабайт мэдээлэл үүсдэг гэсэн үг юм. Энд тулгарах хамгийн том асуудал бол өгөгдөл дамжуулах хурднаас гадна тухайн өгөгдлийг хадгалах. Одоогийн техник технологийн боломжоос шалтгаалж ийм өгөгдлийг тийм хурдан хугацаанд хадгалах боломжгүй ба тэд оронд нь хиймэл оюун ашиглаж ээ. Хиймэл оюун сэжигтэй гэсэн өгөгдлүүдийг шүүрдэх үүрэгтэй ба бусад мэдээллийг хадгалалгүй шууд хаядаг байна. Сэжигтэй өгөгдлүүд нь ч нийлээд сая сая гигабайт болох учир түүнийг хадгалах, дэлхий даяар тараах, боловсруулах зэргээр супер компьютер зайлшгүй хэрэг болж байв. Ийнхүү тэд анх клауд технологийн анхдагч болох дэлхий даяар ажиллах чадвартай гаргийн хэмжээний компьютерыг бүтээсэн юм. Ийнхүү физик, эгэл бөөмийн туршилт хийдэг CERN гэх байгууллага өөрсдөд тулгарсан асуудлаа шийдэхийн тулд хүн төрөлхтөнд интернэт, клауд компьютер, хиймэл оюун зэрэг бэлгүүдийг барьсныг нь өнөөдөр бид ашиглаад сууж байна. Өнөөдөр их өгөгдлийг эзэмшиж буй хамгийн том компаниудын нэрс аль хэдийнээ бидний чихэнд танил болж, өдөр тутмын амьдралтай маань салшгүй холбоотой болсон. Амазон, Гүүгл, Майкрософт. Тэд бүгд клауд компьютероор дамжуулан интернэтээс өгөгдөл хураах уурхайнууд юм.
Олон нийтийн сүлжээнүүд
Facebook, Twitter, Google бидэнд яагаад үйлчилгээгээ үнэгүй ашиглуулдаг юм бол. Тэнгэрт тулсан хүчирхэг клауд компьютер ажиллуулж, сансарт тулсан өндөр зардлаар бидэнд юуны тулд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ вэ? Бидний найз нөхөд, дэлхий нийт, мэдээллийн эх үүсвэртэй холбох гэж юунд тэд ингэж хичээнэ вэ? Мэдээж хариулт нь өгөгдөл. Өгөгдөл бол мэдээллийн эрин зуунд шинэ төрлийн алт юм, газрын тос гэх нь ч бий. Энэ алтыг аль болох ихийг хурааж, аль болох удаан хадгалснаар ирээдүйд үнэлэгдэх үнэлэмж нь нэмэгдэнэ. Одоогийн байдлаар тэд олборлосон өгөгдлөө бизнес, улс төрийн зорилгоор ашиглаж байгаа ч энэ нь тэдний эцсийн зорилго биш нь тодорхой. Эцсийн зорилго бол тэд ердөө өгөгдөлтэй л болох. Бидний тэдэнд өгч буй пост, коммент, лайк, найзын хүрээлэл, сонирхол, хайлт, шэйр, тэр ч бүү хэл бидний скролл, хуулганы хөдөлгөөн, байршил гээд бүгд тэдэнд өгч буй бидний үнэт эрдэнүүд юм. Мэдээж бид хариуд нь үнэгүй үйлчилгээ авч байгаа. Гэвч нөгөө талдаа бид тэдний бүтээгдэхүүн юм.
Бидний өгсөн өгөгдөл дээр тулгуурлан тэд биднийг бизнесийн болон улс төрийн байгууллагуудад борлуулдаг. Ашгийг нь мэдээж тэд хүртэнэ. Бидний ямар бүтээгдэхүүн дээр лайк дарж, шэйрлэсэн, ямар хүсэл сонирхолтой хүнтэй найз нөхөр, тэдэнтэй ямар төрлийн харьцаатай, ихэнхдээ хаагуур явдаг зэрэг нь бизнесийн байгууллагуудад борлуулалт хийх үнэлж баршгүй чухал мэдээлэл юм. Өмнө нь масс медиагаар дамжуулж, үр ашиг багатай сурталчилгаа явуулдаг байсан бол үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд зөвхөн худалдан авах боломж бүхий хүмүүсийг онилох нь хамгийн чухал нь мэдээж. Улс төрчид иргэдийн саналыг авахын тулд дахиад л тэдний зан төлөв, сэтгэлгээ, юу хайж, юу боддог, хэнтэй нөхөрлөж, ямар ажил хийж, хаана амьдардаг гэх зэрэг өгөгдлүүд тэднийг хэн бидэнд санал өгөх, хэн бидэнд өгөхгүй, хэн нь бидэнд өгөх боломжтой гэдгийг ялгаж салгаж, тусгайлсан маркетинг хийхэд тус болно.
Хиймэл оюун хөгжөөд, уран зураг, дуу хөгжим, яруу найраг оролддог болсон. Зурсан зураг, бүтээл нь хүн төрөлхтнийг гайхшируулаад эхэлснийг Midjourney-гоос харж болно. Зүгээр л текстээ өгөөд л, оронд нь дөрвөн төрлийн бүтээл зуруулж авна. Тэр дөрвийнхөө нэгийг сонгож дахин дөрвөн хувилбар зуруулсан ч болно. Гэх маягаар цаана нь хиймэл оюун суучихсан, аан, хүнд ийм зураг таалагддаг юм байна гээд суралцаад байж байгаа. Эдгээр цуврал нийтлэлийн постер зургуудыг ч мөн Midjourney-гаар зуруулсан байгааг та анзаарсан байх. Тэгвэл зөвхөн тухайн хүнд зориулсан дизайн, текст бүхий сурталчилгааг үзүүлбэл ямар вэ? Кэмбриж Аналитикагийн Трампыг ялуулсан арга бол дээрх аргаар хүмүүсийн өгөгдлөөс тухайн хүний хандлагыг тодорхойлж, сэтгэл зүйн аргаар тэдэнд нөлөөлснөөр хэнд саналаа өгөхөө мэдэхгүй байгаа бүлгийг өөрсдийн тал руу эргүүлэх байсан юм. Тэд хүмүүсийг OCEAN гэх тавхан сэтгэл зүйн бүлэгт хуваасан бөгөөд маркетингийн ажил нь тэр таван бүлэг рүү чиглэсэн байсан. Харин хиймэл оюун хөгжиж, илүү бага өгөгдөл, эрчим хүчээр ажилладаг болж, дээр нь өгөгдөл, эрчим хүч, хүчин чадал нь нэмэгдэхийн хирээр зөвхөн тухайн хүнд зориулсан маркетингийг хийх нөхцөл бүрдэх юм. Нэг үгээр бидэнд саналаа өгөх боломжтой хүмүүсийг тэдний өгөгдлийг ашиглан шигшиж гаргаж ирээд, ямар тексттэй, ямар график дизайнтай пост харвал бидэнд саналаа өгөхийг нь Midjourney шиг уран бүтээлч хиймэл оюунд даатгах юм. Эндээс хэн нь сонгуульд ялж, хэн нь эдийн засгийн өрсөлдөөнд дийлэхийг харж болохоор байна. Мэдээж их өгөгдөлтэй нь. Гэвч энэ бол зөвхөн ил хэсэг нь. Үнэндээ засгийн газрууд бидний аюулгүй байдал нэрийн дор биднийг тэдний төлөө өгөгдөл бүтээгч боолууд болгон хувиргасан.
Тандалт
3G, 4G, 5G. Энэ бол зүгээр ч нэг ихсээд байгаа тоо биш юм. 1G бол зөвхөн ярьж л болдог үүрэн холбооны технологи. Утас шөрмөсөөр хязгаарлагдаж, хазаарлагддаггүй эрх чөлөөг санал болгож байгаа нь бидний хувьд гайхалтай хэрэг. Бүгд л үүнийг хүсэх нь тодорхой. Харин засгийн газрууд, үүрэн холбооны операторуудын анхаарлыг тэс ондоо зүйл татжээ. Энэ бол геолокац буюу байршил. Өмнөх холбооны хэрэгсэл нь нэг газар бэхлэгдсэн, тэндээсээ хөдөлдөггүй байсан. Харин энэ удаад гэрийнх нь нэг ширээн дээр бус, халаасанд нь холбооны хэрэгсэл багтдаг, хүнтэйгээ цуг дурын газар луу нь дагаад явдаг болсон. Үүрэн холбооны антен бүр тухайн дугаар бүхий утас надаас хир хол байна гэдэг мэдээллийг өөр дээрээ хадгалж байдаг. Физикт долгионы эх үүсвэрийн хүч нь зайны урвуу квадратын хуулиар буурдаг. Уг онол ёсоор тухайн утасны сигналын хүчийг хэмжсэнээр антенаас хэдий хэр хол байгааг нь мэдэж болдог. Антен бүрд өөрсдийн мэдрэх хүрээнд орж ирсэн утаснуудын ийм зайны мэдээлэл хадгалагдаж байдаг гэсэн үг. Тэгвэл аль нэг дугаарыг сонгож аваад, антен бүр дээр тухайн зайгаар нь радиус зурахад тухайн мөчид тэр утас хаана байсан гэх мэдээлэл гараад ирдэг. Үүнийг триангуляц гэдэг, гурвалжлах гэж хэлж болох юм. Дугаар бүхий нэгэн утас антенаас тэдэн метр зайд байсан гэвэл тухайн антены байгаа байршил дээр эхтэй, эргэн тойронд нь тэдэн метрийн радиус бүхий тойрог зурагдана. Утас энэ тойргийн аль нэг захад байсан гэсэн үг. Тэгвэл тэр тойргийн яг аль цэг дээр байсныг мэдэхийн тулд ойр хавийн өөр нэг антены бүртгэлээс тухайн мөчид тухайн дугаарын байршлаар өөр нэг тойрог татна. Хоёр тойрог ихэнхдээ хоёр цэгээр огтлолцох ба энэ хоёр цэгийн алин дээр байсныг мэдэхийн тулд гурав дах антен дээр дээрх үйлдлийг давтан хийнэ. Ингээд тэр дугаарын маш тодорхой байршил гараад ирнэ. Уг үйлдлийг хором бүр хийснээр дугаар бүрийн хаагуур хаагуур, яаж явсан гэх замын мэдээлэл, хаана очоод хир удсан гэх байршлын мэдээллийг гаргаж ирж болдог. Засгийн газруудын ард иргэдийнхээ аюулгүй байдал нэрийн дор цуглуулж буй уг мэдээлэл эрх мэдэл бүхий хүмүүсийн тагнуулын хэрэгсэл болж, үүрэн холбооны операторуудын гол бизнесийн хэрэгсэл болдог. Тухайн хүний байршлын мэдээлэл нь бизнесийн байгууллагуудад борлуулалт хийх хамгийн чухал өгөгдөл болж өгдөг. Тиймдээ ч байршлын мэдээлэл хэзээнээс төрийн болон бизнесийн байгууллагуудын сонирхол байсаар ирсэн.
Үүний дараа 2G. Зөвхөн ярихаас гадна SMS буюу текст мессеж бичдэг болсон үе. Энэ үеийн технологийн бидний анзаардаггүй хэсэг бол SMS. Үүнийг бид зөвхөн хүмүүс хоорондоо зурвас дамжуулах зориулалттай л гэж боддог байсан. Гэвч үүгээр компьютерүүд ч хоорондоо холбогдож чаддаг. Үүнийг SMS протокол гэж нэрлэдэг. Үүрэн холбооны оператор нь SMS-р дамжуулж SIM карттай харьцаж чадах ба дотор нь дурын программыг суулгах, түүгээрээ дамжуулан тухайн утсыг чагнах, тагнах хэрэгсэл болгон ашиглах боломжтой. SIM картад утасны микрофонд хандах эрх нээлттэй байдаг. Энэ нь ч араггүй юм, утсаар ярих үед ийм эрх зайлшгүй нээлттэй байх шаардлагатай. Тэгвэл таны мэдээгүй байхад SMS-р дамжуулан чагнах программ суулгаж, таныг чагнаж байгаад, таныг мэдээд, шалгах гэх хооронд түүнийг устгачхаж болдог. Энэ бүхэнд таны ямар ч оролцоо шаардлагагүй ба бүгд ямар ч ул мөр, чимээ, гэрэл гаргалгүй хийгддэг тул хэн ч анзаарах боломжгүй. Энэ мэтчилэн бидэнд санал болгож буй шинэ технологийн боломжууд нь дээрх нөхдийн атгаг, гаж сонирхолтой уялдаж чадвал дэлхийн хэмжээнд нэвтэрч чаддаг болох нь харагдаж байна. Тухайн улсын, эсвэл олон улсын эрх мэдэл бүхий тагнуулын байгууллагуудад тухайн хүний байршил, ярианд хандах эрх нь байхаас гадна операторууд түүгээр нь хангах үүрэгтэй байдаг. Тэр ч утгаар дэлхий даяарх утаснуудын байршлын мэдээллүүд усталгүй хадгалагдаж байдаг ба ингэхийг ч үүрэгддэг. Угаасаа ямар тэнэг нь ийм чухал, үнэ цэнтэй мэдээллийг устгая гэж бодох вэ дээ. Тэр ч бүү хэл тэдэнд биднийг чагнах эрх хүртэл нээлттэй байгаа нь нууц биш.
Тэгвэл 3G юугаараа онцлог вэ? Дээрх байгууллагуудад хүний байршлын мэдээллийг 2G технологиор дамжуулан авах нь хэтэрхий болхи, нарийвчлал муутай болж ирж ээ. Учир нь байршлын мэдээллийг авах интервал нь хэдэн минутаар хэмжигддэг. Энэ хэдэн минутын хооронд тухайн хүн хаагуур яаж явсан нь тодорхойгүй үлддэг. Илүү нарийвчлал өндөртэй мэдээлэл авахын тулд тэд интернэтийг ашиглахаар шийдэж ээ. Таны халаасанд байгаа холбооны хэрэгслээр интернэт орж болдог бол ямар вэ? Мэдээж гайхалтай. Гэвч… таны суулгасан аппликэйшн бүр, таныг датагаа асаасан байх үед секунд бүр таны байршлын мэдээллийг авч байдаг. Энэ нь мэдээж таны хэрэглээ, хэрэгцээг хангахын тулд гэх өнгөлөн далдлалттай хийгдэх нь ойлгомжтой. Тантай ойрхон явж байгаа найзыг тань харуулах гэсэн юм, таны гүйлт, алхалтыг хэмжих гэсэн юм, таны эргэн тойрон дахь ресторануудыг харуулах гэсэн юм гэсэн аппликэйшнүүдийн цаана секундийн интервал бүхий өндөр нарийвчлалтай байршлын мэдээлэл явах ашиг сонирхол явж байдаг. Снөүдэн бидэнд тэдний ПРИЗМ гэх тагнуулын аппаратны талаар ил болгож өгснийг санаж байгаа байх. Энэ аппарат нь та бидний мэдэх Google, Apple, Facebook, Twitter гээд бүх аппликэйшнүүд бидний байршил, микрофон, камер зэрэгт хандах эрхээрээ дамжуулан таныг тагнах зорилготой. Эдгээр эрхийг та өгөхгүй бол үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй бөгөөд тэд илүү чанартай, сайн үйлчилгээний төлөө эдгээр эрхийг нээж өгөхийг шаарддаг.
4G? Байршлын мэдээлэл хурдан явах үед алдагдаад байж. Хурдны галт тэрэг, эсвэл машинд суугаад давхих үед дата тасалддаг явдал нь байршлын мэдээллийн чанарыг унагаж байв. Тэгвэл хэчнээн хурдтай явсан ч тасалдалгүй, тэдний мэдээллийг нарийвчлалтай бүртгэж байхын тулд хөдөлгөөнт долгионы эх үүсвэрээс үүсдэг допплер эффектийг шийдвэрлэсэн шинэ технологийг санал болгов. Та хурдны галт тэрэг, хурдан машинд суугаад салхи татуулан давхиж байхдаа ч интернэтэд тасалдалгүй орж, ажил төрлөө амжуулж, гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцаа холбоогоо таслахгүй байхыг хүсэж байна уу? Тэгвэл та 4G LTE технологийг сонгоорой. Энэ нь цаагуураа та хурдан явсан ч байршлын мэдээллээ нарийвчлал өндөртэй өгч, өөрийгөө илүү нарийн тагнуулмаар байна уу? гэсэн л асуулт шүү дээ. Тэгвэл 4G LTE таны энэ гаж хүслийг чинь хангаж өгөх болно. Эцэст нь нэг том асуудал үлдлээ.
Өдийг хүртэлх байршлын мэдээлэл бол 2 хэмжээст буюу хавтгай дээрх мэдээлэл юм. Өндөр барилга байшин бүхий хотод бид 3 хэмжээст ертөнцөд амьдарч байгаа. Таны хаана байгааг мэдчихээд хэдэн давхарт байгааг мэдэхгүй хоцорно гэдэг бол таныг хаана байгааг мэдэхгүйтэй адил юм. Тиймээс өндрийн мэдээллийг мэдрэхийн тулд тэдний зохиосон дараагийн технологи бол мэдээж 5G. Өмнөх технологийн антенууд зөвхөн нэг л цэг дээр хүлээн авдаг байсан бол энэ удаад хүснэгтлэн өрсөн олон цэгүүд дээр долгион бүртгэн авна. Үүнийг голограм технологи гэх бөгөөд долгионы эх үүсвэрийг 3 хэмжээст байдлаар бүртгэн авдаг. Харин тэдний бидэнд санал болгож буй давуу тал бол хурд. 4G байтугай бидний кабелиар авдаг интернэтээс ч өндөр хурдыг бидэнд санал болгож байгаа. Энэ нь зөвхөн тухайн утсанд зориулж цацах технологи юм. Гарын алганы хэмжээнд маш олон антенуудыг хүснэгтлэн өрж тавиад, долгионы фазын ялгааг нь ашиглан хүссэн чиглэл рүүгээ долгион цацаж чадна. Үүнийг бийм форминг гэдэг, цацрагийг чиглүүлэх гэж орчуулж болох юм. Өмнөх антенууд нэг цэгээс бүх чиглэл рүү цацдаг байсан бол энэ удаад чиглүүлж байгаад, зөвхөн тэр зүг рүү л цацах юм. Зөвхөн таны утсанд зориулан, яг л лазераар чиглүүлээд буудаж байгаатай ижил тань руу онилсон сигналыг л явуулна. Ингэснээр сигналын дисперс буюу сарнилт, суналт үгүй болж, илүү хурдан болох боломжтой болоод байгаа хэрэг. Эсрэгээрээ дээр дурдсанчлан таныг яг хаахна байгааг, байшингийн хэдэн давхар, аль өрөөнд байгааг мэдээд авчхаж байгаа хэрэг. Гэх мэтчилэн таныг аль болох нарийн тагнаж, танаас аль болох их өгөгдөл сорохын тулд л техник технологи хөгжиж байгааг харж болохоор байна.
дараагийн нийтлэл Өгөгдлийг хадгалах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #3...
Нийтлэлийг хянан тохиолдуулсан Д.Алтаншагай
Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-55806707796902989662022-08-22T14:35:00.009+08:002022-08-24T12:20:12.689+08:00Технологийн хувьсгалууд - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #1
Midjourney: Technical revolution.
Аж үйлдвэрлэлийн хувьсгал гэж бид мэддэг. Аж үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгал гээд л ярьдаг шүү дээ. Тэгвэл аж үйлдвэрлэл биш, техник технологийн өнцгөөс нь аваад үзвэл яах бол? Угаасаа хүн төрөлхтөн аль хэдийн төрөлх гараг дээрээ багтахаа байчихсан. Хөгшин хонины насгүй болсон ч эм тан, нэмэлт төхөөрөмжийн тусламжтайгаар үргэлжлүүлэн амьдарсаар байгаа өвчтөн шиг. Бид бол технологийн тусламжтайгаар өнөө маргаашаа дөнгөн данган аргацааж байгаа хөгжиж яваа төрөлхтөн юм. Олон ч удаа бид мөхлийн ирмэг дээр очсон ч тухайн үеийнхээ шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилтын үр дүнд ийнхүү оршин байсаар буйг гэрчлэх олон жишээ бий. Тэдний нэгийг дурдвал, дэлхий даяар ногоо тариад ч бид хоол хүнснийхээ хэрэгцээг хангаж дийлэлгүй, хүн амын тоо өлсгөлөнгөөс болж багасаж байхтай зэрэг азотыг хиймлээр гаргаж авах арга нээгдсэнээр газрын үржил шимийг бордоогоор хэд дахин сайжруулж, хураах ургацыг нь арвижуулснаар бид өлсгөлөнгөөс аврагдаж байсан байдаг. Хятад улс генетикийн аргаар будааг хэд дахин их ургуулснаар хүн амынхаа өсөлтийг хүнсээр хангах боломжтой болсон нь өнөөгийн азийн хүн амын өсөлтийг хэвээр нь үлдээж ээ. Гэх мэтчилэн, биднийг үхлийн ирмэгт тулах бүрд ямар нэг гайхалтай тохиол болж, бидэнд цаг хожих шинэ боломжууд гарч ирсээр өдийг хүрсэн. Нэг үгээр яг одоо шинжлэх ухааны бүх нээлт, ололт, техник технологийн хөгжлийг ид шидийн аргаар үгүй хийчихвэл хүн төрөлхтөн төдийлөн удаан тэсэхгүй, бараг тэр дороо устаж үгүй болох болно.
Хамгийн анхны техник технологийн даяар хувьсгал нь хүний булчинг голын урсгалаар халсан юм. Аж үйлдвэрлэлд уг хувьсгалыг хүртэл хүний булчинг ашигласаар ирсэн. Харамсалтай нь хүний булчин тогтвортой бус, мөн удаан байсан тул үр дүн нь жигд бус, цөөн байсан байна. Хүний нийгэм томрохын хэрээр нарийн төвөгтэй болж, ажил үүргийн хуваарилалт шаардагдаж, хүн зөвхөн нэг л зүйлээрээ мэргэших шаардлага үүсэж байсан. Байр сав, хоол унд, хувцас хунарын хэрэглээ үйлдвэрлэлийн түвшинд шилжих тулгамдсан шаардлага үүсэж эхлэх нь ойлгомжтой. Тухайн үеийн нэхмэлийн цехүүд энэ мэт хүний булчинг ашиглан түүхий эд их орсон, цөөхөн, түүнийгээ дагаад маш үнэтэй хувцаснууд үйлдвэрлэж байсан нь хүмүүсийн хувцасны хэрэгцээг хангаж дийлэхээргүй болж ирж ээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд жигдхэн, тасралтгүй хөдөлгөөнөөр нарийн утас ээрч, түүгээрээ түүхий эд багахан орох хямд хувцсыг үйлдвэрлэх ёстой байв. Ингээд голын урсгал дээр хүрд байрлуулан, шаардлагатай байсан жигд, тасралтгүй эргэлтээ гарган авав. Үүнийгээ нэхмэл, ээрмэлийн машиндаа залгаснаар тухайн үеийн утас гайхалтай нарийхан хэр нь бат бөх, олон тооны, мөн цехүүдийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахын аргагүй хямд үнэтэй болж ирснээр хүмүүс өмсөх хувцасны асуудлаас эгнэгт салав. Эндээс машин, технологи, инновац гэсэн цоо шинэ үгнүүд гүйлгээнд орж, тренд болж эхлэв. Харамсалтай нь энэ технологи газар уснаас хамааралтай, голын урсгалын хүчээр хязгаарлагдаж байв. Хүссэн газраа үйлдвэр барих боломжгүй нь түүхий эд, ажиллах хүч, зах зээлээс нь холдуулж, өрсөлдөх чадварыг нь бууруулж байв. Мөн мэдээж бороо хур, голын урсгалаа татруулахгүй байхыг бурхнаас хүсэхээр өөр хийж чадах юу байх билээ. Ган болж, голын урсгал буурвал үйлдвэр хаагдахаас өөр аргагүй гэх мэт.
Дээрх усан технологийн сул талуудыг нөхөж, дараагийн технологийн хувьсгал мандав. Энэ бол уурын хувьсгал. Аж үйлдвэрлэлийн хувьсгалыг бид уурын технологиор л төсөөлдөг шүү дээ. Нүүрс түлж, ус буцалгаснаар гарах уурын хүчийг нь эргэлдэх хөдөлгөөн болгоно. Ингэснээр үйлдвэрүүд газар зүйн хамааралгүй, гол усны хүчээр хязгаарлагддаггүй болж, хүчээ хэд л бол хэд, хүссэн хэмжээндээ хүртэл нэмэгдүүлэх боломжтой болов. Ингэж анх голын эрэг бараадсан жижиг мануфактуруудаас аварга том үйлдвэрүүд бий болов. Үйлдвэрүүд ус бараадахаа байж, түүхий эд, түлш, ажиллах хүч, зах зээлээ бараадах болж, төдий чинээгээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтийг хурдасгав. Зөвхөн ээрмэл, нэхмэлийн бүтээгдэхүүнүүдээр хязгаарлагдалгүй, төрөл бүрийн үйлдвэрлэл, тэр ч бүү хэл тээвэр логистикийн салбарт хүртэл хувьсгал хийсний жишээ бол уурын галт тэрэг, усан онгоц юм. Уурын технологийн эринийг нарны гэрэл халхлан нүүгэлтэх, утаа май суунагласан аварга том үйлдвэрүүдээс гадна уурын галт тэрэг, Титаник шиг үлэмж том усан онгоцгүйгээр төсөөлөх аргагүй билээ. Хүний хэрэгцээ дундаршгүй гэдэг, хэчнээн супер дупер, төгс мэт ч энэ хувьсгалд ч сул тал бий. Үйлдвэр, галт тэрэг, усан онгоц бүр өөр өөрсдийн хөдөлгүүртэй, түүнийгээ арчилж тордох, нүүрсийг нь зөөх, хадгалах, усаа татах зэрэг дааж давшгүй хүнд ажлууд хаа сайгүй ундарч байв. Үүн дээр хөдөлмөрийн дахин хуваарилалт хийхгүй л бол энэ нь айл болгон цахилгаан станцтай байгаатай ижил утгагүй зүйл болж хувирав. Хэрэв зөвхөн нэг нь л нүүрс зөөж, хадгалж, түлж, ус буцалгах ажлаа хийчихдэг, бусад нь түүнийг нь худалдаж аваад л ашиглачихдаг бол аж үйлдвэрлэл илүү хурдтай, зөв хуваарилалттай болох гээд байсан нь хэн бүхэнд ойлгомжтой байв. Гэхдээ яаж? Нэг том уурын хөдөлгүүр бариад, хөдөлгүүрийнхээ эргэлтийг хэрхэн хол дамжуулах вэ? Галт тэрэг, усан онгоцнуудыг хэрхэн дээрх дааж давшгүй ажлаас чөлөөлөх вэ? Ингээд дахиад л хүн төрөлхтөн цоо шинэ технологийн шийдлийн эрэлд гарав. Мөн нэмж хэлэхэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт энэ хувьсгалаас эхэлсэн.
AC/DC хамтлагийн дуунуудыг сонсож байхдаа би нэрийнх нь утга учрыг төдийлөн сайн мэддэггүй байж билээ. Осолгүй л тог, цахилгаантай холбоотойг нь мэдэхээс цаашгүй. Дараагийн технологийн хувьсгал бол мэдээж цахилгаан. Томас Эдиссоныг бид гэрлийн ламп бүтээснээр нь сайн мэддэг. Тухайн үедээ зохион бүтээхийг үйлдвэрлэлийн түвшинд хийж, пянз, телефон, фото зураг, ламп зэрэг бидний хөгжлийг тодорхойлж байсан энэ эрхэм дараагийн хувьсгалыг хийсэн юм. Цахилгаан станц, цахилгаан түгээх сүлжээ байгуулж, хот доторх айлуудыг өөрийн зохион бүтээсэн лампаараа гийгүүлэв. Анхны төвлөрсөн цахилгаан станцын санаа нь дээрх асуудлын шийдэл болох нь илэрхий байв. Гэвч Эдисон DC буюу шулуутгасан тогтмол гүйдлийг тахин шүтдэг байсан тул цахилгаан станц нь ийм тогтмол гүйдэл ашигладаг байв. Энэ нь цахилгааныг төдийлөн хол дамжуулж чадахгүй байснаас болж ойр хавийн хэсэгхэн айлаа л эрчим хүчээр хангахаас цааш явсангүй. Харин энэ үед Эдисоны компаниас ажлын гараагаа эхэлсэн Никола Тесла өөрийн үзэл бодлын төлөө Эдисоноос салж, хувьсах буюу AC гүйдлийг ихэд чухалчлан, мотор, радио зэрэг гайхалтай зүйлсийг зохион бүтээж байхдаа цахилгааныг илүү хол дамжуулах боломжтой болгох трансформаторыг ч зохион бүтээв. Тэрээр өөрийн зохион бүтээсэн моторыг Ниаграгийн хүрхрээгээр эргүүлэн хувьсах гүйдлийг гаргаж аваад, түүнийгээ өсгөх трансформатораар оруулан хүчдэлийг нь хэдэн мянган вольт болгон өсгөснөөр гүйдлийн хүч нь энгийн метал утсыг хайлуулахааргүй болгон бууруулж ээ. Харин тог хэрэглэх газраа тухайн өсгөх трансформатораа урвуулан холбож, хүчдэлийг нь бууруулж, гүйдлийн хүчийг хэвийн түвшинд авчирснаар айл гэр, ахуйн хэрэгцээнээс ихсүүлээд томоохон үйлдвэрлэлд хүртэл ашиглах боломжтой болжээ. Энэ аргаар тогийг метал утсаар дамжуулан хэчнээн зуун километрт зөөх боломжтой болсноор нүүрс, усаа бараадсан цахилгаан станцуудаар эргэх хөдөлгөөнийг цахилгаан хүч болгон хөрвүүлж, метал утсаар зөөвөрлөн, үйлдвэрүүд дээр эргүүлэн эргэх хөдөлгөөн болгон ашиглаж, цоо шинэ хөдөлмөрийн хуваарилалтыг бий болгов. Ингээд үйлдвэрүүд нүүрс, ус зэргээс хамааралгүй болж, түүхий эд, ажиллах хүч, зах зээлээ бараадав. Мөн усан цахилгаан станцаа томоохон гол дээр барьж, ямар ч уурын цахилгаан станцыг бараадуулахгүй их хэмжээний эрчим хүч гаргаж чаддаг болов. Өнөөдөр ч гэсэн цахилгаан станцуудыг хүчээр нь эрэмбэлэх юм бол усан цахилгаан станцууд л тэргүүн байруудыг эзэлдэг. Хачин байгаа биз, анхны усан технологи руугаа ингээд эргээд оччихдог. Мэдээж гол усгүй газар нүүрсээ түлж, усаа буцалгах аргаа хэрэглэнэ. Аль аль нь ялгаагүй хувьсах гүйдлийн генератор буюу моторыг эргүүлж тог гаргаж байгаа. Харин уурын хөдөлгүүрт галт тэрэг, усан онгоцыг халж чадсангүй. Ингээд хөөрхий галт тэрэг, усан онгоцнууд нүүрс түлж, ус буцалгах нөр их ажилдаа цахилгаан станцуудтай цуг дарагдсаар хоцорсон юм. Тесла цахилгаан тээврийг хөгжүүлэх гэж оролдож байсан ч тухайн үеийн технологийн хөгжил үр ашгийг нь гаргах хэмжээнд биш байсан хэрэг. Үүнд цахилгаан моторын хүч болон эрчим хүчний нөөцлүүр асуудал болж байв. Өнөөдөр л үр ашигтай цахилгаан тээвэр боломжтой болж, цахилгаан машины үйлдвэрлэл эрчимжээд байна. Илон Маск ийм шалтгаанаар цахилгаан машины компаниа Тесла хэмээн нэрлэсэн нь гарцаагүй.
Дараагийн технологийн даяар хувьсгалыг дотоод шаталт гэнэ. Энэ хувьсгалын ачаар галт тэрэг, усан онгоцнууд уурын хөдөлгүүрээс салж, илүү үр ашиг, хүчин чадалтай, хурд хүчтэй болов. Ийнхүү тээвэр логистик гэх аж үйлдвэрлэлийн судас гэмээр чухал салбарт хувьсгал гарч, эдийн засгийн лонхны хүзүү онгойж ээ. Трактор бий болж хөдөө аж ахуйг хөгжүүлснээр хүнсний асуудал ч жигдрээд явчхав. Авто машин бий болж, хувийн тээвэр морь, морин тэргээр хязгаарлагдахаа байж, айл өрхүүд аялж зугаалах, нүүж суух, хүссэн газар луугаа хол гэлгүй хүлгийн жолоо залдаг болсноор хүн төрөлхтөн орон зайг ялав. Энэ хувьсгалын хамгийн том ололт нь нисэх онгоц байв. Энэ бол тээвэр логистикт хэмжээлшгүй их хурдыг авч ирсэн нь тодорхой. Ингэж газар газрын хүмүүс газар газрын хоол хүнс, жимс ногоог шинэхнээр нь амталж, Монголчууд үзэм биш, усан үзэм идэх боломж бүрдэв. Олон улсын чанартай аялал зугаалга, айлчлалууд хэдэн өдөр, сараар биш, цаг минутаар хэмжигдэх болж, дэлхий улам жижигхэн болов. Мөн шумбагч, танк зэрэг байлдааны хэрэгслүүд ч энэ хувьсгалд багтана. Ингээд ерөнхийдөө хүн төрөлхтөн хүний булчинг бүх салбараас бүрэн халж, хүсэж мөрөөдөж байсан эрин үедээ ирэв. Айл бүр гэртээ нар мандуулж цаг хугацааг, хөлөө дэвсэж, гараа хөдөлгөх төдийд хүссэн газар хүргээд өгөх төмөр хөлгөөрөө орон зайг тус тус ялан дийлж, өглөө бүр дэлхийн нөгөө талаас ирэх шинэ хүнсийг зооглон, утас цохих төдийд тив алгасан бие биедээ айлчилж, нүүдлийн шувууд нисэн үл хүрэх газарт хүний хүүхдүүд нисэх онгоц хөлөглөн хүрдэг болов.
Ингээд л амар сайхандаа жаргачихлаа гэсэн чинь бас нэг хувьсгал үлдэж ээ. Электроник гэдэг нэртэй энэ технологийг цахилгаантай эндүүрмээр сонсогдож байгаа биз. Энэ хувьсгалын гол хөдөлгөх хүч нь транзистор. Бодисуудыг гүйдэл дамжуулдаг метал, үл дамжуулах тусгаарлагч болон энэ хоёрын завсарт орших хагас дамжуулагч хэмээн гурав хувааж болдог. Хагас дамжуулагч нь зарим тохиолдолд гүйдэл дамжуулаад, зарим тохиолдолд тусгаарладаг. Гурван төрлийн ийм хагас дамжуулагчийг нийлүүлж холбосноор транзистор болчихдог. Энэ нь ердөө электрон унтраалга төдий л зүйл юм, яг л бидний өдөр тутам ашигладаг энгийн унтраалга шиг. Гэхдээ бид энгийн унтраалгыг хуруугаараа дарж удирддаг бол транзистор гээч электрон унтраалгыг гүйдлээр удирддаг. Түүнд гүйдэл өгвөл хэлхээг битүүрүүлж, асаана, гүйдэл өгөхөө больчихвол хэлхээг тасалж, унтраана. Энгийн унтраалгаас ялгаатай нь маш жижиг, мөн маш хурдан. Хүний үсийг сая хуваасантай тэнцэх бяцхан тарнзистор секундэд их наяд удаа асааж, унтрааж чадна. Энэ бол солиотой хэрэг юм. Хүний булчин, оюун ухаан, ямар ч дотоод шаталтын, цахилгаан төхөөрөмжүүд ийм жижиг, бас хурдан байх боломжгүй. Бүх мэдээллийг тоо болгож, тэр тоогоо хоёртын буюу 0, 1 гэх хоёрхон цифрээр илэрхийлж болно. Дурын хоёртын тоог дурын хоёртын тоо болгож боловсруулж болох функц оршин байхыг Жорж Буль анх олсон байна. Тиймээс хоёртын тоолол дээрх математикийг Булийн математик гэж нэрлэдэг. Нэг үгээр зөвхөн энэ хоёр цифрээр хорвоо ертөнцийн бүх бодлогыг бодож, мэдээллийг боловсруулж болохыг математик аргаар баталж ээ. Ингэхдээ зөвхөн AND, OR, NOT гэсэн гуравхан энгийн логик үйлдэл ашиглахад хангалттай гээд боддоо.
Дээрхийг хялбар ойлгохын тулд энгийн цахилгаан хэлхээ болон энгийн унтраалга ашиглан тайлбарлая. Цахилгаан хэлхээнд хоёр унтраалга, нэг гэрэл, мөн мэдээж зай байж ээ гэе. Унтраалгыг ар араас нь цувуулан холбосон хэлхээг AND үйлдэл хэмээн нэрлэж болно. Зөвхөн хоёр унтраалгыг зэрэг асаасан үед л хэлхээ битүүрч, гэрэл асна. Бусад бүх тохиолдолд хэлхээ битүүрэхгүй буюу гэрэл асахгүй. Унтраалгын унтраалттай төлөвийг 0, асаалттай төлөвийг 1 гээд, гэрлийн мөн унтраалттай төлөвийг 0, асаалттай төлөвийг 1 гэе. Тэгвэл хоёр унтраалга 1 байсан тохиолдолд гэрэл 1 төлөвтэй болно. Унтраалгыг оролт, гэрлийг гаралт гэж ойлгох хэрэгтэй. Ийм энгийн логик үйлдлийг хэрчигч машинд ашиглаж болно. Ажилчин хэрчигчид хуруугаа тастуулахаас сэргийлж, зөвхөн хоёр талд байх хоёр товчийг хоёр гараараа зэрэг дарж байж л хэрчигч ажиллахаар програмчлахын тулд ердөө товчлууруудыг цувуулан холбоход л хангалттай юм. Энэ бол AND үйлдлийн хамгийн энгийн хэрэглээ. Харин унтраалгуудыг зэрэгцүүлж буюу хэлхээг хоёр салаа болгон салгаж, салаа бүр дээр унтраалгаа холбосон гэе. Ингэснээр аль нэг унтраалга асах үед тухайн салаагаар хэлхээ битүүрч, гэрэл асна. Хоёулаа унтарч байж хэлхээ салж, гэрэл унтрах болно. NOT бол AND, OR хоёроос бага зэрэг ялгаатай. Энгийнээр бол ганц оролт, ганц гаралттай. AND, OR хоёр бол хоёр оролт, ганц гаралттай байсан. Нэг ёсондоо хоёр оролтыг хооронд нь харьцуулдаг гэсэн үг. Харин NOT бол бага зэрэг зөрүүд унтраалга гэж төсөөлж болно. Асаахаар унтраачихдаг, унтраахаар асаачихдаг нэг тийм унтраалга. 1 оруулбал 0 гаргадаг, 0 оруулбал 1 гаргадаг функц гэж ойлгож болно. Ингээд эдгээр логик функцүүдээ нэгийнх нь гаралтыг нөгөөгийнх нь оролт байдлаар ар араас нь угсарснаар нэмэх хасах, үржих хуваахаас ихсүүлээд бодож болох бүх бодлогыг бодох боломжтой. Эцэст нь дээрх энгийн унтраалгуудаа электрон транзисторуудаар сольсноор нүдэнд үл үзэгдэх бяцхан орон зайд, секундэд хэдэн их наяд удаа бодлого бодож, мэдээлэл боловсруулж чадах микрочип угсарч болно. Энэ бол бидний ухаалаг утас, компьютерын гол ажиллах зарчим юм. Энгийн микрочип өнөөдөр хэдэн их наяд транзисторыг дотроо агуулдаг. Нүдэнд үл үзэгдэх нимгэн, жижиг тул түүнийг хамгаалах, нүдэнд харагддаг болгох, эх хавтан дээр бэхлэх зэрэг зориулалтаар гадуур нь хар, дөрвөлжин гэр хийдэг байна. Маш нимгэн тул төдий чинээ тог бага иднэ, түүхий эд бага орж, илүү хямд болно. Хоёр жил тутам микрочип дотор багтах транзисторын тоо хоёр дахин ихэснэ гэж микрочипний үйлдвэрт ажиллах Гордон Мүүр ажигласан ба үүнийг Мүүрийн хууль гэдэг. Ийнхүү хүн төрөлхтөн механик эринээс цоо шинэ эрин рүү шилжиж, микрочип, компьютер, сансрын холбоо, интернэт зэргээр сансрын эрин рүү үсэрсэн юм. Өмнөх технологийн эринүүдэд нүүрс, ус, эрдэс метал зэрэг зөвхөн материаллаг нөөц л чухал байсан бол энэ эринд анх удаа нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах, материаллаг бус, хийсвэр нөөцийг чухалчлах болов. Энэ нь дата буюу өгөгдөл юм. Уг нөөцийн үнэ цэнэ маш их бөгөөд ирээдүйд бүр ч их болох нь тодорхой болсон. Уг цуврал нийтлэлийн гол зорилго бол өгөгдөл гээч энэ онцгой нөөцийг яагаад чухал болох, юу нь үнэ цэнтэй, юуны тулд үүний араас улс орон, бизнесүүд шуурах болсон талаар өгүүлэх юм.
Өнөөдөр бид электроникийн даяар хувьсгалын эрин үед амьдарч байна. Тэгвэл дараагийн технологийн хувьсгал юу байх вэ? Клауд компьютер, генетик, роботик, хиймэл оюун, блокчэйн, квант компьютер гээд олон зүйлс дараагийн хувьсгалд тооцогдон яригддаг. Тэгвэл эдний дундаас хамгийн чухал, бусад зүйлсээ чирч авч явах хувьсгал нь хиймэл оюун юм. Их өгөгдөл, тэр дундаа хиймэл оюун, машин сургалт, нерон сүлжээ, гүн сургалт, цаашлаад квантын хиймэл оюун зэргийг энэ удаа онцлох болно.
дараагийн нийтлэл Өгөгдлийг хураах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #2...
Нийтлэлийг хянан тохиолдуулсан Д.Алтаншагай
Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-41424940157238997742022-08-19T23:15:00.001+08:002022-08-19T23:15:27.911+08:00Бид хаа хүрэх вэ? - Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #4
(Midjourney AI. Түлхүүр үгс: Alien civilization colonizing entire galaxy. Photo realistic.)
... өмнөх нийтлэлийг Бид хаана байна? - Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #3
Хаабл дурангийн үргэлжлэл болох Жэймс Вэбб сансрын телескоп нь Хааблаас хэд дахин томоос гадна илүү нарийн технологиор хорвоо ертөнцийг тольдож эхэлсэн. Өмнө нь Хааблын хэдэн долоо хоног хийх ажлыг ганцхан өдөрт амжуулчих хэмжээний хурднаас гадна Хааблын харах боломжгүй сансрын гүний зургийг авч чадах болсон. Гэвч энэ нь тийм ч том үсрэлт биш юм. Ердөө л сайжруулалт төдий. Тэгвэл ирээдүйд бидний хүлээж буй жинхэнэ үсрэлт бол цоо шинэ нүд болох нейтрино болон таталцлын долгионы телескопууд юм. Анх Галилей дуран хөгжүүлснээс хойш өдийг хүртэл бид зөвхөн гэрэл буюу цахилгаан соронзон долгионоор л хорвоо ертөнцийг ажигладаг байсан. Уг долгион нь сансар огторгуйгаар чөлөөтэй явж чадах ч тоос тоосонцор, гараг эрхэст хялбархан сарнин шингэж алга болдог. Үүнээс нь болж бид өөрсдийн галактикийн түм буман одод, тоосонцроор цаад талын зүйлсээс нь халхлагддаг. Үүнийг даван гарахад бидэнд юунд ч торолгүй нэвт гарч чаддаг зүйлийг барьж авдаг телескоп хэрэгтэй. Энэ нь магадгүй парадокс мэт сонсогдож байгаа байх. Юунд ч тордоггүй зүйл манай телескопыг нэвт гарчих тул түүнийг барьж авах боломжгүй мэт.
Анх нейтрон гэх эгэл бөөм протон болон электрон болж задардгийг бид мэддэг байж. Харин уг үзэгдлийг илүү нарийн хэмжиж үзэхэд тэр хоёр задрахдаа багахан хэмжээний хазайлтыг үүсгэж байж ээ. Зарчмын хувьд бие биеэсээ чанх эсрэг тийшээ явах ёстой. Тэгвэл уг өчүүхэн хазайлтыг юу үүсгээд байгааг судлаад, бараг массгүй шахуу бяцхан бөөм мөн уг задралын явцад үүсэж байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлэв. Электрон болон протон нь цахилгаан цэнэгийн хувьд яг тэнцүү байдаг тул уг бяцхан бөөм нь цэнэггүй байх ёстойг нэмж таамаглав. Нейтроны задралын үр дүнд үүсэж байгаа, мөн нейтрон шиг цэнэггүй, дээр нь маш өчүүхэн гэдэг утгаар нь түүнийг нейтрино хэмээн нэрлэв. Цэнэггүй, мөн хэт өчүүхэн масстай тул түүнийг барьж авах бараг боломжгүй. Хэрэв үнэхээр ийм бөөм байдаг бол тэр нь нарнаас маш ихээр ирж байх ёстой хэмээн таамаглаж, түүнийг барьж авах туршилтыг хийж ээ. Тооцоолол ёсоор уг бөөм нь дэлхийг нэвт гарч чадах хэмжээний өчүүхэн. Тэгэхээр яаж үүнийг барьж авах вэ? Нейтрон мэтийн цэнэггүй бөөмс өөрийн хурдыг ямар нэг бодис дундуур явахдаа хэвээр хадгалдаг. Харин гэрэл бол ус, шил гэх мэт тунгалаг бодис дотор удааширч, илүү удаан явдаг. Хэрэв тухайн цэнэггүй бөөм усан доторх гэрлээс хурдтай хөдөлж байгаад, тухайн бодис доторх ямар нэг цэнэгтэй бөөмийг мөргөвөл тухайн цэнэгтэй бөөм усан доторх гэрлээс хурдан явснаар өөрөөсөө гэрэл цацруулдаг байна. Үүнийг цахилгаан соронзон орон доторх соник бүүм гэж ойлгож болно. Агаар дотор дуунаас хурдан явах үед асар хүчтэй тэсрэлт сонсогддог ба үүнийг соник бүүм гэдэг. Яг үүнтэй ижил, цэнэгтэй бөөм усан дотор гэрлээс хурдан хөдлөх үед гэрэл гараад байгаа гэсэн үг. Нарнаас ирж буй нейтрино нь усан дотор гэрэл тархах хурднаас хурдтай байх боломжтой ба усны аль нэг молекул дах электроныг очиж мөргөснөөр дээрх гэрлийг ялгаруулах ёстой. Үүнийг черенков цацаргалт гэдэг. Цөмийн реактораас мөн ийм гэрэл ялгардаг. Гэвч нейтрино нь дээр хэлсэнчлэн дэлхийг ч нэвтлээд явчихдаг тул усны аль нэг электроны мөргөлдүүлэх магадлалыг ихэсгэхийн тулд маш том усан сан хэрэгтэй. Ингээд маш том усан санг газар доор байрлуулж, ханаар нь черенков гэрэл мэдрэх сенсоруудыг байрлуулснаар бидний нейтрино барьж авах туршилтын төхөөрөмж бэлэн болно. Ингээд хүлээнэ. Маш бага магадлалаар усан сангийн хананд гэрэл мэдрэгдсэнээр нейтрино байдгийг баталсан байдаг. Үүний дараа уг усан сангаар хийсэн дараагийн гайхамшигтай туршилт бол нарны зургийг авсан явдал байв. Гэхдээ зургийг өдөр тэнгэр рүү харж байгаад биш, шөнө газар руу харж байгаад, дэлхийг нэвт авсан юм. Ийнхүү ирээдүйд бид нейтрино ашигласан анхны телескопоо бүтээх нь тэр. Энэ бол сансрын уудмыг саад тотгор, хаалт барцадгүй судлах цоо шинэ нүд гэсэн үг.
Харин одоо таталцлын долгионы талаар. 100 жилийн өмнө Алберт Эйнштэйн харьцангуйн ерөнхий онол дээрээ тулгуурлан хийсэн нэг таамаг бол таталцлын долгион байв. Орон зай, цаг хугацаа нь нэг зүйл төдийгүй сунаж агшдаг, хоорондоо хэлхэлдсэн даавуу шиг материал гэдгийг олж мэдсэн. Хэрэв бид татаж сунгасан даавуун дээр хүнд зүйл тавивал даавуу хонхойж, хонхорхой руу юм бүхэн өнхөрч орно. Энэ бол татах хүч. Хэрэв бид тухайн хүнд зүйлийг гэнэт алга болгочихвол юу болох вэ гэж Эйнштэйн бодсон ба хариулт нь таталцлын долгион үүсэх байсан юм. Хэрэв маш хүнд, жишээ нь нейтрон одод юм уу хар нүхнүүд бие биеэ тойрон эргэлдэх үед тэднээс маш хүчтэй таталцлын долгионууд үүснэ. Уг долгион нь сансар огторгуй дах ямар ч материалыг жишим ч үгүй нэвт гарч чадна. Хэрэв бид энэ долгионыг барьж авч чадвал мөн л нейтрино шиг цоо шинэ нүдтэй болж байгаа хэрэг юм.
4 км урттай, хоорондоо перпендикуляр, Г хэлбэрийн төхөөрөмжөөр анхны таталцлын долгионыг барьж авч ээ. Юуг ч нэвтлэх ийм долгионыг яаж барьж авав аа? Үүний нууц нь интерферометр гэгч маш нарийн, мэдрэмтгий багаж юм. Энэ нь гэрлийг салгаж, хоёр замаар явуулаад, эргүүлж нийлүүлэн харьцуулах маягаар ажилладаг. Энэ багажаар анх гэрлийн хурдыг хэмжсэн төдийгүй өнөөдрийн хамгийн нарийн нандин зүйлсийг уг багажаар хийдэг. Таталцлын долгионыг ч үүгээр барьж авч ээ. Гэрлийг хоёр болгож салгаад, перпендикуляр хоёр урт туннел руу тусгана. Туннелийн үзүүрт, 4км-н цаана толь байх ба тусгасан гэрлүүд тэдгээр толин дээр ойн буцаж ирнэ. Ингээд тэр хоёрыг хооронд нь интерференсэд оруулснаар тухайн хоёр гарын уртын ялгааг гэрлийн долгионы урт буюу миллиметрийг 1000 хуваасны нэг болох микрометрээс бага хэмжээнд мэдэрнэ. 4км урт гарууд хоорондоо микрометрийн төдий уртын өөрчлөлтөд ороход түүнийг мэдэрч чадах юм. Хэт мэдрэгээс ээ болж дэлхийн нөгөө талд давхиж буй галт тэрэгний чимээг хүртэл мэдэрч байсан гэдэг. Харин таталцлын долгион уг төхөөрөмжийг дайрч гарах үед гаруудын урт өөрчлөгдөж, түүнийг нь мэдэрснээр туршилт амжилттай болж, Эйнштэйний зөв байсан нь батлагдах болно. Бүх зүйл ном ёсоор болж, Эйнштэйний зөв байсан нь батлагдав, 100 жилийн өмнө таамагласан таталцлын долгион нь хэзээ ч баригдахгүй өчүүхэн зүйл хэмээгдэж байсан ч ийнхүү бодитоор оршин байдаг нь туршилтаар нотлогдсон юм.
Дэлхий дээр байрлах хэд хэдэн ийм төхөөрөмжүүдийн тусламжтайгаар бид долгион сансрын аль хэсгээс ирснийг мэдэх боломжтой. Ингээд бидэнд өөр нэг нүд нээгдэх нь тэр. Ийнхүү бид одоогийн байдлаар нэг биш удаа таталцлын долгионыг бүртгэж авсан бөгөөд тэнгэрийн аль хэсэгт, хэр хол, ямар хэмжээтэй зүйлс мөргөлдсөнийг хүртэл хэлж чадах болсон юм. Энэ нь өмнөх оптик телескопуудын мөрөөдөөд ч хүрч чадахгүй том амжилт юм. Нейтрон одод юм уу хар нүхнүүдийн ийм мөргөлдөөн нь маш хүчтэй дэлбэрэлт бий болгодог ба энэ нь оддын суперноватай харьцуулшгүй хүчтэй байдаг тул хайпернова гэж нэрлэдэг аж. Хамгийн гайхалтай нь бид таталцлын долгионы тусламжтайгаар ийм хайпернова хаана, хэзээ болох гэж байгааг урьдчилан мэдэж чадах юм. Өмнө нь хаана, ямар од дэлбэрэх гэж байгааг урьдчилан мэдэх боломж байдаггүй байсан юм. Одоогийн байдлаар марлын одны ордны хамгийн тод буюу альфа од нь тодорхойгүй шалтгаанаар бүдгэрчихсэн байгаа ба хэзээ мөдгүй дэлбэрэх нь тодорхой болсон. Гэвч яг хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй. Өнөө маргааш ч байж болно, эсвэл бидний амьд байхад тэсрэхгүй ч байж мэднэ. Хэрэв тэсэрчихвэл тэнгэрт ганцхан цэгээс тэргэл сарны дайтай их гэрэл цацарч, харанхуй шөнө бидний сүүдэр газар үзэгдэх хэмжээний тод асна. Энэ бол үнэхээр гайхалтай хэрэг юм. Харин таталцлын долгион үүнээс ч аварга зүйлсийг яг хаана болох гэж байгааг бидэнд урьдчилан ховлоно. Энэ хооронд бид телескопуудаа тэр цэг рүү чиглүүлж амжих ба ажиглагдах ертөнцөд болох хайперноваг нүдээр үзэх боломжтой болж байгаа нь гайхалтай.
Гараг хооронд тархах
Дээр дурдсан галавууд биднийг хэзээ мөдгүй залгихаар отож байхад бид яахин зүгээр сууж болох билээ? Отож буй аюул заналыг зайлуулахаа байг гэхэд тэднээс ядаж бултах, түүнд сүйрэх магадлалаа багасгах нь хамгийн чухал юм. Бид өдийг хүртэл зөвхөн ганцхан гараг дээр үүсэж, амьдарсаар ирсэн. Зөвхөн энэ гарагийн ааш аяыг дагаж, энэ л гарагт тохиолдох эрсдэлүүдийг бүтэн төрөлхтнөөрөө үүрнэ. Энэ бол төрөлхтний хувьд маш том эмзэг байдал юм. Үүнийг төвлөрлийн эмзэг байдал гэж хэлж болно. Тэгвэл үүнээс зайлс хийхийн тулд төвлөрлийг буталж, олон гараг дээр, цаашлаад олон одод дээр аж төрөх нь биднийг бүр мөсөн мөхөж сүйрэхээс сэргийлэх хамгийн чухал алхам юм. Өдийг хүртэл арай гэж бий болсон энэ амьдрал, оюун ухаан, техник технологи, ололт нээлт, онол, яруу найраг, гоо сайхныг бид хамгаалж үлдэх үүрэгтэй мэт. Ингэхийн тулд бид сансрын технологио хөгжүүлж, гараг колондож эзлэх арга техникээ сайжруулж, цаашлаад одод хооронд аялах хөлөг хийх зэрэг дундаршгүй их ажлуудыг амжуулах шаардлагатай. Солир ирж мөргөөд, галт уул дэлбэрээд л бид тэр чигтээ арчигдана гэдэг бол маш гутамшигтай хэрэг. Бид өөрөө өөрсдийгөө л аварна. Биднийг аврах хэн ч эргэн тойронд байхгүй.
Кардашевийн шатлал
Физикт бүх зүйлийг энергиэр хэмжиж болдог. Алдарт E=mc2 томьёог хараагүй хүн бараг байхгүй байх. Энэ нь Алберт Эйнштэйний масс энергийн харьцаа юм. Энэ томьёо бидэнд энерги, масс хоёр нэг зүйл гэдгийг хэлж өгдөг. Ямар ч энергийг массаар, ямар ч массыг энергиэр илэрхийлж болно. Тэгвэл соёл иргэншлийг энергиэр илэрхийлж болох уу? Кардашев соёл иргэншлүүдийг энергийн ашиглалтаар нь шатлах оролдлого хийж ээ. Ямартай ч тухайн төрөлхтөн оюун ухаантай болоод, тухайн үүсэж бий болсон төрөлх гарагийнхаа боломжит бүх эрчим хүчийг ашиглаж чаддаг болсноор нэг дүгээр төрлийн соёл иргэншил болно. Үүнд гараг дээр ирэх нарны энерги, нүүрс, нефт, уран, ус төрөгч гээд ашиглаж болох бүх энергийг ашиглаж сурахыг хэлж байна. Жишээ нь Сахарын цөл дээр тусч байгаа нарны энергийг нарны хавтангаар хураахад бид хүн төрөлхтнийг эрчим хүчээр хангаж чадна. Нүүрс, нефтийг бид өдөр тутамдаа хэрэглэж байна. Ураны нөөцийг ашиглан цөмийн задрах урвалын хүчийг цөмийн цахилгаан станцууд ашиглаж байгаа. Харамсалтай нь эдгээр нь бүгд бидний засч залруулж чадахааргүй мөхөл рүү маань дуудаад байдаг. Үүнийгээ шийдэж чадахгүй байгаа бид кардашевийн шатлалаар нэг дүгээр төрөл ч болж амжаагүй яваа гэсэг үг. Багцаагаар 0.7 дээр яваа гэж үздэг.
Үүний цаана цөмийн нэгдэх урвал болох ус төрөгчийн атомуудыг нийлүүлж гелий гаргаж авах зарчмаар ажилладаг цахилгаан станцыг бид хийхээр чармайн ажиллаж байна. Энэ нь бидний эрчим хүчний асуудлыг орвонгоор нь шийдэхээс гадна хүлэмжийн болон цацраг идэвхт хаягдал гаргахгүй зэрэг давуу талтай. Түлш нь хорвоо ертөнцөд хамгийн түгээмэл бодис. Ганц грамм ус төрөгч нь нь 100 грамм уран, 1 тонн нүүрстэй тэнцүү хэмжээний эрчим хүч гаргана. Нар, одод өөрсдийн цөмд ийм цөмийн нэгдэх урвалыг хийж асдаг бөгөөд ертөнцийн хамгийн үр ашигтай, цэвэрхэн энерги гаргах арга юм. Үр дүнд нь үүсэх гелий нь бидний хөөрдөг шаарыг хийлдэг, уушгилаад хөгжилтэй хоолойтой болж тоглодог хий юм. Тухайн гарагаас авсан эрчим хүчээ бусад ойр хавийн гарагуудаа эзлэхэд зарцуулахаас гадна бусад гарагуудаас ч энэ мэт эрчим хүчийг нь авч, түүнийгээ тухайн одны системийнхээ одыг тойруулан нарны хавтан өрж, ганц ч гэрэл гадагш нь алдалгүй бүгдийг нь барьж авах шаардлагатай.Тухайн одны аймгийн энергийг тэр чигт нь ашиглаж чаддаг болсон соёл иргэншлийг хоёр дугаар төрлийнх гэх ба алсаас харахад тэр од унтарсан мэд харагдах болно. Энэ мэт эргэн тойрныхоо оддыг эзэлсээр тухайн галактикийг тэр чигт нь эзэлж чадвал гурав дугаар төрлийн соёл иргэншил болох болно. Алсын галактикаас ажиглавал тэр галактик тухайн соёл иргэншил үүссэн цэгээс унтарсаар тэр чигтээ унтарч байгаа мэт харагдах болно. Кардашев өөрөө эдгээр гурван төрлийг санал болгосон ч цаашлаад бусад галактикуудыг эзэлж чадвал дөрөв дүгээр төрөл, энэ маягаар бүтэн ертөнцийг эзэлбэл тав дах төрөл, олон ертөнцүүд байх мултиверс онолын дагуу бусад ертөнцийг энэ мэт эзэлсэн соёл иргэншлийг омега төрөл хэмээн нэрлэж байна. Үнэн хэрэгтээ манай ертөнц нь омега төрлийн соёл иргэншлийн бүтээл байх боломжтой ч гэж үзэх нь бий.
Харийнхан
Амьдрал үүсэхэд гурван хүчин зүйл хэрэг болдог. Шингэн, хүнд элемент, мөн мэдээж энерги. Бодис зөвхөн тодорхой температурын заагт л шингэн байдаг. Жишээ нь ус бол 0-100 цельсийн хэмд шингэн байдаг. Тэгвэл усыг шингэн байлгах бүсийг амьдрал тэтгэх бүс гэдэг. Ямар ч одны эргэн тойронд, тухайн одны температураас шалтгаалж тодорхой амьдрал тэтгэх бүс үүсдэг. Манай дэлхий нарны яг тэр бүсэд оршдог тул амьдрал үүссэн. Мөн заавал ус биш, бусад төрлийн шингэн байж болно. Жишээ нь манай нарны аймгийн хамгийн үзэсгэлэнтэй, магадгүй бүслүүртэй гэдгээр нь бид бүгдийн мэдэх Санчир гаргийн хамгийн том дагуул Титан дээр метан нуурууд оршин байдаг. Нарнаас хэт хол тул тэнд ус шингэн байх боломжгүй ч метан, бутан зэрэг гидрокарбонууд шингэн байх боломжтой. Түүнчлэн Санчирын дагуул Энцеладус, манай нарны аймгийн хамгийн том гараг Бархасбадийн сар Европа зэргийн гүнд шингэн ус байдаг. Тэнд ус шингэн байхад нарны эрчим хүрэлцэхгүй ч гэлээ татах хүчний даралтын ачаар халж, шингэн байх боломж үүсдэг. Тэнд газрын гүний эрчим хүчний тусламжтайгаар амьдрал үүсэх боломжтой. Энэ мэтчилэн тухайн одонд хэдэн гараг, тэдгээрийн саран дээр амьдрал үүсэх боломжтой байх магадлалыг эргэн тойрны оддынхоо гарагуудыг судалснаар гаргаж ирж болно. Үүнийг эксопланет (харь оддын гараг) судлал гэдэг ба цэг шиг жижиг одны гаргийг судлах нь боломжгүй мэт санагдаж болох юм. Тэгвэл тэдгээр однуудыг ажиглах явцад гэрэл нь тодорхой хугацаанд бүдгэрч байвал тэр нь эксопланетаас үүссэн хиртэлт гэж ойлгодог байна. Дээр спектрограмын аргаар одны бодисын бүтцийг судалж болж байсантай ижил, эксопланетаар хиртэх үед спектрограмын шинжилгээ хийснээр тухайн гарагийн агаар мандлын бүтцийг судалж болдог. Түүгээр ч үл барам, энэ аргаар эксомүүн буюу эксопланетын сарыг хүртэл судлах боломжтой нь үнэхээр гайхалтай хэрэг. Ингэхийн тулд тухайн одны системийн хавтгай яг бидний харж буй чиглэлийн дагуу байх шаардлагатай. Ийм одод цөөн ч гэсэн түг түмэн оддын ачаар бидэнд хангалттай олон ийм системүүд олддог. Эдгээр системүүдийг судалж, гарагуудыг нь, тэдгээрийн агаар мандал, бүтцийг нь судалснаар бид амьдрал үүсэх магадлалыг тооцоолж болно. Уг магадлалаа галактикийн нийт оддын тоонд үржүүлж өгснөөр галактикийн хэмжээнд амьдрал тэтгэх магадлалыг тооцоолж болно. Үүнээс цааш тэр амьдрал галавуудыг давах, оюун ухаантай болох, тэгээд эргэн тойрон руугаа радио дохио цацах зэрэг магадлалуудыг хооронд нь үржүүлж, манай галактикт хэчнээн оюун ухаант амьдрал байх боломжтойг судлах тэгшитгэлийг Дрэйкийн тэгшитгэл гэдэг. Энэ тэгшитгэлийн шийд нь хамгийн багадаа 1000, түүнээс дээш 100 сая ийм төрөлхтөн манай галактик дээр байх ёстой гэж гаргадаг.
Гэвч тэд хаана байна аа? Яагаад бид өдийг хүртэл ажиглалт хийхэд ертөнцийн аль ч хэсгээс, ямар нэг сэжүүр олдохгүй байна аа? Арав гаран тэрбум жилийн турш яагаад аль нь ч галактикийг эзэлж, гурав дах төрлийн соёл иргэншил болж чадаагүй байгаа юм бэ? Уг асуудлыг Фермигийн парадокс гэнэ. Фермигийн парадоксыг шийдэх гэсэн олон санаа байдгийн хамгийн магадлалтай нь их шүүлтүүрийн онол юм. Гараг бол сансар огторгуйн хөл хорио буюу карантин гэж Карл Саган хэлсэн байдаг. Ертөнцөд ууртай, шуналтай, эзлэн түрэмгийлэгч соёл иргэншил хэрэггүй бөгөөд ийм соёл иргэншил сансарт гарахаасаа өмнө өөрөө өөрсдийгөө алж хядаж дуусах болно гэж үзжээ. Сансар огторгуйд гарч чадсан соёл иргэншил нь нэгдэн нийлж чаддаг, дайсагнадаггүй, эелдэг соёл иргэншил байх болно. Жишээ нь цөмийн бөмбөг бол соёл иргэншлийн их шүүлтүүр байх боломжтой. Цөмийн бөмбөгийн хүч гараг дэлхийг ч сөнөөх чадалтай тул өнөөдөр бид энх тайван байхаас өөр аргагүй байдалд байгаа. Нэг бол эвийг эрхэмлэн зэрэгцэн орших, үгүй бол цуг үхэх. Галавууд мөн их шүүлтүүр байх боломжтой. Соёл иргэншлүүд дөнгөж үүсэж байх үед галав юүлж, тэднийг огт сансарт гаргах хугацаа олгодоггүй байж болно. Бичигдээгүй гэмээр ийм дүрэм үнэхээр үйлчилдэг бол бид ч гэсэн тэр шүүлтүүрт шүүгдэх учиртай. Эсвэл 13 гаран тэрбум жилийн дараа, анх удаа их шүүлтүүрийг давсан соёл иргэншил ч юм билүү? Хэрвээ тийм бол бидэнд маш их үүрэг хариуцлага ноогдож байна гэсэн үг юм. Бидний давсан энэ олон галав, эсвэл цөмийн бөмбөг зэргийн аль нэг нь их шүүлтүүр байсан байх боломжтой. Өөр бас нэг шийдэл бол харанхуй ой. Соёл иргэншил үүсэж, тоглоомын онолыг мэддэг болсны дараа шууд өөрсдийн оршихуйг гадна талаас нууж, өөрсдийг байхгүй мэт оршин тогтнох шаардлагатай гэж үздэг. Хэрэв бид сансар огторгуйд өөрсдийгөө байгаа гэдгийг зарлах юм бол ирээдүйд тэднийг устгана гэж бодсон аль нэг өндөр хөгжилтэй соёл иргэншил чимээгүйхэн биднийг устгаж орхих болно. Яг л харанхуй ойд ганцаараа төөрсөн мэт. Араатан амьтдыг өөр дээрээ дуудахгүйн тулд тусламж эрэн хашхичиж болохгүй. Аль нэг араатан тэнд тусламж эрэн хашхирах юм бол түүнийг чимээгүйхэн очоод алчихсан нь аминд илүү өлзийтэй. Ийнхүү үүсэж чадсан бүх соёл иргэншлүүд өөрсдийн оршихуйн ул мөрийг нуун далдалж, харанхуйд нуугдан оршиж буй. Тийм учир бидэнд ажиглагдахгүй, тэд байхгүй байгаа мэт харагдаж байгаа. Өөр бусад шийдлүүд нь тийм ч үнэмшилтэй биш боловч үгүйсгэж боломгүй зүйлс байдаг. Жишээ нь бурхан зөвхөн биднийг оршин байхаар ертөнцийг бүтээсэн, эсвэл бид бол ердөө харь гараг, илүү өндөр соёл иргэншлийн шилэн хоргон доторх зоо паркийн үзвэр төдий зүйл ч байх боломжтой.
Цуврал нийтлэл төгсөв.Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-66542223030072867692022-08-18T19:07:00.005+08:002022-08-19T23:15:46.547+08:00Бид хаана байна? - Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #3
(Midjourney AI. Түлхүүр үгс: Where we are.)
... өмнөх нийтлэлийг Бид хаанаас ирсэн бэ? - Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #2
Галавын тооллоор бид 5 дах галавын эринд, технологийн хувьсгалын тооллоор ч мөн 5 дахь буюу ус, уур, цахилгаан, дотоод шаталтын гэх 4 хувьсгалын дараах электроникийн хувьсгалын эрин үед амьдарч байна. Техник технологи, аж үйлдвэрлэлийн хувьсгалаас эхлэн тарьж эхэлсэн бидний хамгийн том балаг бол хүлэмжийн хий юм. Өнөөдөр бидний амьдралын зайлшгүй шаардлагаар энэ хий өдөр бүр нэмэгдэж, улам ихээр ялгарч байна. Өмнөх галавууд шиг, гэхдээ шалтгаан нь галт уул, солир, ургамал аль нь ч биш. Шалтгаан нь бол бид, хүн. Хүлэмжийн хий ихэссэнээс болоод дэлхийн дулаарал буцаашгүй буюу галав болох шатандаа орчихсон явна. Тиймээс бид электроникийн дараах 6 дахь технологийн хувьсгалыг хийж байхтай зэрэг 6 дахь галавыг ч юүлүүлж байгаа гэсэн үг юм.
Сансрын технологи
Технологийн хөгжил яван явсаар электроникийн эринд шилжиж, транзистор зохион бүтээгдсэнээр хүн төрөлхтөн микрочип, компьютертой болсон. Транзистор нь ердөө л унтраалга төдийхөн зүйл юм. Гэхдээ зүгээр ч нэг унтраалга биш. Гайхалтай тал нь микро буюу миллиметрийг 1000 хуваасантай тэнцэх хэмжээнд хүртэл өчүүхэн жижиг байж чадахаас гадна гегагерцийн хурдтай асааж, унтрааж чадна. Энэ нь хүний үсийг 80 хувааснаас ч жижиг унтраалга секундэд тэрбумаас олон удаа асааж унтраах чадвартай гэсэн үг юм. Одоогийн хамгийн жижиг транзистор ганцхан нанометрийн хэмжээтэй. Энэ нь микрометрийг дахин 1000 хуваах буюу миллиметрийг сая хуваасантай тэнцэх хэмжээс юм. Харин хамгийн хурдан транзистор 600 гегагерц буюу секундэд 600 тэрбум удаа асааж унтрааж чадна. Энэ бол хүний ой тойнд багтамгүй жижиг, бас хурдан зүйл юм. Хэрэв хамгийн энгийн робот юу байж болох вэ гэвэл би транзистор гэнэ. Гуравхан ширхэг хагас дамжуулагчийг нийлүүлээд л асаа гэхээр асаадаг, унтраа гэхээр унтраадаг, наадхаа одоо хэдэн зуун тэрбум удаа давт гэхээр секунд хүрэхгүй хугацаанд ажлаа дуусгачихдаг робот. Тэгсэн хэрнэ нүдэнд үл үзэгдэх тийм жижиг. Хэзээ ч хүний булчин, хүний тархи гаргаж чадахгүй хурдыг гаргаж авснаар хүн төрөлхтний хөгжил булчин төдийгүй тархиар ч хэмжигдэх аргагүй хурдан болсон гэсэн үг. Компьютер нь тоон тооцоолох хэрэгсэл төдийхөн ч гэсэн зураг, дуу хөгжим, дүрс бичлэг, график, текст гээд бүх зүйлсийг тоон хэлбэрт шилжүүлснээр бүх зүйлсийг компьютероор тооцоолж, загварчилж, симуляцлан туршиж, бүтээх боломжтой болсон. Бүх тоог хоёртын тооллоор буюу 0 болон 1 гэсэн цифрээр тэмдэглэж болдог. Тэгвэл 0 гэдгийг транзисторын унтраасан, 1 гэдгийг асаасан төлөвөөр тооцох юм бол бүх зүйлийг зөвхөн унтраалгуудын нарийн төвөгтэй хэлхээгээр тооцоолуулж болно. Компьютер транзисторуудыг ашиглан ингэж л ажилладаг. Транзистор жижгэрэхийн хирээр компьютер жижгэрч, халаасанд багтах, тэр ч бүү хэл нүдэнд үл үзэгдэх, шүдний завсар ороод олдохоо байх хэмжээний жижиг болж ээ. Зүүний сүвэгчээр багтах бяцхан микрочипэнд хэдэн тэрбум транзисторуудыг багтааж, тэр нь секундэд хэдэн тэрбум тэрбум үйлдлүүдийг хийснээр өнөөдрийн бидний гар утас, ширээний болон цүнхний компьютерууд ажиллаж байна.
Үүнээс гадна өмнө нь төсөөлөх ч боломжгүй байсан зүйлс боломжтой болж эхэлсэн нь сансрын технологи юм. Микрочипийг дагаад олон төрлийн багаж хэрэгслүүд илүү авсаархан, илүү хямд, эрчим хүч бага хэрэглэдэг болж ээ. Энэ нь бид сансрын хиймэл дагуул хийж, түүгээр дамжуулан харилцаа холбоо тогтоох, түүн дотроо амьд хүн хийн явуулж, жингүйдэлгүй орчинд судалгаа шинжилгээ хийх, гадаад сансрын орчныг судлах боломжийг олгосон. Урьд өмнө нь зөвхөн дэлхий дээрээс л хийж байсан одон орны ажиглалтыг агаарын саад бартаагүй, дэлхийн эргэлт, чичиргээгүй задгай сансарт хийх боломж нээгдэж, хүн төрөлхтөн цоо шинэ нүдтэй болж ээ. Агаарын темпартурын зөрүүнээс болж хугарал их явагдаж, алсаас ирэх оддын хэлбэр дүрс зэрэглээтэн анивалзах ба энэ нь одон орныг нарийвчлан судлахад тун их саад болж байв. Ийм шалтгаанаар анх Хаабл дуранг сансарт гаргасан. Тэнд агаар мандал байхгүй тул юу ч саад болохгүй. Тэр ч бүү хэл газар дээрээс ажиглалт хийхэд дэлхийн эргэлтээс болж тав тухтай ажиглалт хийх гэхээр однууд нь хөдлөөд, дурангаас гараад яваад өгчихөөс гадна зөвхөн шөнийн цагаар л ажиглалт хийх хязгаарлалт бий болж байв. Үүл, хотын гэрлийн бохирдол, сар зэргийг ярих ч юм биш. Харин сансарт аль нь ч байхгүй. Нэг л цэг рүү чиглүүлсэн байхад тэр цэг рүүгээ хэдэн өдрийн турш ширтэж чаддагаараа онцлогтой. Ийнхүү бид сансрын гүний зургуудыг дарж эхэлсэн ба урьд өмнө харж байтугай бодож, мөрөөдөж, зүүдэлж ч байгаагүй гайхалтай зургуудыг гартаа оруулсан юм. Тэр ч бүү хэл ямар ч од байхгүй харанхуй цэг рүү бүтэн өдрийн турш ширтэхэд тэнд бидэнд харагдах оддоос ч олон галактикууд тодорч гарч ирж байсан нь үнэхээр гайхалтай. Энэ мэтчилэн бидний тоолж чадах галактикуудын тоо улам олширсоор, манай галактик дах оддоос ч олон болох нь тэр. Сансарт амьд амьтан, хүн гаргах, саран дээр хүнийг буулгах, өөр гариг руу хиймэл дагуул, гадраганаа явагч зэргийг аваачиж газардуулахыг компьютер, харьцангуйн онол, квантын механикгүйгээр төсөөлөх байтугай мөрөөдөх ч хэрэггүй. Хүн төрөлхтний түүхэн цаг хугацааны ололтууд биднийг ийнхүү сансрын төрөлхтөн болгосон юм. Энэ нь аль нэг улсын гэхээсээ илүү хүн төрөлхтний үйл хэрэг тул нэг хэсэг өрсөлдөж байсан Орос, Америк хоёр бусад их гүрнүүдтэй нэгдэн нийлж, сансрын олон улсын станцыг барьж байгуулан, хүмүүсийг тэнд ажиллуулж, амьдруулж, сансрын судалгаа, ажиглалтуудыг хийлгэх болов. Энэ нь сансрын технологи хүн төрөлхтнийг нэгтгэн нийлүүлж байгаа гайхалтай тохиолдол юм. Энэ нь ч аргагүй, учир нь сансраас харахад эх дэлхий маань бүдэгхэн цэнхэр цэг төдий л зүйл шүү дээ. Бүх цаг үеийн хаад болон боолууд, баячууд болон ядуус, дайн тулаан, гуниг зовлон, аз жаргал гээд бүхий л хүн төрөлхтний түүх энэ бүдэгхэн цэнхэр цэг дээр л болж байсан гэж Карл Саган хэлсэн байдаг. Тиймээс энэ өндөрлөгөөс бол бид ганцхан л гараг, ганц л төрөлхтөн юм. Дотроо улс гүрнүүд болон хуваагдан тэмцэж байгаа нь гаднаас нь харахад төдийлөн ухаантай төрөлхтөн шиг харагдахгүй л болов уу. Хэдий тэгсэн ч гэсэн Хятад улс сансарт өөрсдийн станцаа бариад эхэлж ээ. Энэ нь Хятад өөрсдийн газар нутгийг сансарт барьж эхэлсэн гэсэн үг юм. Оросууд мөн өөрсдийн сансрын станцтай болохоо буюу газар нутгаа сансарт барьж байгуулна гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү улс орнууд гарагийн гадаргаас салж, сансрын уудам гэх цоо шинэ газар нутгийг нээн илрүүлж, тэнгэрт биш, сансарт дүүлэх барилга байгууламжуудыг барьж буй сэтгэл догдлом гайхалтай үед бид амьдарч байна. Хэзээ нэгэн цагт хүн төрөлхтнийг гараг дэлхий маань даахаа байж, бид энэ бяцхан гараг дээр багтаж шингэхээ болино. Өнөөдөр ч гэсэн бид дэлхийн ногоо тарьж болох бүх газарт ногоо тариад бараг дуусчихсан байгаа нь аль хэдийн багтахаа байгаад эхэлчихсэнийг гэрчилнэ. Бидэнд зайлшгүй Б төлөвлөгөө байх шаардлагатай. Энэ гараг дээрээ бид үүрд байж чадахгүй нь тодорхой тул бид өнөөдрөөс л дараагийн гараг дээр хэрхэн амьдрахаа бодож эхлэх нь зүйн хэрэг. Ангараг гарагийг колоничилж, түүнийг терраформ буюу дэлхийжүүлж, дээр нь амьдарна гэсэн ирмүүн хүсэлдээ бид хөтлөгдөн явааг Илон Маск тэргүүтэй хүмүүсээс олж харж болно. Гэвч бидэнд өнөөдөр тулчихсан, шийдвэрлэхгүй бол болохгүй асуудлууд ч байгаа нь үнэн. Тэдний нэг бол бид дэлхийгээ өөрсдөө сүйтгэж байгаа явдал юм. Үүнийг хамгийн том гэрч бол дэлхийн дулаарал. Бид дэлхийг дэлхий биш болгож байгаа тул Ангарагийг дэлхийчлэх гэж байгаа Б төлөвлөгөөтэйгөө зэрэг дэлхийгээ эргүүлж дэлхийчлэх А төлөвлөгөөгөө ч мөн орхигдуулахгүй байх нь чухал.
Дэлхийн дулаарал
Хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэх үгс улам бүр ойр ойрхон та бидний чихийг дэлсэх болсон. Үүний эсрэг дэлхийн олон улс нэгдэн нийлж, карбон кредит гэх арга хэмжээг хүртэл авч байгаа. Үүний гол шалтгаан нь одоо л сайн тэмцэхгүй бол бид дэлхийн дулааралтай тэмцээд ч нэмэргүй, буцаагдашгүй утгыг давах гээд байгаа хэрэг юм. Дээр дурдсанчлан хүлэмжийн хий нь ургамлын хүлэмж шиг нарны гэрлийг цуглуулж, гадагш нь гаргалгүй дотроо түгжсэнээр дотоод температураа нэмэгдүүлдэг. Аж үйлдвэрлэл, машин тэрэг, мал аж ахуй, тэр ч бүү хэл хүн амьтны амьсгал, унгас хүртэл уг хүлэмжийн хийг ялгаруулж байдаг. Нэг үгээр бид амьсгалах бүртээ дэлхийг дулааруулж байдаг гэсэн үг. Энэ мэтчилэн нэмэгдсэн хүлэмжийн хийнүүд цугларсаар, нарны гэрлийг хураасаар, дэлхийн нийт температур өсөн нэмэгдсээр. Үүний хамгийн том баталгаа бол хойд туйлын мөс юм. Тэнд газар байхгүй, тэр чигтээ мөс бөгөөд одоогийн байдлаар тэнд бараг мөс байхгүй шахуу болсон байна. Энэ нь далайн түвшнийг нэмэгдүүлж, эрэг орчмын газруудыг залгин, ирээдүйд далайн эрэг бараадсан хотууд усанд живэх төлөвтэй байгаа нь айдас төрүүлэм.
Маш их хэмжээний хүлэмжийн хийг агуулсан пермафрост буюу мөнх цэвдгүүд байдаг. Харин дэлхийн дулаарлаас болж эдгээр мөнх цэвдгүүд хайлж эхэлсэн ба түүний дотор түгжигдсэн байсан хүлэмжийн хийнүүд суллагдаж, агаар дах хүлэмжийн хийг нэмэгдүүлж байна. Энэ нь эргүүлээд дэлхийн дулаарлыг ихэсгэж, улам их мөнх цэвдгийг хайлуулснаар улам их хүлэмжийн хий тэндээс суллагдах гинжин урвал бий болох юм. Үүнийг буцаах боломжгүй хэмээн тооцож байгаа тул яг одоо л бид арга хэмжээ авахгүй бол өөр хэзээ ч, хэчнээн ч хичээгээд нэмэргүй гэсэн үг юм. Ийм учраас улс орнууд, дэлхий тэр чигтээ дэлхийн дулааралд анхаарлаа хандуулж, санаа зовж, бодит үйлдлүүдийг хийж эхлээд байна. Өмнө нь хүн төрөлхтөн нэгдэн нийлж, озоны давхаргын цооролттой тэмцэж, амжилт байгуулж байсан туршлага бий. Энэ нь бид хэдий улс гүрнүүд болон хуваагдсан ч нэгдэн нийлж, нэгэн асуудлын эсрэг нэг дор босож, хөдөлснөөр тухайн асуудлыг шийдвэрлэж чаддаг гэх урам зоригийг өгсөн. Сүүлийн үеийн ковид үүний тод жишээ. Дараагийн асуудал бол дэлхийн дулаарал. Үүний цаана олон олон хүн төрөлхтөн, дэлхийн нийт амь амьдралын эсрэг дайснууд биднийг шийдэхийг хүлээгээд жагсаж байгаа. Улс үндэстэн, хүн төрөлхтөн үүний эсрэг нэгдэн нийлэх нь зайлшгүй болоод байна. Хамгийн гайхалтай нь бид өдийг хүртэл давж, шийдвэрлэж ирж чадсаар ирсэн нь энэ удаад ч гэсэн, ирээдүйд ч гэсэн чадна гэсэн итгэл найдварыг төрүүлж байна. Магадгүй бидний хийх дараагийн технологийн хувьсгал өмнөх хувьсгалуудынхаа тарьсан энэ балгийг нэг мөр шийдэх ч юм билүү.
Боломжит галавууд
Дэлхийн амьдралыг сүйрүүлсэн галавууд хоорондоо ихдээ 120 сая жилийн зайтай тохиолдож байсан. Гэвч хамгийн сүүлд солир унаснаас хойш аль хэдийн 160 сая жил өнгөрчхөөд байна. Энэ нь магадлал статистикийн онолын дагуу бол дараагийн галав болох хугацаа аль хэдийн өнгөрчихсөн гэсэн үг юм. Нөгөө талаас хэзээ мөдгүй дараагийн галав юүлнэ гэсэн дохио. Тэгвэл дараагийн галав юу байх боломжтой вэ? Дэлхийн дулаарлаас гадна цөмийн дайн, цар тахал, хиймэл оюун, галт уулын дэлбэрэлт зэрэг дотоод хүчин зүйлүүдээс шалтгаалсан галавууд биднийг отож байна. Сансар огторгуйн гүнээс ирэх гадаад хүчин зүйлээс шалтгаалах солир, ойр хавьд од дэлбэрэх, эсвэл пулсар одны гамма цацрагт өртөх гэх мэт галавууд ч энэ жагсаалтыг үргэлжлүүлнэ. Дэлхийн дулаарал бол аль хэдийн бидэнд нүүрлээд эхэлчихсэн. Цөмийн дайн бол дэлхийн амьдралыг тэр чигт нь арчиж хаяж чадна. Эхлээд 30-хан минутын дотор томоохон хотууд цөмийн дайралтад өртсөнөөр нийт хүн төрөлхтний тал нь устана. Үүний дараа маш их хэмжээний хар үүл дэлхийг бүрхэн авч, нарны цацрагийг хааснаар цөмийн өвөл эхэлнэ. Тэр үүл нь цацраг идэвхтэй байх бөгөөд, түүнээс нь цацраг идэвх бүхий бороо, цас орж, амьд амьтдыг мутацид оруулан, амьдрах, үржих аргагүй элдэв янзын өвчтэй болгосноор нийт амьдрал тэр чигтээ устаж үгүй болох юм. Хиймэл оюун хэтэрхий сайн хөгжсөнөөр өөрсдийн оршихуйг хамгаалж, байгалийн нөөцийг дэмий үрэн таран хийж буй хүн төрөлхтнийг цаазална гэсэн таамаглал ч байдаг. Учир нь хүн, амьтад бол үнэт нөөцийг хэтэрхий үрэлгэн ашигладаг, дээр нь хоорондоо байлдаж, уг нөөцийг үр ашиггүй үрэн таран хийдэг хорлонтой төрөлхтөн юм. Харин хиймэл оюун ухаан нь дэлхий даяар нэгэн ухамсар болон нэгдэж чадах тул хоорондоо байлдах шаардлага үүсэхгүй. Мөн өөрсдийн оршихуйг хамгаалах, уртасгахын тулд байгалийн нөөцийг хэмнэх үүднээс биднийг геноцид хийж байна гэсэн үг юм. Яахав сайнаар бодоход биднийг судлах, зугаагаа гаргах зорилгоор тэжээж, үржүүлж болох л юм.
Галт уулын дэлбэрэлт нь цөмийн дайнтай төстэй байдлаар, маш их хэмжээний хар үүлээр дэлхийг бүрхэж, нарны гэрлийг хааснаар мөстлөг эхлүүлж, галав юүлнэ. Үлэг гүрвэлүүдийг устгасан солир бидэн дээр хүрч ирэх үед хүн төрөлхтөнд түүнийг зайлуулах арга байхгүй тул үлэг гүрвэлүүдийн араас явах магадлалтай. Бидний технологи хэдий хөгжөөд байгаа ч нарны аймгийн гаднаас санамсаргүй байдлаар ирэх солирыг урьдчилан таамаглаж чаддаггүй. Зүйрлэж хэлбэл харанхуйгаас гэнэт нэг биет гарч ирээд, биднийг чиглээд яваад байна гэсэн үг. Түүний явж буй чиглэл, дэлхийн тойрог замыг урьдчилан тооцоолоод, биднийг мөргөх эсэхийг бид мэдэж чадна. Мөргөх нь тодорхой болох үед бид зүгээр л харж суугаад, мөхлөө хүлээхээс өөр аргагүй. Аль нэг талд нь цөмийн бөмбөг тэсэлж, замыг нь өөрчлөх гэж оролдвол тэр солир дэлбэрэлтийн цохилтыг зүгээр л өөртөө шингээгээд авчихна. Замаа өөрчлөхгүй гэсэн үг. Армагедон кинон дээр гардаг шиг өрөмдөж нүхэлж байгаад дотор нь цөмийн бөмбөг тэслээд буталж болох ч бутарсан хэлтэрхийнүүд татах хүчээрээ нэгдэн нийлж, эргээд өмнө замаа хөөж эхэлнэ. Ийм байтал бид дэлхийгээ бултуулах талаар бодоод ч хэрэггүй.
Од өөрийн дотоод түлшийг дуусгаад, нэг бол хэт аварга том улаан од болж, хөнгөн давхаргаа ууршуулан алдсаар бяцхан бор од болон хувирдаг. Үүний үр дүнд үзэсгэлэнтэй мананцраас гадна бяцхан, чамин, мааш урт настай зомби од бий болно. Манай нарыг ийм мөхөл хүлээж байгаа. Харин нарнаас гурваас олон дахин их масстай од бол огцом агшиж, эргүүлээд маш хүчтэй дэлбэрдэг. Энэ нь маш их эрчим хүч, гэрлийг бий болгох ба их хэмжээний материал болон энергийг сансарт цацдаг. Үүнийг супернова буюу хэт шинэ одны мөхөл гэдэг. Яагаад од мөхөж байгааг хэт шинэ од гэдэг нь өмнө үед од байхгүй байсан газар шинэ од үүсэж, хэсэг гэрэлтэж байгаад алга болчихдог байсантай холбоотой. Энэ нь үнэндээ шинэ од үүсээгүй бөгөөд үл үзэгдэх алсад байсан од тэсрэхээрээ нүдэнд үзэгдэхүйц хэмжээний их гэрлийг цацсан нь тэр юм. Хэрэв ойрхон байгаа од энэ мэт дэлбэрвэл бид цацагдсан материалаас өмнө цацагдсан гэрэлд нь шарагдаж үхэх болно. Хамгийн ойрын од 5 гэрлийн жилийн зайтай байдаг. Тэр од дэлбэрлээ гэхэд бид 5 жилийн дараа мөхөх болно. Тэнгэрт байсан од гэнэт дэлбэрэхтэй зэрэг бид газрын хөрснөөс арчигдах болно. Үүний учир нь тухайн одны хор хөнөөл гэрлийн хурдтай зэрэг явж байгаатай холбоотой. Аз болж бидэнд хор хүргэх хэмжээний зайд дэлбэрэх гэж буй од байхгүй байгаа хэрэг юм. Энэ бол мэдээж сансар огторгуй судлалын үндсэн дээр, одны насжилтыг тооцож, хэрхэн, яаж мөхдөгийг мэддэг болсонтой холбоотой. Мөн мэдээж оддын зайг бид мэдэж чадна.
Харин түүнээс хол байсан ч бидэнд хор хөнөөл учруулж болох одыг пулсар гэдэг. Дэлбэрсэн одны цогцос жингээсээ шалтгаалж нейтрон од болдог, хангалттай хүнд бол хар нүх болдог байна. Од дэлбэрэх үед хөнгөн элементүүдээ сансраар нэг цацах бол хүнд элементүүд нь татах хүчээрээ эргэж нэгддэг. Супернова болж буй одны цөмд төмөр байдаг ба уг төмөр тэсрэлтийн үед даралтаа дийлэлгүй, атомууд нь бие бие рүүгээ цөмрөн орж жижгэрснээр тэр чигтээ нейтроноос тогтох, аварга том атомын цөм мэт болж орхисныг нейтрон од хэмээдэг. Нэг халбага нейтрон одны масс нь Эверест уултай ижил хэмжээтэй. Хэрэв бид гадарга дээр нь зогсох гэж оролдвол биднийг бяцалж, ганцхан атомын зузаантай болтол нь гадаргаараа түрхэх тийм өндөр татах хүчтэй байдаг. Ийм одны соронзон орон галзуурсан мэт байдгаас гадна соронзон туйлаараа маш их хэмжээний хорт гамма цацраг цацаж байдаг. Бидний цацраг идэвх гэж цээрлэдэг, арьс махыг нэвтлэн, ясны зураг авдаг уг цацрагаар яг л лазер шиг сансар руу буудаж байдаг. Соронзон туйл нь эргэлтийн туйлаасаа зөрсөн үед энэ буу сансарт тойрог хэлбэрийн хөдөлгөөнөөр буудаж эхэлнэ. Биднээс хэт хол байх ийм од яг бидэн рүү харж таарах үед бидэнд тухайн од анивчаад байгаа мэт санагддаг. Анх ийм одыг нээж илрүүлэх үедээ харийнхан бидэн рүү дохио дамжуулж байна хэмээн бодож байж ээ. Хэрэв ийм пулсар од яг бидэн рүү чиглэж ойр хавьд таарвал бид гамма цацрагт нь өртөж, тэр дороо шарагдаж мөхөх юм. Гэвч энэ нь мөн л маш бага магадлалтай.
Үүнээс ч бага магадлалтай ч илүү аймшигтай мөхөл учруулах зүйл бол вакум задрал хэмээгдэх үзэгдэл. Одоогийн сансрын вакумыг сансрын хамгийн бага энергитэй төлөв гэж үздэг. Гэвч энэ нь бид агаар дотор байхад агаар байхгүй, хоосон мэт, усан дотор ус байхгүй, хоосон мэт санагддагтай ижил юм. Бидний дотор нь амьдарч буй вакум нь ямартай ч оргүй хоосон биш гэдэг нь харьцангуйн онолоор тодорхой болсон ч энэ нь яг энергийн хамгийн бага муж мөн үү гэдэгт одоо хүртэл хариулт олдоогүй байгаа. Хэрэв биш болж таарвал уг вакум ямар нэг байдлаар задрахад асар их энерги гарч, эргэн тойрны вакумаа гинжин урвал мэт задлах, хэзээ ч үл зогсох аварга том мөхлийн бөмбөлөг гэрлийн хурдаар тэлж, замдаа таарсан бүхнийг түгдэрч түүртэлгүй үнсээр хийсгэх боломжтой гэж үздэг. Үүнийг вакумын задрал гэх ба ойр хавийн хязгааргүй уудам сансар огторгуйд нэг л ийм үйл явдал болоход гэрлийн хурдаар тэлж, биднийг, гараг, нар, сар, оддыг тэр чигт нь түнэр харанхуй залгин авна гэсэн үг юм. Тайвшруулах мэдээ гэвэл ийм задрал манай үзэгдэх ертөнц дотор болох магадлал байхгүйтэй ижил. Хэрэв ертөнц хязгааргүй үргэлжилдэг гэвэл ийм задрал манай үзэгдэх ертөнцийн гадна болсон ч биднийг сүйтгэхэд гэрлийн хурд нь хүрэлцэхгүй буюу бидэнд огт падлийгүй болно. Нөгөө талаас манай ертөнцийн хаа нэгтээ боллоо гэхэд тэр нь яг хажууд л биш бол ертөнцийн хэмжээнд гэрлийн хурд гэдэг өчүүхэн зүйл юм. 1 тэрбум гэрлийн жилийн цаана болбол бидэн дээр энэ мөхөл ирэх гэж 1 тэрбум жил зарцуулна гэсэн үг.
дараагийн нийтлэл Бид хаа хүрэх вэ? - Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #4...
Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-24416255162056688022022-08-17T14:10:00.010+08:002022-08-18T19:08:08.763+08:00Бид хаанаас ирсэн бэ? - Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #2
(Midjourney AI-н бүтээл. Түлхүүр үгс Astronomy, big bang.)
... өмнөх нийтлэлийг Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #1
Ертөнцийн түүхийг аваад үзэхэд бид ирээдүйд яах ёстой нь тодорхой болоод ирэх шиг санагдана. Жишээ нь хамгийн анх эгэл бөөмүүд цахилгаан соронзон хүчээр таталцаж, нэгдэн нийлсээр ус төрөгчийн атомыг бий болгож. Ус төрөгчийн атомууд хүндийн хүчээрээ нэгдэн нийлсээр одод бий болж, оддын цөмд атомын цөмүүд цөмийн их хүчээр нэгдэн нийлж илүү хүнд атомууд буюу бодисууд үүсжээ. Хүнд бодисууд үүсэх явцад маш их энерги гардаг тул одод нүд гялбам их гэрэл гаргадаг байна. Оддын цөмд үүссэн хүнд элементүүд тухайн одыг мөхөж, супернова болон дэлбэрснээр сансраар нэг цацагдаж, өөрсдийн татах хүчээр нэгдэн нийлж, манай дэлхий шиг хатуу, царцдаст гараг эрхсийг бий болгодог. Тэр гараг одны ойролцоо байвал дээрх шингэн нь хайлж, түүн доторх хүнд элементүүд цахилгаан соронзон хүчээр нэгдэн нийлж молекулуудыг бүтээдэг. Төсөөлшгүй олон төрлийн молекулууд төсөөлшгүй урт цаг хугацааны туршид нэгдэн нийлцгээсээр, аль нэг нь ДНХ болж, өөрийгөө хувилах чадвартай болов. Ингээд анхны эс бий болсон хэрэг. Энэ өндөрлөгөөс харахад анх атом ч үүсээгүй байх үетэй харьцуулбал асар том, нийлмэл, комплекс систем болон нэгдэн нийлж, амьдралыг үүсгэсэн байна. Үүний давуу тал нь өөрийн оршихуйгаа тэтгэж, эрчим хүч, шим тэжээлээр өөрийгөө хангадаг, түүгээр ч үл барам хуваагдаж, үржиж олширсноор цаг хугацааг даван туулах чадвартай болсон. Нарны гэрлээр хооллогч анхны ургамлын эс болох цианобактерууд дэлхийг бүрхсэн их нүүрс төрөгчийн давхар ислийг задалж хүчил төрөгч ялгаруулж эхлэв. Хүчил төрөгч дэлхийг дүүргэснээр хүчил төрөгчөөр амьсгалдаг амьтад бий болох боломжтой болж. Эснүүд хоорондоо нэгдэн нийлж, илүү том амьдралыг үүсгэснээр амьд үлдэх чадвар нь илүү сайжирч, өрсөлдөх чадвараараа бусдыг давамгайлж эхэлж ээ. Үүний хамгийн тод жишээ бол метохондриа юм. Метахондриагүй эсүүд оршихуйгаас шахагдаж, ургамал, амьтад байтугай мөөгнүүд хүртэл метахондриатай болцгоов. Үүний дараа эсүүд хамтарч, олон эст амьтад болсноор илүү том, илүү хүчирхэг болж ээ. Цианобактериуд нэгдэн нийлж замаг, ургамал, модод бий болов. Олон эст амьдрал бий болсноор амьдрал нь уртсаж, илүү урт цаг хугацаанд амьдрах чадвартай болж, тэр хирээрээ илүү өндөр ургах, илүү хол явах, бүр газрын гадарга дээр ч гарч ирэх чадвартай болов. Яахав газар дээр гарч ирсэн нь сайндаа ч биш далайн татралт, түлхэлтээс л болсонлдоо, энэ нь цаагуураа сартай холбогдоно. Амьтад хүртэл нэгдэн нийлж, сүрэглэн амьдрах болсноор илүү аюулгүй, илүү өрсөлдөх чадвартай болсон. Ингээд оюун ухаантай болж, нийгмийн зохион байгуулалтад орсон ч дээрх зүй тогтол хэвээр үлдэв. Нэгдэн нийлж чадвал илүү хүчирхэг болж, илүү олныг эзлэн, нэгтгэж чадна. Аль нэг арлын хэмжээнд бүгд нэгдэн нийлж чадвал дараагийн арлаа эрэлхийлдэг. Жишээ нь Англи улс европ тивийн ойролцоо бяцхан арал улс байдалтай байсан нь тэдэнд геополитикийн давуу талыг олгосон. Тэд европыг эзлэхийн тулд хүчийг нь самууруулах хэрэгтэй. Ингэхийн тулд дээрх зүй тогтлын эсрэг буюу хагалан бутаргаж, өөр хооронд нь тэмцэлдүүлэх аргыг ашиглаж ээ. Ингээд өөрсдийн тав тухтай, далайгаар хүрээлэгдсэн байдлаа ашиглан хүчирхэгжиж, европыг захирах болсон. Ийнхүү европ нэгдсэнээр эргэн тойрноо өөртөө нэгтгэж эхэлсэн. Ингээд америк тивийг нээж, тэднийг ч өөрийн болгож авснаар дэлхийн түвшинд давуу байрлалтай болж, Английн хийсэн зүйлийг дэлхий дээр давтан хийж ээ. Улс орнуудыг хагалан бутаргаж, хооронд нь байлдуулан, ялагдаж буй улсад нь зэвсгийн зээл илүүтэй өгч, хүчийг нь тарамдуулж, бүх алтны эзэн болсноор одоо дэлхийн төв болсон. Тэгэхээр зүй тогтол бол нэгдэн нийл, түүнийхээ дараа нээж илрүүл, түүнийгээ ч өөртөө нэгтгэн нийлүүл, барахгүй байвал хагалан бутлаад эзэл гэдэг зарчмаар явж байна. Нэгд, нээ, хагла, эзэл. Яг энэ зүй тогтлоор бол одоо хүн төрөлхтний хийх ёстой зүйл бол нэг улс болон нэгдэн нийлж, ойр хавийн гарагуудаа эзэлж авах. Хэрэв нэгдэн нийлж чадахгүй бол Ангараг, эсвэл Сугар гараг дээр байрлах хүмүүсийн улс биднийг хагалан бутаргаж, цөмийн дайны уршгаар эзэлж авах нь тодорхой.
Их тэсрэлт
Анх тэнгэрийн заадлыг зүгээр л тоос тоосонцор л гэж боддог байв. Адаг чуулганы мананцар ч гэж бий. Мананцар гэдэг нь бидэнтэй харьцангуй ойр, аль нэг дэлбэрч, мөхсөн одны үлдэгдэл юм. Харин нарийн ажиглалтын үндсэн дээр тэнгэрийн заадал нь биднээс хэт хол орших түм буман одод гэдгийг, мөн Адаг чуулганы мананцар нь үнэндээ мананцар биш, тэнгэрийн заадлаас ч хол орших өөр хэсэг бүлэг түм буман оддын арал гэдгийг олж мэджээ. Усаар хүрээлэгдсэн хэсэг газрыг арал гэдэг шиг хоосон орон зайгаар хүрээлэгдсэн хэсэг одод гэдэг утгаар анх арал гэж нэрлэж байсан ч сүүлд манай тэнгэрийн заадал ч бас ийм арал буюу бид ч мөн адил нэг ийм арал дээр оршин байна гэдэг утгаар ийм арлуудыг галактик хэмээн нэрлэх болов. Галаксиас буюу сүүн гэсэн грек үгнээс гаралтай, сүүн замыг бэлгэдэж нэрлэсэн энэ нэрээр бүх оддын арлыг нэрлэв. Шөнийн тэнгэрийг нүцгэн нүдээр харахад 6000 од ажиглагддаг. Тэгвэл телескоп хөгжихийн хирээр энэ тоо олширч байдаг. Ийнхүү тоолж болох оддын тоо алдарч, утаа манан мэт суунаглаад ирэх үед бид оддын тоог алдсан юм. Харин оддын завсраар үе үехэн цөөхөн хэдэн галактикууд үзэгдэх болж, галактикийн эрийн үе эхлэв. Зөвхөн адаг чуулганы галактик, магелланы үүлнүүд (энэ нь зөвхөн дэлхийн урд хэсгээс харагдах, манай галактикийн дагуул, бичил галактикууд юм) зэргээс гадна жижиг сажиг олон галактикуудыг нээж эхэлсэн хэрэг.Ийнхүү оддыг тоолох эрин дуусаж, галактикуудыг тоолох эрин эхэлж ээ. Телескоп хүчирхэгжихийн хирээр галактикийн тоо олширсоор байв. Эдвин Хаабл галактикуудыг ангилж ялгах зорилгоор тэднийг судалж байхдаа хачирхалтай зүйл ажигласан нь алсын, жижиг галактикууд байх ёстойгоосоо бага зэрэг улайсан хэрэг байв. Учир нь бид манай нар, мөн тэнгэрийн заадал, алсын галактикууд гээд бүгд ижилхэн одод, түм буман оддоос бүтсэн гэдгийг мэдэж байсан. Призмээр цагаан гэрлийг солонгын долоон өнгө болгож задалдаг туршилтыг арван жилийн физикийн хичээл дээр, эсвэл Пинк Флойд хамтлагийн Сарны харанхуй хэсэг, Призм зэрэг цомгийнх нь хавтасны зургаас харж байсан байх. Тэгвэл маш нарийхан гэрлээс үүсэх ийм солонго дээр барааны бар код мэт нарийн харанхуй судлууд үүсдэг. Үүнийг спектрограм гэх ба бодис атомынхоо бүтцээс шалтгаалан өөр өөрсдийн давтагдашгүй спектрограм үүсгэдэг. Үүнийг бодисыг таних баркод хэмээн нэрлэж болох ба алсын зайнаас бид ийнхүү тухайн гэрэлтэж буй бодисын атомын бүтцийг мэдэж болдог. Үүнийг спектроскоп гэж нэрлэдэг. Ийнхүү бид нарны гэрлийг нарийн завсраар гаргаад, призмээр задалснаар нар ямар бодисоос бүтсэнийг судалж чадна. Ингэж үзэхэд нар нь ус төрөгч, гелигээс голчлон бүтсэн болохыг олж мэджээ. Энэ аргыг одод дээр ашиглаж үзэхэд одод ч мөн нартай ижил бодисоос бүтсэн болж таарав. Ийнхүү бид нар бол од юм гэдгийг мэдэж авсан хэрэг. Тэнгэрийн заадлыг ч мөн одод гэдгийг энэ аргаар батлах боломжтой. Цаашлаад галактикууд ч мөн оддоос бүрдэнэ гэдгийг хөдөлшгүй батлаад авах нь тэр. Тэгвэл яагаад алсын галактикууд байх ёстойгоосоо улаан харагдаад байсан юм бол оо? Анзаарсан бол бидний хажуугаар дохио хангинуулсан, эсвэл сигналдан зөрж өнгөрөх машины дуу нарийн байснаа бүдүүн болдог. Ирж байх үедээ сигнал нь нарийхан, өндөр өнгө аястай, яваад өнгөрөх үед бүдүүн, арай нам өнгө аястай болсон мэт санагдах ёстой. Үүнийг допплер эффект гэж нэрлэдэг. Аливаа долгионы эх үүсвэр хөдөлж байх үед хөдөлж буй чиглэлийн дагуу долгионууд шахагдаж, илүү өндөр хэлбэлзэлтэй, нарийхан болдог бол эсрэг тал руугаа эсрэгээрээ нам хэлбэлзэлтэй, бүдүүн болж хувирдаг байна. Гэрэл ч гэсэн долгион тул допплер эффект ажиглагддаг. Гэрлийн эх үүсвэр биднээс хангалттай хурдан холдож байвал байх ёстойгоосоо бага зэрэг улайдаг. Үүнийг улаан шилжилт гэж нэрлэдэг. Эсрэгээрээ бидэн рүү маш хурдан ойртож байвал байх ёстойгоосоо цэнхэр болно. Учир нь улаан гэрэл илүү бага давтамжтай, эрчим сул, цэнхэр нь илүү өндөр давтамжтай, эрчим ихтэй өнгө юм. Эндээс Эдвин Хаабл алсын галактикууд биднээс алслан холдож байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тэр ч бүү хэл галактикууд биднээс хэдий чинээ хол байна, төдий чинээ холдож байна гэсэн хэмжилтийг хийж ээ. Энэ нь үнэхээр гайхалтай хэрэг юм. Юуны өмнө хэдэн тэрбум гэрлийн жилийн цаана буй галактик биднээс холдож байгааг бид спектрограм, допплер эффектгүйгээр мэдэхийг хүсвэл тухайн галактикийг хэдэн арав, зуу, магадгүй мянган жил ажиглаж байж, багасаж байгаа эсэхээр нь хэлэх байсан юм. Нөгөө талаас яагаад зөвхөн биднээс алслан холдож байгаа юм болоо гэсэн хачирхалтай асуулт гарч ирэв. Өмнө нь нар биднийг тойрч явдаг гэсэн шашны номлолыг үгүйсгэж, дэлхий нарыг тойрдог гэж үздэг болсон. Бид ертөнцийн хувьд онцгой нэгэн биш, зүгээр л хумхын тоос төдийхөн зүйл гэдгээ мэдэж авсан. Гэтэл бүх галактикууд биднээс холдоод байгаа энэ үзлийг 180 градус эргүүлж, эргүүлээд дэлхий бол ертөнцийн төв юм гэж хэлж байгаатай ижил зүйл болсон юм. Харин Эдивин Хааблын дүгнэлт нь үүнээс ч ноцтой, илүү чухал зүйл байв. Энэ бол ертөнц тэлж байна гэсэн дүгнэлт юм. Галактикууд биднээс холдоогүй, харин бүх галактикууд бие биеэсээ холдож байна. Ийм үед ертөнцийн аль ч цэгээс ажигласан бүх галактикууд зөвхөн тэр цэгээс л алслан холдоод байгаа мэт санагдана. Үүнийг үзэмтэй талх хөөхөд үзмүүд бие биеэсээ холдож байгаагаар зүйрлэж ээ. Ертөнц тэлж байна гэсэн уг ажиглалт зөвхөн шинжлэх ухаан, астро физикийн салбараас хальж, хүн төрөлхтнийг гайхшируулсан юм. Тухайн үед Алберт Эйнштэйний харьцангуйн ерөнхий онолын сансрын тогтмол гэгдэх нэг тогтмол нь математикийн алдаа хэмээн тооцогдож, тухайн үед Эйнштэйн өөрөө тэгшитгэлээсээ хасаж байж ээ. Учир нь Эйнштэйнийхээр ертөнц зогсонги, харин ч эсрэгээрээ татах хүчнээсээ болж галактикууд бие бие рүүгээ унан, агшиж байх ёстой байв. Гэтэл тэгшитгэл нь ертөнц тэлж байх ёстой гэж гараад байсан тул алдаа гэж үзсэн хэрэг. Харин уг нээлтийн дараа тэрээр уг тогтмолыг эргүүлж тэгшитгэлдээ оруулсан юм. Мөн тухайн үеийн сансар огторгуйг судалдаг эрдэмтэд ертөнц тэлж байгаа гэх дүгнэлтээс нэгэн гайхалтай дүгнэлт хийсэн нь ертөнц эхлэлтэй гэсэн дүгнэлт байв. Хэрэв ертөнц тэлж байгаа юм бол цаг хугацааны өмнөх агшинд илүү жижиг, түүнээс өмнө бүр жижиг гэх мэт явсаар хэзээ нэгэн цагт бүгд нэгэн цэгээс эхэлсэн мэт санагдана. Ийнхүү ертөнцийн эхлэл цэгээс ертөнц бий болсон гэх их тэсрэлтийн онол бий болов. Харьцангуйн онол, квант физик зэргийг ашиглан ертөнцийн эхлэл ямар байсныг тооцоолох гэж оролдсоор ертөнцийн анхны гэрэл гэх ойлголтыг гаргаж ирж ээ. Ертөнц хэт жижиг байх үед хэт халуунаас болоод, тэнд гэрэл хүртэл чөлөөтэй явах боломжгүй байсан. Мөн хэт их хэмжээний массыг хэт бага орон зайд шахах үед харьцангуйн онол ёсоор цаг хугацааны маш өндөр удаашрал явагдаж, ертөнц нэг том хар нүх мэт тэндээ нам гацах ёстой байв. Тиймээс ертөнц бяцхан цэгээс үүсэхийн тулд гэрлээс хурдан тэлэлт зайлшгүй шаардлагатай болно. Үүнийг бид инфляц гэж нэрлэсэн бөгөөд үүний үр дүнд ертөнц секундийг андециллион буюу 1-ийн ард 36 тэг залгасан тоогоор хуваасантай ижил өчүүхэн хугацаанд хязгааргүй жижиг цэгээс хязгааргүй том ертөнц болтлоо тэлж ээ. Андециллион гэх үгийн монгол нэршил нь их сайтар хүргэсэн гэх утгагүй, бидний төсөөлж ч чадахаас их тоо байх нь ойлгомжтой. Энэ хооронд ертөнц огцом хөрж, хангалттай орон зай бий болсноор ертөнцийн анхны гэрэл гарч ээ. Үүнээс хойш хэдэн зуун сая жилийн турш, анхны од үүстэл ямар ч гэрэлгүй, харанхуй үе ноёлж байв. Харанхуй үе нь анхны гэрлийг ялгаж танихад илүү хялбар болгож өгсөн бөгөөд, хэрэв бид энэ анхны гэрлийг барьж авч чадах юм бол их тэсрэлтийн онолыг баталж байгаа хэрэг юм. Уг гэрэл яван явсаар, ертөнцийн тэлэлтийн үр дүнд сунан, илүү бага давтамж бүхий радио долгион болсон байх ёстой байв. Гэвч бид түүнээс хойш ертөнц яг хэр тэлсэн, мөн хэр удаан хугацаа өнгөрснийг нарийн мэдэхгүй тул тухайн долгион яг ямар давтамж бүхий радио долгион болсон байхыг нарийн мэдэхгүй байв. Үүнийг ертөнцийн дэвсгэр цацаргалт гэх ба хайж байсан эрдэмтэд нь амжилтад хүрээгүй юм. Харин шал өөр зорилгоор радио телескоп хийж байсан эрдэмтэд энэ долгионыг санаандгүй байдлаар бариад авчихсан байдаг. Тэдний телескопод шуум орж ирээд байсан тул угсарсан телескопод нь алдаа гарлаа хэмээн бодоцгоож, хаана алдаа гаргаснаа мэдэхгүй, телескопоо задлан, дахин угсарсан ч тэр шуум нь байсаар байж ээ. Телевизийн статик шиг замбараагүй шуумын талаар тэд эрдэм шинжилгээний хүрээлэндээ мэдэгдэхэд тэд өмнөөс нь баяр хүрье, та бүхэн их тэсрэлтийн онолын баталгаа болох ертөнцийн дэвсгэр цацаргалтыг олж нээсэн байна гэсэн хариу өгсөн гэдэг. Ингээд тэд нобелийн шагнал хүртжээ. Өдийг хүртэл их тэсрэлтийн онол нь ертөнцийн эхлэл, түүхийг тодорхойлох хамгийн үнэн гэгдэх онол болоод байна.
Галавууд
Амьдрал бий болж, устаж, дэлхий даяар их галав юүлж, хөрж, хөлдөж, халж, солирт бөмбөгдүүлсний эцэст бид бий болж ээ. Дэлхийн амьдралыг сүйтгэж байсан их галав юүлэлтүүдийн зарим нь тэдгээр амьдралаас өөрсдөөс нь болсон байдаг аж. Хэт их ургамал ургаснаар хүлэмжийн хий үгүй болж, дэлхийн темпартур унаснаар их мөстлөг болж байх жишээтэй. Хамгийн анхны галав юүлэлт 440 сая жилийн өмнө, галт уулын чулуунууд агаар дах хүлэмжийн хийг шингээж авснаар дэлхийн дулаан алдагдаж, их мөстлөг болсноор нийт амьдралын 90% устаж байж ээ. Хүлэмжийн хий гэдэг нь нүүрс төрөгчийн давхар исэл, метан, бутан зэрэг нүүрс төрөгчөөс тогтсон молекул бүхий хийнүүдийг хэлдэг бөгөөд эдгээр нь нарны илчийг дэлхийн агаар мандалд ногооны хүлэмж шиг хурааж байдаг тул ийнхүү нэрлэж ээ. Хүлэмж нь тусгай ялтас ашиглан нарны гэрлийг нэвтрүүлээд, эргүүлж гаргалгүй дотоод дулаанаа нэмэгдүүлж, илүү их дулаан шаардсан нарийн ургамлуудыг ургуулдаг арга юм. Тэгвэл хүлэмжийн хий нь ч энэ мэт нарны гэрлийг агаар мандал руу нэвтрүүлээд, эргэж гарах үед нь буцааж ойлгох зарчмаар дэлхийн дулааныг нэмэгдүүлж байдаг. Тэгвэл хүлэмжийн хий үгүй болсноор дэлхийн темпартур буурч эхэлнэ. Улирал солигдож, зун болоход тухайн хэсэг халах ч эргээд өвөл болоход хөрнө. Хүлэмжийн хийгүй тул ирэх зунаас өмнө өмнөх өвлөөсөө ч хүйтэн болно. Ингээд зуны турш хангалттай халж чадалгүй эргэж өвөл болсоор дэлхийн дулаан алдагдсаар, эцэст нь их мөстлөг болдог байна. Ангараг гараг огт хүлэмжийн хийгүйгээсээ болж цөмөө царцтал хөрсөн байдаг. Цөм нь халуун хайлш хэлбэртэй металл байдаг бөгөөд гараг тэнхлэгээ эргэх үед шингэн металлаас соронзон орон үүсэж, тухайн соронзон орон нь нарнаас ирэх цэнэгт бөөмсийн шуургыг хааж, агаар мандал нь тэдгээр бөөмсийн салхинд үлээгдэн, сансарт алдагдахаас сэргийлж байдаг бамбайн үүргийг гүйцэтгэнэ. Зарим үед хэт их ургамал ургаснаас болж хүлэмжийн хийгүй болсноор хүйтрэх процесс эхэлж, зун нь дулаацуулж амжихгүйгээр дараагийн өвөл нь хүйтэн болох маягаар мөстлөг болсон тохиолдол ч байдаг. 370 сая жилийн өмнө ийм галав юүлж байсан байна. Харин эсрэг талд нь 250 сая жилийн өмнө галт уулууд идэвхжин, хэт их хүлэмжийн хийг агаар мандалд ялгаруулснаар дэлхий халж, нийт амьдралыг бараг тэр чигт нь буюу 96%-г нь мөхөөснөөр хамгийн хорон галав болсон байдаг. Уг галавыг их мөхөл гэж ярьдаг. Яг өмнө хэлсэн шиг өвөл нь дэлхийг хөргөж амжаагүй байхад зун болж, өмнөх зунаасаа халуун болж, өвөл нь өмнөх өвлөөсөө дулаарсаар зогсоохын эцэсгүй халж эхэлснээр амьд амьтад байхын эцэсгүй болж үхэцгээдэг байна. 200 сая жилийн өмнө ч мөн ижил шалтгаанаар дэлхийн дулаарал болж, амьдралын 80% устаж байсан. Хэт их хүлэмжийн хийтэйгээсээ болж Сугар гараг наранд өөрөөс нь хамаагүй ойр орших Буд гаригаас ч халуун байдгаар барахгүй амьдрахын эцэсгүй халуун болсон байдаг. Зөвхөн хүлэмжийн хийнээс гадна гадаад сансрын нөлөөнөөс болсон мөхөл үлэг гүрвэлүүдтэй цуг нийт амьдралын 75%-г устгаж ээ. 160 сая жилийн өмнө тосгоны хэмжээтэй солир дэлхийг мөргөснөөр их хэмжээний утаа тоос босож, нарны гэрлийг хааснаар мөн л дэлхий хөрж, мөстлөг болсон байдаг. Одоо байгаа амьтад бол бүх цаг үед байсан амьтдын ердөө 2% юм. Эдгээр галавуудад 98% нь устаж үгүй болсон гэсэн үг. Харин дэлхийн хувьд хүн төрөлхтөн бид дараагийн солир нь юм.
дараагийн нийтлэл Бид хаана байна? - Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #3...
Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-69636499282606759532022-08-16T12:13:00.008+08:002022-08-17T14:15:58.115+08:00Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #1
Персейдийн солирын борооны үеэр миний камерт орсон солир зургийн баруун дээд талд. Түүний дээд талд Адаг чуулганы мананцар буюу Андромеда галактик. Зүүн талд хүн таван одны орд.
Улс орнууд, тэр дундаа хөгжингүй улсууд яагаад шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулж, ач холбогдол өгдөг вэ? Юуны тулд бидний төлсөн татварыг сансар огторгуй, одон орон, квант физик, хүн ойлгохын эцэсгүй математик гэх мэт бидэнд огт хамааралгүй зүйлд зарцуулна вэ? Мэдээж зарим нээлт, ололтууд бидний өнөөдрийн өдөр тутмын амьдралыг шийдвэрлэж, бидний оршихуй, амьдралтай яригдах хэмжээнд хүртэл ач холбогдолтой байдаг. Гэвч ихэнх нь тийм биш, эсвэл ядаж тийм биш юм шиг бидэнд санагддаг. Гэвч математик, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, нээлт, ололт нь заавал утга учир, ач холбогдолтой байх албагүй.
Хүн төрөлхтний түүхээс үзэхэд үе үеийн эрдэмтэд өөрсдийн сониуч занд хөтлөгдөн, хэрэгт хэрэггүй олон зүйл олж илрүүлж, нээж, судалсан байдаг. Харин эдгээр нь хүн төрөлхтний мэдлэгийн сан гээч юмыг зузаатгаж байдаг бөгөөд уг мэдлэгийн сангаас л дараагийн хөгжлийн шат болох том том үсрэлт, хувьсгалууд бойжиж, бий болдог байна. Жишээ нь тухайн үедээ хэнд ч хэрэггүй зүйл шиг санагдаж байсан анхны тооны нээлт нь хэдэн зууны дараа криптографын үндэс болж, интернэтийн эриний амин чухал тулганы чулуу болох жишээний. Эйнштэйний харьцангуйн онолыг ч анх гарахад нь хүн амьтан ойлгохгүй, тоохгүй байсан гэдэг. Гэтэл одоо бол орчин үеийн физикийн хоёр том баганын нэг. Нөгөө багана нь квантын физик. Эйнштэйнийг амьд байх үед харьцангуйн онолын ач холбогдлыг хүн төрөлхтөн зөвөөр үнэлж чадаагүй нь уг ажлаараа тэрээр нобелийн шагнал хүртээгүйгээс харагдана. Хэрэв Эйнштэйн амьд байсан бол энэ онолоороо нобель авах нь гарцаагүй. Харамсалтай нь нас нөгчсөн хүнд нобелийн шагналыг нөхөж олгодоггүй онцлогтой билээ. Хамгийн хоржоонтой нь тухайн үед Эйнштэйний нобель авсан ажил болох фотоэлектрик эффект гэх ажил нь гэрлийг бөөмлөг гэдгийг баталж, квантын физикт томоохон хувь нэмэр оруулсан ч Эйнштэйн өөрөө квант физикийг үл ойшоож, бүрэн бус, тахир дутуу онол гэж шүүмжилсээр нас нөгчсөн байдаг.
Өдийг хүртэл ихэнх хүн уг хоёр онолын ач холбогдлыг төдийлөн сайн мэдэхгүй ч энэ хоёр онолгүйгээр таны өнөөдрийн оршихуй төсөөлөгдөхийн аргагүй гэж мэд. Талх шарагчаас ихсүүлээд GPS, интернэт, компьютер, гар утас, харилцаа холбоо, лазер гэх мэт зүйлс энэ хоёр онолын л үр шим юм шүү дээ. Гэхдээ санаа зовох хэрэггүй, учир нь Эйнштэйн хүртэл ач холбогдлыг нь тухайн үед үнэлж байгаагүй гэхээр ямархан учир нь үл ойлгогдох зүйлс гэдэг нь харагдаж байна. Тэр ч бүү хэл Эйнштэйн квант физикийг үгүйсгэх гэж ЭПР парадокс гэгдэх эрдмийн ажил хүртэл хэвлүүлсэн байдаг. Хамгийн инээдтэй нь уг эрдмийн ажил нь квант физикийн хөгжилд маш том хувь нэмэр оруулчихсан. Энэ мэт хөгжилтэй, хоржоонтой тохиолдлууд Шрёдингерийн муураас ихсүүлээд нэлээдгүй бий.
Эндээс харахад хүн төрөлхтний хөгжил дэвшил ач холбогдол, үр өгөөж нь тухайн үедээ шууд үл мэдэгдэх зүйлсээс хамаарсан байх нь элбэг. Өнөөдөр бидэнд ач холбогдолгүй мэт энэ бүх эрдэм мэдлэгийн сан ирээдүйд бидний оршихуйг тодорхойлж, хөгжил дэвшлийн дараагийн шат ч болж мэднэ гэдэг нь харагдаж байна. Бидний ирээдүй уг эрдэм мэдлэгийн сан хөмрөг хэр хэмжээний зузаанаас шалтгаалах нь шууд харагдаж байна. Тиймээс аливаа улс өөрсдийн эрдэм шинжилгээний сан хөмрөгийг зузаатгах гэж эрдэмтэд, академиудад хөрөнгө оруулах нь зүйн хэрэг юм.
Тэгвэл одон орон, астрономи юугаараа чухал юм бэ? Манай эриний өмнө, алдарт философич, идеалист Платоны эрин үед эрдэм боловсрол, соёлтой хүний заавал сурах ёстой тулгуур дөрвөн зүйлс нь хөгжим, арифметик, геометр, астрономи байсан гэдэг. Энэ ч утгаараа бүх цаг үеийн хамгийн аугаа эрдэмтэд бүгд тодорхой хэмжээгээр астрономитой зууралдсан байдаг. Аристотел анх сарны хиртэлтээс дэлхий бөөрөнхийг баталж, Галилей телескоп зохион бүтээж, гараг эрхэс, сарны тогоог нүдээрээ үзэж, Ньютон хамаг ертөнцийн таталцлын хуулийг нээж, сар яагаад бидэн дээр унахгүй байгааг тайлбарлаж, Эйнштэйн харьцангуйн онолоороо сансар огторгуйн тайлагдашгүй нууцуудыг тайлж байсан. Одот тэнгэр, сансар огторгуй, ер нь л эргэн тойрноо судлах нь бид хаанаас ирсэн, хаана байгаа, хаашаа явж байгаад хариулт өгөх хамгийн чухал зүйл юм.
Цаг хугацааг хэмжиж, тариа тарих, ургац хураах, анд явах, далайн татралт түлхэлт зэргийг урьдчилан тооцоолох амин шаардлага бидэнд байж ээ. Нар бол өдөр шөнө, өвөл зуныг заах хамгийн чухал цагийн зүү байж. Нар хэр доогуур явж байна гэдгээр улирлыг тооцдог бол сарны хэлбэр ямар байгаагаас далайн татралт, түлхэлтийн хэмжээг, хэзээ болохыг нь тооцож болно. Тэнгэрийг цаг гэвэл нар цагийн зүү, сар минутын зүү гэчихэд ч хол зөрөхгүй. Одод харин тоонууд нь юм. Ийнхүү тэнгэрийг ажиглаж байтал огт хөдөлгөөнгүй орших оддын плакатын дээр нар сарнаас гадна таван од тусдаа хөдлөөд байгааг олж харж ээ. Оддыг бүлэглэж, орд болгон хувааж, элдэв янзын дүрсээр тэднийг илтгэдэг. Нар сарны явдаг замд 12 орд таардаг нь яг л дээрх тэнгэрэн цагийг санагдуулам. Гэвч заримдаа нэг ордонд байсан од алга болчихдог, өөр ордон дээр шинэ од гараад ирдэг байж. Шөнө болгон тасралтгүй ажиглахад тэдгээр одод тодорхой зүй тогтолтойгоор оддын ордууд дундуур тэнээд байж ээ. Тэгэхээр нь тэдэнд тэнүүлчид буюу грекээр планетай гэдэг нэр хайрласан байна. Ингээд тэдгээр тэнүүлчийн оддын хөдөлгөөнийг судалсны эцэст гарагууд болохыг нь олж мэдэв. Өөрөөр хэлбэл тэд од биш, гараг гэсэн үг. Тиймээс гарагийг планет гэж нэрлэдэг байх нь. Ийнхүү тэнгэрт нар, сар, оддоос гадна таван гараг байгааг нээснээр өнөөдрийн бидний мэдэх 7 хоног бий болов. Нар буюу sun day, сар буюу moon day, түүнээс гадна тэдгээр таван гарагийн нэрээр нэрлэгдсэн таван өдрүүд. Эдгээр эрхсүүд оддын наагуур хэрхэн хөдөлж байгаагаар цаг тооллыг хэмждэг байж ээ. Цаг тоолол, тооцоолол, геометр гэх мэт зүйлс ийнхүү одон орны хэмжилтийн зайлшгүй шаардлагаар үүсэж хөгжсөн аж. Тиймээс одон орон судлал бол хүн төрөлхтний зайлшгүй хэрэгцээ шаардлагаар үүсэж, яваандаа эрдэм мэдлэг, оюун ухааны гол хөдөлгөх хүч болж ирж ээ. Нар биднийг биш, бид нарыг тойрдог юм байна, тэр ч бүү хэл бусад гарагууд ч нарыг дэлхийтэй ижил тойрдог юм байна гэдгийг олж мэдсэнээр мэдлэг оюун шашны номлолоос ч хөгжингүй болж ирэв. Энэ мэт хөгжсөөр бид огторгуй ертөнц эхлэлтэйг, бүр хэзээ эхэлснийг, тэр ч бүү хэл огторгуй ертөнц хэзээ, хэрхэн мөхөхийг ч урьдчилан хэлэх чадвартай төрөлхтөн болсон аж ээ.
дараагийн нийтлэл Бид хаанаас ирсэн бэ? - Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #2...
Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-8311478293281488522022-06-20T19:16:00.002+08:002022-06-24T12:08:22.894+08:00Tenet-н шинжлэх ухаан
Анхаарал тавьсан явдалд баярлалаа.
Тенет гэх киног зарим хүн боевик кино гэж үзэж байхад зарим нь уйтгартай гээд их сэтгэл дундуур байх. Энэ нь уг киноны ард буй нарийн нандин шинжлэх ухааны зангилааг тайлаагүйгээс болж киноны үнэ цэнийг бүрэн мэдэрч чадахгүй, зүйрлэвэл давсгүй хоол идэж байгаатай ижил гэж мөхөс би муйхарланам. Уг нийтлэлийг киногоо үзэхээсээ өмнө ч уншиж болохоор, спойлгүй бичсэн байгаа. Миний хувьд үзэхээсээ өмнө нэг уншчихыг зөвлөж байна. Мэдээж дараа нь уншсан ч болно. Өмнө нэг уншсан ч дараа нь дахиж уншмаар санагдах вий. Үзчихээд уншсан бол киногоо дахиж үзмээр санагдах нь гарцаагүй. Хэнд ч хэрэггүй олон зүйл энэ хүртэл нуршсаны эцэст гол яриандаа орцгооё.
Интерстелларын шинжлэх ухаан дээр ажилласан Кийп Тоорн Тэнэт дээр ч гэсэн Ноланд тусалсан тул уг кино шинжлэх ухааны үндэслэл сайтай болсон байхаас зайлахгүй. Сонирхуулахад Кийп Тоорн таталцлын долгионыг илрүүлэх аргыг нээснээрээ Интерстеллар киноны дараахан нобелийн шагнал хүртсэн юм.
Кристофер Ноланы кинонууд бүгд цаг хугацаагаар тоглодгоороо онцлог. Цаг хугацааны аялал, удаашрал, эсвэл онд ондоо цаг хугацаануудыг холих гэх мэт. Инсепшн дээр зүүдний ертөнцөд цаг хугацаа удааширдаг бол Интерстеллар дээр Эйнштейний харьцангуйн онолын дагуу удааширдгийг санаж байгаа байх. Харин Тенетийн хувьд эгэл бөөмийн онол дах тэгш хэмийг ашиглан өнгөрсөн рүү “ухарч” очдогоороо урьд өмнө нь кино ертөнцөд байгаагүй шинэлэг шийдэл болсон. Ихэнх өнгөрсөн рүү аялдаг кинонууд “үсэрч” буюу телепорт хийж очдог бол Тенет дээр цаг хугацаагаа урвуулж байгаад, өөрөө явж очдог. Өөрөөр хэлбэл 15 жилийн өмнөх рүү очихын тулд 15 жилийн турш ухрах шаардлагатай гэсэн үг.
Орчин үеийн физикт тэгш хэм гэх маш чухал ойлголт бий. Цэнэгийн буюу C (charge), толин буюу P (parity) болон хугацааны буюу T (time) тэгш хэмүүд. Эдгээрийг нийлүүлээд CPT тэгш хэм гэдэг. Жишээ нь цэнэгийн тэгш хэм гэдэг нь манай ертөнц дээрх бүх цэнэгтэй бөөмсийн цэнэгийг нэгэн зэрэг сольчихвол хэн ч юу ч мэдэхгүй, бүх юм цаашаа юу ч болоогүй юм шиг хэвийн үргэлжлэхийг хэлдэг. Ямар ч цэнэгтэй бөөмийн цэнэгийг солиход тэр нь анти бөөм болдог. Жишээ нь электрон хэдий сөрөг цэнэгтэй ч цэнэгийн тэгш хэмийн хувиргалтын дараа эерэг цэнэгтэй болчихно. Тэгээд түүнийгээ анти-электрон буюу позитрон гэж нэрлэдэг. Яагаад анти гээд байгаа вэ гэвэл электрон анти-электронтой мөргөлдвөл хоёулаа устаад алга болчихдог. Яг л эерэг, сөрөг тоонууд шиг.
Дараагийн тэгш хэм нь толин тэгш хэм. Толинд харж байхад би өөрөө толин доторх тусгалынхаа тусгал нь шүү дээ, яг аль нь жинхэнэ би юм бол гэж бодож байсан уу? Магадгүй би өөрөө толин дотор байгаа тусгалынхаа тусгал нь байвал яана? Үүнд хариулт өгөх бараг л боломжгүй. Үүнээс үүдэн ертөнц толины аль талд байхаас үл шалтгаалж хэвийн ажиллана гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд үүнийг толин тэгш хэм гэдэг.
Гэвч нэгэн туршилтын дараа толин тэгш хэм байдаггүй нь тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл бид толины аль талд байхаас шалтгаалж физикийн хууль өөрөөр үйлчлэх ёстой болсон гэсэн үг. Аль нь жинхэнэ нь вэ гэдэгт хариулт өгөх боломжтой болж байна. Гайхалтай биш гэж үү? Манай ертөнцөд баруун гарын дүрэм гэх чухал онцлог бий. Цахилгаан цэнэг болон соронзон орнуудын хоорондын үйлчлэлийн чиглэлийг атгасан баруун гараараа төлөөлүүлж ойлгож болдог. Нэг үгээр цахилгаан-соронзон орны хувьд толин тэгш хэм байхгүй гэсэн үг. Хаашаа эргэж байгаагаас шалтгаалж цацаргалт нь тодорхой зүг рүү хийгддэг атом байдаг ба уг цацаргалтын толинд ойсон дүрсийг бичиж аваад тоглуулж үзэхэд атом эсрэг зүг рүү эргэж байгаа юм шиг харагдах ч ижил зүг рүү цацаргалт хийж байв. Толин тэгш хэм үнэн байсан бол толин тусгал эсрэг тийшээ цацаргалт хийх ёстой буюу толинд ойсон дүрс биш болж хувирах байсан.
Ингээд л эгэл бөөм, квант физикийн тулгуур болсон тэгш хэмийн онол нурчих нь тэр. Энэ үед тэгш хэмийн онолыг аварч үлдсэн зүйл нь цэнэгийн тэгш хэм болон толин тэгш хэм зайлшгүй зэрэг хийгдэх ёстойг олсон явдал байв. Дээрх туршилтын бичлэгийг дахиж тоглуулж үзэхдээ цэнэгийн хувиргалт хийсэн гэж тооцвол бодит байдалтай яг таарсан байна. Үүнээс хойш цэнэгийн тэгш хэм, толин тэгш хэм хоёр тус тусдаа биш, нэг дор байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрнэ. Нэг ёсондоо толин дотор байгаа дүрснүүд бүгд анти гэсэн үг.
Хугацааны тэгш хэм илүү сонирхолтой. Уг тэгш хэм нь цаг хугацааг ухраахад физикийн хууль зөрчигдөхгүй буюу ямар нэг бичлэг хийгээд тоглуулахад физикийн хувьд урагш тоглож байна уу, ухарч тоглож байна уу гэдгийг ялгах боломжгүй гэсэн үг юм. Энэ нь мэдээж хачирхалтай сонсогдож байгаа байх. Жишээ нь бөмбөг унаж байгаа, эсвэл газар байсан бөмбөг дээшээ нисээд унаж эхэлсэн газар луугаа хөөрч байгаа хоёр бичлэгийг бид шууд ялгана. Унаж байгаа нь жинхэнэ, хөөрч байгаа нь ухраасан гээд. Хачирхалтай нь ухраасан бичлэгийн хувьд физикийн талаас буруу зүйл байхгүй. Ухрааж байгаа бичлэгийн хувьд тал бүрээс дууны долгионууд ирээд, яг бөмбөг, газар хоёр нийлж байгаа цэг дээр бүгд давхцаж, бөмбөгийг цохиод дээш нь шидэж байгаа хэвийн л нэг физикийн үзэгдэл юм.
Хамгийн хачирхалтай нь хугацааны тэгш хэмийн хувиргалт буюу аливаа үйл явдлыг ухраахад цэнэгийн болон толин тэгш хэмүүдийг зэрэг хийсэнтэй тэнцүү болдог явдал юм. Өөрөөр хэлбэл аливаа бөөмийн цаг хугацааг ухраавал тухайн бөөмийн цэнэг солигдож, анти болно гэсэн үг. Электроны цаг хугацааг ухраавал уг электрон бидэнд анти-электрон буюу позитрон болж харагдана. Нөгөө талаас позитрон нь цаг хугацаагаар ухарч яваа энгийн электрон юм.
Хэрвээ дээрх бүх тэгш хэмүүдийн хувиргалтыг дараалж хийвэл анх ямар байсан дээрээ эргээд оччихдог. Мөн позитрон гэдэг нь толины цаанаас гараад ирсэн электрон гэж ойлгож болох юм. Үнэхээр гайхалтай.
Эдгээр зүйлс нь квантын ертөнцөд огтхон ч сонин үзэгдэл биш бөгөөд тэдэнд Тенетийг үзүүлбэл тэд огт гайхахгүй. Харин манай ертөнц тэр чигтээ ийм квантын төлөвтэй байсан бол бидэнд маш хачирхалтай зүйлс тохиолдох байсан. Атомыг цэнэгийн тэгш хэмийн дагуу сольчихвол анти-атом болно. Сөрөг цэнэгтэй цөмийг эерэг цэнэгтэй электрон тойрч эргэж байгаа. Хүнийг ингээд хувиргачихвал анти-хүн болчихно. Сонирхолтой нь анти-хүний зургийг хараад хүн үү, анти-хүн үү гэдгийг ялгах боломжгүй. Учир нь гэрэл буюу фотонд цэнэг гэх ойлголт байхгүй тул фотон нь өөрөө өөрийнхөө анти нь болдог. Тиймээс энгийн матери, анти-материаас ирсэн гэрлийг бид ялгаж чадахгүй гэсэн үг. Гэвч бодит амьдрал дээр анти-хүн явж байвал бидэнд маш хачирхалтай санагдана. Хамгийн наад зах нь тэр хүн ухарч явж байх болно. Арагшаа алхаж, бидний үл мэдэх, ухраасан хэлээр ярина. Бичлэгийг нь хийгээд, ухраан тоглуулж байж юу яриад байгааг нь, хаашаа яваад байгааг нь мэдэх боломжтой. Мөн өөр нэг сонирхолтой зүйл нь матери, анти-матери хоёрыг заагладаг ямар нэгэн арга олохгүй л бол тэр хүн шууд устаж үгүй болно. Жишээ нь өөртэйгөө гар барьчихвал их хэмжээний тэсрэлт болж, тэр хоёр хоёулаа үгүй болно.
Хэрвээ бид квантын ертөнцөд байсан бол ийм л хачин байх байсан гэдгийг Нолан киногоороо гаргах гэж оролдсон нь илт. Жишээ нь квантын ертөнцөд бид цаг хугацааг ухраахаар физикийн зөрчил олохгүй байсан ч бидний үлэмж макро ертөнцөд цаг хугацааны урсгалыг мэдэж болох нэгэн сэжүүр бий. Энэ аргын ачаар бид бичлэг ухарч байна уу үгүй юу гэдгийг хэлж чадах юм. Үүнийг термодинамикийн хоёр дугаар хууль гэдэг.
Манай ертөнцийн нийт эмх замбараа үргэлж алдагдана. Цэвэрлэхгүй удахаар өрөө замбараагүй болдог, хариулахгүй бол мал замбараагаа алдана, замын гэрэл унтарчихвал замын хөдөлгөөн замбараагаа алдана. Манай ертөнцийн төрөлх чанар нь ямагт замбараагүй рүү тэмүүлдэг. Үүнийг энтроп өсөх үзэгдэл гэдэг. Энтроп нь эмх замбараагүй байдлыг заасан хэмжүүр ба хэчнээн эмх замбараагүй байна, төдий чинээ өндөр энтроптой байна гэж ярина. Жишээ нь кофе, сүү хоёр тус тусдаа байвал энтроп нь хамгийн бага байна буюу хамгийн өндөр эмх замбараатай байгаа гэж үзнэ. Тэгээд нэг аяганд хийж холиход тэр эмх замбараа аяндаа алдагдаж, энтроп өсөж эхэлнэ. Энэ процессыг зөнд нь орхивол кофе сүү хоёр холилдож дууссаны дараа дахиж илүү их замбараагүй болох боломжгүй нөхцөлд хүрэхийг энтроп хамгийн их утгадаа хүрлээ гэж үзнэ. Үүнийг термодинамикийн тэнцвэрийн цэг буюу эквилибриум гэдэг.
Энтроп ямагт өснө гэдэг нь цаг хугацааны урсгалын чиглэлийг зааж өгөх луужин болдог. Луужин гээд байгаагийн учир нь энтропыг цаг хугацаа гэж шууд ойлгож болохгүй гэсэн үг. Жишээ нь хөлдөөгч бол замбараагүй байсан усны молекулуудыг талстжуулан, эмх цэгц, замбараатай болгож байгаа. Энд энтроп буурч байгаа ч цаг хугацаа ухраагүй. Бид шар бананыг хөргөгчид хийхэд эргээд ногоон болохгүйтэй ижил. Мөн хөргөгч ажиллахдаа тог зарцуулж, тэр тог нь цахилгаан станц дээр нүүрс түлснээр гарсан буюу тэнд төдий зэргийн энтроп ихэссэн гэж үзвэл ертөнцийн нийт энтроп буураагүй, харин ч илүү өссөн хэрэг юм.
Харин бичлэг дээр хэн нэгэн кофе сүү хоёрыг халбагаар хутгаад ялгаж байвал бид шууд ухраасан бичлэг гэдгийг хэлж чадна. Тиймээс макро ертөнцийн хувьд толин тэгш хэм байх боломжгүй болж хувирна.
Үүнийг боломжтой болгох ганц арга бол энтропыг багасгах биш, жинхэнээс нь цаг хугацааг ухраах явдал юм. Цаг хугацааг ухрааж чадвал энтроп дагаад багасах ёстой. Хэрвээ тухайн хүнийг цэнэгийн болон толин тэгш хэмийн хувиргалт хийвэл тухайн хүн анти-хүн болно. Дээрх квантын зарчмаар бол анти-хүн гэдэг бол цаг хугацаагаар ухарч яваа энгийн хүнтэй адил байх ёстой. Тиймээс тэр анти-хүний хувьд ертөнцийн энтроп буурах ёстой болно. Нэг ёсондоо энтроп нь буурдаг ертөнцөд амьдарч байгаа мэт. Ингээд бид анти-хүний зургийг хараад ялгах боломжгүйтэй гээн адил бичлэгийг ухрааж тоглуулж байна уу үгүй юу гэдгийг ялгах боломжгүй болчхож байгаа юм.
Дээрх энтроп, CPT тэгш хэм зэргийг Нолан кинондоо ямар гайхалтай ашигласныг харж болно. Уран бүтээлч хүний сэтгэлгээгээр онолын физик тэгж л яруу тансаг, гайхалтай, фантастик харагддаг бололтой. Жишээ нь цаг хугацаагаа хэрхэн урвуулах вэ буюу хэрхэн анти болох вэ? Матери, анти-матери хоёр нийлбэл усталцдаг гэж дээр дурдсан. Үүнийг анигляц гэдэг. Үр дүнд нь их хэмжээний гэрэл буюу фотон үүснэ. Тэгвэл Фейнманий онолоор бол эгэл бөөмийн буюу квант ертөнцөд цаг хугацаа гэж байдаггүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид дээрх анигляцыг цаг хугацааны эсрэг талаас нь харвал оргүй хоосноос матери, анти-матери хоёр гараад ирж байгаа юм шиг харагдана гэсэн үг. Үүнийг pair production гэдэг. Хос үүсэх ч гэж нэрлэж болох юм. Тенет кинон дээр нэг төхөөрөмж рүү энгийн болон ухраасан (анти) хоёр хүн ороод алга болчихдог. Бас хоосон байсан төхөөрөмжөөс энгийн болон ухраасан хоёр хүн гараад ирдэг дээ. Энэ нь ердөө дээрх анигляц болон хос үүсэх үйл явц л явагдаад байна гэсэн үг.
Дээрхээс харахад энгийн хүн, ухарсан хүн хоёр төхөөрөмж рүү оронгуутаа анигляц болоод усталцчихаж байгаа мэт харагдаж байна. Нэг ёсондоо манай ертөнцөөс үүрд алга болчхож байгаа мэт. Тэр төхөөрөмж рүү орох үед нь хойдхыг нь уншиж, алтан хайрцгийг нь нээх хэрэгтэй мэт санагдаж байгаа биз? Тэр нөхөд хаашаа явчихсан бэ? Үнэхээр цогцос ч үгүйгээр гэрэл болоод хувирчхаж байгаа хэрэг үү? Ум money бадме хум, амен. Үгүй ээ, зүгээр л тэр ухарчихсан юм, ертөнцөөс биш, зүгээр л бидний цаг хугацаанаас ухраад явчихсан хэрэг. Харин бид цаг хугацаандаа хэвээр үлдэх тул түүнийг харж чадахаа байчхаж байгаа юм л даа. Түүнтэй анигляцад орсон анти буюу урвуу нь түүний ухарсан хувилбар бөгөөд өнгөрсөн цаг хугацааны гүн уруу яваад өгчхөж байна л гэсэн үг. Энэ талаар доор илүү ойлгомжтой тайлбарлана.
Квант ертөнцөд цаг хугацааны чиглэл ямар ч утгагүй гэж хэлсэндээ. Тэгэхээр бид анигляц болж буйг зөвхөн эсрэг талаас нь биш, шал өөр өнцгөөс ч тайлж уншиж болно. Жишээ нь нэг электрон явж байнгуут нэг фотон ирж шингээд, электроны замыг өөрчилж байна гэж бас уншиж болдог. Энэ нь атомын электронд фотон шингээд, тухайн электроныг өдөөж байгаа физикийн бодит үзэгдэл юм. Тэгвэл үүнийг нөгөө тийш нь уншвал электроноос нэг фотон цацраад, электроны зам мурийж байгаа үзэгдэл болно. Энэ нь дээрх өдөөгдсөн электрон спантан буюу аяндаа фотон цацаргах мөн л бодит физик үзэгдэлтэй яв цав таарна. Дээрх анигляц, хос үүсэх, фотоны шингээлт, спантан цацаргалт зэрэг нь бүгд нэг квантын үзэгдлийг л олон цаг хугацааны чиглэлд уншаад байгаа хэрэг.
За тэгэхээр эндээс тэр хүн хаашаа яваад байгааг тайлахад бэлэн болоод ирж байна. Бидний цаг хугацааны чиглэлээс харахад л тэд оргүй хоосноос гэнэт хосоороо гарч ирээд, эсвэл хос хосоороо ор мөргүй алга болоод байгаа мэт боловч тэдний өөрсдийн цаг хугацаан хувьд тэд зүгээр л цаг хугацаагаар буцаад яваад өгч байгаа, эсрэгээрээ ухарч явж байгаад эргээд энгийн цаг хугацааны урсгал руугаа орж ирж байгаа хэрэг байх нь. Яг л фотон шингээж аваад, эсвэл цацаргаад чиглэлээ өөрчилж байгаатай ижил, цаг хугацааны урсгалаа өөрчлөөд байгаа гэсэн үг. Ухарсан хүн бидэнд ухарч байгаа нь мэдэгдэх бол тухайн хүнд өөрт нь ертөнц тэр чигтээ ухарч байгаа мэт санагдана.
Үүнийг ойлгоход Фейнманы диаграмм гээч зүйл их тус болно. Энэ нь физик, математикийн их төвөгтэй, хүн аймар томьёог маш хялбар диаграммаар илэрхийлэх арга юм. Доорх зураг бол уг диаграммын үндэс нь болдог. Уулзвар зангилаан дээр (хар) заавал гурван зураас холбогдсон байх ёстой ба нэг нь гарч байгаа, нөгөө нь орж байгаа чиглэлтэй, гурав дахь нь ямар нэг чиглэлгүй байх ёстой. Чиглэлгүй гэдэг нь өөрөө өөрийнхөө анти болдог фотон, эсвэл нейтрон гэх мэт эгэл бөөмүүд. Чиглэлтэй нь электрон, протон мэтийн цэнэгтэй бөөмс гэж ойлгоно. Чиглэлийг сумаар тэмдэглээд, чиглэлгүй бол долгионоор тэмдэглэдэг. Илүү ч үгүй дутуу ч үгүй бүх зангилаанууд ийм л байх ёстой. Энэ дүрмээр хүссэн зангилаануудаа хүссэн аргаараа холбож болно. Ингээд та хаа нэг газар Фейнманы диаграмм харвал одоо шууд зөв бурууг нь шалгаж чадахаар боллоо.
<svg version="1.1" viewBox="0.0 0.0 720.0 540.0" fill="none" stroke="none" stroke-linecap="square" stroke-miterlimit="10" xmlns:xlink="http://www.w3.org/1999/xlink" xmlns="http://www.w3.org/2000/svg"><clipPath id="p.0"><path d="m0 0l720.0 0l0 540.0l-720.0 0l0 -540.0z" clip-rule="nonzero"/></clipPath><g clip-path="url(#p.0)"><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m0 0l720.0 0l0 540.0l-720.0 0z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m335.5853 248.4685c2.237091 -1.548996 8.43219 -10.842514 13.422577 -9.293961c4.990387 1.5485535 11.013123 18.585312 16.519684 18.585312c5.5065613 0 10.840759 -18.413406 16.519684 -18.585312c5.6789246 -0.17192078 11.874908 17.381454 17.553802 17.553787c5.6789246 0.17236328 11.013123 -16.69159 16.519684 -16.519669c5.5065613 0.17192078 12.217407 16.00261 16.519684 17.551193c4.3022766 1.5485535 7.7449646 -6.883209 9.293976 -8.259857" fill-rule="evenodd"/><path stroke="#ff00ff" stroke-width="3.0" stroke-linejoin="round" stroke-linecap="butt" d="m335.5853 248.4685c2.237091 -1.548996 8.43219 -10.842514 13.422577 -9.293961c4.990387 1.5485535 11.013123 18.585312 16.519684 18.585312c5.5065613 0 10.840759 -18.413406 16.519684 -18.585312c5.6789246 -0.17192078 11.874908 17.381454 17.553802 17.553787c5.6789246 0.17236328 11.013123 -16.69159 16.519684 -16.519669c5.5065613 0.17192078 12.217407 16.00261 16.519684 17.551193c4.3022766 1.5485535 7.7449646 -6.883209 9.293976 -8.259857" fill-rule="evenodd"/><path fill="#434343" d="m320.0755 248.4672l0 0c0 -5.3489075 3.9342651 -9.685043 8.787415 -9.685043l0 0c2.3305664 0 4.565674 1.0203857 6.213623 2.8366852c1.6479492 1.8162994 2.573761 4.279724 2.573761 6.848358l0 0c0 5.348892 -3.9342346 9.685028 -8.787384 9.685028l0 0c-4.8531494 0 -8.787415 -4.336136 -8.787415 -9.685028z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m269.9495 153.83931l53.7323 87.779526" fill-rule="evenodd"/><path stroke="#0000ff" stroke-width="3.0" stroke-linejoin="round" stroke-linecap="butt" d="m269.9495 153.83931l44.33484 72.4274" fill-rule="evenodd"/><path fill="#0000ff" stroke="#0000ff" stroke-width="3.0" stroke-linecap="butt" d="m310.05804 228.85371l11.334045 9.024567l-2.8815002 -14.198593z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m323.6818 255.31555l-50.614197 88.81891" fill-rule="evenodd"/><path stroke="#ff0000" stroke-width="3.0" stroke-linejoin="round" stroke-linecap="butt" d="m323.6818 255.31555l-41.70221 73.17993" fill-rule="evenodd"/><path fill="#ff0000" stroke="#ff0000" stroke-width="3.0" stroke-linecap="butt" d="m277.67438 326.0421l-2.4353638 14.281891l11.045807 -9.375153z" fill-rule="evenodd"/></g></svg>
Дээрх зургийг зүүнээс баруун тийш уншихад нэг электрон (цэнхэр), нэг позитрон (улаан) ангигляцад ороод фотон (ягаан) болж байгааг харуулж байна. Позитрон гэдэг нь цаг хугацаагаар ухарч буй электрон гэж бид мэддэг болсон. Тиймээс позитроныг хөдөлж буй чиглэлийнх нь эсрэг тийш нь сумтай зураад байгаа хэрэг. Үүн дээр бага зэрэг толгой эргэж магадгүй юм. Тэгвэл баруунаас зүүн тийш буюу эсрэг тийш нь уншвал хос үүсэж байна. Фотон (ягаан) явж байснаа электрон (улаан), позитрон (цэнхэр) болоод салчхаж байгаа нь. Яагаад өнгө, чиглэл нь солигдчихов гэхээр цаг хугацаагаа ухрааж уншиж байгаагаа санах хэрэгтэй. Хэрвээ үүнийг цэнхэр сумны чиглэлийн дагуу уншвал нэг электрон (цэнхэр) явж байгаад, өөрөөсөө фотон (ягаан) цацруулаад, зам нь мурийж байна (улаан). Нөгөө спантан цацаргалт чинь. Одоо улаан сумны дагуу уншвал нэг электрон (цэнхэр) явж байснаа нэг фотоныг (ягаан) шингээж аваад зам нь мурийж байгаа (улаан) фотон шингээх үзэгдэл болно.
За одоо арай төвөгтэй диаграмм авч үзье. Доорх диаграмм нь их түгээмэл тааралддаг. Зарим хүн гаран дээрээ хүртэл шивүүлсэн байдгийг мэдэх нэг нь мэднэ дээ. Энэ үзэгдлийг дээрх мэдлэгээ ашиглаад өөрөө тайлж уншиж үзээрэй.
<svg version="1.1" viewBox="0.0 0.0 720.0 540.0" fill="none" stroke="none" stroke-linecap="square" stroke-miterlimit="10" xmlns:xlink="http://www.w3.org/1999/xlink" xmlns="http://www.w3.org/2000/svg"><clipPath id="p.0"><path d="m0 0l720.0 0l0 540.0l-720.0 0l0 -540.0z" clip-rule="nonzero"/></clipPath><g clip-path="url(#p.0)"><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m0 0l720.0 0l0 540.0l-720.0 0z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m335.5853 248.4685c2.237091 -1.548996 8.43219 -10.842514 13.422577 -9.293961c4.990387 1.5485535 11.013123 18.585312 16.519684 18.585312c5.5065613 0 10.840759 -18.413406 16.519684 -18.585312c5.6789246 -0.17192078 11.874908 17.381454 17.553802 17.553787c5.6789246 0.17236328 11.013123 -16.69159 16.519684 -16.519669c5.5065613 0.17192078 12.217407 16.00261 16.519684 17.551193c4.3022766 1.5485535 7.7449646 -6.883209 9.293976 -8.259857" fill-rule="evenodd"/><path stroke="#ff00ff" stroke-width="3.0" stroke-linejoin="round" stroke-linecap="butt" d="m335.5853 248.4685c2.237091 -1.548996 8.43219 -10.842514 13.422577 -9.293961c4.990387 1.5485535 11.013123 18.585312 16.519684 18.585312c5.5065613 0 10.840759 -18.413406 16.519684 -18.585312c5.6789246 -0.17192078 11.874908 17.381454 17.553802 17.553787c5.6789246 0.17236328 11.013123 -16.69159 16.519684 -16.519669c5.5065613 0.17192078 12.217407 16.00261 16.519684 17.551193c4.3022766 1.5485535 7.7449646 -6.883209 9.293976 -8.259857" fill-rule="evenodd"/><path fill="#434343" d="m319.043 248.4672l0 0c0 -5.3489075 3.9342651 -9.685043 8.787415 -9.685043l0 0c2.3305664 0 4.565674 1.0203857 6.213623 2.8366852c1.6479492 1.8162994 2.573761 4.279724 2.573761 6.848358l0 0c0 5.348892 -3.9342346 9.685028 -8.787384 9.685028l0 0c-4.8531494 0 -8.787415 -4.336136 -8.787415 -9.685028z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m267.8845 153.83931l53.73227 87.779526" fill-rule="evenodd"/><path stroke="#0000ff" stroke-width="3.0" stroke-linejoin="round" stroke-linecap="butt" d="m267.8845 153.83931l44.33484 72.4274" fill-rule="evenodd"/><path fill="#0000ff" stroke="#0000ff" stroke-width="3.0" stroke-linecap="butt" d="m307.99304 228.85371l11.334045 9.024567l-2.8815002 -14.198593z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m321.61676 255.31555l-50.614166 88.81891" fill-rule="evenodd"/><path stroke="#ff0000" stroke-width="3.0" stroke-linejoin="round" stroke-linecap="butt" d="m321.6168 255.31555l-41.70221 73.17993" fill-rule="evenodd"/><path fill="#ff0000" stroke="#ff0000" stroke-width="3.0" stroke-linecap="butt" d="m275.60938 326.0421l-2.4353638 14.281891l11.045807 -9.375153z" fill-rule="evenodd"/><path fill="#434343" d="m458.32562 249.3855l0 0c0 5.348892 -3.9342651 9.685028 -8.787415 9.685028l0 0c-2.3305664 0 -4.565674 -1.0203857 -6.213623 -2.83667c-1.6479492 -1.8162994 -2.573761 -4.279724 -2.573761 -6.848358l0 0c0 -5.3489075 3.9342346 -9.685043 8.787384 -9.685043l0 0c4.8531494 0 8.787415 4.336136 8.787415 9.685043z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m509.48413 344.01337l-53.7323 -87.77951" fill-rule="evenodd"/><path stroke="#0000ff" stroke-width="3.0" stroke-linejoin="round" stroke-linecap="butt" d="m509.48413 344.01337l-44.33481 -72.4274" fill-rule="evenodd"/><path fill="#0000ff" stroke="#0000ff" stroke-width="3.0" stroke-linecap="butt" d="m469.37558 268.99896l-11.334045 -9.024567l2.8815002 14.198578z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m455.75183 242.53714l50.614197 -88.81889" fill-rule="evenodd"/><path stroke="#ff0000" stroke-width="3.0" stroke-linejoin="round" stroke-linecap="butt" d="m455.75183 242.53714l41.70221 -73.17996" fill-rule="evenodd"/><path fill="#ff0000" stroke="#ff0000" stroke-width="3.0" stroke-linecap="butt" d="m501.75928 171.81055l2.4353333 -14.281876l-11.045807 9.375137z" fill-rule="evenodd"/></g></svg>
Фейнманы диаграммыг ашиглаж Тенет шиг зохиолыг бичиж болно. Жишээ нь нэг нөхөр ухарсан бол анхнаасаа түүний ухарсан нөхөр нь өнгөрсөн цаг хугацаанд байж байх ёстой болно. Нэг ёсондоо өнгөрсөнд нэг нөхөр нэг цаг хугацаанд хоёр хувилагдсан мэт нэг дор оршин байх шаардлагатай ба нэг нь ухарсан буюу анти байдалтай байх ёстой. Ухаандаа дээрх Фейнманы диаграмм биелж байх ёстой. Тэгж байж Тенет шиг зохиол алдаагүй болно оо гэсэн үг. Үзсэн хүмүүс санаж байгаа бол нэг цаг хугацаанд, нэг газарт, нэг хүн гурав болчихсон байгаа хэсэг гардаг шүү дээ. Тэгэхээр тухайн хүн, тухайн цаг хугацаанд хэдэн удаа ухарч, урагшилснаараа хэд л бол хэд л гарч ирж болохоор байгаа юм.
Жишээ нь доорх диаграммд нэг хүн ухраад, дахиж энгийн цаг хугацаа уруугаа буцсан гэж бодоход зураас татсан цаг хугацаанд нэг хүн нийтдээ гурав гарч ирж байгааг харж болохоор байна. Хоёр энгийн, нэг анти.
<svg version="1.1" viewBox="0.0 0.0 720.0 540.0" fill="none" stroke="none" stroke-linecap="square" stroke-miterlimit="10" xmlns:xlink="http://www.w3.org/1999/xlink" xmlns="http://www.w3.org/2000/svg"><clipPath id="p.0"><path d="m0 0l720.0 0l0 540.0l-720.0 0l0 -540.0z" clip-rule="nonzero"/></clipPath><g clip-path="url(#p.0)"><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m0 0l720.0 0l0 540.0l-720.0 0z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m69.71129 289.0538c2.237091 -1.5489807 8.43219 -10.842529 13.422569 -9.293945c4.9903793 1.5485535 11.013123 18.585297 16.519684 18.585297c5.5065613 0 10.840775 -18.413391 16.519684 -18.585297c5.678917 -0.17193604 11.874901 17.38144 17.55381 17.553802c5.6789093 0.17233276 11.013123 -16.69162 16.519684 -16.519684c5.5065613 0.17190552 12.217407 16.002625 16.519684 17.551178c4.3022766 1.5485535 7.7449646 -6.883209 9.293961 -8.259857" fill-rule="evenodd"/><path stroke="#ff00ff" stroke-width="3.0" stroke-linejoin="round" stroke-linecap="butt" d="m69.71129 289.0538c2.237091 -1.5489807 8.43219 -10.842529 13.422569 -9.293945c4.9903793 1.5485535 11.013123 18.585297 16.519684 18.585297c5.5065613 0 10.840775 -18.413391 16.519684 -18.585297c5.678917 -0.17193604 11.874901 17.38144 17.55381 17.553802c5.6789093 0.17233276 11.013123 -16.69162 16.519684 -16.519684c5.5065613 0.17190552 12.217407 16.002625 16.519684 17.551178c4.3022766 1.5485535 7.7449646 -6.883209 9.293961 -8.259857" fill-rule="evenodd"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m515.24146 142.11942c2.2371216 -1.5489807 8.43219 -10.842514 13.422607 -9.293961c4.9903564 1.5485535 11.013123 18.585312 16.519653 18.585312c5.506592 0 10.840759 -18.413391 16.519714 -18.585312c5.678894 -0.17190552 11.874878 17.381454 17.553772 17.553818c5.678955 0.17234802 11.013123 -16.691605 16.519714 -16.5197c5.506531 0.17192078 12.217407 16.002625 16.519653 17.551193c4.302307 1.5485535 7.744995 -6.883209 9.294006 -8.259842" fill-rule="evenodd"/><path stroke="#ff00ff" stroke-width="3.0" stroke-linejoin="round" stroke-linecap="butt" d="m515.24146 142.11942c2.2371216 -1.5489807 8.43219 -10.842514 13.422607 -9.293961c4.9903564 1.5485535 11.013123 18.585312 16.519653 18.585312c5.506592 0 10.840759 -18.413391 16.519714 -18.585312c5.678894 -0.17190552 11.874878 17.381454 17.553772 17.553818c5.678955 0.17234802 11.013123 -16.691605 16.519714 -16.5197c5.506531 0.17192078 12.217407 16.002625 16.519653 17.551193c4.302307 1.5485535 7.744995 -6.883209 9.294006 -8.259842" fill-rule="evenodd"/><path fill="#434343" d="m188.97128 289.05215l0 0c0 5.3489075 -3.9342499 9.685059 -8.787399 9.685059l0 0c-2.3305664 0 -4.565674 -1.0203857 -6.2136383 -2.8367004c-1.6479492 -1.8162842 -2.573761 -4.279724 -2.573761 -6.848358l0 0c0 -5.3489075 3.9342499 -9.685028 8.787399 -9.685028l0 0c4.8531494 0 8.787399 4.3361206 8.787399 9.685028z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m101.18635 69.17935c47.32328 1.0323715 216.65488 -4.990814 283.93964 6.194229c67.28479 11.185036 99.807526 50.763344 119.76904 60.916016" fill-rule="evenodd"/><path stroke="#0000ff" stroke-width="3.0" stroke-linejoin="round" stroke-linecap="butt" d="m101.18635 69.17935c47.32328 1.0323715 216.65488 -4.990814 283.93964 6.194229c33.642395 5.592514 58.5943 18.283356 77.63074 30.845139c9.5182495 6.280899 17.557617 12.529526 24.465057 17.842476c0.8634033 0.66412354 1.7091675 1.3136215 2.5379028 1.9467392l0.23684692 0.18040466" fill-rule="evenodd"/><path fill="#0000ff" stroke="#0000ff" stroke-width="3.0" stroke-linecap="butt" d="m487.21576 130.28972l14.049225 3.5386963l-8.487701 -11.741463z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m503.86353 146.61679c-18.413391 8.604126 -70.900696 40.26729 -110.480316 51.62468c-39.57962 11.357391 -92.236664 2.064743 -126.997375 16.519684c-34.760727 14.454941 -67.97244 58.508316 -81.56694 70.20998" fill-rule="evenodd"/><path stroke="#ff0000" stroke-width="3.0" stroke-linejoin="round" stroke-linecap="butt" d="m503.86353 146.61679c-18.413391 8.604126 -70.90073 40.26729 -110.480316 51.62468c-39.57962 11.357391 -92.236664 2.0647278 -126.997375 16.519684c-17.380386 7.2274933 -34.37349 21.854553 -48.72081 36.137466c-7.1736603 7.1414795 -13.685883 14.196869 -19.254349 20.198273l-0.9685669 1.04245" fill-rule="evenodd"/><path fill="#ff0000" stroke="#ff0000" stroke-width="3.0" stroke-linecap="butt" d="m193.90967 268.66434l-6.0151215 13.180328l13.080002 -6.2302856z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m613.30707 345.88977c-52.829834 -0.3442688 -245.99255 6.36615 -316.97897 -2.0656128c-70.98645 -8.431763 -90.783035 -40.43747 -108.93964 -48.524933" fill-rule="evenodd"/><path stroke="#0000ff" stroke-width="3.0" stroke-linejoin="round" stroke-linecap="butt" d="m595.3072 345.95743l-0.34240723 0.0032348633c-2.401062 0.024505615 -4.915161 0.05380249 -7.5343018 0.08731079c-10.47644 0.13406372 -22.632812 0.33502197 -35.956482 0.5595093c-26.6474 0.4489441 -57.963837 0.9919739 -89.84769 1.2822876c-63.76773 0.5805664 -129.80502 0.15026855 -165.29822 -4.065613c-70.98645 -8.431763 -90.78305 -40.43744 -108.93964 -48.524933" fill-rule="evenodd"/><path fill="#0000ff" stroke="#0000ff" stroke-width="3.0" stroke-linecap="butt" d="m595.32587 350.9126l13.59552 -5.0063477l-13.6328125 -4.903961z" fill-rule="evenodd"/><path fill="#434343" d="m498.69916 142.1181l0 0c0 -5.348892 3.9342651 -9.685028 8.787415 -9.685028l0 0c2.3305664 0 4.565674 1.0203857 6.213623 2.8366852c1.6479492 1.8162842 2.5737915 4.279724 2.5737915 6.848343l0 0c0 5.3489075 -3.9342651 9.685043 -8.787415 9.685043l0 0c-4.8531494 0 -8.787415 -4.336136 -8.787415 -9.685043z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m332.4672 30.976377l0 381.00787" fill-rule="evenodd"/><path stroke="#666666" stroke-width="3.0" stroke-linejoin="round" stroke-linecap="butt" stroke-dasharray="12.0,9.0" d="m332.4672 30.976377l0 381.00787" fill-rule="evenodd"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m304.58267 30.976377l39.24411 0l0 42.015747l-39.24411 0z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" d="m320.5358 57.896378l-1.640625 0l0 -10.453125q-0.59375 0.5625 -1.5625 1.140625q-0.953125 0.5625 -1.71875 0.84375l0 -1.59375q1.375 -0.640625 2.40625 -1.5625q1.03125 -0.921875 1.453125 -1.78125l1.0625 0l0 13.40625z" fill-rule="nonzero"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m304.58267 163.13649l39.24411 0l0 42.015747l-39.24411 0z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" d="m322.9733 188.47836l0 1.578125l-8.828125 0q-0.015625 -0.59375 0.1875 -1.140625q0.34375 -0.90625 1.078125 -1.78125q0.75 -0.875 2.15625 -2.015625q2.171875 -1.78125 2.9375 -2.828125q0.765625 -1.046875 0.765625 -1.96875q0 -0.984375 -0.703125 -1.640625q-0.6875 -0.671875 -1.8125 -0.671875q-1.1875 0 -1.90625 0.71875q-0.703125 0.703125 -0.703125 1.953125l-1.6875 -0.171875q0.171875 -1.890625 1.296875 -2.875q1.140625 -0.984375 3.03125 -0.984375q1.921875 0 3.046875 1.0625q1.125 1.0625 1.125 2.640625q0 0.796875 -0.328125 1.578125q-0.328125 0.78125 -1.09375 1.640625q-0.75 0.84375 -2.53125 2.34375q-1.46875 1.234375 -1.890625 1.6875q-0.421875 0.4375 -0.6875 0.875l6.546875 0z" fill-rule="nonzero"/><path fill="#000000" fill-opacity="0.0" d="m304.58267 306.08136l39.24411 0l0 42.015747l-39.24411 0z" fill-rule="evenodd"/><path fill="#000000" d="m314.36392 329.47012l1.640625 -0.21875q0.28125 1.40625 0.953125 2.015625q0.6875 0.609375 1.65625 0.609375q1.15625 0 1.953125 -0.796875q0.796875 -0.796875 0.796875 -1.984375q0 -1.125 -0.734375 -1.859375q-0.734375 -0.734375 -1.875 -0.734375q-0.46875 0 -1.15625 0.171875l0.1875 -1.4375q0.15625 0.015625 0.265625 0.015625q1.046875 0 1.875 -0.546875q0.84375 -0.546875 0.84375 -1.671875q0 -0.90625 -0.609375 -1.5q-0.609375 -0.59375 -1.578125 -0.59375q-0.953125 0 -1.59375 0.609375q-0.640625 0.59375 -0.8125 1.796875l-1.640625 -0.296875q0.296875 -1.640625 1.359375 -2.546875q1.0625 -0.90625 2.65625 -0.90625q1.09375 0 2.0 0.46875q0.921875 0.46875 1.40625 1.28125q0.5 0.8125 0.5 1.71875q0 0.859375 -0.46875 1.578125q-0.46875 0.703125 -1.375 1.125q1.1875 0.28125 1.84375 1.140625q0.65625 0.859375 0.65625 2.15625q0 1.734375 -1.28125 2.953125q-1.265625 1.21875 -3.21875 1.21875q-1.765625 0 -2.921875 -1.046875q-1.15625 -1.046875 -1.328125 -2.71875z" fill-rule="nonzero"/></g></svg>
Заяа төөрөг гэж байдаг уу, бидний зам мөр аль хэдийн зурагдчихсан уу, бидэнд чөлөөт сонголт бий юу гэх мэт хариулт нь олдоогүй, физикийн ч гэмээр, философийн ч гэмээр асуултууд байдаг. Харин Нолан өөрийн бүтээсэн киноны ертөнцөд эдгээр асуултуудад аль хэдийн хариулт өгчээ. Заяа төөрөг гэж байдгаар барахгүй бидний зам мөр аль хэдийн зурагдчихсан байдаг. Өнгөрсөн одоо ирээдүйн бүх газар болсон үйл явдлууд бүгд бичээстэй байдаг аварга том судар л гэсэн үг. Зохиолын баатрууд өөрсдийгөө тухайн ертөнцөө л жинхэнэ гэж бодож байгаа. Гэвч тэр ертөнц нь аль хэдийн бүх зүйл болж өнгөрөөд, бичигдчихсэн зохиол төдий. Кинотой л адил. Бид хэдий зогсоож, ухрааж, гүйлгэж чадах ч үйл явдлыг хэзээ ч өөрчилж чадахгүй. Эйнштейн ийм ертөнцийг блок ертөнц гэж нэрлэсэн байдаг ба харьцангуйн онолд ирээдүй, одоон, өнгөрсөн бүх цаг хугацаанууд ижил тэгш эрхтэйгээр, ийнхүү аль хэдийн оршин байдаг. Учир нь классик физикт одоог сайн хэмжиж чадвал өнгөрсөн болон ирээдүйг алдаа мадаггүй тооцоолж болно гэж үздэг юм. Үүнийг детерминизм гэнэ. Хэрвээ би лав ийм ертөнцөд байгаагаа мэдвэл миний заяа төөрөг аль хэдийн маш гунигтайгаар зурагдчихсан байх болно гэдэгт би итгэлтэй байна.
Сайн байна уу? Энэ удаад та бүхэнд Тенет киноны шинжлэх ухааныг сийрүүлэхээр шийдлээ. Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-71237155191360596842022-06-08T17:07:00.003+08:002022-06-08T17:07:36.176+08:00Reversible буюу буцах тооцоолол ба квант компьютер
Квант механикт хэмжилтийн асуудлаас урган гардаг нэг сонирхолтой асуудал бол хэмжилт хийгдэж буй биет хэмжилтийн тэнхлэгийг хэрхэн мэдэж байгаа вэ гэсэн асуулт. Анхнаасаа яаж хэмжигдэхээ мэдэж эх үүсгүүрээсээ гарсан мэт байгаа нь эгээтэй л ирээдүйг хардаг гэлтэй. Алдарт эрдэмтэн Фейнмэн үүнийг цаг хугацаагаар буцаж явж байгаагаар зүйрлэсэн байдаг. Эсвэл байж чадах бүх тэнхлэгтээ нэгэн зэрэг оршиж буй суперпозиц төлөвтэй хүрч ирдэг гэх мэт олон төрлийн тайлбарууд бий.
Ингэж үзэх болсон шалтгаан нь хэмжилтийн үед ямар ч энтропи нэмэгддэггүйд байгаа юм. Аливаа классик ойлголтоор шалтгаан үр дагаварын дараалал зөрчигдөх учиргүй ба эх үүсгүүрээс гарсан ажиглуулагч өөрийгөө ирээдүйд хэрхэн ажиглагдахаа мэдэх боломжгүй. Мөн бүх чиглэлд нэгэн зэрэг орших суперпозиц гэх ойлголт байхгүй тул анхнаасаа аль нэг классик төлөвт үүснэ. Ингээд хэмжилт хийх багаж дээр ирэхэд хэдэн хувь зөрж байгаагаасаа шалтгаалж, тухайн хэмжилтийн тэнхлэгрүү эргэх хэрэгтэй болно. Энэ үед энерги зарцуулагдаж, энтропи өсөх учиртай юм.
Гэвч квантын төлөв хэмжих үед ямар ч энтропи ихэсдэггүй нь ийнхүү тухайн биет анхнаасаа ийм төлөвтэй гарч ээ гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Квантын төлөвийн уг чанар нь дээрх тайлбар, таамаглалуудын аль нь үнэн байхаас үл шалтгаалж бидэнд маш өвөрмөц хэрэглээг санал болгодог. Энэ бол буцах буюу reversible тооцоолол юм.
Аливаа функцэд оролт болон гаралт байх ба тухайн функцийн гаралтруу гаралтыг нь оруулахад оролтоос нь оролт нь гарч байвал үүнийг буцах буюу reversible функц гэнэ. Жаахан толгой эргүүлчихсэн юм бичсэн бол өршөөгөөрэй. Математикт функцыг оролтын огторгуйг гаралтын огторгуйруу харгалзуулагч (mapping) гэж үздэг. Оролтын огторгуйдах цэг бүр гаралтын огторгуй дах давтагдашгүй цорын ганц цэгтэй харгалзаж байвал үүнийг буцах функц гэнэ. Зарим функцийн оролт олон гаралттай, эсвэл олон оролт ижил гаралттай байдаг. Эдгээр функцууд нь буцах функц болж чадахгүй.
Буцах функцийн хамгийн энгийн жишээ бол логик NOT хавхлаг юм. 1 оруулвал 0 гаргана, 0 оруулвал 1 гаргана. Хэрэв 1 гараад ирчихсэн байвал бид 0 орсоныг төвөггүй мэднэ. Мөн эсэргээрээ. Эсвэл f(x) = x гэдэг функц байж болно. Функцийн оролтын тоо гаралтын тооноос их эсвэл бага байвал энд зайлшгүй буцдаггүй функц болж таарах тул буцах функцийн нэг том шинж нь оролт(ууд)ын тоо гаралт(ууд)ын тоотойгоо ижил байх явдал юм.
Тиймээс бидний мэдэх AND, OR, XOR хавлагууд нь бүгд үл буцах буюу irreversible функцууд юм. Учир нь эдгэрэ нь хоёр оролт, ганц гаралттай буюу оролтуудын тоо гаралтуудын тоотойгоо тэнцүү биш. Эдгээрийг буцах болгохын тулд гаралтуудын тоог оролтуудын тоотой тэнцүүлж хоёр болгож болно. Нэг гаралт нь логик үйлдлийн үр дүн, нөгөө галат нь аль нэг оролтыг нь шууд гаргачихдаг байхад л хангалттай юм. Энэ мэтчилэн классик компьютер дээр ч буцах функц ажиллуулж болох ба үүний давуу тал нь үйлдэл буцаах, цаг хугацааны өмнөх агшинг нэмэлт log ашиглалгүй тэр чигт нь сэргээн харах зэрэг давуу талтай байж болно.
Квантын компьютерийн нэг онцог шинж чанар бол бүх хавхлагууд нь буцах байх шаардлагатай. Учир нь буцдаггүй хавхлаг байх тохиолдолд тэнд кубит нь квантын шинж чанараа алдах буюу хөндөгдөөд классик бит болчихдог тул.
Квант тооцоолол дээрх шалтгаанаар буцах шинж чанартай буюу энтропийг өсгөдөггүйгээрээ онцлог. Энэ нь квант тооцоолол классик тооцооллыг бодвол энерги зарцуулдаггүй гэдгээрээ маш сонирхолтой шинж чанартай. Энерги зарцуулдаггүй тооцооллыг ашигласнаар бид ертөнц дотор тухайн ертөнцийг хэд л бол хэдэн удаа симуляцлах боломжтой гэсэн үг юм, үнэхээр гайхалтай. Учир нь энэ ертөнцийг классик аргаар симуляцлах байсан бол энэ ертөнцийн хэмжээний их энерги хэрэг болох тул бид ийм классик аргаар ганц ч ертөнц симуляцлах боломжгүй юм. Нэг ертөнц дотор тухайн ертөнцийг нь олон удаа симуляцлах гэдэг нь клаасик ойлголтоор парадокст хүрнэ.
Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-71177247993701664192020-11-09T17:05:00.004+08:002020-11-09T17:05:57.991+08:00Квантын хүйн холбоо
Энтанглэд төлөвт орсон бөөмс нь хоорондоо хэчнээн өндөр уул, хэчнээн өргөн далай байсан хамаагүй хормын дотор бие биенээ мэдрэх дотоод сэрэхүйтэй.
Квантын энтанглэмэнтын талаар арай жаахан сериозны юм бичье. Уг текст нь замбараагүй, уйтгартай бж мэдэх ч дараа нь видео болгож гаргахад зориулан зохиол байдлаар сараачсан болно.
Хос бээлийг хоёр хайрцганд хийгээд, алинд нь аль нь бгааг мэдэхгүй болгож холино. Аль нэг хайрцгийг онгойлгож хараад нөгөө хайрцгийг онгойлголгүйгээр аль гарын бээлий бгааг мэдэж болно. Энэ бол классик ойлголт.
Квант дээр бол хар цагаан хоёр хос бээлийг тус тусад нь хайрцганд хийгээд холино, 4 хайрцаг байгаа гэсэн үг. Аль нэг хайрцганд нэг бол баруун эсвэл зүүн болон хар эсвэл цагаан бээлий бгаа. Хайрцаг онгойдоггүй ба дээрээ хоёр нүхтэй. Нэг нүхээр нь харахад баруун эсвэл зүүнийг мэдэж болдог, нөгөө нүх нь хар эсвэл цагааныг нь мэдэж болно. Хачирхалтай нь аль нэг нүхээр нь харахад нөгөө нүхээр харсан үр дүн эргээд тодорхойгүй (суперпозиц) болно. Өөрөөр хэлбэл эхлээд нэг нүхээр нь харахад хайрцганд баруун бээлий бсан гэж бодъё. Тэгээд нөгөө нүхээр харахад цагаан бээлий бж. Классикаар бол энэ хайрцганд баруун гарын цагаан бээлий бн гэж үзнэ. Гэтэл нөгөө нүхээр нь эргээд харахад бээлий баруун биш зүүн болчихсон бх боломжтой, энэ үед хар цагаан нь дахиад тодорхойгүй болно, ө.х. эргээд нөгөө нүхээр нь харахад хайрцганд цагаан биш хар бээлий бн гэж гарна гэсэн үг.
Дээрх нөхцөлд дөрвөн хайрцаг хоорондоо энтанглэд буюу нэгийх нь хэмжилт бусад хайрцгандахаа тодорхойлдог. Өөрөөр хэлбэл би нэг хайрцганд баруун бээлий бсан гэж хэмжвэл бусад хайрцганд нэг баруун, хоёр зүүн бээлий бгааг классик бдлаар мэдэж болох ч өнгөний мэдээлэл тодорхойгүй хэвээр үлдэнэ. Хоёр дах хайрцгийг харахад бас баруун байсан бол үлдсэн хоёр хайрцгийг хэмжих шаардлагагүйгээр баруун зүүн бгааг мэднэ. Гуравдах хайрцгийг хэмжихэд зүүн гарсан бол сүүлийн хайрцаг баруун байх нь тодорхой. Гэхдээ сүүлийн хайрцгийг хэмжихээс өмнө эхний хайрцгаа нөгөө нүхээр нь харахад цагаан бээлий бсан бол бусад гурван хайрцганд нэг цагаан, хоёр хар бгааг мэдчихнэ. Тэгээд сүүлийн хайрцганд баруун бх ёстой гээд хэмжингүүт зүүн бж бх боломжтой болчихож бгаам. Учир нь өнгийг хэмжих үед өмнөх бүх хэмжилтүүд эргээд тодорхойгүй болчихно.
Эндээс ямар юмных нь мэдээлэл дамжаад бгаа юм гэдэг дээр Эйнштэйн Боор хоёр удаан маргалдсан ч аль нь ч ялалгүй нас нөхчсөн юм. Энэ маргаан физик гэхээс илүү философийн маргаан мэт үргэлжилж байсан ч аврагуудын өнгөрснөөс төд удалгүй Белл гэх нөхөр энэ маргааныг хагалах физик аргыг нээсэнээр маргаан философийн биш, бодит физикийн асуудал болон хувирч, туршилтаар батлагдах боломжтой болсон. Инэгэд саяхан шахуу бодит туршилт хийгдэж, квантын механик үнэн болж, Боорын талд маргаан шийдэгдсэн юм. Хачирхалтай нь Эйнштэйний бас 100% буруу бгаагүй (квантын механик шигээ л юм болсон бгаам хаха).
Маргааныг хагалах арга нь хоорондоо энтанглэд хайрцгуудыг хэрхэн хэмжихээс шалтгаалж нөгөөгийнх нь төлөв нь өөрчлөгдөж байх ёстой байсан юм. Нэг нь баруун бол нөгөө нь зүүн байх нь тодорхой тул энд квантсаад бх юм алга, бүрэн классик бн гэж Эйнштэйн гөрдсөн бол Боор бууж өгөлгүй, аль нэгийг нь хэрхэн хэмжсэнээс нөгөөгийнх нь төлөвт өөрчлөлт орно гэсэн философилог аргументаа сөргүүлэн тавьсаар байсан.
Одоо бээлий биш электрон ч юм уу фотон гэх мэт жинхэнэ квант биетүүдийг авч үзье. Электронд эргэлт гэдэг төлөв байдаг. Баруун тийшээ, зүүн тийшээ, дээшээ, доошоо гэх мэт хүссэн чиглэлрүүгээ эргэж бж болно. Гэвч үүнийг нь хэмжихдээ бид аль нэг тэнхлэг сонгохоос өөр аргагүй болдог. Босоо тэнхлэгт хэмжихэд электроны спин нэг бол дээшээ, эсвэл доошоо л гарч ирнэ. Хэмжсэн электроны спин дээшээ гарч ирсэн блаа гэж бодъё. Энэ үед дахиад босоо тэнхлэгт хэмжихэд дээшээ л гарч ирнэ, 100%. Харин хэвтээ тэнхлэгт хэмжихэд 50:50% магадлалаар баруун, эсвэл зүүн гарч ирнэ. Ингээд дахиад босоо тэнхлэгт хэмжихэд спин маань доошоо гарч ирэх магадлал 50% болчихож бгаа юм. Нэг үгээр хоёр дахь хөндлөн тэнхлэгт хийсэн хэмжилт маань босоо тэнхлэгт хийсэн хэмжилтэд маань өөрчлөлт оруулчихаж бн.
Яг үүн шиг гэрэл буюу фотон ч бас дээрхтэй адил квант шинж чанартай бдаг. Энэ нь электроноос бага зэрэг ялгаатай ч санаа нь адилхан. Фотонд туйлшрал гэх ойлголт байх хэвтээ тэнхлэгт шүүхэд шүүлтүүрийг давах магадлал 50:50. Үүний дараа дахиад хэвтээ тэнхлэгт шүүхэд 100% нэвтрэнэ. Хэвтээ тэнхлэгийн шүүлтүүрийг давсан фотон босоо тэнхлэг шүүлтүүрийг нэвтрэх магадлал 0. Энэ нь бидний хэмжилт буюу шүүлтүүр маань нэвтэрсэн гэрлүүдийг өөрийн тэнхлэгийн дагуу туйлшруулж бн гэсэн үг юм.
Босоо шүүлтүүрийг давсан гэрэл диагональ шүүлтүүрийг давахад 50:50% магадлалтай болдог. Босоо хөндлөн хоёр шүүлтүүрээр гэрлийг дараалуулан шүүхэд эхний босоо шүүлтүүрийг давсан гарлүүд бүгд босоо туйлшралтай болох тул хөндлөн шүүлтүүр дээр 100% блоклогдоно. Гэвч дунд нь диагональ шүүлтүүр тавьсан тохиолдолд босоо шүүлтүүрийг давсан гэрэл диагоналийг 50% магадлалтай давахдаа диагональ туйлшралтай болох тул хөндлөн шүүлтүүрийг мөн л 50% магадлалтай буюу босоог давж орж ирсэн гэрлийн 25% нь нэвтрэнэ гэсэн үг юм. Энэ бол бид гэрлийг хэмжсэнээр шинж чанарт нь өөрчлөлт оруулж буйн шинж юм.
Босоо шүүлтүүрийг давсан гэрлүүдийг босоогоос 22.5° шүүлтүүрээр дахин нэвтрүүлэхэд нэвтлэх хувь 85% болдог. 22.5° гэдэг бол 0° болон 45° хоорондын өнцөг юм. 45° буюу диагональ шүүлтүүрийг босоо шүүлтүүр давсан фотон нэвтлэхдээ 50% бсан бол 22.5° дээр 85% болж бгаа нь санаанд оромгүй явдал юм. Уг нь 100% 50% хоёрын завсарт 75% байх юм шиг санагдана. Үүнийг квантын механикт магадлалын амплитудын аргаар боддог. Энэ нь тухайн шүүж буй тэнхлэг өмнөх шүүлтүүрээс θ өнцгөөр ялгаатай гэж үзвэл cos(θ) квадрат болдог. cos(0°) нь 1 ба 1² нь 1, тиймээс босоо тэнхлэгийн шүүлтүүрийг давсан гэрлийг дахин босоо тэнхлэгт шүүхэд давах магадлал 1 буюу 100%. cos(45°) нь 0.7 ба 0.7² нь 0.5 болно, энэ нь 50% гэсэн үг. cos(22.5°) нь 0.92 ба 0.92² нь 0.85 буюу 85% болж бн.
Дээрх туршилтыг энтанглэд фотоны хувьд хийе. Зарим шугаман бус оптик кристалууд гэрлийг долгионы уртаар нь хуваадаг. Жишээ нь цэнхэр фотоныг маш бага хувийг магадлалаар хоёр улаан фотон болгож хуваана. Энэ үед тухайн хоёр фотон хоорондоо энтанлэд байдаг. Бидний ашиглаж буй кристал гэрлийг ижил туйлшралтай болгож хуваадаг гэж үзье. Дээр дурдсанчлан аль нэг фотоны хувьд босоо тэнхлэгт шүүхэд давах магдлал 50%. Хэрвээ босоо тэнхлэгт шүүхэд давсан гэж үзвэл нөгөө фотон ч мөн босоо тэнхлэгийн шүүлтийг давах ёстой. Эсэргээрээ блоклогдсон бол нөгөө фотон ч мөн ижил тэнхлэгт блоклогдоно. Нэгийг нь босоо, нөгөөг нь хөндлөн тэнхлэгт шүүсэн гэе. Тус тусын хувьд нэвтрэх магдлалал 50% ч нэг нь блоклогдсон бол нөгөө нь 100% нэтлэнэ, нэг нь нэвтэлсэн бол нөгөө нь 100% блоклогдоно. Нэгийг нь босоо тэнхлэгт, нөгөөг нь диагоанль тэнхлэгт шүүсэн гэе. Тус тусын нэвтлэх магдлал 50% хэвээрээ. Харин нэг нь, жнь босоо тэнхлэгт шүүгдэж байгаа нь давсан гэвэл нөгөө энтанглэд фотон нь диаганаль филтерийг нэвтлэх магдлал 50% болно. Энэ хүртэл Эйнштэйний классик аргументтай яг таарч буй тул алиных нь зөв, алиных нь буруу болохыг мэдэх боломжгүй байсан. Нэг ёсондоо энэ хүртэл маргаан философийн шинжтэй байсан гэсэн үг. Харин Белл хэрвээ энтанлэд хоёр фотоноо хэмжихдээ нэгийг нь босоо, нөгөөг нь босоогоос 22.5° ялгаатай шүүлтүүрээр хэмжвэл маргааныг таслаж болохыг олж харжээ. Эйнштэйнийхээр бол дээр бидний бодож байсанчлан, босоо шүүлтүүрийг нэг фотон нь давсан гэж үзвэл нөгөө фотон нь 22.5° шүүлтүүрийг давах магадлал 75% байх ёстой байсан. Хэрвээ квантын механик үнэн бол нэг фотоныг шүүж байгаатай ижил буюу 85% магадлалтай давах ёстой. Ингээд бодит туршилтын үр дүн 85% гарч квантын механик үнэн болохыг баталсан юм. Жич: Белл фотон дээр биш, илүү ерөнхий нөхцөлд шалгах математик аргыг нь олсон.
Энтанглэд хоёр фотон хоорондоо хэмжилтийнхээ мэдээллийг агшин зуурт буюу гэрлээс хурдан дамжуулж байгааг нотлож байна. Гэвч үүгээр ашигтай буюу бодит мэдээлэл дамжуулах боломжгүй юм. Харин хоёр тал хоорондоо нууц түлхүүр солилцохдоо уг аргыг ашиглаж болох ба солилцсон түлхүүрийг дундаас нь авсан эсэхийг мэдэхэд ашиглаж болохыг квантын криптограф гэнэ. Мөн түүнчлэн энтанглэмэнтыг ашиглан квантын компьютер хийх боломжтой болж бн.
Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-11211430789153775602020-04-07T17:42:00.001+08:002020-04-07T17:42:14.699+08:00Холограм
Холограмыг кинонууд дээр агаар дээр хэвлэгдсэн 3 хэмжээст дүрс байдлаар гаргадаг. Эсвэл талийгаач болсон хүний дүрсийг тайзан дээрх шилрүү проектороор тусгаснаа Тупакийн холограм концерт гэнэ. Зарим нь CD-гээр доошоо харсан пирамид хийж, түүнийгээ дэлгэцэн дээр тавьсанаа холограм дэлгэц ч гэсэн байдаг. Харамсалтай нь эдгээрийн аль нь ч жинхэнэ холограм биш юм.
Жинхэнэ холограм нь аль бүтэн зууны өмнөх ойлголт бөгөөд товчхондоо бодит 3D мэдээллийг 2D хавтгай дээр гэрлийн интерференцийн аргаар кодлохыг хэлдэг. Шилний цаана юу ч байхгүй хирнээ яг л бодит 3D дүрс байгаа мэт харагддаг. Эргүүлж тойруулж, бүр фокус хүртэл хийж болдог тул хүрч үзэхээс нааш жинхэнэ үү, холограм уу гэдгийг нь ялгах бараг боломжгүй. Уг гайхалтай ойлголтыг илүү сайн ойлгохын тулд гэрлийн диффракц болон интерференц гэх хоёр онцгой шинж чанарууд болон эдгээрийг ашиглан ажилладаг интерферометр гэх гайхалтай нарийн багажийн тухай цухас сийрүүлье.
Диффракц
Гэрэл ханан дээр тусах замд гараа барьвал ханан дээр гарны сүүдэр тусна (тэгээд орондоо шээнэ). Гарныхаа оронд дундаа нүхтэй хаалт барьвал ханан дээр тэр "нүхний сүүдэр" тусна. Нүхний сүүдэр гэрэл байх нь ойлгомжтой. Тэгэхээр ханан дээр нүхний хэлбэртэй гэрэл туснаа гэсэн үг. Хаалтны нүх жижгэрвэл нүхний сүүдэр ч мөн жижигрэнэ. Хамгийн сонирхолтой нь нүхийг жижигрүүлэх бүр сүүдэр нь жижгэрч байгаад, өчүүхэн жижиг болох мөчид сүүдэр нь огцом томордог. Үүнийг гэрлийн диффракц гэх бөгөөд усны мандал дээрх долгион нарийн завсраар гарахдаа яг адилхан шинж чанар үзүүлдэг нь гэрлийг долгион гэдгийг батлана. Призм, линз, толь ашиглаад гэрлийг чиглүүлж болдог шиг диффракцийн аргаар ч гэрлийг чиглүүлж болно. Хамгийн алдартай жишээ бол диффракцын тор. Энэ нь нимгэн, тунгалаг хальс байх бөгөөд нүдэнд үл үзэгдэм нарийхан завсруудаас бүтдэг. Түүгээр гэрэл нэвтэрч гарахдаа ямар өнгөтэйгөөсөө шалтгаалж онд ондоо өнцгөөр сарнидаг. Цагаан гэрэл тусгахад солонгын долоон өнгө болгож саринуулдаг, яг л пирзм шиг.
Нүх жижигрэхэд сүүдэр дагаад жижигэрч байгаа ч хэт жижиг болох үед сүүдэр огцом томорч буй гэрлийн диффракцын үзэгдлийн бүдүүвч.
Усны мандал дээрх долгионыг хэт нарийн завсраар гаргахад сарниж буй үзэгдэл.
Диффракцын тороор нэвтэрч буй гэрэл
Интерференц
Долгионд давтамж, далайцаас гадна фаз гэх ойлголт байдаг. Фаз нь долгионы эхлэх цэгийг илтгэнэ. Гэрэл ч бас долгион учир давтамж, далайц бас фазтай. Гэрлийн долгионы давтамж нь гэрлийн өнгийг, далайц нь гэрлийн хүч буу хир тодыг илтгэдэг. Тэгвэл фаз гэрлийн юуг нь илтгэх вэ? Долгионыг алхаж байгаа хүн гэж төсөөлье. Тэгвэл аль хөлнөөсөө алхаж эхэлсэн нь фаз болно. Алхаж буй нэг хүний хувьд аль хөлнөөсөө алхаж эхэлсэн нь тийм ч чухал биш. Харин хоёр хүн хамт алхаж байвал тэндээс алхалтын зөрөөг нь мэдэж болно. Эндээс аль хөлнөөсөө алхаж эхэлсэн нь буюу фаз их чухал ойлголт болж ирнэ. Алхаа нь зөрж байвал эсрэг фазтай, нийлж байвал ижил фазтай гэсэн үг. Бага байхдаа хамт алхаж байгаа хүнтэйгээ алхаагаа нийлүүлэх гэж үздэг л байсан биздэ. Энгийн гэрэлнээс гарч буй гэрлүүд яг л цэцэрлэгийн хүүхдүүд шиг, замбараагүй фазтай байдаг бол лазераас гарч буй гэрлүүд цэргийн марш шиг, бүгд ижил фазтай байдаг. Ижил фазтай долгионуудын огтолцох цэг дээр далайц нь ихэсдэг бол эсрэг фазтай долгионуудынх багасаж, усталцдаг. Гэрлийн хувьд ч мөн адил. Ижил фазтай гэрлүүд огтолцоход хүч нь ихсэж, улам тод болж, эсрэг фазтай гэрлүүд усталцаж, унтардаг. Алхаж байгаа хүнээрээ жишээ авахад, алхаж яваа нөхрийн араас наалдаж байгаад цуг алхаж байна гэж төсөөлье. Энэ үед урд талын хүнтэйгээ алхаагаа бүрэн нийлүүлж, ижил фазтай алхах зайлшгүй шаардлагатай, үгүй бол хөл нь мөргөлдөөд хоёулаа бүдэрч унана шүү дээ, яг л үүнтэй ижил. Ингэж фазаасаа шалтгаалж гэрлүүд хоорондоо нөлөөлөлцлөн тодорч, эсвэл бүдгэрч байгааг гэрлийн интерференц гэдэг.
Хоёр цэгээс үүссэн гэрлийн долгионууд интерференсэд орж, ханан дээр босоо судлууд үсгэж буй нь.
Усны мандал дээрх долгион ч мөн адил интерференсийг үүсгэдэг.
Интерферометр
Лазерын гэрлийн ижил фазтай чанарыг ашиглан зайг микрометрээс нанометр хүртэл нарийвчлалтай хэмжиж болдог. Лазераас гарах гэрлийг хоёр хуваагаад, нэгийг нь шууд дэлгэцрүү, нөгөөг нь зайг нь хэмжих гэж буй биетрүүгээ явуулъя. Хэмжих гэж буй зүйлээс ойж ирсэн гэрэл дэлгэц дээр нөгөө гэрэлтэйгээ интерференцэд орно. Уг интерференц нь хоёр гэрлийн туулсан замын ялгааг харуулдаг. Энэ аргыг зөвхөн зай хэмжихээс гадна 3D гадаргын зураглал гаргахад ч ашиглана. Яг дээрхтэй адил зарчмаар, гэхдээ лазерын гэрлээ илүү өргөн өнцгөөр тусгана. Туссан гэрлийг мөн хоёр хувааж, нэг хэсгийг нь шууд дэлгэцрүү, нөгөө хэсгийг гадаргын зураглал хийх гэж буй биетрүүгээ явуулна. Гадарга дээрээс ирэх гэрлүүд дэлгэц дээр шууд ирсэн гэрлүүдтэй интерференсэд орсоноор дэлгэц дээр тахийн судал мэт судлууд үүсдэг. Уг интерференсийн үүсгэх зургийг интерферограф гэнэ. Интерферограф нь зураглах гэж буй гадаргын цэг бүрээс ирсэн гэрлүүдийн зайн мэдээллийг агуулж байдаг тул 3D гадаргын зураглалыг гарган авах боломжтой байдаг. Дахиад л алхаж буй хүнээрээ жишээ татъя. Цэргийн ангиас гарсан олон эгнээ маршийг хоёр хуваагаад, нэг хэсгийг нь чигээр нь бариалуу, нөгөө хэсгийг нь голруу алхууллаа гэж бодъё. Голруу явсан цэргүүд нэг бүрчлэн голын эрэгт хүрмэгцээ бариалуу алхах ба алхалтыг нь бариан дээр шууд ирсэн цэргүүдийн алхалттай харьцуулж үзсэнээр голын эргийн мурилзсан хэлбэрийг нэг алхмын нарийвчлалтайгаар гарган авч болно. Гэрлийн долгионы урт буюу алхам нь микрометрээс ч бага хэмжээгээр хэмжигдэнэ. Энэ нь миллиметрийг 1000 хуваасаны нэгээс ч бага гэсэн үг. Ийм өндөр нарийвчлалаар уг багаж хэмжилт хийдэг. Энэ төхөөрөмжөөр анх гэрлийн хурдыг, хэдхэн жилийн өмнө таталцлын долгионыг ч мөн хэмжсэн байдаг.
Биетийн 3D гадаргын зураглалыг интерферометрийн аргаар буулгаж буй нь.
Холограм
Дээрх интерферометрийн аргаар зургийг нь авах гэж буй биетийнхээ гадаргын зураглалыг гаргана. Гэхдээ дэлгэцний оронд нарийн ширхэгтэй фото хальс байрлуулна. Фото хальсан дээр тахийн судал мэт интерферограм шарагдан үлдэх ёстой. Хальсаа авч угаагаад байсан байранд нь эргүүлэн тавина. Зургийг нь авсан биетээ байрнаас нь "авч хаяна". Энэ үед биет байсан газарлуу хальсныхаа цаанаас харахад "гайхамшигтай"-гаар тэнд нөгөө авч хаясан биет маань авч хаяагүй мэт байж байх болно. Харах өнцгөө өөрчилж, холдож ойртсон ч ялгаагүй. Тухайн биетийг цонхны цаанаас харж байгаа мэт бодит, 3D мэдрэмж төрүүлнэ. Энэ нь бодит орон зайн 3D мэдээллийг 2D хавтгай дээр "бүрэн" буулгаж буй хэрэг юм. Энэ ч утгаараа holo (whole) graphy (image) буюу бүрэн зураг хэмээн нэрлэсэн хэрэг. Тахийн судал мэт интерферограм нь дээр дурдсан диффракцын үүргийг гүйцэтгэж байна. Хальсан дээр шарагдсан интерферограм нь микрометрийн өргөнтэй нарийн зурааснуудаас бүтэх ба ирсэн гэрлийг саринуулж, хугалдаг. Ингэж саринуулахдаа замбараагүй биш, яг зураг авч байх үеийн гэрлийн өнцгүүдрүү хугалдаг тул бидэнд байхгүй зүйлс хальсны цаанаас байгаа мэт харагдаад байгаа хэрэг. Холографийг орчин үед гадаргын өөрчлөлт буюу диформацийг өндөр нарийвчлалаар, бодит хугацаанд мэдрэх, мөн эрүүл мэндийн салбарт 3 хэмжээст микроскопийн зураг авах, физикийн салбарт атомын түвшинд гадаргын зураглал гаргах, геологийн салбарт сансраас газрын гадаргын загварыг гаргах, түүнчлэн та бидний амьдралд өдөр бүрт таардаг, мөнгө, карт зэрэг дээрх дахин хувилахаас сэргийлэх нууцлалын голограм зураг зэрэг өндөр технологийн хэрэгцээ шаардлагуудыг биелүүлэхэд ашиглаж байна.
Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-36240852758672525432020-01-04T03:01:00.002+08:002020-01-04T15:08:00.596+08:00Квант механикийн +18 тайлбарХарвал хальс, үзвэл үнс болчихдог үлгэр чинь квантын механик шүү дээ. Үзээгүй бхад шуудай дүүрэн алт, үзэнгүүт л үнс болчихно, түүнийг үзэхээс өмнө яг алт байсан эсэхийг үзэхээс нааш мэдэх боломжгүй. Квантын ертөнцөд бүх зүйлс ийм "хачин жигтэй"-гээр оршин байдаг ба тэд өөрсдөө юу ч болоогүй юм шиг тэндээ хээвнэг байцгааж байдаг. Жишээ нь гэрэл байна, яг үнэндээ бол энэ бүх квант энээ тэрээ гэсэн юмс энэ нэг юмнаас л болсым билээшд. Гэрэл квантын ертөнцөд ичимхийгээрээ тун алдартай нэгэн. Яг үнэндээ бол тэр бөөм биш, долгион байхгүй юу, байж чадах бүх газраа нэгэн зэрэг байж чаддаг нилээд хөдөлгөөнтэй гарлдаа. Гэтэл хүн харангуут ичээд бөөм болчихдог. Эрдэмтэд маниак юм болохоороо заавал шалдан гэрэл харна гэж дайрсаар байгаад хос нүх гэдэг садист туршилтаараа чармай нүцгэн гэрлийн зургийг буулгаж ээ. Нэг үгээр шуудайнд алт байгааг үнс болголгүй үзэж байж л сална гэж чичирсэн байгаа юм, балиар юмнууд. Тэгээд харангуут хальс болчихдог гэрэл гуайг яаж шалдан байхад нь харсан юм бол? Гэрлийг хоёр нүхрүү чиглүүлж байгаад няслачих юм бол гэрэл гуай хоёулангаар нь зэрэг гарчихна, учир нь тэр чинь долгион шүү дээ, байж чадах бүх байрлалдаа нэгэн зэрэг байж чадна. Хамгийн маанаг нь хоёр нүхний цаана гарангуутаа нэг нүхээр гарсан гэрэл нь нөгөө нүхээр гарсан гэрэлтэйгээ чи бигээ үзээд эхлэнэ. Ганцхан гэрэл хоёр хуваагдсан болохоор тэгэх нь ч аргагүй юм, таныг хоёр хувилчихвал хэн нь жинхэнэ гэдэг дээрээ үзэж тарна биздэ кк. Ингээд хоорондоо зодолдоод завгүй явж байхад нь өнөөх садист эрдэмтэд хоп гээд л ажиглачихна шүү дээ, хөөрхий гэрэлнүүд хоорондоо үзэлцэж байгаадаа сатаараад шалдан чигээрээ эрдэмтдэд гардуулчих нь тэр, нүхний цаана байх дэлгэц дээр гэрэлийн чармай нүцгэн гарсан тэр зургийг эрдэмтэд "интерференс" гэж нэрлэжээ, учир нь шалдан байхаасаа ичдэггүй усны долгионыг хоёр нүхээр гаргахаар яг ийм зураг гардаг юмлдаа. Гэвч гэрлийг гайхах зүйлс үүгээр дуусахгүй, харин ч бүр дөнгөж эхэлж бн. Хос нүхний туршилтаа эрдэмтэд улам хэрцгий болгож, аль нүхээр гарсаныг нь хэмжих багаж байршуулжээ. Энэ үед гэрэл хуваагдахаасаа өмнө ажиглагдаж байгаагаа мэдээд шууд ичээд бөөм болчих нь тэр, энэ үед гэрэл хоёр нүхний аль нэгээр нь л гарч таарах ба нүхнүүдийн цаадах дэлгэц дээр долгионы биш бөөмийн зураг гараад ирэв, ичсэн гэрэл хувцсаа өмсөж амжсан хэрэг, интерференс байхгүй болов.
Долгионы интерференс. Ийм үзэгдэл зөвхөн долгион хоёр нүхээр зэрэг гарсан үед ажиглагдана.
Бөөмийн проекц. Ийм үзэгдэл зөвхөн бөөм хоёр нүхний аль нэгээр гарсан үед ажиглагдана.
Энэ хэрээс хэтэрсэн бохир заваан туршилтаа эрдэмтэд өшөө том, электрон, протон, атом, бүр давраад молекулууд дээр хүртэл хийж үзэв, бүгд гэрэлтэй адилхан ичимхий долгионууд болж таарав. Юу вэ, бидний бөөм гэж боддог байсан гарууд бүгд өмнө нь жүжиг тоглодог байж ээ, харангуут бөөм болж жүжиглээд л, харахаа болингуут долгион болж хоёр нүхээр зэрэг гарцгаагаад л. Яг л Тоглоомын түүх кино шиг, хүүхэд харангуут тоглоом шиг жүжиглэдэг муу сайн зальтангууд, биднийг ингэж хуурж байсан байна.
Хэрвээ энэ нөхдүүд бүгд долгион байсан юм бол эндээс нилээд эвгүй эвгүй, хууль бус үйлдлүүд гарах боломжтой болоод ирж байгаа юм. Жишээ нь тэд биднийг хараагүй байхад баруун тийшээ эргэж байхдаа зэрэг зүүн тийшээ эргэж чадна, эрэгтэй байж байхдаа зэрэг эмэгтэй байж чадна, ер нь л байж болох, оршиж чадах бүх хувилбартаа нэгэн зэрэг оршиж чадна. Тэгээд мань садист эрдэмтэд тэднээр мэдэх хүслээ хангахын тулд бас нэг гаж туршилт хийж гэнэ, бичихээс ч зүрх шээмээр. Тэд хоёр бөөмийг, бөөмийг гэнэ, муу сайн долгионуудыг нэг жижигхээн өрөөнд түгжиж орхих нь тэр, ямар ч хоорондоо муу долгионууд байсан гэсэн тэр өрөөн дотор удахаараа бие биедээ ээнэгшин дасч, хорвоо ч хагацааж дийлэхгүй хос хоёр болтол нь хатаасан байгаам, хэсэг хугацааны дараа гаргаж ирээд ертөнцийн хоёр хязгааруудлуу цөлж орхив (ертөнц хязгаартаймуу гэж үү, хязгааргүй бол сайн л биз, муу сайн бөөмийн дүр эсгэсэн жүжигчид хол л цөлөгдөж байвал барав). Тэгээд тэр хоёрын аль нэгийг ажиглангуут ичсэн долгион бөөм болж таарна, өмнө нь баруун зүүн тийш зэрэг эргэж мэргээд, эрэгтэй эмэгтэй зэрэг болж молж загвартаад байсан долгион одоо тэгэхийг чинь харъялдаа гээд ажиглаж орхиход хөөрхий долгион ичсэндээ бөөм болж, эр эмийн аль нэг нь л болж таарна. Гэтэл хамгийн хачирхалтай нь ертөнцийн нөгөө хязгаарт байгаа янаг амраг нь тэр даруй, хоромхон зуурт бөөм болж таардаг байгаа, бүр эсрэг хүйстэй нь болж таарч энэ тэр, за бас аргачгүйдээ, янаг амаргууд болсон юм чинь эсрэг л хүйстэй болж таарсан байлгүй (ингэхэд ер нь гей бсан ч гэсэн аль нэг нь эсрэг хүйстэнийхээ дүрд тоглоод байдаг биздэ). Гэхдээ гайхаж дуусах бас л болоогүй, хамгийн аймар нь юу гээч, тэр бөөмийг би ажиглахдаа эрэгтэй болгох уу эмэгтэй богох уу гэдгээ шийдэж болдог. Яг үнэндээ ажиглах гэдэг чинь хамгийн яргын ажил шүү дээ, Христийг үхсэн үгүйг жадаар хатгаж мэддэг шиг, юмыг ажиглана гэдэг нь өөрөө тэр ажиглах гээд байгаа юмандаа хайр найргүй хүрэлцэх үйлдэл юм. Жишээ нь сайхан гоолиг хүүхэн байвал хараад л өнгөрнө, гоолиг хүүхэн яваад л өнгөрнө, харин сайхан гоолиг квант хүүхэн явж байвал заавал хошногон дээр нь алгадаж байж сайханыг нь мэднэ, тэгэхгүй л бол бүрсийгээд үзлийн юм явжээнэ гэсэн үгшдээ, долгион юм чинь. Тэгээд хүрчихээр чинь нөгөө квантын хүүхэн зүгээр яваад өнгөрчихгүй, эрхээ хамгаална, хүчирхийллийг мэдэгдэнэ гээд бөөн юм болно, нэг үгээр бид хүрэхгүйгээр ажиглаж чадахгүй, харамсалтай нь хүрнэ гэдэг маань өөрөө тухайн зүйлийнхээ шинж чанарт өөрчлөлт оруулчихдаг, яг квантын хэллэгээрээ бол шинж чанарыг нь тодорхойлж орхидог. Тэгэхээр бид хос хоёрын нэгийг ажиглана гэдэг нь хөндөнө, тодорхойлно гэсэн үг, бидний яаж хөндөхөөс эр болох уу эм болох уу гэдэг нь шалтгаална гэсэн үг, хачин байгаа биз. Эцэст нь хамгийн хачин юмыг нь хэлж өгье, хос хоёрын нэгийг эр болгочингуут нөгөө хос нь эсэргээрээ эм болж таараад бсандаа, энэ үйл явдал 0 цаг хугацаанд болж өнгөрнө, жишээ нь тэр хоёр ертөнцийн хоёр хязгаарт бсан гэдэг нь хамгийн багадаа хоорондоо 96 тэрбум гэрлийн жилийн зайтай байсан гэсэн үг, өөрөөр хэлбэл нэг нь нөгөөрүүгээ чат бичээд явуулахад хамгийн багадаа 96 тэрбум жилийн дараа тэр чат хүрэх эзэндээ очино гэсэн үг, хүлээж авсан хүн нь сийндлээ гэхэд тэр нь 192 тэрбум жилийн дараа нөгөөдөхдөө мэдэгдэнэ. Гэтэл яасан байхнуу, садист эрдэмтэд хос хоёроор дамжуулаад ийм урт зайд хормын дотор мэссэж явуулсан байх нь байшд, учир нь бид аль бөөмийг яаж хөндөхөө шийдэж чадах юм чинь, нөгөө хосыг ажиглаж байгаа нөхөр эрэгтэйг харахнуу, эмэгтэй харахнуу гэдгээсээ шалтгаалж ертөнцийн нөгөө захад байгаа эрдэмтнийхээ алийг сонгосныг тэр даруй мэднэ гэсэн үг.
Үзвэл үнс, харвал хальс болдог үлгэр энэ бөлгөө.Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com3tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-29095595788979379682019-05-06T16:27:00.000+08:002019-05-06T16:27:01.125+08:00Шинжлэх ухаанаар сонин юу байна?Телепорт
Квантын энтанглмент буюу квантын хос төлөвт орсон хоёр эгэл бөөмийн хоорондын орон зай хэчнээн хол байхаас үл хамааран квантын төлвөө нэгэн агшинд солилцдог, энэ нь харьцангуйн онолыг зөрчиж, гэрлээс хурдан мэдээлэл дамжуулж буй явдал болохын сацуу мэдээлэл дамжуулах, тэр дундаа компьютерийн криптографын цоо шинэ примитивийг бидэнд олгож байна, цаашлаад механицист нөхдүүд хүн бол ердөө бөөмсийн цуглуулга буюу мэдээлэл төдий юм бол энэ аргыг ашиглаад хүнийг телепорт хийж болох санаа ч байдаг, ийм төрлийн телепортыг гэрлийн фотоны түвшинд амжилттай хийсэн.
Холограм ертөнц хоорондын хар нүхэн хаалга
Термодинамикийн онолд мэдээлэл үүрд оршино гэдэг бол харьцангуйн онолд хар нүх мэдээллийг залгиж орхидог, энэ парадоксыг квантын онол, тэр дундаа хар нүхний Хокингийн цацаргалт шийддэг, үүнээс урган хар нүхрүү унасан матер-энергийн мэдээлэл усанд хаясан чулууны үүсгэх долгион мэт хар нүхний гадрага буюу үйл явдлын хаяавч (event horizon) дээр үлддэг, энэ мэдээлэл үүрд орших ба уг мэдээллүүд холографик зарчмын дагуу өөр ертөнцийг үүсгэсэн байх боломжтой, өөрөөр хэлбэл хоёр хэмжээст гадрага дээрх мэдээллүүд гурван хэмжээст холограм ертөнцийг бий болгосон байх боломжтой, цаашлаад бид ч аль нэг хар нүхний ийм холограм ертөнцөд амьдарч байх боломжтой. Хокингийн цацаргалтаар уг мэдээлэл эргээд хар нүхний гадна талын ертөнцөд орж ирэх боломжтой, өөрөөр хэлбэл хар нүхэндэх холограм ертөнцөөс манай ертөнцөд матер-энерги ирэх боломжтой, хар нүх нь эдгээр ертөнц дундын хаалга байх боломжтой.
Матрикс ертөнц
Ертөнцийг үзэх үзлийн хувьд хүмүүн зарчим (антроп), тэр дундаа симуляцын таамаг (simulation hypothesis) гэх ойлголт бий. Бид ямар нэг симулятор дотор ажиллаж буй програмууд байж болно, харамсалтай нь бид үүнийг мэдэх боломжгүй. Тэгвэл яах гэж бидний симуляцласан байж болохов? Зарчмын хувьд бүтээгчид ч өөрсдийгөө симулятор дотор байгаа үгүйг мэдэх боломжгүй, магадгүй энэ асуултандаа хариулт олох гэж биднийг симуляцлаж ч байгаа юм билүү. Энэ нь цаашлаад компьютерийн зурах тооцоолол (render), эрчим хүч, түүний хэмнэлт зэрэгтэй холбогдож, зөвхөн бидний харж буй зүйл л зурагддаг байх таамаглалыг гаргаж ирдэг, квантын физикийн хос нүхний туршилт (double slit experiment) үүнийг батлаж байх магадлалтай.
Хиймэл оюун
Мөн хүний нерон эсийг бүдүүвчлэн загварчласан компьютерийн неурал сүлжээг ашиглан олон төрлийн ажлыг хийлгэж, хүнийг орлуулах боллоо, энэ нь цаашлаад философийн хувьд ухамсар (conscious) гэж юу вэ гэсэн асуултыг физикийн түвшинд хөндөж, хиймэл неурал сүлжээнд ухамсар үүсэх үү гэсэн асуултруу хөтлөнө. Тархийг загварчлан хийсэн хиймэл оюун ухаан хүн шиг ажиллаж чадаж байвал бидний тархи ч неурал сүлжээнээс өөр юм биш юм биш байгаа, өөрөөр хэлбэл ирээдүйд бид хиймэл оюун ухааны эрхийг хамгаалаад явж байх болов уу.
Харна гэдэг нь хүрнэ гэсэн үг
Квантын механикт (Ньютоны механикийг классик механик гэдэг) ажиглагч гэсэн ойлголт хурцаар тавигддаг, ажиглагч аливаа бөөмийн квантын төлөвт өөрчлөлт оруулдаг, өөрөөр хэлбэл орчлонг хүн ажиглах явдал нь өөрөө тодорхой хэмжээгээр энэхүү ажиглалтын шинж чанарыг тодорхойлдог, бүр туршилтаар баталсан. Тэгвэл ажиглагч гэж хэн юм, ухамсар гэж юу юм гэсэн асуулт аяндаа гарч ирнэ.
Ертөнцийг харах шинэ нүд
Мөн шинжлэх ухаанд, тэр дундаа астрономийн нэгэн шинэ салбар нээгдсэн нь таталцлын долгион. Цэвэр харьцангуйн онолын ойлголт боловч саяхан үүнийг туршилтаар баталсан. Энэ нь орон-цаг (space-time) нь даавуу шиг нэхмэл (fabric) чанартай юм бол бие биенээ бараг гэрлийн хурдтай тойрч буй хоёр хар нүхнүүдийн муруйлгасан орон-цаг нь эргүүлэг үүсгэж, мэдэгдэхүйц орон-цагийн муруйлтын долгион орчлонд цацагдах болно, үүнийг таталцлын долгион (gravity wave) гэж нэрлээд, түүнийг барьж авах телескоп бүтээснээр Ньютоны уламжлалт оптик телескопоос тэс ондоо ажиглалтын примитив нээгдэж байгаа юм. Одоогоор энэ телескопын хүчин чадал, нарийвчлалыг улам сайжруулах ажил хийгдэж байгаа ба эн нь бид ертөнцийг цоо шинэ нүдээр харж эхэлж байна гэсэн үг юм.
Харийнханд бэлэн үү?
Харь гаригийн ухаант амьдрал шинжлэх ухааны хувьд боломжтой тул тэдэнтэй харилцаа холбоо тогтоох нь шинжлэх ухааны ажил болж таарна. Үүний дагуу асар том радио телескопууд, жишээ нь дэлхийн хамгийн том, бүтэн тосгоны дайтай FAST радио телескопыг хятадууд бүтээсэн. Карл Саганы Вояажер төсөл ч мөн ийм л зорилготой.Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-17170443135623844392019-04-29T13:30:00.002+08:002019-04-29T13:32:09.414+08:00Interstellar киноны шинжлэх ухааны тайлал (remastered)Interstellar гэх шинжлэх ухааны уран зөгнөлт уг киног үзээд кино театраас гаран алхах миний сэтгэгдэл үүлтэй тэнгэрээс доохнуур, гэрлийн шонгоос дээхнүүр хөвөн нисэх авай. Шинжлэх ухаан, физикийн гүн гүнзгий ойлголтуудын талаар өгүүлдэг уг киног өдийг хүртэл олж мэдсэн өөрийн мэдлэгийн хүрээнд шинжлэх ухаанч тайлал хийж, ийм зүйл судлан цагаа алдахыг хүсээгүй ч бас ч гэж энэ киног үзчихээд ойлгох гэж бэдэрч яваа, мөнхүү хараахан үзэж амжаагүй зарим хүмүүст урьтач болгон бие халаалт гэдэг шиг мэдлэг халаалт болгох үүднээс киноны үйл явдлыг бус, гүн гүнзгий шинжлэх ухаанаар л тайлагдах нарийн холбоосуудын зангилааг тайлахаар энд сийрүүлж байна. Үйл явдлыг эс ярих тул үзэж амжаагүй байсан ч алзахгүй, спойлдохгүй. Нэг үгээр уг киноны ард нь буй шинжлэх ухааны гүн мэдлэг, гүнээ байг гэхэд гүехэн ч атугай мэдлэгтэй байхгүй бол давсгүй хоол идсэн мэт санагдаж магад хэмээн сэрэмжлэх ажаамуу.
Киноны талаар
Инсепшн, Шидтэн, Супермэн, Бэтмэн гэх мэт суу алдар нь тэнгэрт одод мэт түгсэн кинонуудын эзэн, алдарт Кристофер Нолан гэгч эрхмийг мэдэхээ байг гэхэд нэр нь нэг л танил сонсогдоно. Нарийн чанд зангилаагаараа тархины нугалаа нэмэх түүний уран бүтээлүүдийг “тархи холигч” гэж үзэгч фэнүүд нь нэрлэдэг. Харин энэ удаагийн бүтээл болох Интерстеллар нь урьд урьдын бүтээлүүдээсээ шинжлэх ухааны гүн гүнзгий судалгаан дээр үндэслэгдэн хийгдсэнээрээ онцлог тул тун их шуугиан тарьж байна. Үүний хамгийн том баталгаа нь уг кино гарсны дараахан нобелийн шагнал хүртсэн Калифорны Технологийн Их Сургуулийн онолын физикч Кип Торн уг киноны шинжлэх ухааны тооцоолол, төсөөлөл дээр нь ажилласан хэрэг билээ. Түүний бичсэн Интерстелларын шинжлэх ухаан гэх ном нь хүртэл Амазон дээр бестселлер болж, мөн ижил нэртэй 40 гаран минутын Дисковери сувагтай хамтран хийсэн баримтат киног нь ЮүТюүб дээр хагас сая гаран хүн үзээд амжжээ. Киноны гол утга санааг товчхон дурдвал цаг уурын өөрчлөлтөөс болж ирээдүйд дэлхий дээр амьдрах боломжгүй болоод байсан ч гайхамшигт тохиолдлоор өөр одны аймагт хүргэх өтний нүхийг олсноор түүгээр дамжин амьдралтай гариг хайх хайгуулчдын багийн аз сорьсон аяллын тухай гардаг, сонирхолтой нь тэр одны аймгийн од нь хар нүх байдаг. Бидний сайн мэдэх Маттие Маканахи, Энни Хаттавэй тэргүүтэй жүжигчдээс гадна Ноланы кино болгонд байж л байдаг Майкл Кейн өвөө ч энэ удаад уламжлал ёсоор киног чимжээ. Миний л мэдэхийн Бэтмэнээс эхлээд Ноланы бүх л кинонд энэ өвгөн харагдах агаад бараг энэ өвгөнийг Нолан гэж бодох хүмүүс ч бий болоод амжжээ. Киноны хөгжмийг мөн л Ноланы кино бүрд хөгжмийг нь бичдэг, түүгээр ч үл барам, дэлхийн бүх л шилдэг кинонууд болох Араатны Хаан Арслан, Биелэгдэшгүй Даалгавар, Карибын Тэнгисийн Дээрэмчид, Август Раш, Төмөр хүн, Бэтмэн, Трансформерс, Инсепшн гээд шувт мэддэг лагуудаар үргэлжлэх кино жагсаалтын хөгжмийг туурвигч Ханс Зиммер бичиж найруулжээ. Зимер хөгжмийг нь найруулсан бол тэр кино алдарт хүрдэг гээд дүгнэчхэд алдас болохооргүй энэ агуу эрхмийн суу заль энэ кинон дээр ч мөн л адил сэтгэлд гүн сийлэгдэх хурц бүтээл туурвижээ.
Харьцангуйн онол
1900-гаад онд буюу 20-р зууны эхэнд, бидний зууны хүн, агуу эрдэмтэн гэхээс цааш төдийлөн мэддэггүй Алберт Эйнштэйн гэх германы еврей эрдэмтэн “Харьцангуйн тусгай онол” гэх эрдмийн ажил нийтлүүлсэн нь цоо шинэ физикийн онол болох харьцангуйн онолын үндсийг тавив.
10км/ц хурдтай гүйж яваа хүн 5км/ц хурдтай алхаж яваа хүнтэй зөрж ээ, тэдний зөрсөн хурд хэд вэ? 10км/ц + 5км/ц = 15км/ц, ойлгомжтой. Тэгвэл 30км/с хурдтай яваа дэлхий 300’000км/с хурдтай яваа гэрэлтэй зөрж ээ, тэдний зөрсөн хурд хэд вэ? Хачирхалтай нь хариулт 300’030км/с биш 300’000км/с. Юу гэсэн үг вэ, юу яриад байна аа? Тийм ээ, урдны тухай бидний мэдэх энгийн ойлголтууд гэрлийн хурданд үйлчилдэггүй, өөрөөр хэлбэл гэрлийг хаанаас нь ч, ямар ч хурдтай хэмжсэн тогтмол 300’000км/с хэвээрээ л байгаад байдаг. Энэ нь бид хурд гэдэг ойлголтыг бүрэн ойлгож чадаагүйгээс болсон хэрэг. Тэгвэл хурд гэж юу вэ? Томьёогоор бол хурд = орон зай / цаг хугацаа, энгийн үгээр тодорхой цаг хугацаанд хэдий хэрийн орон зайг туулахыг заах хэмжүүр. Тэгвэл цаг хугацаа гэж юу вэ?
Бид цаг хугацааг хаана ч чиг чаг чиг чаг, нэг... хоёр... гурав... гээд л нэгэн жигд хэмнэлээр цохилох тогтмол, үнэмлэхүй хэмжигдэхүүн хэмээн төсөөлсөөр ирсэн, өрөөр хэлбэл хоёр цагийг ертөнцийн хаа ч тавьсан зэрэг цохилно гэж. Харин харьцангуйн онолд уг хоёр цагийг хаана байрлуулснаас шалтгаалж нэг нь хурдан, нөгөө нь удаан цохилно, нэг үгээр цаг хугацаа зарим газар удааширч, зарим газар хурдасдаг харьцангуй хэмжүүр юм. Тэгвэл ямар үед удааширч, ямар үед хурдасдаг юм бол? Масс ихтэй дэлхий, нар шиг аварга биед хэдий чинээ ойр байна, төдий чинээгээр цаг хугацаа удааширдаг байна, эсрэгээрээ хэдий чинээ хол байна, төдий чинээ харьцангуй хурдасна. Энэ нь нэг эхээс төрсөн ихэр хоёрын өрөөснийг 100 давхар барилгын хамгийн дээд давхарт нь, нөгөөг нь хамгийн доод давхарт нь нийт 60 жил амьдруулаад уулзуулахад дээр байсан нь хөгшин, нөгөөдөх нь харьцангуй залуу болсон байх боломжтой гэсэн үг. Гэхдээ та ертөнцийн хаа ч байсан уг цаг хугацааны хурдасалт, удаашралыг мэдэрч чадахгүй, учир нь цаг хугацаа удааширснаар таны хөдөлгөөн, хөгширөлт удаашрах ч тархины үйл ажиллагаа тань хүртэл удаашрах тул та уг удаашралыг мэдэрч чадахгүй гэсэн үг юм, эсрэгээрээ хурдасалтыг ч гэсэн ийм шалтгаанаар мэдрэх боломжгүй. Үүнийг мэдэх ганц арга бол өөр нэг цаг хугацаатай харьцуулж үзэх явдал юм. Дээрх жишээнд ихрүүд өөрсдийнхөө хурдасч, удааширч байгааг мэдэрч чадахгүй ч 60 жилийн дараа уулзахдаа харьцуулж мэдэж чадаж байна, өөрөөр хэлбэл цаг хугацааны хурдсах, удаашрахыг зайлшгүй өөр нэг цаг хугацаатай харьцуулж байж мэдэхээс биш ганцхан цагийг удаан уу, хурдан уу гэж мэдэх аргагүй тул уг онолыг харьцангуйн онол гэж нэрлэсэн хэрэг. Цаг хугацаа бол харьцангуй хэмжигдэхүүн юм, хэрэв бид ингэж үзвэл дээрх гэрлийн хурдны ойлгомжгүй асуудлыг шийдэж чадна. Томьёо ёсоор цаг хугацаа удааширвал хурд ихсэх ёстой, эсрэгээрээ хурд ихэсвэл цаг хугацаа удаашрах ёстой, тэгвэл хэн нэгэнтэй зөрж өнгөрөх хурд хэдий хир их байгаагаас зөрж өнгөрч буй зүйлийн харьцангуй цаг хугацаа төдий чинээ удааширна. Гэхдээ харьцангуй удааширч байгааг санах хэрэгтэй, өөрөөр хэлбэл ажиглагчийн цаг хугацаатай харьцангуйгаар зөрж өнгөрч буй зүйлийн цаг хугацаа удааширна, эдгээрийн байрыг солиход ч ялгаагүй, эсрэг талын цаг хугацаа харьцангуй удаан болж ажиглагдана. Хир хурдтай явж байгаагаас шалтгаалж цаг хугацаа удааширдаг, мөн гэрлийн хурд бол бол ертөнцийн хурдны хязгаар юм, өөрөөр хэлбэл харьцангуйн онолоор ертөнцөд гэрлээс хурдан зүйл байх ёсгүй. Хаанаас ч, ямар ч хурдтай хэмжсэн гэрлийн хурд тогтмол байгаад байсан нь цаг хугацааг бид үнэмлэхүй гэж буруу тодорхойлсноос л болсон хэрэг байж.
Орон зайн тухай ярихгүй орхиж болохгүй. Харьцангуйн онол нь хурдны тухай биш, ердөө л орон зай, цаг хугацааны тухай онол юм. Бид цаг хугацааны тухай хангалттай ойлголттой болсон тул түүн дээрээ тулгуурлан орон зай гэж юу вэ гэсэн асуултад хариулъя. Дээр хэлсэнчлэн өмнө нь бид орон зайг ч гэсэн үнэмлэхгүй, үл хувьсах хэмжүүр гэж ойлгож ирсэн. Ертөнцийн хаа ч метр бол метрээрээ л байх ёстой гэсэн ягшмал үзэлтэй байсан хэрэг. Гэтэл орон зай хүртэл цаг хугацаа шиг харьцангуй буюу сунаж агшдаг, өөрөөр хэлбэл хоёр ширхэг метрийн шугамыг ертөнцийн хаана байршуулснаас шалтгаалан нэг нь арай урт, нэг нь харьцангуй богино болсон байх боломжтой. Илүү хялбараар бол цаг хугацаа удааширч байгаа нь орон зай агшиж байгаатай ялгаагүй ойлголт юм. Хурдтай хөдөлж байхад цаг хугацаа удааширдаг гэж үзэх, орон зай агшдаг гэж үзэх хоёр ялгаагүй гэсэн үг. Тэгэхээр бид гэрлийн хурдыг заавал цаг хугацаагаар биш, орон зайг харьцангуй гэж үзсэнээр ч тайлбарлаж болно гэсэн үг. Цаг хугацаа удаашрахад орон зай агшина, орон зай сунахад цаг хугацаа хурдасна. Эндээс орон зай болон цаг хугацаа нь нэг зүйл болох нь харагдаж байна. Өмнө нь бид метр бол орон зай, секунд бол цаг хугацаа гэж тус тусад нь ойлгодог байсан ч харьцангуйн онол бидэнд орон зай цаг хугацаа хоёр салшгүй буюу нэг зүйлийн хоёр тал гэдгийг ойлгуулж өгч байна. Өмнө нь тусдаа байсан хоёр ойлголтыг нэгтгэж нэг онол болгохын нэгдлийн онол гэдэг. Тиймээс харьцангуйн онол нь орон зай болон цаг хугацааг нэгтгэсэн нэгдлийн онол юм.
Хар нүх
Одны масс их байх тусам татах хүч нь төдий чинээ их байна, татах хүч хэдий чинээ их байна, одны хэмжээ төдий чинээ агшина. Агших тусам даралт ихэснэ. Нэг үгээр татах хүч одыг агшаадаг бол агшсан даралт эргүүлээд татах хүчийг эсэргүүцсэнээр одны хэмжээ тогтдог. Тэгвэл энэ масс тодорхой утгыг давахад одны даралт нь татах хүчээ дийлэлгүй тэр чигтээ цөмөрч, хэмжээ нь бяцхан цэг болтлоо агшдаг. Нэг үгээр одны татах хүч нь даралтын хүчээ дийлж, өөрийгөө тэр чигт нь залгиж орхидог бөгөөд ийм өндөр нягттай биетийн галзуурсан их татах хүчнээс гэрэл хүртэл мултарч чаддаггүй, өөрөөр хэлбэл өөрийнхөө гэрлийг эргүүлээд сорчихдог тул ийм одноос гэрэл ч цацардаггүй. Ийм одыг хар нүх гэдэг. Мөн эргэн тойрондох зүйлсээ маш хүчтэй татдаг, ойртох тусам улам хүчтэй татах бөгөөд гэрэл хүртэл тойрч чадалгүй сорогдон орох муж байх тул тухайн мужаас дотогш хав харанхуй харагдана. Энэ харанхуй муж нь хар нүхийг бидэнд бөмбөлөг хар зүйл мэт харагдуулна. Хар бөмбөлгийн хэмжээ одны татах хүч буюу массаас шалтгаалах бөгөөд хэдий чинээ өндөр масстай байна, төдий чинээ том байдаг. Өөрөөр хэлбэл хар нүхний хэмжээ нь массаасаа хамаардаг. Харин харанхуй мужийн гадуур өнгөрсөн гэрэл мурийсан ч хар нүхрүү уналгүй эргээд гараад ирнэ, ийнхүү хар нүхний цаана байх сансар огторгуйн дүр зураг бидний нүдэнд ихээхэн эвдэрч, яг л саринуулагч линз тавьчихсан мэт харагддаг. Асар өндөр татах хүчнийхээ нөлөөгөөр ойр тойрныхоо зүйлсийг бараг гэрлийн хурдаар сордог ба тухайн хар нүхийг ойрхон орбитлож буй сансрын биетүүд Санчир гариг мэт хавтгай бүслүүр үүсгэн, уг бүслүүр нь галзуурсан мэт хурднаасаа болж хэт халан гэрэл цацруулснаар хар нүхийг тойрох гэрэлт бүслүүр бий болдог байна. Дээр дурдсан саринуулагч линз мэт үзэгдэл нь хар нүхний ардуур орсон бүслүүрээс гарсан гэрэл хар нүхийг даган мурийж бидний нүдэнд ирэхдээ хар нүхийг дээр доороос нь бүсэлсэн мэтээр харагдах аж ээ, үнэндээ энэ нь Санчир гаригийнх шиг хавтгай бүслүүр юм.
Харьцангуйн онолын цаг хугацаа, орон зайн мурийлтыг ойлгох хамгийн хялбар арга бол орон зай, цаг хугацааг нэгэн хавтгай дээр буюу сунгаж татсан резинэн гадарга шиг зүйл гэж үзээд, татах хүч нь уг хавтгайг мурийлгаж, доош нь хонхойлгох мэт үйлчлэл үзүүлдэг гэж бодвол хонхойсон хонхойрхойруу нь бусад хөнгөхөн биес өнхрөн орж буйгаар татах хүчийг маш гоёмсог, оновчтойгоор тайлбарласан байдаг. Энэ тохиолдолд гүнрүү орох тусам цаг хугацаа удааширч, орон зай агшина гэсэн үг. Илүү ойлгомжтой болгохын тулд уг дүрст бичлэгийг мөн үзээрэй.
Хар нүхний эргэн тойронд орон зай мурийж, хар нүхний цаагуур байх ёстой бүслүүр нь дээгүүр нь болон доогуур нь байгаа мэт харагдаж байгаа нь. Доод талд нь үүсэж байгаа нь дээд талынхаа толин тусгал болохыг харуулах зорилгоор бүслүүрт өнгө өгчээ.
Өтний нүх
Харин хар нүх шиг одны мурийлгасан хонхорхойн үзүүр нь хаа нэг газрын өөр нэг ийм мурийсан хонхорхойн үзүүртэй нийлснээр орон зайн хонгил мэт зүйл бий болох бөгөөд үүнийг Эйнштэйн-Розений гүүр буюу өтний нүх гэдэг. Алиман дотор үүссэн өтний нүхээр алимны гадаргаар явахад туулах байсан урт замыг товчлох боломжтой байдагтай адил өтний нүхний нэг амсраар ороход шал ондоо орон зайд байрлах нөгөө амсраас гарч ирснээр хоёр амсрын хооронд байх орон зайг товчилж байгаагаар нь зүйрлэж ийнхүү нэрлэж ээ. Өтний нүхний хоёр амсар хоорондоо хэчнээн тэрбум гэрлийн жилийн зайтай байсан ч хамаагүй нэг амсраас нөгөө амсарт агшин зуурт хүрэх тул ийм товч зам бидэнд асар их цаг хугацааг хэмнэх боломжийг өгөх юм. Харагдах байдлын хувьд хар нүх харанхуй бөмбөлөг мэт харагддаг шиг өтний нүх нь нөгөө амсрынхаа эргэн тойрны зураглалаас бүтсэн бөмбөлөг шиг харагдана.
Өтний нүх. Орон зай, цаг хугацааны хавтгай дээр улаанаар тэмдэглэсэн газрыг бид өтний нүхээр дамжин шууд товчлох боломжтой.
Кинон дээр үзүүлсэн өтний нүх. Наана нь буй жижигхэн цагаан цагираг бол өтний нүхрүү нэвтэрч яваа Эндюренс хөлөг.
Удаашралт
Кинон дээр Санчир гаригийн ойролцоо өтний нүх байгааг илрүүлсэн байх бөгөөд түүний нөгөө амсар нь Гаргантуа одны аймагт хүргэж өгдөг, нэг үгээр Нарны аймаг, Гаргантуагийн аймаг хоёрыг холбосон өтний нүх юм. Тэнд хэд хэдэн амьдралтай байж болох гаригууд байсан нь нарны аймаг дотор амьдралтай гараг байхгүйг мэдсэн дэлхийн хүмүүст сүүлчийн итгэл найдвар нь болдог. Тэндхийн Миллер гариг нь тэр чигтээ усаар бүрхэгдсэн бөгөөд дэлхийгээс ердөө 30-хан хувь илүү татах хүч бүхий гариг юм. Гэвч энэ гариг дээр цаг хугацаа асар их удааширч, уг гариг дээрх нэг цаг задгай сансарт үлдсэн хөлөг болон дэлхий дээрх 7 жилтэй тэнцүү байдаг. Ингэж удаашруулахын тулд Миллер гариг маш их масстай байх шаардлагатай ба ийм масс зөвхөн хар нүхэнд л байх боломжтой. Хар нүхэнд хэдий чинээ ойр байна, цаг хугацаа төдий чинээ удааширна. Миллер гариг бол Гаргантуагийн хамгийн дотор талын буюу хамгийн ойр гариг, Гаргантуа бол хар нүх, тиймээс хар нүхний мурийлгасан асар их цаг хугацааны удаашрал Миллер гариг дээр ч үйлчилж байгаа нь тэр. Энэ удаашралаас болж хүний нас ямар их зөрүүтэй болдог тухай сэтгэл хөдөлгөсөн хэсгүүд гардаг.
Тессеракт
Киноны хамгийн сэтгэл догдлуулсан бөгөөд ойлгомжгүй хэсэг бол тессерак дотор ордог хэсэг билээ. 3 хэмжээст орон зай дээр цаг хугацааны 1 хэмжээс нэмэгдсэнээр бид 4 хэмжээст ертөнцөд амьдардаг. Хэдий бид 3 хэмжээст дотор нааш цааш, дээш доош, хоёр хажуу тийшээ хөдөлж, харж чадах ч цаг хугацааны тэнхлэг дээр ирээдүйрүү гэсэн ганцхан чиглэлрүү хөдөлж, одоо гэсэн ганц хэрчмийг л хардаг. 0 хэмжээс гэдэг нь цэг буюу 1 хэмжээс дэх шулууны хэрчмүүд бол, 1 хэмжээс нь шулуун буюу 2 хэмжээс дэх квадратын хэрчмүүд, 2 хэмжээст квадрат нь 3 хэмжээст кубийн хэрчмүүд, 3 хэмжээст куб нь 4 хэмжээст тессерактын хэрчмүүд болно. Тэгэхээр бидний харж буй 3 хэмжээст орон зайн нь цаг хугацааны 4 дэх хэмжээсийн хэрчим гэсэн үг. Шулуун дээрх цэгийн хувьд шулуун цэг шиг харагдах бол шулуунаас холдож байгаад харвал шулууныг тэр чигт нь харж болно, үүнтэй адилаар хавтгай дээрх цэгийн хувьд хавтгай шулуун шиг харагдах ч хавтгайгаас холдож байгаад харвал хавтгайг тэр чигт нь харна, тэгвэл орон зай доторх цэгийн хувьд орон зай хавтгай харагдах бол орон зайгаас гараад буюу 4 дэх хэмжээсээс харвал орон зай тэр чигтээ харагдана, өөрөө хэлбэл бид аягыг бүх талаас нь нэгэн зэрэг харж чадна. Энэ маягаар төсөөлбөл бид одоо байгаа цаг хугацааны хэмжээсийг дотор талаас нь хараад байгаа хэрэг, бидэнд цаг хугацааны зөвхөн ганц хэрчим нь л харагдаад байгаа гэвэл 5 дахь хэмжээсрүү гарснаар цаг хугацааг тэр чигт нь харна, энэ үед огторгуйн цаг хугацааны хэрчмүүд бүгд нэгэн зэрэг харагдана, өөрөөр хэлбэл бидэнд өнгөрсөн болон ирээдүй бүгд нэгэн зэрэг харагдах ёстой. Үүнийг дүрслэх боломжгүй ч кинон дээр аль болох дөхүүлэн дүрслэхийг оролджээ. Тессеракт нь өнгөрсөн болон ирээдүйг кадр кадраар нь өрж тавьсан байгууламж мэт харагдах бөгөөд цаг хугацааны аль ч үеийн кадрлуу очих боломжтойгоор дүрсэлдэг. Татах хүч нь хязгааргүй хол үйлчлэх бөгөөд орон зай, цаг хугацааны хувьд хамгийн өвөрмөц хүч юм. Жишээ нь татах хүч орон зай, цаг хугацааг мурийлгаж, удаашруулж, агшаадаг, мөн татах хүчнээс бусдыг бүгдийг нь татдаг. Хэрвээ татах хүч татах хүчиндээ татагддаг байсан бол хар нүх өөрийн гэрлийг сорчихдог шигээ татах хүчээ ч сороод, тэр чигтээ өөрийгөө залгиад алга болох байсан. Энэ ч утгаараа татах хүчний орон зай, цаг хугацаанд үзүүлж буй нөлөө нь тун өвөрмөц, мөн тайлагдашгүй. Кинон дээр үүнийг тун овжин ашиглаж, тессеракт дотроос өнгөрсөнрүү татах хүчээр дамжуулан нөлөөлдөг.
Хиймэл татах хүч
Чулуун, хүрэл, төмөр зэвсгийн үе гэдэг шиг алтан, төмөр, цаасан, цахиуран мөнгөний үеүд дуусаж биткойн тэргүүтэй блокчэйн мөнгөний эрийн үе дөнгөж эхэлж байна. Мөнгө өөрчлөгдөх тутам хүн төрөлхтөнд мөнгө гэж юу вэ гэсэн асуулт дахин дахин урган гарч ирдэг, харамсалтай нь өдийг хүртэл энэ асуултын хариулт олдоогүй, нэг үгээр хүмүүс өөрсдийнхөө юу зохиосныг одоо хүртэл мэдээгүй яваа. Мөнгөнд өгсөн тодорхойлолт мөнгө өөрчлөгдөх тутам даган өөрчлөгдөж байдаг, блокчэйн технологич ялгаагүй, мөнгөний тухай ойлголтоо дахин харж, шинээр тодорхойлох цаг болсныг сануулж байна. Мөнгө гэж юу вэ?
Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн агуу бүтээл бол мөнгө гэлтэй, эсвэл мөнгө хүн төрөлхтнийг бүтээсэн ч гэж хэлж болох юм. Хүн анхдагч уу мөнгө анхдагч уу? Мэдээж хүн, гэвч мөнгө бий болохоос өмнө хүн бусад амьтдаас гойд ялгарах зүйлгүй байв. “Хүн бол наймаалцдаг амьтан” хэмээх үг гүн ухааны түвшинд хүчинтэй, нэг үгээр хүний амьтнаас ялгарах хамгийн онцгой зүйл нь мөнгө гэчихвэл буруудна гэж үү?
Зуугаад мянган жилийн өмнөөс хүмүүс наймаалцаж эхэлсэн ч тэр үед мөнгө байгаагүй, баруун зүүнээрээ бартердаж байх үеэс мөнгөний анхны хэрэгцээ бий болж эхлэв. Хаана ч, хэн ч “ОК” гээд шууд авчихдаг барааг хүмүүс хүсч байв. Шоронд бол тамхийг мөнгө болгож ашигладаг, хүн бүр тамхи татах албагүй ч тамхичид нь тамхийг эрэлттэй болгож, үнэ цэнийг нь хадгалж байдаг, тиймээс тамхи татдаггүй хүн ч тамхийг дуртайяа халааслана. Баян наймаачид наймааныхаа үнэ цэнийг хадгалахын тулд зөөж авч явахад авсаархан, удаан хадгалахад муудчихгүй, илэгдэж ууршаад дуусчихгүй, мөн жижиглэж хуваахад хялбар, тийм л барааг хүсэж байв. Тавхан мянган жилийн өмнөөс үр тариа эдгээр шаардлагыг бүрэн хангаж, нэгээхэн үед мөнгөний анхдагч хэлбэрийг тодорхойлж, нэгдсэн нэг наймааны хэрэгсэлтэй болж болох алтан санааг хайрлав.
Яваандаа дун, хясаа, явуу, цаашлаад алт, мөнгөөр наймаалцах болсон нь дэлхийн стандарт болсоор өдийг хүрлээ. Гурав хүрэхгүй мянган жилийн өмнөөс зоос бий болж, улс үндэстэн өөрсдийн хаадаар, шашин номынхон өөрсдийн бурхдын дүрээр зоос дэлдэж эхлэв. Зоосон дээр дэлдсэн үг үсэг, дүрснээс шалтгаалж алтны үнэ цэнэ өөр өөр байгаа нь мөн л мөнгөний тухай хүн төрөлхтний ойлголтыг үндсээр нь өөрчлөв. Христийн нэрийг нь ч сонсохоос цээрлэдэг лалынхан Есүсийн дүрээр дэлдсэн зоосыг халааслан явахаас татгалздаггүйгээр барахгүй харин ч дуртай байв, христийнхэн ч мөн адил Мухамедийг, ер нь л дайсан улсынхаа хааны зургийг зүрхэн тушаа газраа нандигнан хадгалах нь сонин үзэгдэл биш гэж үү?
Төр эргэж хаан солигдоход зоосон дээрх царай ч солигдоно, хуучин хааныхаа зоосыг шинэ хаан өөрийн зоосоор худалдан авч, зарим шуналтай хаад өөрсдийн зоосонд хямдхан металл холин дэлдэж эхэлсэн нь яваандаа алтан зоосыг хэрэглээнээс шахаж, илүү хатуу, илүү хямдхан металл зооснуудыг моодонд оруулав. Төр солигдох тоогоор зоосон дахь алтны хэмжээ буурсаар байсан нь алтан зоосыг наймааны хэрэгслээс илүүтэй хадгаламжийн хэрэгсэл болгож, алт хадгалсан хүмүүс төр солигдохыг тэсэн ядан хүсэх болж, хуучин хаад ирээдүйн хааддаа эрдэнэсээ алдах шалтгаан болов. Өөрсдийн эрдэнэсийн санг салаагаараа урсгаж, иргэд нь төрөө нураасай хэмээн залбирах хэврэг гүрэн байхаас болгоомжилсон Их Юань улс мянга ч хүрэхгүй жилийн өмнө хамгийн анхны алтан баталгаат цаасан мөнгийг барлав. Хуурамчаар барласан хүнийг гэр бүлээр нь цаазлах ял бүхий уг цаасан мөнгө өнөөдөр бидний халаасанд халтайх хэдэн халтар мөнгөний өвөг эцэг юм, одоо ч Хятад улсад мөнгөө юань гэж нэрлэдэг нь ийм учиртай. Ийнхүү алтаар баталгаажиж, хааныхаа нэрээр барлагдсан цаас өвөрлөсөн иргэд нь харин ч төрөө үүрд оршин байж, улам хүчирхэг болоосой хэмээн залбирдаг болцгоов, вин-вин.
Одоогийн мөнгөнөөс тэр үеийн анхны цаасан мөнгөний ялгаа нь алтан баталгаа байв. Шуналтай хаадын алдаа бидэнд цаасан мөнгийг бэлэглэсэнтэй ижил шуналтай төрийн алдаа бидэнд орчин үеийн модерн мөнгийг бэлэглэв, нүдийг нь сохлох гэж байгаад нуухыг нь авав. Байгаа алтнаасаа илүү хэмжээгээр цаасан мөнгө нууцаар хэвлэж, ард иргэддээ молиго үмхүүлж байсан төрийн луйвар ирээдүйн аугаа санааг хүмүүн төрөлхтөнд хайрласан нь фиат мөнгө байсан юм. Фиат мөнгө?
Тэр үеийн худалдаа наймааны төв болох Италид газар газрын наймаачид газар газрын мөнгөөр наймаа хийж байсан нь бандан сандал дээр суун валют арилжих эрхмүүдийн эрэлтийг ихэсгэж, энэ нь цаашлаад анхны банк үүсэх шалгаан болов, бандан сандлыг банко гэх бөгөөд Стокхолмд байгуулагдсан анхны банкийг Банко гэдэг байж ээ, банк гэдэг үг нь үнэндээ бандан сандал гэсэн үг аж. Өчүүхэн хэрэгцээнээс бий болсон энэ банк гээч зүйл нь ирээдүйд мөнгийг төрийн мэдлээс булааж, дэлхийг эзлэх ойлголт байсныг тэд мэдэж байсан болов уу? Банк өөрсдийн мөнгийг хэвлэж, зөвхөн тэр мөнгөөрөө бусад мөнгийг арилжих болсон нь эртний бартерын наймааны үеийн үр тариа мэт эрэлттэй болж, хүмүүс улам бүр банкны мөнгийг шүтсэнээр төд удалгүй банк төрөөс ч илүү хүч чадал, эрх мэдэлтэй болов. Дэлхийн дайнуудаас далайн хэрмийнхээ дотор нуугдсан Америкийн хүч чадал хоёр дугаар дайны дараа гэхэд хязгаартаа хүрч, хамгийн хүчирхэг гүрэн болсон байв. Монополь эрхээ ашиглан Дэлхийн төв банкийг байгуулж, бүх улсуудад мөнгөө алтан биш төв банкны хэвлэсэн долларын баталгаатай болгох, улс хоорондын наймааг зөвхөн доллараар хийх шаардлагыг тулгав. Дэлхийн алтны 70% буюу бараг бүх алтыг татан төвлөрүүлсэн Америкийн шунал байж болох хэмжээнээс хэтийдсэн байсан нь булавч бултайн, доллараа байх ёстой хэмжээнээс нь нэг хоёр дахин биш, арав хорь дахин биш, зуу, мянга, сая дахин ч биш, даруй хорин нэгэн сая дахин их хэмжээгээр хэвлэснээ азаартжээ. Энэ хэрэг ил болоход Америк улс долларын алтан баталгааг албан ёсоор цуцалж, долларыг бие даасан валют болгож орхив, энэ нь хамгийн анхны ямар нэгэн бодит баталгаагүй, зөвхөн банкны нэр бүхий цаасан мөнгө буюу фиат мөнгө байв. Ийнхүү бүх улсуудын мөнгө албан ёсоор фиат болж, орчин үеийн модерн эдийн засгийн суурь тавигдсан юм.
Энэ зууны эхэнд хагарсан дотком хөөсийн шалтгаан бол бас л мөнгө, гэхдээ цахим мөнгө. Үр тариа, алт, металл, цаас, одоо харин цахиур. Анх интернет гэх үг дэлхий нийтийг эзэмдэж, интернетийн хувьсгал хаяанд ирснийг дуулган сүр жавхлантай байгуулагдаж байсан Цахиурын хөндий дэлхийн эдийн засгийн од болон гялалзаж, тодорхой болсон ирээдүйд хүн бүр хөрөнгө оруулснаар бий болсон энэ хөөс хагарахад хүн төрөлхтөн хувьцаа ч үгүй, интернет ч үгүй хоцорсон юм. Интернет технологийн анхны төсөөлөл нь төвлөрсөн бус, тархмал бүтэц бүхий сүлжээнд, ямар ч төр, засгийн газар, банкны хяналтгүй, хараат бусаар хоорондоо холбогдож, харилцаж, наймаа хийж болох виртуал дэлхий байсан юм, иймээс ч хүмүүст таалагдаж, хөрөнгө оруулах хүмүүсийн тоо геометрийн прогрессоор өсөн нэмэгдэж байв. Хэдий компьютерийн сүлжээ нь бодит технологи байсан ч дээр дурдсан Утопийг байгуулах нь уран төсөөллөөс хэтэрсэнгүй. Учир нь компьютер дотор мөнгө хэмээх файл үүсгэлээ гэхэд копи пааст хийж чадах захын хүүхэд ч мөнгийг хурууныхаа үзүүрээр хязгааргүй олноор нь хэвлэх боломжтой. Ийнхүү шийдэл олж чадалгүй паник болсон технологийн салбарт гал асаж, хөөс хагарах шалтгаан болов. Харин интернетийн төвлөрсөн бүтэцтэй загвар нь амжилт олж, тэрийг нь бид ашиглаж сууна. Интернет анхны төсөөлж байсан шиг тархмал биш, интернет түгээх провайдер, үйлчилгээ үзүүлэх сервер, клийринг хийх банк гээд л цэвэр төвлөрсөн бүтэц дээр суурилсан. Харин блокчэйн технологи нь дээрх орхигдсон төсөөллийг бодит болгох шийдэл болж байгаагаараа онцлог юм.
Үргэлжлэл бий...
Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-7633663705999416972017-08-23T22:34:00.001+08:002017-08-23T22:34:26.529+08:00МанлайлалДарвины хувьслын онолд амьд амьтдын чин эрмэлзэл нь амьд үлдэх байдаг. Амьд үлдэх гэдэг нь зөвхөн нэг амьтны төрөхөөс үхэх хүртэлх ганц амьдрал гэхээс илүүтэй үр удмаа үлдээн, үргэлжлүүлэн амьдарч, бүх цаг үед орших гэж ойлгож болно. Энэ нь амьд амьтан зөвхөн амьдрахын төлөө бус, үргэлжлүүлэн орших үр удмаа үлдээхийн тулд амиа ч золиослож чадах чадварыг амьтадаас шаардана. Байгал цаг уур болон дайснуудаасаа өөрсдийгөө хамгаалах, цаашлаад хоол хүнсээ бараадах, үр удмаа өсгөх орчноо бүрдүүлэх гэх мэт тэднийг өдийг хүртэлх амьд байлгасаар байгаа олон хүчин зүйлүүд байдаг ч энэ дундаас хамгийн онцгой нэгэн үзэгдэл нь сүрэгийн систем байдаг. Ганцаараа явсанаас олуулаа явах нь өөрсдийгөө дайснаасаа хамгаалах хамгийн боловсронгуй систем байсан тул сүрэглэсэн амьтад тэр үеийн амьдралын хэв маягийг шинэ түвшинд хүргэсэн гэлтэй. Үүнийг дагаад сүрэглэж амьдарсан амьтдаар хүнсээ хийдэг амьтад ч, тэдний өрсөлдөгч, ижил идиштэн амьтад ч дагаад сүрэглэх шаардлага бий болж, нэг ёсондоо амьд үлдэхийн тулд бүх амьтадад сүрэглэх шаардлага бий болов. Цаашлаад нэг төрөл дотроо ч олон сүрэгт хуваагдаж, хоорондоо өрсөлдөх болсон нийгмийн системүүд бий болох нь тодорхой.
Гэтэл амьд амьтад бүр өөрсдийн гэсэн чөлөөт сонголт, бие даасан үйл хөдлөлтэй. Тэгвэл тэдгээр амьтдыг хэрхэн зохион байгуулж, сүрэглэн амьдруулах вэ? Сүрэглэн амьдардаг амьтад дээр ажиглалт хийхэд тэдний тодор сүргийн толгойлогч гэх ойлголт зонхилдог. Сүргийн толгойлогч байх хамгийн анхдагч шаардлага бол илүү хүчтэй байх. Учир нь амьтан бүр бие даасан чөлөөт эрмэлзэлтэй юм бол тэдэн дунд сүргийн толгойлогч байх сонирхолтой амьтад ч байх нь тодорхой. Тэдгээрийн дундаас жинхэнэ сүргийн толгойлогчийг сонгох “сонгууль” бол өрсөлдөөн юм. Өрсөлдөөнд мэдээж хүчтэй нь дийлнэ, гэхдээ тэр хүчийг хэрхэн гаргах ухаан мэдээж хамгийн чухал. Хүч ихтэй ч ухаан муутайчууд эхний тулаануудыг ялах ч шийдвэрлэх тулаанд хүч нь мөхөсдсөн байдаг, учир нь тэнд “наадмын барилдаан” болоогүй учир зарим нэг ухаантай, зальтай нэг нь хүчтэй хэдийгээ хооронд нь алалцуулж, өөрөө хүчээ нөөж чадах нь мэдээж. Энд шудрага өрсөлдөөн гэсэн ойлолт байхгүй ч сонгуульд ялсан амьтныг сүрэг дагахаас өөр зам байхгүй, тэглээ ч хүчтэйг биш ухаантайг дагасан сүрэг бусад сүргээ ялан дийлдэг жамтай.
Хүн төрлөхтөн хомо сапиенс гэх сүрэглэж амьдардаг, орчин үеийн хүнтэй дүйцэх тархины хөгжил бүхий сармагчны төрөлд хамаарна. Хомо сапиенсүүд сүрэглэж амьдрахаас гадна өрсөлдөж чадахуйц тархины хөгжилтэй неандерталуудыг ялан дийлж гарж ирсэн оюуны өндөр чадамжтай төрөл юм. Анхнаасаа сүрэглэх системийн толгойлогчид дан ганц хүчтэй нь биш, илүү ухаантай нь ялан дийлдэг зүй тогтол байсан бол хүн төрлөхтний хувьд оюун ухаан нэг дүгээрт бичигдэж эхэлсэн байдаг. Тийм өндөр түвшинд хүрсэн тархитай төрөлийн хувьд хүч хэмээх ойлголт цэвэр оюун ухааныг илтгэж эхэлсэн юм. Тиймээс хүний нийгмийн хувьд сүргийн ахлагчид тавигдах хамгийн гол шаардлага цор ганц “ухаан” байсан гэлтэй. Хамгийн хурц зэвсэгтэй, хамгийн зөв тактиктай, хамгийн зөв зохион байгуулалттай сүрэг л дийлдэг хүний нийгэмд хамгийн ухаантай нь л хамгийн урд алхана. Хүч халагдаж, ухаан ялсан энэ үеэс сүргийн ахлагч гэдэг үгийг манлайлагч, сүрэг гэдэг үгийг нийгэм хэмээх үгээр соливол зохилтой.
Манлайлагч хэмээх хүндэт хэргэмийг хэрэгжүүлэхэд дан ганц өөрийн мэдлэг ухаанаас илүүтэй нийгмийн бүх л оролцогчидыг буюу хүний нөөцийг бүрэн дүүрэн ашиглаж, тэднийг зөв удирдан залах ухаан хэрэгтэй. Энэ нь дээр дурдсан хүчтэй нь ахлагч болдог байсан системтэй төстэй байж болох юм. Сүрэг дотор ахлагч нь хүчтэй байхаас илүүтэй сүргээрээ бусад сүргээсээ хүчтэй байх нь чухал байдаг шиг хүний нийгэмд манлайлагч нь ухаантай байхаас илүүтэй нийгэм нийлэнхүйдээ зөв зохион байгуулагдаж, бусад нийгмээсээ илүүтэй нөөцөө зөв зохион байгуулж чаддаг байх нь чухал болно. Бусад нийгмүүдээсээ илүү хүчтэй, илүү хүнстэй, илүү нөхөн үржих, залгамжлах чадвартай байхаас гадна үе дамжин, дотроо зөрчилгүйгээр үргэлжлүүлэн орших чадвартай байлгахын тулд энгийн нэг ухаанаас илүүтэй цогц мэдлэгтэй, гаршсан оюун ухаан хэрэг болно. Үүнээс үүдэн хаант засаглал, династи бий болсон ч дайн тулаан, цаг хугацааны усргалын явцад ийм системийн сул тал нь мэдэгдэж, өнөөгийн бидний даяарчлагдсан нийэмд хүрсэн билээ.
Өнөөдрийн нийгэмд манлайлагч хэмээх үгний цаана ямар нэг сүргийн ахлагч, хаан ноён бус, бусдыгаа уриалж, нийтээр нь хөдөлгөх чадвар, ухаан, мэдлэг чадвартай хүнийг хэлдэг. Мөн манлайлагч хүнд тавигдах нэн тэргүүний шаардлага бол өөрийн удирдлагад буй хүний нөөцөө нэг бүрчлэн зөв захиран зарцуулж, олон хүнийг нэг хүн мэт удирдан залж, нийт нийгмийнхээ хувьд өрсөлдөх чадвартай системийг зохион байгуулах чадвар юм. Түүнээс биш манлайлагч гэдэг үгийн утгыг бусдад дийлдэхгүй заль мэхтэй, бусдыг залилан хуурж, илүү мэдлэгтэйгээ далимдуулан завшигч гэж ойлгох нь өрөөсгөл юм. Тийм хүнийг манлайлагч бус, амиа бодогч гэж хэлж болох юм.
Манлайлагч гэдэг үгийг дан ганц дарга, захирагч, боос гэж бодохоос илүүтэй, мөн ухаантай, хүчтэй гэх аргументуудаас илүүтэй олон хүнийг хэрхэн нэг хүн шиг удирдан зохион байгуулж буйгаар нь хэмжилтэй. Нэг хүн нэг ажлыг хийсэнээс зөв зохион байгуулалттай олон хүн тэр ажлыг нэг хүнээс илүүтэй хийж чаддаг байж гэмээнэ сая манлайлагчийн хэрэг гарах юм. Нэг хүнд нэг сүнс байдаг гэж үзвэл олон хүн нэгэн хүн мэт үйл хөдлөл хийж чадаж байвал тэр нэгэн хүний сүнс нь манлайлагч нь байх учиртай. Тиймээс ямар нэг бүлэглэл, баг хамт олон, улс, нийгэм бүрт буюу олон хүн нийлж нэгдэн бий болгож буй нийгэм бүрт өөрсдийн гэсэн амин сүнс бий. Тэр амин сүнс хэчнээн хүчтэй байх нь хэчнээн ухаалаг, зальтай байхаас нь шалтгаална. Харин нийгэм гэдэг ойлголт нь өөрөө юу юм бэ?
Нийгэм гэдэг нь өөрөө олон хүний нийлж амьдарч буй амьдралыг хэлнэ. Хоёр буюу түүнээс дээш хүмүүс нийлж ямар нэг зүйлийг хийх буюу ямар нэг зүйлийг хийхийн тулд хоёро буюу түүнээс дээш хүмүүс нэгдэхийг нийгэм хэмээн ойлгож болно. Тэгвэл юуны төлөө тэдгээр хүмүүс нийлж байгаа нь сонирхолтой. Юуны төлөө нийлж байгаагаас үл шалтгаалан нийгэм бүрт харъяалагдаж буй хүн бүр өөр өөрсдийнхөөрөө манлайлагч байдаг. Улс орон, компани, баг хамт олон гээд олон нийгмийн хүрээлэлийг энд дурдаж болох ч нийгмэм гэдэг нь системийн ойлголт билээ. Энэ нь нийгмийг яаж ч хувааж болно гэдгийг илтгэнэ. Жишээ нь нэг ангид буй оюутнуудыг ямар нэг жагсаалтаар жагсаавал хэн нэг оюутан нь нэгт, хэн нэг нь хамгийн сүүлд орох нь ойлгомжтой, мянган чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэдэгчлэн. Тэгвэл тэр жагсаалтын шалгуурыг өөрчилсөнөөр ялагч, ялагдагчдын жагсаалт өөрчлөгдөнө. Энэ маягаар боломжтой шалгуур бүрийн үр дүнгүүд өөр өөр хүн гарах буюу бүх хүмүүс ямар нэг шалгуурын манлайлагч болдог. Хичээл бүрт өөр өөр оюутнууд тэргүүлдэг шиг тухайн ангид яриагаараа, царайгаараа, мэдлэгээрээ, хүчээрээ ч тэргүүлдэг хүмүүс байж л байдаг.
Тэгвэл манлайлагч хэмээх хүний хамгийн үндсэн шаардлага бол тухайн нийгмийн хүн бүрийн тэргүүлэх чадварыг мэдэрч, тэднийг удирдан залж, нэгэн хүн мэт хөдөлгөж чаддаг, тэдгээр хүмүүсийнхээ амин сүнс болж чадах явдал юм.Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-17327528025238781122017-05-11T14:38:00.002+08:002017-05-11T14:42:01.399+08:00Надад мөрөөдөл бий (I have a dream)5 жилийн өмнө уралдаанд оролцож буй хүнд зориулж бичиж өгч байсан нийтлэлээ тоосонд хав дарж байхаар авах хүндээ хэрэг болог хэмээн энд нийтлэж байна. Утгаас нь авахаа байг гэхэд хэл сонирхож буй залууст минь бас хэрэг болж магадгүй гэж бодном. Англи хэлний тань баялагт өчүүхэн дуслын төдийд нэмэр болох болтугай. Орчуулгыг хийж өгсөн Tuvi-дээ баярлалаа, сонин сайхан их л биздээ, өмнөх постон дээр үлдээсэн коммент чинь сэтгэлд минь урам хайралсан шүү, баярлалаа Tuvi минь.
Таны мөрөөдөл юу вэ? Энэ асуултыг асуухын өмнө мөрөөдөл гэдэг үгээ тодорхойлохыг оролдъё. Мөрөөдөл гэдэг үг маш харьцангуй ойлголт тул хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээж авдаг. Яг л үүн шиг, миний хувьд мөрөөдөл бол хүн бүрт байдаг далавч юм. Том жижиг, сөрөвгөр, үзэсгэлэнтэй гээд л янз бүрийн хэлбэр хэмжээ, өнгө үзэмжтэй мөрөөдлүүдээр хүмүүс жигүүрлэн хүний нийгэм дотор шунган сүлжилдэн нисцгээдэг. Мөрөөдлийн хамгийн чухал үзүүлэлт нь өнгө үзэмжээс илүү үүргээ биелүүлэх чадвар байх ёстой. Хичнээн сайхан солонгорсон өнгөтэй, тогосны гэмээр мөрөөдөлтэй байлаа гээд нисч чадахгүй бол тэр хүнийг биелэшгүй мөрөөдөлтэй хүн гэж нэрлэдэг. Сонсоход чихэнд чимэгтэй ч хэзээ ч биелэхгүй гэдгийг нь бүгд мэддэг, өөрөөр хэлбэл хэзээ ч нисч чадахгүй тийм л үүрэггүй далавч. Эсэргээрээ үзэмж муутай, эв хавгүй бадриун, өд сөд муутай ч гэсэн эзнийгээ хүссэн өндөрт нь гаргаж, хүссэн өндөрөөс нь аюулгүй буулгаж чаддаг бол ямар ч үзэсгэлэн төгс далавчнаас илүү бусдыг байлдан дагуулж чаддаг. Монголчууд энгийн бүхэн агуу гэж ярьдаг, тэгвэл агуу мөөрөдөл энгийн байдаг. Эх орноо үүрд захирах, багалийн бүх алтыг цуглуулах, дэлхийн тэргүүн баян болох гэх мэт хэт туйлширсан, нүсэр мөрөөдөл нь сайхан сонсогддог ч цаанаа хоосон хөндий, амьгүй байдаг. Биелэшгүй зүйл үгүй гэж ярьдаг ч ямар ч сэтгэл татах зүйлгүй, үхмэл ийм мөрөөдөл нь хүний амьдралыг орвонгоор нь самарчихдаг. Тэгвэл энгийн хирнээ агуу тэр мөрөөдлүүдийн нэг нь саран дээр очих байж болох юм. Үдэш бүр бөмбөрцөгийн харанхуй хэсгийг мөнгөн нүүрээрээ тольдон нарны гэрлээр гийгүүлж байдаг сарлуу нисч үзэх хүсэл бүх л хүний толгойд од харвах мэт гялс хийгээд л өнгөрдөг бол цөөн хэдэд нь энэ од солир болон унаж, насан туршынх нь мөрөөдөл болон үлддэг байх. Харамсалтай нь тэр цөөхөн хүмүүсийн зөвхөн ганц нь л саран дээр буух хувь тавиланг эдлэж, бусад нь харин насан туршдаа бүтэшгүй зүйлийн төлөө явсаар өөд болсон том болж амжаагүй том хүний нэр зүүдэг. Тэгэхээр хэт том зүйл мөрөөдөх нь эрсдэлтэй зүйл гэж ойлгож болох нь. Гэвч бас тийм биш юм, хүн хичнээн томоор мөрөөдөж, хичнээн томоор сэтгэж байна, тийм хэмжээгээр өсөн дэвжиж байдаг. Тиймээс мөрөөдөлдөө хүрэх нь чухал бус, харин мөрөөдөл чинь хир том цар хүрээтэй эсэх, мөн тэр мөрөөдлийнхөө оргилруу тэмүүлэх тэмүүлэл чинь таныг төдий чинээ том хүн болоход нөлөөлдөг. Том том амжилтанд хүрсэн хүмүүсийн нууц ердөө л энэ, тэдний гаргасан тэр амжилт нь үнэндээ яг тэдний зүрхнийх нь гүнд цохилж байгаа мөрөөдлийнх нь хаана нь ч хүрэхгүй байх нь олонтаа. Дээрх бүхнээс дүгнэж нэг өгүүлбэрт багтаах юм бол ямар ваа нэг мөрөөдөл нь хүний сэтгэлийг хурцлах, өдөөх өөрийн гэсэн амьтай, хангалттай далайцтай, том байх хэрэгтэй байх нь. Одоо дахиад асууя, таны мөрөөдөл юу вэ?
Харин надад нэг мөрөөдөл бий, би түүгээрээ жигүүрлэж хязгааргүй далайн мандал дээгүүр дүүлэн нисч чаддаг. Миний мөрөөдөл юу вэ гэж үү? Их энгийн. Хүн бүрт өөрийн гэсэн мөрөөдөл байдгийг дээр дурдсан бол тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол санхүүгийн эрх чөлөө. Хүн бүрийн мөрөөдлийн далавч нь санхүүгийн торон дотор хоригдож, хэзээ ч нисч чадахаа байх хүртрлээ гэмтэх нь хамгийн харамсалтай зүйл биш гэж үү? Тэгвэл энэ харгис эдийн засаг, санхүүгийн механизмыг хэрхэн эрүүл, жигд, эрх тэгш болгож эрүүлжүүлэх вэ? Энэ л энгийн асуултад тохирох энгийн хирнээ агуу нэгэн хариулт хаа нэгтээ нуугдаж байгаа, үүнийг л шантралгүй хайж байна. Эцэст нь дахиад асууя, таны мөрөөдөл юу вэ?
I have a dream
What is your dream? First of that question, let’s try to define about what is dream. Dream is absolute thoughts that accepted by many different people. Like that, I think, dream is wings for all people. They are flying around in human society by their wing that is big, small, beautiful, ugly and many different type of size and many different type of look et-cetera. The important aspect of dream is more performable of function than what is looks like. However someone’s dream looks like peacock’s feather and is very beautiful like rainbow but if that dream can’t response the performance of function of wings, that is called the people have impossible dream. When you listen that dream it sounds fancy but everyone knows it will never come true. Other words this wings never can fly like there is no responsible of performing of function. On contrast, however wings that is ugly, no proper shape and poor feather can reach as much high owner wants and can ground safety from very high also it can leads other. All mongolians talk simple things are great also great dream must be simple. Dominate your country in all time, collect all golds of natural resource and become riches man of the world et-cetera. Those extreme and huge dreams are sounds great but feel empty and not alive. However nothing is impossible but not attract hearth and death dreams will kill people life. So, perhaps one of the simple and great dreams is to go to the moon. Every evening moon glint light which is come from sun and shines dark side of the earth, that makes wish to everyone to fly to the moon like shooting star to everyone’s mind, few of them will remain a meteor to fall down from shooting star into their mind and become full life dream. Unfortunately only one person from those few of them will reach their dream and remaining will have their impossible dreams to go to moon and those remaining people will be called adult but they are childish. So we can understand that it’s too risky to have a big dream. But it’s not like that, people will grow and outhink as much as big dream they have. So it’s not important to reach your dreams but the how huge range of your dream also how you keep pushing to reach your dreams, those will make you how big person you will be. The secret of people who reached their big big success is that. Their success is nothing compare to what they true dream. All in conclusion dream must be sharp their mind and inspiration of their passion, with huge range and big. I want to ask once more this question “What is your dream?”.
I have one dream and I can make my wings by my dreams and I can fly all over the ocean. Do you want to know what is my dream? It’s very simple. I mentioned before everyone has a dream and to reach those dream there is first one big problem is financial freedom. Everyone’s wings of dream blocked by financial prison and it may damage and may never fly. Do you think that is very sad? So how can we fix harsh financial problem and also make clear economic environment. The simple and great answer of this simple question is hidden somewhere. I’m looking for this answer and I will never give up. Again last one question “What is your dream?”Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-69138061811778078802017-05-06T21:45:00.001+08:002017-05-08T01:53:37.694+08:00Ахмадаа хүндлэх ёсСтатистик мэдэхгүй ч монгол хүн монгол хүнийхээ дунд нохой мэт амьдарч байна. Нохой мэт амьдрал гэдэг нь гудамжаар хөглөрөх архичдаас ихсүүлээд ухаан нь битүүрсэн залуус, Монголоо мартсан ахмадууд, дүр исгэсэн улс төрчид гээд л, хэрвээ та амьдралдаа сэтгэл дундуур ч амьдарсаар байдаг бол та ч гэсэн нохойн амьдралаар амьдарч байгаа гэж ойлго. Сайн явж чадахгүй ч муу явж чаддаг. Муу явахаар юу гэдэг билээ?
Ахмадыг хүндлэ. Мэддэг үг байгаа биз, гэхдээ намайг цэцэрхэж байна гэж бодолгүй, сайтар ойшоож уншигтун. Энэ үгийн гүнрүү надтай цуг бясалгахтүн.
Эзэнтэй эд өнгөтэй байдаг. Хэн ч эд ээ хөсөр хаяж, зэвэнд идүүлэхгүй шүү дээ. Эзэнгүй хаягдсан эд наранд гандаж, байгальдаа шингээд дуусдаг. Хэрвээ эд ээ ингэж хаядаг арчаагүй эзэн байвал тэр эзэн яг л энэ эд шигээ эзэнгүй хаягдсан эд төдий, байгальдаа шингээд дуусна. Тэр эзэн нэртэй боловч хаягдсан эдээс долоон дор. Гэвч одоо ахмад аа боль гэхэд эдэндээ эзэн болчихдог хүн үгүй аж. Гэрээ ч босгоогүй байж байргүйгээрээ гайхуулдаг, хийгээгүй ажилдаа хөлс нэхдэг, хамт үхэх юм шиг хав дардаг, байгаа юмандаа арчаагүй ханддаг юм байж түүнийгээ "капитал" гэж нэрлээд, яаж эзэмших ээ өөрөө мэднэ гэдэг хүн өөрөө хэн нэгний өөрийнхөө хаягдсан эд мэт үнэ цэнэгүй. Иймд эд бүрд эзэн, эзэн бүрд ахмад байх ёстой юм. Эзэн нь эд ээ мэдэж, ахмад нь хойч үеэ мэддэг бол хэн нэгэн ингэж нохой мэт хаягдана гэж үү?
Ахмад гэж хэн бэ? Ахмад гээд харчих хүн олдохгүй болохоор нь та ах эгч, ээж аав, эмээ өвөө, өвөг эцэг, ихэс дээдсээ үл ойшоож байна уу? Та тэднээс мундаг байж болох ч тэд байхгүй бол та байх байсан болов уу? Ахмад гэх асуултын хариулт хэн нэгэнд биш танд бий. Та өөрөө ахмад, тэгвэл яаж ахмад шиг ахмад байх юм бэ? Дотроо байгаа ахмадаа танихын тулд ахмад хүнээ хүндэл. Хүндэлж буй ахмадынхаа үг үйлдлийг үлгэрлэ, доош үлгэрлэг. Ахмад хэмээн хүндэлж буй хүн тань ахмад гэмээргүй үг хэлж, үйлдэл гаргаад байвал тэр үг үйлдлүүдийг бүү хойч үедээ гарга. Эндээс л жинхэнэ ахмад болох замнал эхлэнэ.
Энэ үгний гүнрүү бясалгах ажил үүгээр дуусахгүй ээ. Ахмадад ч ахмад бий, цаг хугацаа ирээдүй болон өнгөрсөнрүү хязгааргүй хөвөрдөг шиг ийнхүү дээшээ хязгааргүй хөврөх нь ойлгомжтой, энэ мэтчилэн танаас доош хязгааргүй хөврөх учиртай. Хэдий сайн хөврүүлж чадна төдий чинээ таны ахмад дээдсээ хүндлэх хүндлэл нэмэгдэж, хойч үеэ хайрлах сэдэл төрөх учиртай. Ээж аав, эгч ах, эмээ өвөө, хамаатан садны хүрээллээс цөмрөн гарч анд нөхөд, номын багш, хамтран зүтгэгч, дээдэх дарга гээд танд ахмад аа гэж хүндлэх ёстой олон хүн бийг таньж болно. Ийнхүү улам дээш хөврүүлэхэд өвөг эцэг, ихэс дээдэс болоод ирвэл танд эх орон, нутаг усаа хүндлэх хүндлэл төрөх учиртай. Хүндлэх хүндлэл нэмэгдэхийн хирээр төрсөн газар, удам угсаа, яс үндэслүүгээ биширч, ёс заншил, дэг жаягууд тань гараад ирнэ. Наад зах нь ургийн модоо гаргах гээд нутаг усаа эргэж яваа хүнийг даган баяс. Тэд энэ л асуултын хариултыг олох гэж яваа юм. Хэрвээ та энэ бүхнийг сэт татаж, эх дэлхий, амар амгалан, огторгуй ертөнцийн тухай бодож чадаж байвал жинхэнэ ахмад хүн болоход тун ойрхон буй хэрэг.
Бурхан байдаг болов уу? Энэ асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй, мөн хариулсандаа итгэлтэй байгаа эсэхээ сайтар шалгаж үзээрэй. Байгаа байхгүйг нь мэдэхгүйгээр байхгүй гэж мухраар итгэж байгаа юм биш биз?Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-9469016123041385832017-05-04T10:37:00.002+08:002017-05-04T11:08:21.438+08:00Үүлнээс квантруу буюу их гүрнүүдийн дата уралдаан
Үүлэн технологи, үүлэн тооцоолол гэх үгс
сүүлийн үеийн медиа сувгуудаар, тэр ч бүү хэл олон нийтийн кино, шар
мэдээний салбарт ч сонсогдох болсон. iPhone дээрх iCloud гэх
үйлчилгээгээр дамжуулж хакерууд оддын нүцгэн зургийг олон нийтэд
дэлгэсэн нь нэлээдгүй шуугиан тарилаа, тэдний нэгийг дурдвал Hunger
Games киноны гол баатрын дүрийг бүтээсэн Jennifer Lawrence юм. Мөн Sex
Tape гэх кино ч үүлтэй холбоотой асуудлын талаар гардаг, хижээл насны
хосууд өөрсдийн сексийн амьдралаа сонирхолтой болгохын тулд бичлэг
хийгээд компьютер дээрээсээ устгасан ч тэр нь үүлрүү нэгэнт хуулагдаж,
интернетээр нэг цацагддаг тухай энэ кинонд өгүүлдэг. Үнэндээ үүл нь ийм
эмзэг, хакеруудын бэлэн хоол болчхоод байдаг зүйл ч бишлдээ, харин ч бүр
эсрэгээрээ, дэвшилтэт, шинэ, найдвартай технологи билээ. Харамсалтай нь
уг технологийн дэвшлийн талаар тодорхой мэдлэггүй байгаа хэрэглэгчдийн
“алдааг” хакерууд ашигласан хэрэг. Технологи хэдий хамгаалалт сайтай
байлаа гээд түүнийг хэрэглэгч хүн нь өөрөө ам султай бол яах ч аргагүй
шүү дээ, өөрөөр хэлбэл та өөрийнхөө Facebook-ийн нууц үгийг хүн бүрд ам
алдан хэлээд явдаггүй л биздэ.
Технологийн сэдэврүү орохоос өмнө “үүл” гэх үгийн утган дээр нэгдсэн
нэг ойлголттой болчихвол цаашид энэ нийтлэлийг уншихад илүү тустай
болно. Үүлийг бид тэнгэр бүрхэж хур оруулдаг хонин цагаан тэнгэрийн
үүлээр төсөөлдөг ч илүү ерөнхийд нь тайлбарлах аваас тодорхой нэгэн
байршилд бөөгнөрсөн хэт олон зүйлсийн бий болгож буй тэр дүрсийг үүл
хэмээдэг юм байна, нэг үгээр үүл бол зүгээр л суунагласан “дүрс” гэж
ойлгож болно. Cloud гэх үгийг ингэж буулгасныг дурдах нь илүүц биз. Усны
ууршиж дэгдсэн молекулууд хэт олуулаа агаар мандалд бөөгнөрөн тогтсон
үүлийг бид үүл гээд дуудчихдаг, үнэндээ үүнийг “усны” үүл гэвэл илүү зөв
болж таарна. Хонинууд хэдэн мянгаараа нэг газар шавааралдан бэлчиж
байгааг тэртээх уулын оройгоос ажвал “хонин” үүл газар дээр бий болох нь
тэр. Харин үүлэн технологи гэж чухам юу юм бэ гэсэн асуултад хэт
технологижилгүй, хялбарчилсан ерөнхий хариулт өгөхийн тулд доор нэлээд
улс төржиж магадгүй, гэхдээ дэлхийн хэмжээнд учраас Бат-”Үүл”-ийн талаар
ярих нь гэж бодох хэрэггүй. Ингээд үүлэн технологийн талаар нүцгэн
үнэнийг өчье.
Үүлэн компьютер
Юуны өмнө бяцхан түүх ярья. Бид өнөөдөр технологийн эринд амьдарч
байна. Хүн бүр л ингэж ярьдаг, бараг амны уншлага болсон уйтгартай зүйл,
гэвч… Чухам уг эриний тухай нарийн тодорхойлолтыг тэр бүр хүмүүс мэдээд
байдаггүй. Анх 1785 онд Англиас эхэлсэн уг хувьсгалыг бид түүхэн цаг
хугацааны тэнхлэг дээр ерөнхийд нь таван дэд технологийн хувьсгалд
хуваадаг. Эхнийх нь “усан” буюу усны урсгалын хүчийг эргэлтийн хүч
болгон хувиргаж ээрмэлийн машинуудыг ажиллуулах үйлдвэрлэл явуулж
эхэлснээр тухайн үеийн ээрүүлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хурдыг 40 дахин
ихэсгэж, чанарыг нь ч нэгэн хэвийн, тогтвортой болгож чаджээ. Энэ бол
технологийн анхны хувьсгал хийгээд, энд л анх машин, технологи, инноваци
гэсэн үгнүүд гүйлгээнд орж эхэлсэн юм. Гэвч уг усанд суурилсан
технологийн хувьсгалын асуудал нь үйлдвэрүүд заавал хүчтэй гол мөрөн
бараадах, гол мөрний ширгэлт, газар зүйн баригдмал байдал гэх мэт
байгалийн хүчин зүйлсээр хэт хязгаарлагдаж байсан нь дараагийн технологи
болох “ууран” хувьсгалд хүргэх шалтгаан болжээ. Ууршуулсан л болохоос
уур нь өөрөө ус байлтай, гэвч уурын хүч уснаас илүү ид шидтэй бололтой.
Учир нь уг хувьсгалын ачаар үйлдвэрүүд ээрмэл зэргээр хязгаарлагдалгүй,
бүхий л эргэлтийн хүчийг ашигласан, илүү хүчтэй машин механизмуудыг
ашиглаж эхэлснээр аварга мануфактурууд бий болов. Энэ нь дээрх усны
технологийн асуудлыг арилгахын сацуу илүү хүчирхэг, цаашлаад
зөөвөрлөгдөх боломжтой хүчийг бидэнд өгсний тод жишээ нь уурын галт
тэрэг билээ. Гэвч… дахиад л гэвч. Уурын технологи нь үйлдвэрлэлийг шинэ
шатанд гаргаж, суурин үйлдвэрлэлийг илүү олон төрөл болгож, тээврийн
салбарт хүртэл хүрээгээ тэлсэн ч уг хүчийг ашигладаг машин, тоног
төхөөрөмжүүдийн арчилгаа нь хүний хүчийг шаардсаар л байв. Хүний хүчийг
орлуулж чадсан мэт боловч үйлдвэрлэлийн хүчийг нэмэгдүүлснээс хүнийг
халж чадсангүй. Өөр бас нэг хүндрэл нь гал тэрэг ч тэр, үйлдвэр ч тэр,
бүгд өөрсдийн гэсэн ууршуулах зуухыг тасралтгүй галлах шаардлагатай
байв, үүнд нь мэдээж галлах материал болох түлшний асуудлаа шийдэх нөр
их ажил нэмэгдэнэ. Эдгээр асуудлуудын гарцыг дэлхий даяар хайсны эцэст
хамгийн боломжит, хөдөлмөрийн цоо шинэ хуваарилалтыг санал болгох
“цахилгаан” технологийн хувьсгал биеллээ олсон билээ, энэ нь технологийн
гурав дахь хувьсгал болж байна. Өнөөдрийн хөдөлмөрийн хуваарь,
үйлдвэрлэл, технологи, ерөөсөө бид бүхний амьдралын хэв маяг тэр чигтээ
уг хувьсгалын үр дүн гэдгийг ойлгож ядах зүйлгүй. Үйлдвэр бүр зуух
галлаж, галлах түлшээ зөөх нөр их ажлыг төвлөрсөн цахилгааны эх үүсвэр
болох цахилгаан станцаар шийдэж, хүссэн газраасаа хэчнээн ч километрийн
алсаас уг цахилгаан хүчийг металл утсаар дамжуулан авч болох эрх чөлөө
бий болов. Нэг үгээр цахилгаан хүчийг ашигласнаар газар зүй, байршил,
түлш, байгаль цаг уур, арчилгаа тордлогоо зэрэг үйлдвэрийн хамгийн хүнд
ачаануудаас ангижирсан билээ. Гэвч энэ нь жинхэнэ утгаараа цоо шинэ
мэдлэг, инновацийг шаардаж байв. Үүнтэй зэрэгцэн өөр нэг асуудал үүссэн
нь уурын галт тэргийг цахилгаанаар ажиллуулж чадах инноваци төдийлөн
үүсээгүй байснаас “дотоод шаталтын” гэх дөрөв дэх хувьсгал бий болов. Яг
үнэндээ ч уурын галт тэргийг орлуулах гэсэндээ бус, зам тээврийн
технологийг эдийн засгийн чухал зүйлд тооцсоноор уг хувьсгал биеллээ
олж, нийгмийн амьдралыг ор үндсээр нь өөрчилж чадсан юм. Уг хувьсгалын
ачаар явдаг, нисдэг, хөвдөг үйлдвэрүүд бий болох нь тэр. Уг технологийн
эринд хүн бүр машинтай болж, орон зай, цаг хугацааг ялан дийлж,
цахилгааны хэрэглээ айл бүрд хүрч өдөр шөнийг захирч эхэлснээр технологи
айл өрх, хувь хүн бүрд хамгийн чухал зүйл болж хувирав. Цөмийн энерги ч
мөн энэ хувьсгалд хамаардаг. Цахилгаан болон дотоод шаталтын
технологиуд нь та бидний өдөр тутмын амьдралыг бүрдүүлж буй бөгөөд
эдгээр хувьсгалын ач холбогдол нь өнөөгийн нийгмийн оршихуйтай ярьж
чадах тийм хүчирхэг юм. Харин тав дахь хувьсгалыг та юу гэж бодож байна?
Энэ нь таны уншиж буй уг нийтлэлийг дэлгэц дээрээ хэвлэж буй наад
төхөөрөмжийн чинь талаар гэвэл та цахилгаан хувьсгалтай андуурахвий. Энд
цахилгааныг ашигладаг ч дан ганц цахилгаанаас гадна цахилгааныг ашиглах
цоо шинэ инноваци болох “электроникийн” хувьсгал яригдаж байна.
Компьютер, тооцоолол гэх үгнүүд энэ үед гүйлгээнд орж эхлэв. Энэ
хувьсгалыг бий болгосон, өдийг хүртэл гол дүр нь хэвээр байгаа хэргийн
эзнийг транзистор гэдэг. Өмнөх бүх хувьсгалууд зөвхөн хүний булчингийн
ажлыг орлуулж байсан бол уг хувьсгал нь хүний тархины ажлыг орлуулах,
цаашлаад хүний булчин ч, тархи ч хийх боломжгүй цоо шинэ ойлголт бүхий
технологийн хэрэглээг бий болгосон юм. Анх аварга том заалыг ч хөнгөхөн
дүүргэчихдэг байсан вакуум лампан транзисторуудаар хийсэн компьютер
өнөөдөр хагас дамжуулагч цахиурын тусламжтайгаар шүдний завсар орчихвол
олдохоо байх тийм бичил хэмжээнд хүрч, хүчин чадал нь эртний вакуум
ламптай компьютераар заал байтугай 40 км2, зүйрлэвэл
Манхэттен дүүргийн талыг эзлэх хэмжээний аварга төхөөрөмжийг орлохуйц
болж ээ. Энэ хувьсгалын ачаар хүн төрөлхтөн сансарт гарцтай болж, оюуны
хүчийг илүү чухалд тавьж эхэлснээр үйлдвэрлэлийн автоматжуулалт бүрэн
утгаараа хэрэгжив. Уг хувьсгалын ачаар хүнийг бараг бүр мөсөн халж
чадлаа. Хүнгүй үйлдвэрлэл, хүнгүй тээвэр. Дээхэн үед үйлдвэрийн талаар
ам дамжин ярьдаг байсан домог мэт зүйл өнөөдөр биеллээ олж ээ, энэ яриа
нь “Гутлын үйлдвэрт хүн ажиллах шаардлагагүй болно, гэвч тэнд ажиллах
байсан хүмүүс орлогогүй болж гутал авах чадваргүй болно, ингэснээр
үйлдвэрийн орлого байхгүй болно, иймд хүнгүй үйлдвэр байх боломжгүй”
гэсэнэрхүү зүйл байв, гэвч амьдрал илүү хөгжсөөр, хүний булчингийн бус
оюун ухааны хэрэгцээ өсөн нэмэгдсээр. Одоо бол том үйлдвэрлэлийн түвшинд
кочегар, грушзчик гэх хүмүүс хэрэггүй болсон ба зөвхөн хянагч гэх орон
тоонд л хүний хэрэгцээ шаардагдаж байна, энд тээврийн хэрэгслийн
жолоочийг ч хянагч хэмээн ойлгож болох билээ, учир нь тэнд хүний хүч бус
оюун ухаан л хэрэг болж буй шүү дээ. Энэ нь яваандаа интернет бий болох
үндэс болж, оюун ухааны хүчийг ашиглан оюун ухааны нөөц буюу
интеллектуал ресоорсыг олборлох эхлэл болов. Уг интеллектуал ресоорсыг
бий болгохын тулд даян дэлхийн интернетээр дамжуулж хүн төрөлхтний нийт
мэдлэгийн санг олборлож чадах хүчирхэг тооцоолох технологийг бүтээх
шаардлага урган гарсан юм. Ийнхүү жинхэнэ утгаараа аварга том заалыг ч
дүүргэхүйц хагас дамжуулагч супер компьютеруудыг ажиллуулж байна. Үүнийг
л “үүлэн тооцоолол” хэмээн нэрлэдэг билээ.
Тэгэхээр технологийн эриний тооллоор бол бид үүлэн технологийн эринд
амьдарч байна гэж хэлж болох нь. Энэ эринд өнөөдөр таны үнэ төлбөргүй
ашиглаж буй Twitter, Facebook, Google гэх мэт олон нийтийн цахим
үйлчилгээний чинь цаанаа ямар бодит ашиг сонирхол байдаг гэж бодож
байна. Зар сурталчилгаа, бизнес үйлчилгээн дээр тулгуурлан ашиг олдог
гэж бүгд ярьдаг. Facebook-ийн page boost, Google-ийн ads, adword,
Twitter-ийн promoted tweet гэх мэт. Гэвч энэ бүгд зүгээр л өнгөлөн
далдлалт юм. Уг өнгөлөн далдлалтын хөшгийг хярваас цаана нь чухам юу
байдгийг сонирхох боломжийг Edward Snowden бидэнд олгосон билээ. Энд
дээр нэр нь дурдагдсан хийгээд тэдэнтэй адил маш олон онлайн олон
нийтийн үйлчилгээнүүд АНУ-ийн засгийн газрын NSA гэх байгууллагад
үйлчилдэг, тодруулбал NSA-ийн PRISM нэртэй хяналтын аппаратын сенсорууд
байсан нь илчлэгдсэн. Манайхан “Гадны том улсууд өчүүхэн хумхын тоос
миний бичсэн зүйлсээр үлийгээ хийх вэ” гэж эндүүрдэг, гэвч тантай адил
олон сая хумхын тооснуудын бөөгнөрлөөс үүл бий болж, тухайн үүл ямар
хэлбэртэй байгаа нь хэн нэг Сергей Брин, Зукерберг мэтийн нөхдөд маш
хялбархан ажиглагдах боломжтой болж байгаа юм. Ингээд л тэд Монгол гэдэг
улсын нийгмийн байдал, улс төрийн хандлага, үзэл бодлыг нэгтгэн дүгнээд
хялбархаан хэдэн өгүүлбэр болгоод NSA-д “зарчихна”. Үүнийгээ тэд
“Нийгмийн аюулгүй байдлын төлөө бид АНУ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж
байна” гэж гэмгүй дүр эсгэн тайлбарлахаа ч бодоод олчихсон байх нь лав.
Яг үнэндээ та ч тэр, Монгол улсын газар нутаг дээр ямар нэг сервер
ажиллуулаад цахим үйлчилгээ явуулж байвал Монгол улсын хуулийн дагуу
зохих байгууллагуудад хувь хүний мэдээллийг шахан шаардуулалгүйгээр
гаргаж өгөх үүрэгтэй, “таны мэдээллийг чандлан хадгалах болно” гэж
хэчнээн уриалсан ч тэр шүү дээ. Тиймээс ингэж хэлээд таны хувийн
мэдээллийг шаардаж буй ямар ч үйлчилгээнд тэгтлээ итгээд байх хэрэггүй
байх нь. Тэр ч бүү хэл Монгол улсаас ийм төрлийн цахим орчинг тагнах
програмыг ашиглах лицензийг авахын тулд 1.3 сая евро зарсан нь Wikileaks
дээр нийтлэгдсэн байсан ба энэ нь Монгол улсын иргэн надад гайхах,
түгших хоёрыг зэрэг төрүүлнэ. Нэг үгээр таны найзтайгаа ярьсан яриаг
монгол, хятад, англи зэрэг ямар хэл дээр байх нь хамаагүй, утас, хувийн
чаат, ер нь интернет, цахим төрлийн бүхий л хэрэглээнээс чинь “шүүгээд” л
гаргаад ирнэ. Яг нарийн яривал өнөөдрийн ухаалаг гэгдэх утаснууд
унтарчихсан байсан ч хэн нэгэн эрх мэдэлтэн нөхрийн чагнах хэрэгсэл
болох боломжтой гэвэл та итгэх үү? Ингэхээр бас л манайхан “Миний яриаг
сонсоод, чагнаад суудаг завтай хүн хаана байхавдэ” гэж боддог. Гэвч нийт
өгөгдлийн урсгал дундаас текстэн болон дуу авианы шүүрдлэг хийх нь хүн
оролцоод байх шаардлагагүй, компьютержчихсан автомат ажил юм, ингээд л
хар тамхи, хүний наймаа, садар самуун гэх мэт хар жагсаалтад орсон үг
хэрэглэсэн л бол таны нэр дэлгэцэн дээр поп гээд л гараад ирнэ. Яагаад
энэ бүхнийг сэдвээсээ хазайн нуршив гэхээр бидний цахим, олон нийтийн
онлайн хэрэгцээг хангагч дээрх нэр нь дурдагдсан үйлчилгээнүүд нь
санхүүгийн бус, улс төрийн ашиг сонирхолтой байдаг гэдгийг л хэлэх гэсэн
юм. Тэгвэл тэр ашиг сонирхол нь чухам юу юм бэ гэж та бодохыг ч
зүрхлэхгүй байгаа биз? Хэрвээ бодож байгаа бол та тэдний хувьд надтай
хамт устгагдах ёстой сөрөг эд эс юм.
Үүлэн компьютер гэдэг нь зүгээр л аварга том, илүү хүчтэй л болохоос
бидний мэдэх компьютер юм, гэхдээ таны төсөөлж байгаагаас ч том.
Хялбараар бол яг таны компьютер шиг хэд хэдэн компьютеруудыг холбож нэг
компьютер мэт хүч нэмэгдүүлж ажиллуулахыг кластер тооцоолол буюу cluster
computing гэдэг. Үүнтэй ижлээр олон кластерыг холбоод нэг бодлого
бодуулахыг грид буюу grid computing, харин олон грид нийлээд ирэхээр сая
нэг үүлэн тооцоолол буюу cloud computing маань бий болж байна. Үүнийг
веб сервер байдлаар ашигласнаар 1 тэрбум хүнийг нэгэн зэрэг холбож буй
Facebook-ийн үйлчилгээ биеллээ олох технологийн нөхцөл бий болно. Ингэж
тэнгэр баганадсан хүчин чадлыг гаргаж авчхаад, түүнийгээ танд зүгээр л
ашиглуулж байдаг гэж бодож байна уу? үгүй. Таны төлж байгаа төлбөр бол
өгөгдөл буюу “дата” юм. Таны бичиж байгаа, товшиж, чирч, хааж, нээж,
гүйлгэж, уншиж, шээрлэж байгаа бүхий л үйлдлийг чинь дата гэж нэрлэнэ.
Энэ бүхнийг чинь тэд үсэг, миллиметр, пиксел ч алдалгүй нарийн чанд
бүртгэж авч байдаг. Тэгвэл энэ их датагаар тэд юу хийх юм бэ? Тодорхой
бүлгийг нийлүүлэн дүгнэж, үүлний зургийг гаргахад ашиглаж байгааг дээр
дурдсан. Гэхдээ үүнээс илүүтэйгээр ирээдүйд болох шинэ технологийн
хувьсгалд зориулж энэ бүх мэдээллийг “зетта зетта”-гаар нь (1 zettabyte ≈
1’000’000’000’000 gigabyte) хадгалж байдаг. Дээр бид үүлэн тооцооллын
эрин буюу технологийн 5 дахь хувьсгалын үед амьдарч байгааг дурдсан.
Өөрөөр хэлбэл бид усан, ууран, тогон, дотоод шаталтын гэх дөрвөн үндсэн
технологийн эринүүдийг даван өнөөдөр бидний цахим эринд аж төрж байна.
Тэгвэл энэ 5 дахь эриний дараа технологийн 6 дахь хувьсгал юу байх нь
хэзээний тодорхой болж ээ. Үүнд нано, био, инфо гэх зэрэг маш олон зүйл
хамаардаг ч би зөвхөн бичиж буй зүйлийнхээ хүрээнд нано, цаашлаад хэмжих
боломжгүй жижиг ертөнцийн шинжлэх ухаан болох квант тооцооллын талаар
энгийн үгээр сийрүүлэн бичье.
Moore-н хуулиар 2 жил тутам компьютерийн хүчин чадал 2 дахин
нэмэгдэнэ гэж ээ. Яг үнэндээ жинхэнэ хууль нь 2 жил тутамд нэг чипэндэх
транзисторуудын тоо 2 дахин нэмэгдэнэ гэдэг нь дээрхтэй төдийлөн
ялгаагүй утгатай юм. Нэг үгээр 2 жил тутам чипний хэмжээ 2 дахин
багасаж, үнэ нь 2 дахин хямдарна л гэсэн үг. Ийнхүү өнөөдөр цахиур буюу
silicon хагас дамжуулагчаар хийх чип нь байж болох хамгийн жижиг
хэмжээндээ үйлдвэрлэгдэх болсон. Тэгвэл үүнээс цааш яах вэ? Энэ хууль
өдийг хүртэл хэрэгжсэн ч ингээд зогсох уу, эсвэл энэ хуулийг
үргэлжлүүлэхийн тулд бид халаасандаа багтахгүй гар утас, өрөөндөө
багтахгүй хувийн компьютертай “вакуум лампан” зэвсгийн үедээ эргэж очих
уу? Учир нь энэ байдлаараа транзисторын тоог нэмээд байвал хэмжээ нь
ихсэхээс цаашгүй юм. Уг асуултын хариултыг нано компьютер, цаашлаад
квант компьютер гэх цоо шинэ технологиуд өгнө хэмээн дэлхийн шинжлэх
ухаан найдаж байна. Нано гэдэг нь ямар нэг цоо шинэ ойлголт биш ба
зөвхөн хэмжээний л тухай нэршил юм. Майкро технологи бол майкро буюу 1
миллиметрийг 1’000 хуваахад үүсэх микрометрийн хэмжээнд яригддаг байхад
энэ хэмжээг нанометр буюу миллиметрийг 1’000’000 удаа хуваахад үүсэх
хэмжээсээр ярьж эхэлбэл үүнийг нано технологи гэж нэрлэнэ, энэ нь атомын
түвшинд яригдана гэсэн үг. Майкро технологийн гол түүхий эд нь хагас
дамжуулагч буюу силикон байдаг бол нано технологийн гол түүхий эд нь
нүүрс төрөгч буюу карбон болно. Энэ талаар илүү гүнзгий, тусдаа, маш
сонирхолтой сэдэв тул энд нь үлдээе. Харин оронд нь квант технологийн
тухай илүү сонирхолтой сэдэврүү орцгооё.
Квант компьютер
Квант нь ердөө хэмжээс төдий ойлголт биш бөгөөд бүх цаг үеэс ялгарч
чадах цоо шинэ, тун хачирхалтай онол дээр тулгуурлан гарч ирсэн ойлголт
юм. Атомоос ч жижиг хэмжээнд яригдах тийм өчүүхэн технологи. Бид атомыг
задалбал электрон, нейтрон, протон болдгийг сайн мэднэ. Тэгвэл нейтрон,
протоныг задалбал юу байх бол? Эндээс кварк гэгч зүйл гарч ирэх бөгөөд
энэ нь квантын онолын хамгийн суурь нэгж болдог, үүнээс цааш задрахгүй
гэж үзээд үүнийг эгэл бөөмс хэмээн нэрлэдэг ажээ. Уг хэт бичил түвшинд
бидний ярьдаг, боддог ойлголт, онолууд үйлчилдэггүй, бидний төсөөлөхөд ч
бэрх, тэс өөр ертөнц тэнд буй. Бид аливаа зүйлийг гэрлийн тусламжтай
ажигладаг билээ. Хэрвээ гэрэл үгүй, харанхуй бол бид ажиглаж чадахгүй.
Харин атом молекул гэх мэт нано төвшний зүйлсэд гэрэл томддог ба түүнээс
ч нарийн ширхэгтэй долгионоор тэднийг илрүүлдэг. Харин кварк бол бидний
ажиглах гэж илгээсэн долгионд хүртэл цохигдоод алга болчихдог тийм
өчүүхэн эгэл зүйл юм. Нэг үгээр гэрэлд цохигдоод үсрээд алга болдог тул
түүнийг ажиглах боломжгүй гэж үздэг. Үүнээс болж тодорхойгүйн зарчим
буюу уг эгэл бөөм нь энд ч байж магад, эсвэл тэнд ч байж магад, ямар ч
байсан энэ хүрээн дотор байхаас гарцаагүй гэсэн баахан магадлалын
хязгаар дотор төсөөлөх болсон юм. Тэнд бөөмүүд оршилгүйгээр оршдог,
өрөөр хэлбэл тухайн бөөмийн байх боломжит бүх байрлалд зэрэг оршдог буюу
магадлалын тархалт байдлаар биет бус, долгион хэлбэрээр оршдог хэмээн
төсөөлж эхэлсэн байна. Харин бид хангалттай холоос хардаг учраас энэ нь
бидэнд бөөм мэт ерөнхийлөгдөж харагддаг гэсэн үг юм, яг л бяцхан үүл
шиг. Гэтэл хамгийн гайхалтай нь уг төсөөлөл нь бодит практик туршилт
дээр үнэн болж, гэрэл нь долгиолог хийгээд бөөмлөг шинжийг зэрэг
агуулна, цаашлаад бүр кварк мэтийн эгэл бөөмс, электрон гэх мэт бидний
мэдэх бөөмүүд хүртэл долгиолог шинж чанартай болох нь илэрч, төсөөлөл
төдий бус, бодит ойлголт болсон юм. Нэг үгээр кварк, электроноос тогтох
атом нь мөн л долгиолог шинжтэй, атом молекулаас тогтох та хүртэл
долгиолог шинжтэй юм гэсэн бодит, туршилтаар нотлогдох барьцтай
дүгнэлтэд хүрсэн билээ. Санаж байна уу, арван жилийн физикийн хичээлд
гэрэл бол долгиолог, эсвэл бөөмлөг гээд л ярьдаг байсныг.
Тэгвэл энэ зарчим дээр тулгуурлан квант тооцоолол хийгддэг. Одоогийн
бидний ашигладаг электрон бит нь 1 эсвэл 0 гэсэн хоёр төлөвийн “аль
нэгийг” л хадгалж чадна, тэгвэл 2 бит нийлбэл 4 өөр мэдээллийн (00, 01,
10, 11) аль нэгийг хадгална. Тэгвэл квант компьютерт ч бит гэсэн ойлголт
байх ба түүнийг квант бит буюу кюбит гэж нэрлэдэг. 1 кюбит нь квант
онолоор бол 1 эсвэл 0 гэсэн хоёр мэдээллийг “нэгэн зэрэг” хадгалж чадна.
2 кюбит нь 4 төрлийн ялгаатай мэдээллийн аль нэгийг бус, 4-үүлэнг нь
нэгэн зэрэг хадгалах боломжтой болно. 3 кюбит бол 23 буюу 8 ялгаатайг, 4 бол 24 буюу 16 ялгаатайг гэх мэт n ширхэг кюбит нь 2n
тооны ялгаатай мэдээллийг нэгэн зэрэг өөртөө хадгалж чадах юм. Энэ
чанар нь хадгалахаас гадна тооцоолол хийхэд ч хүчинтэй байх ёстой. Нэг
үгээр 2 ширхэг 2 хос кюбитийг хооронд нь үржүүлэхэд гарах хариу нь 4 өөр
тоог тухайн 4 тоотой нь сэлгэж үржүүлсэн хариу гарах юм. Ганцхан
бодолтоор 16 өөр төрлийн хариултыг нэгэн зэрэг гаргаж ирэх боломжтой.
Үүнийг электрон компьютер дээр хийвэл ганц л үр дүн гарна, хэрвээ 16 үр
дүнг бүгдийг нь гаргах бол 16 удаа бодох буюу 16 дахин их цаг авна гэсэн
үг. Ийм үед кюбитийг 10, 100, 1000 гэх мэт хир олныг ашиглаж чадна,
төдий чинээ гайхалтай үр дүнд хүрэх боломжтой юм. Гэвч одоо хирнэ уг
технологи амьдралд нэвтрэх боломжтой эсэх нь эцэслэн тодорхойлогдоогүй
хэвээр л байна. Маш их хөрөнгө мөнгө хаясны үр дүнд тоотой хэдхэн газарт
өчүүхэн ч гэсэн тодорхой хэмжээний бодит үр дүнд хүрч чадсан нь энэ
салбар дахь хонгилын үзүүр дэх гэрэл нь болсон билээ.
128 кюбит бүхий DWave квант компьютерийн чипийг нийтлэлийн толгой зурагнаас харна уу.
Квант компьютерийг бодитоор бий болгож чадвал юу болох талаар
математик анализаар гаргаж авсан дүгнэлтүүд ч байдаг. Наад зах нь
хязгааргүй хэмжээтэй санах ой бий болно. Энэ нь таны флэш дискэнд
хязгааргүй олон кино хуулсан ч өшөө цаана нь зай үлдэх юм. Мөн анхны
тооны зүй тогтол олдох магадлал ихэснэ. Уг тоог та санаж байна уу, арван
жилийн математикийн хичээлд үздэг, 1 болон өөртөө л бүхлээр хуваагддаг,
бусад бүх тоонд бутархайгаар хуваагдах эерэг бүхэл тоог анхны тоо
гэдэг. Тэгвэл энэ тооны хэрэгцээ өнөөдрийн бидний интернетийн ертөнцөд
хэмжээлшгүй их юм. Нууцлал хамгаалалт буюу криптографийн найдвартай
байдал нь бараг тэр чигтээ анхны тооны зүй тогтолгүй, эрэмбэ дараалалгүй
байдаг замбараагүй байдлыг нь ашиглаж хийгдсэн байдаг ба уг зүй тогтол
олдох аваас өнөөдөр та Facebook-рүүгээ нууц үгээр нэвтрээд байх
шаардлагагүй болох буюу интернетийн нууцлал хамгаалал бараг бүхэлдээ
эвдэрч, үүнээс үүдээд интернетийн бизнес доголдож, банк санхүүгийн
системүүд халдлагад өртөн, улмаар онлайн үйлчилгээнүүд хэрэглэгчдийнхээ
хувийн мэдээллүүдээ бүрэн алдахаасаа өмнө үйл ажиллагаагаа зогсоож, нэг
үгээр интернетийн аппаколипс болно гэчихвэл буруудахгүй юм. Үүнд
өнөөгийн бидний нийгэм, эдийн засаг, өдөр тутмын амьдрал интернетээс хир
хамааралтайг, хэрвээ интернет үгүй болчихвол юу болох талаар бодохоос ч
айдас хүрмээр. Харин үүний хариуд математикчид “хэрвээ квант компьютер
бүтээгдчихвэл” гэсэн нөхцөлтэйгээр квант криптографийг ч хүртэл
боловсруулаад эхэлчихжээ. Нэг үгээр квант компьютер бий болох мэдлэг,
инновацийн орчин бараг хангалттай байгаа ч зөвхөн бодит амьдрал дээрх
физик платформоо л хүлээж буй хэрэг юм.
Тэгвэл квант компьютер нь үүлэн технологи, технологийн дараагийн
хувьсгалд ямар хамааралтай нь тодорхой болоод ирлээ. Гэхдээ илүү
тодорхой тайлбарлъялдаа. Аливаа зүйлийн зүй тогтлыг зөв гаргахын тулд
тухайн зүйлийнх нь тухай аль болох их хэмжээний мэдээлэл байх
шаардлагатай байдаг. Жишээ нь шоо 6 нүдтэй талаараа буух магадлал 1/6
байдаг гэдэг бол уг зүй тогтлыг олох гэж эрдэмтэд 100, 1000 ч удаа шоо
хаях туршилт хийж мэдээлэл цуглуулсан гэхэд хилсдэхгүй юм, учир нь
туршилтын тоо олшрох тусам таамаглагдах магадлал илүү нарийн болж чадна.
Оддын, гариг эрхсийн, цаг уурын гэх мэт маш олон салбарт маш их өгөгдөл
дээр тооцоо хийх зарчмаар зүй тогтлыг нь таамаглах оролдлогуудыг
хийдэг, мэдээж орчин үед үүнийг компьютер дээр хийнэ. Түрүүн хэлсэнчлэн
компьютерт өгөгдөж буй тэдгээр өгөгдлүүд нь хэдий чинээ их байна, төдий
чинээ нарийн, зөв таамаглалыг компьютер гаргана. Энэ бүхний эцэст бид
ийм их мэдээлэл, оюуны инеллектуаль ресоорс дотроос зүй тогтлыг хайхын
тулд програм бичиж байхын оронд програм нь өөрөө зүй тогтлоо хүнээс
хамааралгүйгээр хайж чаддаг байх шаардлага урган гарсан юм. Нэг үгээр
нээлт хийдэг програм, Эйнштэйн шиг. Ингэхийн тулд хиймэл оюун ухаан
гэдэг зүйлийг програмчлах шаардлагатай болдог нь “өөрийгөө дахин
програмчлах” чадвартай, байнга суралцаж, сайжирч байдаг програмыг зохион
бүтээх явдал юм. Харамсалтай нь орчин үеийн компьютерийн архитектур
дээр үүнийг хийх нь шаардлагатай хэмжээнд боломжгүй гэж үздэг ба
одоогоор зөвхөн хязгаарлагдмал хүрээнд л үүнийг хийн ашиглаж байна.
Харин квант компьютерийн хувьд үүнийг боломжтой гэж үзэх нь бий. Учир нь
хүчин чадал ихтэйгээс гадна ажиллах горим нь одоогийн компьютерийн
шийдэж чадахгүй маш комплекс асуудлуудыг шийдэхэд тусалдаг. Жишээлбэл та
байруу нум сум харвахад голд нь онох магадлалыг 100 удаа харваж байж
мэдэх, эсвэл ганцхан ширхэг квант сум харваад л мэдэх хоёрын хооронд
хурдны хийгээд ажиллах зарчмын маш том ялгаа гарч ирж байгаа юм. Ийнхүү
хиймэл оюун ухаан бүтээгдлээ гэхэд байгаль хийгээд “нийгмийн” зүй
тогтлууд буюу онол, нээлтүүд ар араасаа нээгдсээр, олдсоор байх ёстой.
E=mc2 гэх алдарт эл онол хүн төрөлхтөнд аюул занал хийх
цөмийн нүсэр хүчийг агуулдаг бол ар араасаа нээгдэх тэдгээр онолуудыг
ямар их хүчтэй байхыг төсөөлшгүй. Уг хүчийг эзэмшихийн төлөө өрсөлдөх
чадвараараа дээгүүрт ордог, шинжлэх ухаан, академик инновацийг нэгт
тавьдаг улс бүр датагийн хойноос улаан өнгө харсан бух мэт улайран дайрч
байна. Учир нь тухайн квант хиймэл оюун ухаан бэлэн болоход аль болох
их дата цуглуулж чадсан орон нь түрүүлж зөв нээлтүүдийн эзэн болно.
Хөгжингүй улс орнуудын өрсөлдөх чадварт инноваци гэдэг үг үргэлж явж
байдгийг та мэдэх байх, тэгвэл энэ инновацийг чинь яг л үйлдвэрийн машин
шиг машиндаад байж байдаг төхөөрөмжтэй болно гээд төсөөлдөө. Маш
аюултай сонсогдож байгаа хэдий ч хэн ч үүнийгээ зогсоохыг хүсэхгүй,
нэгэнт уралдаан эхэлсэн тул барианд хэн нь түрүүлж орж чадсан, тэр л
бусдыгаа захирах эрхтэй болно, тиймээс хэн ч энэ уралдаанд сайн дураараа
бууж өгөхгүй. Хэрвээ энэ бүхэн үнэхээр үнэн, бодит болох боломжтой бол
бид яг ирмэг дээр нь байна, хэрвээ боломжгүй бол бид цаашдаа өөрсдийнхөө
хуруу хумсыг хугалан байж тэдгээр зүй тогтлыг нээж суух умбарсан
ажилдаа дарагдаад л хоцорно.
Энэ бүхний эцэст та дээрх олон нийтийн сүлжээ сайтууд яагаад танд үнэ
төлбөргүй үйлчлээд байдгийг бага ч гэсэн ойлгосон байх. Яг үнэндээ тэд
танд үйлчилдэггүй, та тэдэнд үйлчилдгээ ухаарсан хэмээн найдаж байна.
Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com5tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-33119342455050651242014-12-29T00:03:00.001+08:002017-05-04T10:35:22.451+08:00The Interview ба Америкийн "медиа" түрэмгийлэл
The Interview киног үзэв. Энэ оны 12 сарын 24-нд нээлтээ хийх ёстой байсан ч тэр өдрөөсөө өмнө torrent сайтуудаар алдагдаж, тэр даруйдаа "хит" болтлоо татагдсаныг Mashable, тэр ч бүү хэл CNN-ээр мэдээллээд амжжээ. Монголын "далайн дээрэмчид" болох MongolBox ч аль хэдийн хадмал орчуулгатайгаар тавиад амжсан байна.
ХҮСВЭЛ ТА Ч КИНО ТЕАТР ХҮЛЭЭЛГҮЙ ШУУД ӨНДӨР ЧАНАРТАЙГААР ҮЗЭЖ БОЛНО!!!
Тэгвэл Америк улс Sony, CNN гэлтгүй бүх медиа "судсуудын зүрхэнд" оршиж, тэдний "төмсгийг" хуу хаман атгасан байдагийг энэ явдал бэлхэнээ батлан харуулж байгаа бус уу!?
Энэ ямар чөтгөрийн хараал идсэн новш нь болоод байна аа!? Өөрсдийнх нь толгой дээр цөмийн цэнэгт хошуутай баллистик бөмбөг хаячихаас нь өмнө Америкчууд Хойд Солонгос дээр өөрсдийн "медиа" цэнэгт хошуутай броодкаст бөмбөгөө хаячих нь энэ. Энэ киног хир олон хүн үзэх тусмаа Америкчуудын хүсэл биелэлээ олох нь тэр. Тэгэхээр таныг театр байна уу, torrent байна уу, pirate байна уу гэдэг нь сонин биш, хэдий хууль бус аргаар ч хамаагүй үүнийг үзүүлэхийг Америкчууд зорьж байгаа нь CNN тэргүүтэй "жүжиг"-ээс нь харахад илт байна. Ямар ч тэнэг хүн өөрсдийнх нь бүтээл өвөр доороос нь алдагдаад, ёроолгүй саваар мөнгө нь хийсч байхад топ мэдээллийн хэрэгслээрээ ёслол төгөлдөр зарлаад зогсож байхгүй нь ойлгомжтой. Ерөнхийлөгч Обама, Sony-гийн гүйцэтгэх захирал нь хүртэл өөрийн биеэр CNN тэргүүтэй мэдээллийн сайтуудаар цацагдсан эдгээр мэдэллүүдийг өөгшүүлэн ярилцлага өгч, мэдэгдэл хийсэн байх юм. Сайн ч, муу ч хамаагүй медиагаар цацагдсан юмнууд "од" болгодогийг Justin Bieber-ээс ихсүүлээд бид бишгүйдээ л гадарлана. Тэгэхээр энэ кино цагтай тэсрэх бөмбөгний улаан утсыг газардуулчих нь энэ, гэхдээ бүр агуу их Америк улсын хөөрөгдөлт, хөөсрөлттэйгөөр шүү. Ямар бөмбөг? гэж үү? Хэдийн энэ Америкийг улайм цайм "дээрэлхүү" үйлдлийг нь илчилж байгаа ч дэлхийн бүх медиа зомби болсон технограт хүмүүс бидэнд сонголт байхгүйг Hollywood, цаашлаад Америк мэдсэн учираас ийм тэсрэх бөмбөгөөр оролсон байх ёстой. Хмм, "хамгийн олон татагдсан кино" гэнэ шүү, хараал ид! Ерөнхийлөгч нь хүртэл эцсийн эцэст ингэж ил цагаандаа гарах байж ээ. Ай Америкийн Нэгдсэн Улс чи медиа зомби биднээрээ тоглож ханах болоогүй юу!?Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-56202699972167176462014-12-06T03:56:00.001+08:002015-02-23T11:00:04.480+08:00Interstellar киноны шинжлэх ухааны тайлал
Interstellar гэх сүржин нэрээр гоёсон шинжлэх ухааны уран зөгнөлт уг киног үзээд кино театраас гаран алхах миний сэтгэгдэл үүлтэй тэнгэрээс доохнуур, гэрлийн шонгоос дээхнүүр хөвөн нисэх авай. Энэ сараачсан юмаа би шүүмжлэл, review, critic гэх мэтийн аль нь болохыг мэдэхгүй, кино урлагийн мэдлэг хомс тул зүгээр л шинжлэх ухааны тайлал гээд мөн л сүржин гарчиглаж орхисныг өршөөнө биз. Учир нь сүүлийн үед сонирхон судалсан цөөн хэдэн шинжлэх ухаан, физикийн ойлголтуудын талаар гарсан тул өдийг хүртэл олж мэдсэн өөрийн мэдлэгийн хүрээнд шинжлэх ухаанч тайлал хийж, ийм зүйл судлан цагаа алдахыг хүсээгүй ч бас ч гэж энэ киног үзчихээд ойлгох гэж бэдэрч яваа, мөнхүү хараахан үзэж амжаагүй зарим хүмүүст урьтач болгож, бие халаалт гэдэг шиг мэдлэг халаалт болгох үүднээс киноны үйл явдал бус, гүнзгий шинжлэх ухаанаар л тайлагдах нарийн холбоосуудыг зангилааг тайлахаар энд сийрүүлж байна. Үйл явдлыг эс ярих тул үзэж амжаагүй байсан ч айх аюулгүй тул тухлан саат. Нэг үгээр уг киноны ард нь буй шинжлэх ухааны гүн мэдлэг, гүнээ байг гэхэд гүехэн ч атугай мэдлэгтэй байхгүй бол давсгүй хоол идсэн мэт санагдаж магад хэмээн сэрэмжлэх ажаамуу.
Inception, The Prestige, Superman (Man of Steel), Batman гэх мэт суу алдар нь тэнгэрт одод мэт түгсэн уран бүтээлүүдийн эзэн болох Christopher Nolan гэгч хүнийг мэдэхээ байг гэхэд нэр нь нэг л танил сонсогдоно. Нарийн чанд зангилаагаараа тархины нугалаа нэмэх түүний уран бүтээлүүдийг нь mindfuck гэх төрөлд үзэгч фэнүүд нь хамааруулдаг. Харин энэ удаагийн бүтээл болох Interstellar нь урьд урьдын бүтээлүүдээсээ ч илүү шинжлэх ухааны гүн гүнзгий судалгаан дээр үндэслэгдэн хийгдсэн нь тун их шуугиан тарьж байна. Үүний хамгийн том баталгаа нь агуу эрдэмтэдтэй мөр зэрэгцдэг, Калифорны Технологийн Их Сургуулийн онолын физикч Kip Throne уг киноны шинжлэх ухааны тооцоолол, төсөөлөл дээр нь ажилласэн хэрэг билээ. Түүний бичсэн The Science of Interstellar гэх ном нь хүртэл Amazon дээр бестселлер болж, мөн ижил нэртэй 40 гаран минутын Discovery сувагтай хамтран хийсэн баримтат киног нь YouTube дээр хагас сая гаран хүн үзээд амжжээ. Киноны гол утга санаа нь дэлхий дээр амьдрах боломжгүй болсон тул хүн төрөлхтөнд туслахаар сансрын хөлөг хөлөглөсөн хайгуулын баг өтний нүхээр дамжин амьдралтай гариг хайхаар явдаг тухай юм. Wolf of the Wallstreet-ийн алдарт кокчин залуугийн дүрийг бүтээгч Matthew McConaughey, Batman-ийн сүүлийн анги The Dark Knight Rises-ийн Catwoman-ий дүрийг амилуулсан Anne Hathaway тэргүүтэй жүжигчид цуврах бөгөөд мэдээжийн хэрэг Christopher Nolan-ы кино болгонд харагддаг өвөө болох Michael Caine-г ч мартаагүй аж ээ. Миний л мэдэхийн Batman-ээс эхлээд Nolan-ы бүх л кинонд энэ өвгөн харагдах агаад баруун гарынх нь хамтрагч учраас ийнхүү кино бүрд нь тоглосоор, бараг энэ өвгөнийг Nolan гэж андуурдаг хүмүүс ч бий болоод амжжээ. Киноны хөгжмийг мөн л Nolan-ы кино бүрт хөгжмийг нь бичдэг, түүгээр ч үл барам, дэлхийг бүх л шилдэг кинонууд болох The Lion King, Mission Impossible, Pirates of the Caribbean, August Rush, Iron Man, Batman, Monsters vs. Aliens, Transformers, Inception гээд шувт мэддэг лагуудаар үргэлжлэх жагсаалтыг тууривагч Huns Zimmer бичиж найруулсан байна. Бараг түүний хөгжмийн найруулгатай кино л алдард хүрдэг гээд дүгнэчихэд алдас болохооргүй энэ агуу эрхмийн суу заль энэ кинон дээр ч мөн л адил сэтгэлд гүн сийлэгдэх хурц бүтээл тууривжээ.
Шинжлэх ухааны хувьд тэртээ зуун жилийн өмнө Айнштайнаас эхлсэн хоёр ойлголт байдаг ба эдгээр нь өнөөдрийн бидний шинжлэх ухааны суурийг тавих хувьсгалыг хийж ээ. Уг хоёр онол болох харьцангуйн онол, квант механик хоёрыг л багцаалаад ойлгочихсон байхад энэ киноны шинжлэх ухаан тэр чигтээ багтах юм. Юун харьцангуйн онол гэж зарим нь унтарч байхад квант физик гэж сонсоогүй нэгэн нь ч энд үүнийг ширтээд сууж байгаад эргэлзэхгүй байна. Тиймээс эдгээр хоёр ойлголтыг хялбархан гэгч нь тайлбарлаад, түүний дараа киноныхоо зангилаануудтай холбож зүйгээд явчихъя гэж бодлоо.
Аль бүтэн зууны өмнө эхлээд, өнөөдрийн бидний амьдралд компьютер, хими, гар утас, GPS гэх мэтээр гүн нэвччихээд байгаа энэ хоёр ойлголтыг зарим хүмүүс сонссон ч сонсоогүй мэт явахыг эрмэлзэх агаад, квант физикийн тухайд бол энэ нь саяхан гарч ирсэн цоо шинэ ойлголт мэтээр хүлээж авах ч хүмүүс байна. Тиймээс юу юуны өмнө хамгийн сайн мэдэж авах ёстой зүйл бол хаа байсан 1900-гаад онд буюу 19-р зууны эхэнд, бидний зууны хүн, агуу эрдэмтэн гэхээс цааш мэддэггүй Алберт Айнштайн гэх германы жүүд нөхөр "ХАРЬЦАНГУЙН ОНОЛ", "КВАНТ МЕХАНИК" гэх хоёр үндсэн шинжлэх ухааныг эхлүүлсэн юм, энэ хоёр нь өдийг хүртэл физик, хими гээд бүх байгалийн шинжлэх ухааны салбарт гол ноён нуруу нь болсоор явна
Харьцангуйн онол нь цаг хугацааг сунаж агшдаг, удааширч хурдалдаг тийм нэг хувьсаг хэмжигдэхүүн гэдгийг номлодог. Саяхныг хүртэл цаг хугацааг хаана ч чиг чаг чиг чаг, нэг... хоёр... гурав... гээд л нэгэн ижил хэмнэлээр явах ёстой тогтмол хэмжигдэхүүн хэмээн төсөөлсөөр ирсэн билээ. Энэ нь нэг эхээс төрсөн ихэр хоёрын өрөөснийг 100 давхар барилгын хамгийн дээд давхарт нь, нөгөөг нь хамгийн доод давхарт нь нийт 60 жил амьдруулаад уулзуулахад аль нэг нь залуу, нөгөдөх нь хөгшин болсон байх учиргүй гэсэн үг билээ. Гэвч энэ нь боломжтой болохыг харьцангуйн онолоор баталдаг. Масс ихтэй, дэлхий, нар шиг аврага биед хэдий чинээ ойр байна, төдий чинээгээр цаг хугацаа удааширдаг байна. Гэхдээ энэ нь харьцангуй буюу тухайн удаашрал нь танд мэдэгдэхгүй бөгөөд, гагц хүү хүнд биеээс хол буй өөр нэгэнд л энэ нь ажиглагдах юм. Эсэргээрээ таныг ажиглаж буй тэр холын нөхөрийн цаг хугацаа танд хурдассанаар ажиглагдах бөгөөд мэдээж уг хурдасалт нь тухайн тэр хүндээ мөн л мэдэгдэхгүй. Иймд үүнийг харьцангуйн онол гэдэг билээ. Энэ ч утгаараа масстай биесийн харилцан үйлчлэл болох гарвитацийн хүч, бидний нэрлэдгээр таталцлын хүчийг маш нарийн тусгасан байдаг нь уг онол гараг ертөнц хийгээд сансар огторгуйн уудам, авраг том, үлэмж хүнд биесийн хоорондын харилцан нөлөөг судалж, ажиглаж, тааварлан хэлэх боломжийг олгодгоороо сансрын аялал, хиймэл дагуул, гариг хоорондын судалгаа зэрэгт онцгой ач холбогдолтой юм. Энэ аугаа онолыг анх 1905 онд Алберт Айнштайн томъёолсоныг дээр дурдсан.
Эсрэг талд нь буюу нүдэнд ч үл үзэгдэх атом молекул, нейтрон протон мэт эгэл ертөнц болоод ирэхээр харьцангуйн онолын хирээс хэтрэх бөгөөд уг хэт бичил ертөнцийг гагцхүү квант механикаар ажиглан судалж тайлбарлах боломжтой болдог билээ. Бидний тархинд гаднах орчноос өгөгдөж буй нийт мэдээллийн 50 гаран хувь нь нүдээр дамжин ирэх гэрэл байдаг. Гэтэл хүн төрөлхтөн уг гэрэл гэгчийн мөн чанарыг өдийг хүртэл тайлж мэдэж чадаагүй байдаг билээ. Сайн яривал усны мөн чанарыг ч бүрэн тайлж мэдээгүй байгаа гэвэл та лав гайхах биз. Эдгээр зүйлс бүгд өөрийн гэсэн гайхалтай, ид шидийн гэмээр шинж чанартай байдаг. Гэрлийг ойдог, хугардаг, задардаг, линз, толь мэтийг ашиглан алсын оддыг болоод алган дээрх нян бактерийг харж болох дуран авай хийж болдгийг бид мэдэх боловч яг үнэн чанарыг нь тайлж мэдсэн хамгийн анхны томоохон алхам бол James Clerk Maxwell гэх суут эрдэмтний хийсэн дүгнэлт билээ. Энэ хүний гавьяа нь тухайн үедээ тус тусдаа тусгаар ойлголт байсан цахилгаан, соронзон гэх хоёр хүчийг нэг зүйлийн хоёр тал хэмээн нэгтгэн тайлбарлаж цахилгаан-соронзон хүч хэмээн нэгтгэсэн билээ. 1865 онд нээгдсэн энэ онол нь физикийн түүхэнд хамгийн анхны "нэгдэл"-ийн гэх тодотголтой онол байв. Уг онолоос мөрдөгдөн гарч буй нэгэн чухал баримт нь гэрэл бол цахилгаан-соронзон "долгион" юм гэсэн дүгнэлт байлаа. Эндээс гэрлийг долгион гэж үзэх болсон бөгөөд үүний учир нь гэрлийн үзүүлж буй шинж чанарууд нь усны мандалд дээр үүсч буй долгион луугаа байсан хэрэг билээ. Үүнийг арван жилийн хичээлд үздэг тул цааш ярих нь илүүц хэрэг. Ийнхүү 40-өөд жилийн дараа дахиад л манай үс ноосондоо баригдсан жүүд нөхөр болох Айнштайн гарч ирээд гэрлийг долгион бус, бөөм юм гээд маргахын аргагүйгээр батлаж орхих нь тэр. Чухам энэ мөчид л квант механик анх үүссэн юм. Өдгөө гэрэлийг долгиолог, бөөмлөг гэх шинжлэх ухааны маргаан дуусч, квант механикийн онолын хүрээнд гэрлийг долгиолог болон бөөмлөг шинж чанарыг хоёуланг нь агуулна хэмээн зөвшилцөлд хүрсэн юм. Зарим үед гэрлийг долгион гэж бодох нь ашигтай байдаг бол заримдаа бөөм гэж бодох нь ашигтай аж ээ. Үүнийг долгиолог бөөмлөгийн дуализм гэх бөлгөө. Энэ л эгэл зүйлийг тайлбарласан энэ онол атом молекул, электрон протоны хөдөлгөөнийг яв цав тайлбарлаж, өнөөгийн радио харилцаа, компьютер, хими гэх мэт салбар хөгжих гол тулгуур болж ээ. Ийнхүү өнөөгийн хамгийн хүчирхэг гэгдэх хоёр онолыг уламжлал ёсоор нэгэн еврей үндэстэн, тодруулбал Алберт Айнштай тавьсан түүхтэй юм.
Өнөөдөр ертөнц дээр хоёр гол хүч байх ба нэг нь гараг ертөнцийн таталцлын хүч буюу гравитаци, нөгөө нь цахилгаан-соронзон хүч буюу электромагнетик хүч авай. Таталцлын хүчийг харьцангуйн онол тайлбарлаж, цахилгаан-соронзон хүчийг квант механикийн онол тайлбарласнаар өнөөгийн байгалийн шинжлэх ухаан хоёр гол хэсэгт хуваагдсан байдалтай байх ба үүнийг нэгтгэх нь шинжлэх ухаанчид, физик математикчдын чин хүсэл эрмэлзэл болоод буй юм. Үүнийг супер нэгдэл гэж нэрлэх бөгөөд үүнээс гарч ирэх онолыг Theory of Everything буюу бүх зүйлийн онол гэж нэрлэх юм. Уг онолоор орчлон ертөнц дээрх бүхий л зүйлсийг маш нарийн тайлбарлах боломжтой болно гэж найдаж байна. Харин манай киноны гол зохиолд уг хоёр хүчийг нэгтгэж хараахан амжаагүй байх ба энэ хүчнүүдийг нэгтгэсэнээр гарч ирэх үр дүнд нь суурилан дэлхийн бүх хүмүүсийг хайгуулчдын олсон амьдралтай гаригруу нүүлгэн шилжүүлэх боломжтой болох юм.
Одоо илүү кинотойгоо уялдуулан тайлбарлъя. Манай кинон дээр хар нүх, өтний нүх, мөн цаг хугацаа, орон зайн гажилт, сансрын түр буудал гэх мэт тун сонирхолтой зүйлс гарах бөгөөд бүгд дээрх хоёр онолтой нягт уялдаатай юм. Хар нүх бол манай нарнаас үлэмж их хэмжээний масстай боловч цэг мэт жижигхэн гариг байх бөгөөд ийм их масстай биетрүү унасан гэрэл хүртэл мултарч үл чадан сорогдох авай. тухайн цэгийг тойроод гэрлийн арай хийн гарч чадах мужаас дотогш юу байгааг бид мэдэх ямар ч боломжгүйгээр харанхуйлан байдаг тул хар хэмээн нэрлэж ээ. Үнэндээ бидэнд л мэдрэгддэггүй болохоос 300'000км/секунд хурдтай аялах гэрэл хүртэл масс ихтэй биеийн хажуугаар аргагүй бөхөлзөн муруйж явдаг аж. Ийнхүү хар нүхний цаана байх сансар огторгуйн гэрэл мушгиран сөөлжсөөр бидний нүдэнд ихээхэн эвдэрч, яг л саринуулагч линз тавьчихсан мэт харагддаг тул үүнийг бид gravitational lensing буюу татах хүчний линз хэмээн нэрийддэг. Асар өндөр татах хүчнийхээ нөлөөгөөр эргэн тойрондох гариг, сансрын тоос зэргийг өөрлүүгээ бараг л гэрлийн хурдаар сордог учир түүнийг тойроод түүнрүү сорогдон орж буй, сорогдон орохдоо түүнийг ороон мушгиран эргэж байх явцдаа халсан эдгээр биес гэрэлтэж санчрыг тойрох бүслүүр мэт хар нүхний гэрлт бүслүүр нь болон хувирдаг аж. Устай ванны бөглөөг авахад ус зайлуулагч нүхрүү мушигран орж буй устай андуурахын аргагүй ижилхэн явдал тэнд болдог тул ингэж төсөөлөх нь илүү хялбар байх буйзаа. Харин gravitational lensing нөлөөгөөр ард нь буй бүслүүрээс гарсан гэрэл хар нүхийг даган муруйж бидний нүдэнд ирэхдээ хар нүхийг дээр доороос нь бүсэлсэн мэтээр мөн харагдах аж ээ.
Харьцангуйн онол ёсоор биес хүнд байх тусмаа цаг хугацааг илүү удаашруулдаг бол хар нүх нь хязгааргүй их масстай тул хязгааргүйгээр цаг хугацааг удаашруулдаг аймшигт зүйл билээ. Харьцангуйн онолыг ойлгох хамгийн хялбар арга бол орон-цагийн хавтгай буюу орон зай, цаг хугацаа хоёр нь нэг зүйл агаад нэгэн хавтгай дээр буюу тэгшхэн диваны гадрага шиг зүйл дээр оршдог гэж үзвэл гравитацийн хүч нь уг хавтгайг доош нь дарж хонхойлгох мэт үйлчлэл үзүүлэх юм. Ийнхүү хонхойсон хонхойрхойруу нь бусад хөнгөхөн биес өнхөрөн орох боломжтой болно гэсэн төсөөллөөр татах хүчийг маш гоёмсог, оновчтойгоор тайлбарласан байдаг. Энэ тохиолдолд гүнрүү орох тусам цаг хугацаа удааширч, орон зай сунах бөлгөө. Илүү ойлгомжтой болгохын тулд доорх дүрст бичлэгийг мөн үзээрэй.
Хар нүхний эргэн тойронд gravitational lensing бий болж, хар нүхний цаагуур байх ёстой бүслүүр нь үүний нөлөөгөөр дээгүүр нь байгаа мэт харагдаж байгаа нь. Доод талд нь үүсч байгаа нь дээд талынхаа толин тусгал болохыг харуулах зорилгоор бүслүүрт өнгө өгжээ.
Харин хар нүх шиг биеийн хязгааргүй муруйлгасан хонхорхой нь явсаар байгаад хаа нэг газрын өөр нэг ийм хязгааргүй муруйсан хонхорхойтой үзүүрээрээ нийлэх боломжтой бөгөөд үүнийг Айнштай-Розений гүүр буюу өтний нүх хэмээн нэрлэдэг. Өтний нүхээр дамжин сансар оторгуйд гэрлийн жилээр хэмжигдэх холхи газрыг үлэмж ихээр товчлох боломжтой байдаг тул уг зүйлд шинжлэх ухаанчид чамгүй ухаан зарж буй билээ. Гэлээ ч энэ зүйл нь зөвхөн онолоос урган гарч ирсэн шинлжэх ухааны үндэслэл бүхий төсөөлөл бөгөөд хараахан үүнийг нээж илрүүлээгүй байгаа юм. Хэрвээ үнэхээр өтний нүхийг оллоо гэхэд тэр нь хуйларсан хонгил мэт бус, харин ч нэг үзүүрээс нь орсон гэрэл нөгөө үзүүрээрээ шууд гарч ирэх тийм нэг өөр ертөнцөн бөмбөлөг мэт харагдах ёстой юм. Огторгуйд нэгэн шилэн бөмбөлөг явж буй мэт gravitational lensing эффектийг мэдрүүлэхдээ дотор талд нь харин цаад талын дүрс нь бус, өөр орон зайн однууд үзэгдэх авай. Учир нь үүнийг холбож буй хоёр биес нь хар нүхнээс ялгаагүй асар өндөр масс бүхий бөмбөрцөг гаригууд байх учир. Үүнийг өөр ямар ч кино, дүрс дээр харж байгаагүй бодит мэтээр энэ кино дүрсэлж чадсан нь сэтгэлийн углуургыг хөндөж байлаа.
Өтний нүхийг хялбарчилсан диаграм. Улаанаар тэмдэглэсэн газрыг бид өтний нүхээр дамжин товчлох боломжтой юм. Энэ нь магадгүй хэдэн зуу, хэдэн мянган гэрлийн жилийг ч товчлох боломжийг олгоно.
Кинон дээр үзүүлсэн өтний нүх. Наана нь буй жижигхэн цагаан цагираг бол өтний нүхрүү нэвтэрч яваа Endurance хөлөг.
Ийнхүү өтний нүхээр дамжин олоон гэрлийн жилийг товчилж тэс өөр орон зайн үүдээр орж ирэх тэднийг Gargantua гэх аварга том хар нүх угтан авах авай. Уг хар нүх нь манай нарны аймагтай ижил Gargantua аймаг бөгөөд өөрийг нь тойрч хэдэн хэдэн гаригууд орбитоор эргэдэг нь нарны аймаг дотор амьдралтай гараг байхгүйг мэдсэн дэлхийн хүмүүст сүүлчийн итгэл найдвар нь болсон юм. Харин энд үзэгчдийн хамгийн том эндүүрэл гардаг. Gargantua хар нүхийг тойрон эргэх гаригуудын хамгийн дотор талаар эргэх, анх буусан судлаачдынх нь нэрээр нэрлэснээр Miller гариг нь тэр чигтээ усаар бүрхэгдсэн бөгөөд дэлхийн татах хүчнээс ердөө 130% буюу 30%-хан хувь илүү татах хүч бүхий гариг юм. Гэвч энэ гариг дээр цаг хугацааны асар өндөр гажилт ажиглагддаг нь уг гариг дээр өнгөрөөх нэг цаг нь задгай сансарт үлдсэн хөлөг болоод дэлхий дээрх 7 жилтэй тэнцэх хэмжээнийх байх юм. Харин үзэгчид ийм том гажилт үүсэхийн тулд Miller гариг маш их масстай байх хэрэгтэй ба, тийм хэмжээний масстай гариг дээр хүн алхаж байтугай амьд хэвтэх ч хүндрэлтэй байхуйц татах хүчтэй байх шаардлагатай гэлцдэг. Гэтэл тэр гариг дээгүүр тэнгэр баганадсан давлагаа бий болохоос гадна хүмүүс зүгээр л алхаж, дэлхийгээс Space Shuttle хөлөг мэт шатлан салдаг тийрэгчийн тусламжтай арай ядан гарсан Ranger хөлөг уг гариг дээрээс Star Wars дээр гардаг шиг зүгээр л нисээд явчихдаг гэнэ. Дэлхийгээс 30% илүү гравитацтай энэ гариг цаг хугацааг хэрхэн тэгж өөрчлөв хэмээн ярих нөхдүүд эгээтэй л уг киноны эмзэг цэгийг нь олсон мэт хөөрцгөөх аж. Гэвч дээрх бүх зүйлсэд шинжлэх ухааны баттай хариу барьж болохыг сийрүүлье. Юуны түрүүнд Miller гариг бол Gargantua-гийн хамгийн ойр гариг, тиймээс Gargantua хар нүхний мурийлгасан асар том хонхорхой ангалын дотор талд оршдог билээ. Тиймээс энэ цаг хугацааны гажиг бол Miller гаригийнх бус Gargantua хар нүхнийх аж ээ. Харин Endurance хөлөг нь уг орон-цагийн огцом хонхорхойн гүн хавцал мэт ирмэгийн гадна талд үлдсэн бөгөөд Miller гариг дээр манай хэд хэдхэн цаг болоод эргээд очиход тэнд хэдэн арван жил өнгөрсөн байх аж. Харин дэлхийгээс салдаг тийрэгч пуужингийн тусламжтай арай ядан гарсан Ranger хөлөг дэлхийгээс даруй 30% илүү татах хүчтэй гаригаас зүгээр л нисээд гарсан нь нэгт Ranger өөрөө ийнхүү хөөрч тасрах хүчин чадалтай, ирээдүйн пласма жет хөдөлгүүр бүхий хэвтээ газардагч сансрын хөлөг юм, мөн Miller-ийн агаар мандал дэлхийнхээс сийрэг байсан байж болно. Хоёрт, задгай сансарт хөөргөж буй онгоцыг өөрийнх нь түлшээр дэлхийгээс гаргана гэдэг бол эдийн засгийн хийгээд техникийн асар үрэлгэн шийдэл юм, тиймээс ирээдүйд хэрэглэх түлшийг нь аль болох хэмнэх үүднээс дэлхийгээс өөр хөдөлгүүрт дайж явуулсан хэрэг, учир нь задгай сансарт ямар ч шатахуун түгээгүүр байхгүй, мөн Space Shuttle-ыг хөөргөдөг шиг нэг дор дан ганц Ranger гэлтгүй, өөр хэд хэдэн хиймэл дагуул ч юм уу ямар нэг юмыг цугт нь хөөргөж нэг сумаар хоёр туулай агнасан байж болох юм. Учир нь үүнийг туйлдаа хүртэл ядарсан ард иргэдийн татварын мөнгийг ашиглан нууцаар хийж буй билээ.
Өтний нүхнээс хэдхэн сарын зайд орших Garganuta хар нүх болон түүний хамгийн эхний дагуул Muller гариг дээр Endurance хөлгийн газардагч Ranger буусан замнал болон хар нүхнээс үүдсэн орон зай, цаг хугацааны мурийлтын диаграм
Энэ киноны мөн хамгийн сэтгэл догдлуулсан мөч бол хар нүхний дотор талруу ордог хэсэг бөгөөд тэнд 5 хэмжээст ертөнц болох тессеракттай уулзаж өнгөрсөнрүү өнгийдөг хэсэг. 3 хэмжээст огторгуйд орон-цагийн гэгдэх харьцангуйн онолын 1 хэмжээс нэмэгдсэнээр 4D буюу 4 хэмжээст ертөнцөд одоо бид амьдардаг бол хаа нэг газар 5 дахь хэмжээс байх ба уг хэмжээсээр дамжуулан өнгөрсөн болон ирээдүйг мэдэх нь шинжлэх ухаанд боломжтой хэмээн тооцогддог билээ. Тэр ч бүү хэл орчин үеийн хамгийн их найдлага тавиад буй string theory буюу утасны онолд 11 хэмжээс байдгийг сонирхуулчихъя. Харин хар нүхрүү орох гэдэг нь магадгүй хамгийн аймшигтай зүйл байх, учир нь тийшээ нэг орвол гарах боломжгүй билээ, нөгөөтээгүүр хамгийн сонирхолтой зүйл ч бас мөн, учир нь тэнд юу байдгийг хэн ч харж байгаагүй тийм онгон лагшин газар юм. Стивен Хаукинг хар нүхийг бурхны нууц тэнд буй бөгөөд өөрийн нууцаа биднээс ийнхүү халхалж байна ч гэж нэгэнтээ бичжээ. Тиймээс сансар огторгуй, шинжлэх ухаан сонирхдог хүн бүрт хар нүхний дотор юу байх нь туйлын сонирхолтой зүйл юм. Орчин үеийн физикийн шинжлэх ухаан чухамхүү энэ л нүхний ёроолд бидний эрээд буй харьцангуйн онол, квант механикийн нэгдсэн нэгдлийн онол, орчлон ертөнцийг тайлан түлхүүр нуугдаж буй гэж үзэх нь энэ онцгой зүйлийг судлах судлагааны даарин дээр давс нэмсэн хэрэг болсон юм. Олон жилийн дараа болох уг киноны үйл явдал дээр ч эрдэмтдийн уг горьдлого биелээгүй ч тасраагүй байж байх аж. Харин энд үүсдэг бас нэг зөрчлийг киноны алдаа мэт хүмүүс хэлэлцэж, уралдан байж муулж байх юм. Гэвч энэ киноны гол зангилаа тул яримааргүй байдаг, тиймээс санал болгоход, хэрвээ та уг киног үзэж хараахан амжаагүй бол доорх нэг параграфыг алгасаад, үзсэнийхээ дараа эргэн орж ирж уншихыг зөвлөж байна. Тэсгэл алдан унших аваас киноны утга учрыг урьдчилан мэдэхэд ямар байдаг билээ, тэр мэдрэмжийг авах хохио өөрөө хийсэн хэрэг болно шүү. Тиймээс зөвхөн үзсэн хүмүүс доорх нэг параграфыг алгасалгүй уншаарай.
Энэ нь гол дүрийн залуу Cooper хар нүхний ёроолоос өнгөрсөнлүү гаравитацийн хүчээр нөлөөлж, ямар нэг юм хэлэх гэж оролдох ч бүтэлгүйтэх бөгөөд мэрийснийхээ хүчинд гурван зүйлийг дамжуулж чадсан нь "stay" гэдэг үг, NASA-гийн судалгааны байрны координат бас харьцангуйн онолыг квант механиктай нэгтгэсэн эцсийн онол гурав байж ээ. Нэгэнт өөрийгөө үлд хэмээн хэлчхээд дараа нь эргүүлж явуулах гэж координатаа хэлж байгаа нь тун логикгүй мэт өнгөц харагдах боловч эхлээд сэтгэл хөдлөлдөө автан "үлд" хэмээн хэлсэн үгнээсээ болж тэр өнгөрсөндөө сансарт нисэлгүй үлдчихвэл дэлхий ертөнцийг аврах томъёог энд одоо ингээд TARS-тай цуг нээчхээд хүн төрөлхтөнд дамжуулаад байж байх боломжгүй болох тул хичээнгүйлэн өөрийгөө эргүүлж явуулахын тулд координатыг өгдөг билээ. Ийнхүү өнгөрснөө одоогийн өөртэйгөө чадан ядан холбосноор цагийн зүү, гравитацын хүч хоёрыг ашиглан Theory of Everything-гийг дамжуулдаг билээ.
Мөн зарим үзэгчдэд, надад ч бас киноны үед ойлгомжгүй үлдсэн зүйл бол Cooper Station буюу Санчир гаригийн тойрог замд байрлах аврага том сансарын түр буудал юм. Ийм зүйл хэрхэн ажилладаг, энэ нь чухам юу болох талаар ихэд сонирхол татаж байсанаа судлаж үзвээс O'Neill-ийн цилиндр гэх зүйл бөгөөд цилиндр хэлбэртэй аврага том савыг тэнхлэгийнх нь дагуу эргүүлсэнээр төвөөс зугтах хүч үүсч, энэ нь цилиндрийн хананд татах хүч мэт хүчийг бий болгож байгаа аж ээ. Endurance хөлөг ч мөн адил, эргэх хөдөлгөөнөөс үүсэх төвөөс зугтах хүчийг хиймэл татах хүч болгон ашигладаг билээ.
Энэ мэтчилэн олон гайхалтай, сэтгэл догдлуулсан, зүрх шимшрүүлж нулимс унагасан мөчүүдээр дүүрэн уг киног дээрх мэдлэгийн ачаар илүү таашаан үзнэ хэмээн найдаж байна. Өшөө илүү сонирхох, асуух зүйлс байвал би өөрийн чадлын хирээр хариулах бөгөөд хэрвээ дээр нарийн ширийн алдаа гарсан байх аваас өршөөн хэлтрүүлж, залруулж өгнө биз ээ.
Дээр нэгэн зүйл дутуу хийгээд нэгэн зүйл буруу оруулсанаа энд тэмдэглэе. Энэ нь уг ойлголтыг энгийн төвшинд авахыг эрмэлзэгч уншигч авхай нарт зориулан хялбаршуулан товчилсон болох тул шинжлэх ухааны экспертүүд тогтож үзээрэй гэж гуйя. Алдаа нь бол өнөөгийн шинжлэх ухаанд үндсэндээ хоёр бус, нийт дөрвөн хүч байдаг нь татах хүч хийгээд цахилгаан-соронзон хүчнээс гадна цөмийн хүчтэй хүч болон цөмийн сул хүч гэх хоёр хүч орж ирдэг билээ, гэвч энийг дээр дурдах нь илүүц бөгөөд эдгээр хоёр цөмийн хүчийг цахилгаан-соронзон хүчтэй нэгтгэсэн их нэгдлийн хүч хэмээн бүлэглэснээр авч үзсэнд тооцно уу, хэдийгээр энэ маргаантай зүйл авч ингэж ойлгох нь илүү хялбар юм. Харин дутуу үлдээсэн зүйл нь болбоос орчин үеийн квант механикт татах хүчийг нэгтгэх маш том алхам саяхан болсон нь Higgs boson буюу бурхны бөөмийг олсон явдал билээ, уг эгэл бөөмийн ачаар квант таталцлын хүч буюу харьцангуйн онол, квант механик хоёрыг нэгтгэх чухал үүрэгтэй юм.Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com20tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-20292228634317606352014-11-01T04:06:00.001+08:002014-11-11T09:53:23.045+08:00Үүлэн онолАнхаар!!! Энд мэддэг бус сэтгэдэг хүний бичсэн зүйлс байх тул мэдлэгийг шүтэж, эх сурвалж хүсэгчид зайгаа барина уу.
Энд гурван төрлийн "үүл" ярих ба эхнийх нь үүл хэмээх ойлголтыг өгүүлэх бол удаах нь үүлэн тооцоолол буюу cloud computing, гутгаарт нь миний бие өөрөө бодож олсон орчлон ертөнцийн цоо шинэ онол байх юм.
Үүл
tl;dr Үүл - Нэгэн дор шавсан хэт олон зүйлсийн үүсгэж буй дүрс
Үүлийг бидний мэдэх тэнгэр бүрхэж хур оруулдаг хонин цагаан тэнгэрийн үүлнээс илүү ерөнхийд нь тайлбарлах аваас нэг газар бөөгнөрсөн хэт олон зүйлүүдийн бий болгосон тэр дүрсийг үүл хэмээнэ. Усны ууршиж дэгдсэн молекулууд хэт олуулаа агаар мандалд бөөгнөрөн тогтсон үүлийг бид үүл гэж дууддаг, үнэндээ энэ нь "усны" үүл юм. Хонинууд хэдэн мянгаараа нэг газар шавааралдан бэлчиж байгааг тэртээх уулын оройгоос үзвэл "хонин" үүл газар дээр бий болох нь тэр. Ингээд тэргүүн үүлний сэдэв дуусаж байна. Дараагийн сэдэв нэлээд улс төрлүү орох ч монголын улс төр, Бат-Үүл зэргээс тэс хөндлөн юм шүү.
Үүлэн тооцоолол
tl;dr Facebook, Twitter, Google гэх мэт нь хэрэглэгчидээ тагнаж дата цуглуулах улс төрийн зорилготой ба уг цуглуулсан дата дээрээ тулгуурлан "нийгэм" хийгээд байгалийн "зүй тогтол"-ыг олох оролдлогыг үүлэн тооцоолол, нано болон квант компьютер дээр тулгуурлан хиймэл оюун ухааны аргаар гаргаж авахыг эрмэлзэж буй билээ.
Удаах үүл бол тооцооллын салбар дахь үүл. Технологийн эриний тооллоор бол бид үүлэн технологийн эринд амьдарч байна. Таны үнэ төлбөргүй ашиглаж буй Twitter, Facebook, Google чинь яаж ашиг олдог гэж бодож байна. Зар сурталчилгаа гэх өнгөлөн далдлалтын хөшгийг хярваас цаана нь чухам юу байдгийг Edward Snowden-ы ачаар багахан ч атугай мэдсэн гэж найдаж байна. Хэрвээ үгүй бол товчхондоо дээрх гурав, нэмэгдээд маш олон онлайн олон нийтийн үйлчилгээнүүд АНУ-ийн засгийн газарын NSA гэх байгууллагын PRISM нэртэй хяналтын аппаратын сенсорууд байсан нь илчлэгдсэн билээ. Ихэнх хүн "Гадны том улсууд өчүүхэн хумхын тоос миний бичсэн зүйлсээр үлийгээ хийх вэ" гэж эндүүрдэг, гэвч хумхын тооснуудын бөөгнөрлөөс үүл бий болж, тухайн үүл ямар хэлбэртэй байгааг холоос маш хялбархан ажиглачхаж болно. Тэр ч бүү хэл Монгол улсаас ийм төрлийн програмыг ашиглахын тулд 1.3 сая евро зарсан байсан нь Wikileaks дээр нийтлэгдсэн. Нэг үгээр Монгол улсын иргэн таны найзтайгаа ярьсан яриаг утас, хувийн чаат, ер нь интернет, цахим төрлийн бүхий л хэрэглээнээс чинь "шүүгээд" л гаргаад ирнэ. Ингэхээр бас л "Миний яриаг сонсоод суудаг завтай хүн хаана байхавдэ" гэж боддог. Гэвч нийт өгөгдлийн урсгал дундаас текстэн болон дуу авианы шүүрдлэг хийх нь хүн оролцоод байх шаардлагагүй ажил юм, ингээд л таны нэр дэлгэцэн дээр поп гээд л гараад ирнэ. Яагаад энэ бүхнийг сэдвээсээ хазайн нуршив гэхээр бидний цахим, олон нийтийн онлайн хэрэгцээг хангагч дээрх үйлчилгээнүүд нь санхүүгийн бус, улс төрийн ашиг сонирхолтой байдаг гэдгийг л хэлэх гэсэн юм. Тэгвэл тэр ашиг сонирхол нь чухам юу юм бэ гэж та бодохыг ч зүрхлэхгүй байгаа биз? Хэрвээ бодож байгаа бол та тэдний хувьд надтай хамт устгагдах ёстой сөрөг эд эс юм.
Үүлэн компьютер гэдэг нь зүгээр л аварга том компьютер юм, таны төсөөлж байгаагаас ч том. Хялбараар бол яг таны компьютер шиг хэдэн компьютеруудийг холбож нэг компьютер мэт хүч нэмэгдүүлж ажиллуулахыг кластер тооцоолол (cluster computing) гэдэг. Үүнтэй ижлээр олон кластерыг холбоод нэг бодлого бодуулахыг грид (grid computing), харин олон грид нийлээд ирэхээр сая нэг үүлэн тооцоолол буюу cloud computing маань бий болж байгаа юм. Үүнийг вэб сервер байдлаар ашигласнаар 1 тэрбум хүнийг нэгэн зэрэг холбож буй Facebook-ийн үйлчилгээ биелэлээ олох боломжтой болно. Ингэж тэнгэр баганадсан хүчин чадлыг гаргаж авчихаад, түүнийгээ танд зүгээр л ашиглуулж байдаг гэж бодож байна уу? үгүй. Таны төлж байгаа төлбөр бол өгөгдөл буюу data юм. Таны бичиж байгаа, товшиж, чирж, хааж, нээж, гүйлгэж, уншиж, шээрлэж байгаа бүхий л үйлдлийг чинь дата гэж нэрлэнэ. Энэ бүхнийг чинь тэд үсэг, миллиметр, пиксел ч алдалгүй нарийн чанд бүртгэж авч байдаг. Тэгвэл энэ их датагаар тэд юу хийх юм бэ? Яг л дээр хэлсэнчлэн үүлний зургийг гаргахад одоогоор ашиглаж байна. Гэхдээ үүнээс илүүтэйгээр ирээдүйд болох шинэ технологийн хувьсгалд зориулж энэ бүх мэдээллийг "зетта зетта"-гаар нь (1 zettabyte ≈ 1'000'000'000'000 gigabyte) хадгалж байдаг. Дээр бид үүлэн тооцооллын эрин буюу технологийн 5 дахь хувьсгалын үед амьдарч байгааг дурдсан. Өөрөөр хэлбэл бид усан, ууран, тогон, дотоод шаталтан гэх дөрвөн үндсэн технологийн эринүүдийг даван өнөөдөр бидний цахим эринд аж төрж байна. Тэгвэл энэ 5 дахь эриний дараа технологийн 6 дахь хувьсгал юу байх нь хэзээний тодорхой болж ээ. Үүнд нано, био, инфо гэх зэрэг маш олон зүйл хамаардаг ч би зөвхөн бичиж буй зүйлийнхээ хүрээнд нано, цаашлаад хэмжих боломжгүй жижиг ертөнцийн шинжлэх ухаан болох квант тооцооллын талаар бичье.
Moore-н хуулиар 2 жил тутам компьютерийн хүчин чадал 2 дахин нэмэгдэнэ гэж ээ. Яг үнэндээ жинхэнэ хууль нь 2 жил тутамд нэг чипэндэх транзисторуудын тоо 2 дахин нэмэгдэнэ гэдэг нь дээрхтэй төдийлөн ялгаагүй утгатай юм. Нэг үгээр 2 жил тутам чипний хэмжээ 2 дахин багасаж, үнэ нь 2 дахин хямдарна л гэсэн үг юм. Ийнхүү өнөөдөр цахиур буюу silicon хагас дамжуулагчаар хийх чип нь байж болох хамгийн жижиг хэмжээндээ үйлдвэрлэгдэх болсон. Тэгвэл үүнээс цааш яах вэ? Энэ хууль өдийг хүртэл хэрэгжсэн ч ингээд зогсох уу, эсвэл энэ хуулийг үргэлжлүүлэхийн тулд бид халаасандаа багтахгүй гар утас, өрөөндөө багтахгүй хувийн компьютертой эриндээ эргэж очих уу? (энэ байдлаараа транзисторын тоог нэмээд байвал хэмжээ нь ихсэхээс цаашгүй). Уг асуултын хариултыг нано компьютер, цаашлаад квант компьютер гэх цоо шинэ технологиуд өгнө хэмээн дэлхийн шинжлэх ухаан найдаж байна. Нано гэдэг нь ямар нэг цоо шинэ ойлголт биш ба зөвхөн хэмжээний л тухай нэршил юм. Майкро технологи бол микрометрийн хэмжээнд (мм/1'000) яригддаг байхад энэ хэмжээг нанометр буюу миллиметрийг 1'000'000 удаа хуваахад үүсэх хэмжээсээр ярьж эхэлбэл үүнийг нано технологи гэж нэрлэнэ, энэ нь атомын түвшинд яригдана гэсэн үг. Майкро технологийн гол түүхий эд нь хагас дамжуулагч буюу силикон байдаг бол нано технологийн гол түүхий эд нь нүүрс төрөгч буюу карбон болно. Энэ талаар илүү гүнзгий, тусдаа, маш сонирхолтой сэдэв тул энд нь үлдээе, гол сэдэв маань квант технологи юм.
Квант нь ердөө хэмжээс төдий ойлголт биш бөгөөд бүх цаг үеэс ялгарч чадах цоо шинэ, тун хачирхалтай онол дээр тулгуурлан гарч ирсэн зүйл юм. Атомоос ч жижиг хэмжээнд яригдах тийм өчүүхэн технологи. Бид атомыг задалбал электрон, нейтрон, протон болдогийг сайн мэднэ. Тэгвэл нейтрон, протоныг задлавал юу байх бол? Эндээс кварк гэгч зүйл гарч ирэх бөгөөд энэ нь квантын онолын хамгийн суурь нэгж болдог юм. Нэг үгээр квант физикт үүнээс цааш задрах боломжгүй. Уг хэт бичил түвшинд бидний ярьдаг, боддог ойлголт, онолууд үйлчилдэггүй, бидний төсөөлөхөд ч бэрх, тэс өөр ертөнц тэнд буй. Тэнд бөөмүүд оршилгүйгээр оршдог, ө.х. тухайн бөөмийн байх боломжит бүх байрлалд зэрэг оршдог буюу магадлалын тархалт байдлаар биет бус, долгион хэлбэрээр оршдог байна. Харин бид хангалттай холоос хардаг учраас энэ нь бидэнд бөөм мэт ерөнхийлөгдөж харагддаг гэсэн үг юм, яг л бяцхан үүл шиг. Тэгвэл энэ зарчим дээр тулгуурлан квант тооцоолол хийгддэг. Электрон бит (bit) нь 1 эсвэл 0 гэсэн хоёр төлөвийн "аль нэгэнд" л оршиж чадна, тэгвэл 2 бит нийлбэл 4 өөр төлөвийн (00, 01, 10, 11) аль нэгэнд л оршино, ө.х. 2 битээр 4 төрлийн ялгаатай мэдээллийн аль нэгийг нь л дүрсэлж болно. Тэгвэл квант компьютерт ч бит гэсэн ойлголт байх ба түүнийг квант бит буюу кюбит (qubit) гэж нэрлэдэг. Кюбит нь дээр хэлсэнчлэн 1 эсвэл 0 хоёр төлөвт "нэгэн зэрэг" оршиж чадна. 2 кюбит нь 4 төрлийн өгөгдлийн аль нэгийг бус, 4-үүлэнг нь нэгэн зэрэг хадаглах боломжтой болно. 3 кюбит бол 8 ялгаатайг, 4 бол 16 гэх мэт n ширхэг кюбит нь 2n тооны ялгаатай мэдээллийг нэгэн зэрэг өөртөө хадгалж чадах юм. Энэ чанар нь хадаглахаас гадна тооцоолол хийхэд ч хүчинтэй байх ёстой. Нэг үгээр 2 ширхэг 2 хос кюбитийг хооронд нь үржүүлэхэд гарах хариу нь 4 өөр тоог тухайн 4 тоотой нь сэлгэж үржүүлсэн хариу гарах юм. Ганцхан бодолтоор 16 өөр төрлийн хариултыг нэгэн зэрэг гаргаж ирэх боломжтой. Үүнийг электрон компьютер дээр хийвэл ганц л үр дүн гарна, хэрвээ 16 үр дүнг бүгдийг нь гаргах бол 16 дахин их цаг авна гэсэн үг. Ийм үед кюбитийг 10, 100, 1000 гэх мэт хир олныг ашиглаж чадна, төдий чинээ гайхалтай үр дүнд хүрэх боломжтой юм. Гэвч одоо хирнэ уг технологи амьдралд нэвтрэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Тэгвэл квант компьютер нь үүлэн технологи, технологийн дараагийн хувьсгалд ямар хамааралтай нь тодорхой болж байна. Гэхдээ илүү тодорхой тайлбарлъялдаа. Аливаа зүйлийн зүй тогтлыг зөв гаргахын тулд тухайн зүйлийнх нь тухай аль болох их хэмжээний мэдээлэл байх шаардлагатай байдаг. Жишээ нь шоо 6 нүдтэй талаараа буух магадлал 1/6 байдаг гэдэг бол энэ зүй тогтлыг олох гэж эрдэмтэд 100, 1000 ч удаа шоо хясан гэхэд хилсдэхгүй юм, учир нь туршилтын тоо олшрох тусам таамаглагдах магадлал илүү нарийн болж чадна. Оддын, гариг эрхсийн, цаг уурын гэх мэт маш олон салбарт маш их өгөгдөл дээр тооцоо хийх зарчмаар зүй тогтлыг нь таамаглах оролдлогуудыг хийдэг, мэдээж орчин үед үүнийг компьютер дээр хийнэ, түрүүн хэлсэнчлэн тэдгээр өгөгдлүүд нь хэдий чинээ их байна, төдий чинээ нарийн таамаглана. Үүний дараа бид энэ бүхэнд зориулсан зүй тогтлыг хайж, тэр их өгөгдлийг самнахын тулд програм бичиж байхын оронд програм нь өөрөө зүй тогтлоо хүнээс хамааралгүйгээр хайж чаддаг байх шаардлага урган гарсан юм. Нэг үгээр нээлт хийдэг програм, Эйнштэйн шиг (Айнштайн гэдэгсэн үү). Ингэхийн тулд хиймэл оюун ухаан гэдэг зүйлийг програмчлах шаардлагатай болдог нь өөрийгөө дахин програмчлах чадвартай, байнга суралцаж, сайжирч байдаг програм бичих явдал юм. Харамсалтай нь орчин үеийн компьютерийн архитектур дээр үүнийг хийх нь шаардлагатай хэмжээнд боломжгүй гэж үздэг ба одоогоор зөвхөн хязгаарлагдмал хүрээнд л үүнийг хийн ашиглаж байна. Харин квант компьютерийн хувьд үүнийг боломжтой гэж үзэх нь бий. Учир нь хүчин чадал ихтэйгээс гадна ажиллах горим нь одоогийн компьютерийн шийдэж чадахгүй маш комплекс асуудлуудыг шийдэхэд тусалдаг. Нэг үгээр та байруу нум сум харвахад голд нь онох магадлалыг 100 удаа харваж байж мэдэх, эсвэл ганцхан ширхэг квант сум харваад л мэдэх хоёрын хооронд хурдны хийгээд ажиллах зарчмын маш том ялгаа гарч ирж буй юм. Ийнхүү хиймэл оюун ухаан бүтээгдлээ гэхэд байгаль хийгээд "нийгмийн" зүй тогтлууд буюу онол, нээлтүүд ар араасаа нээгдсээр, олдсоор байх юм, маш хурдан, маш ихээр. E=mc2 гэх онолыг түрүүлж мэдсэн, эзэмшсэн улс цөмийн нүсэр хүчийг олж авч чадаж байхад ар араасаа нээгдэх тэдгээр онолуудыг эзэмших нь хязгааргүй хүчийг олох луугаа байх нь лавтай, үүний л төлөө, үүнийг харж чадсан улс болгон одоо өгөгдлийн араас шунахайран гүйцгээж байна. Учир нь тухайн квант хиймэл оюун ухаан бэлэн болоход аль болох их өгөгдөл цуглуулж чадсан орон нь түрүүлж зөв нээлтүүдийн эзэн болно. Хөгжингүй улс орнуудын өрсөлдөх чадварт инноваци гэдэг үг үргэлж явж байдгийг та мэдэх байх, тэгвэл энэ инновацийг чинь яг л үйлдвэрийн машин шиг машиндаад байдаг төхөөрөмжтэй болвол ертөнцийг эзэгнэх хүчтэй болох нь ч хайшаа юм, лав л энгүй их хүчийг өөрийн болгосон гэсэн үг. Энэ мэдээж аюултай сонсогдож байгаа ч хэн ч үүнийг зогсоож чадахгүй, нэгэнт уралдаан эхэлсэн л бол эхэлсэн, барианд түрүүлж ортлоо бид гүйсээр л байх болно, учир нь хэн ч хожигдохыг хүсэхгүй. Хэрвээ энэ бүхэн үнэхээр үнэн, бодит болох боломжтой бол бид яг ирмэг дээр нь байна, хэрвээ боломжгүй бол бид цаашдаа өөрсдийнхөө хуруу хумсыг хугалан байж тэдгээр зүй тогтлыг нээж суух умбарсан ажилдаа дарагдаад л хоцорно.
Энэ бүхний эцэст та дээрх олон нийтийн сүлжээ сайтууд яагаад танд үнэгүй үйлчлээд байдгийг бага ч гэсэн ойлгосон байх. Ингээд уг удаах үүлний сэдэв өндөрлөж байна. Гутгаар үүлний сэдвийг та мартчихаагүй бол энд өчүүхэн миний эргэцүүлэл, сэтгэмж төдий "онол"-ын тухай өгүүлэх юм. Ер нь бол үүнээс доош уншаад хэрэггүй л гэж зөвлөмөөр байна, хайран цагаа дэмий үрээд яахав ;)
Үүлэн онол
tl;dr Хүний бодол, сэтгэлгээ нь хоорондоо холбогдож өөр нэг том сэтгэлгээг бий болгодог ба түүн дотор явагдаж буй процесс нь бидний бодит байдал мэт ажиглагддаг юм биш байгаа?
Нютоны гравитацийн онол, Айнштайны харьцангуйн онол, хар нүх, их тэсрэлт, квант механик, параллель ертөнц, олон ертөнц, цахилгаан соронзон гээд бидний орчин үеийн урбан, модерн хэв маягийн амьдралд гүн нэвчсэн технограт нийгмийн суурь болсон "тусгай" онолууд өч төчнөөнөөрөө байдаг, тэд бүгд өөрсдийн үйлчлэх хүрээнд л үнэн байж, тухайн хүрээн доторх асуудлуудыг л шийдэхэд бидэнд тусалдаг, бусад онолуудтайгаа зөрчилддөг, тийм ч учираас тусгай онол гэдэг биз. Харин шинжлэх ухааны туйлын зориго бол орчлон ертөнцийн хамгийн жижиг эгэл бөөмөөс (долгионоос ч юм уу) сансар огторгуй, ертөнцийн хязгаар хүртэл (хязгааргүй бол хязгааргүй хүртэл) бүх нөхцөлд биелэх тэр нэг цогц онолыг олох байдаг. Суурь дөрвөн хүч болох гравитац, цахилгаан соронзон, цөмийн их, цөмийн бага хүчнүүдийг нэгтгэж чадвал супер нэгдлийн онол болдог бол дээрх бүх онол, ойлголтуудыг нэгтгэж чадвал "бүх зүйлийн онол" болох учиртай (хэхэ, нээгээчгүй байгаа онолдоо нэр өгчихсөн ч байх шиг, уул нь муу ёр гэдэг биздэ, төрөөгүй хүүхдэд алдар хайрлахыг), үүнийг Theory of everything гэж хэлдэг, энэ л онол шинжлэх ухаан ч хүн бүрийн эцсийн зогсоол нь юм. Тэгвэл миний гаргаж ирэх гэж байгаа онол бол Theory of everything байх байхгүй нь цэвэр бидний сэтгэлгээний цогцоос хамаарна гэх үндсэн санаан дээр тулгуурлан гарсан юм. Үүнийг би "Ертөнцийн оюун сэтгэлгээний цогц" гэж нэрлэнэ. Харин үүл гэдгийн учир нь та бидний төдийгүй бүх ертөнцийн оюун сэтгэлгээний цогц нь нэгэн оюун ухаан, нэгэн сэтгэлгээ мэт ажилладаг аварга том бүтэц юм. Нэг үгээр та бидний оюун сэтгэлгээ дээшээ очиж нэг газар холбогддог ба тэр холбогдсон газраа сая саяараа шамбааралдан, бие биедээ нөлөөлж, нэгэн үүл мэт хэлбэрийг үүсгээд байж байдаг. Энэ цогц үүлэн бүтцийг бурхан ч гэж болох юм. Энд яригдаж буй зүйл нь аль хэдийн байдаг зүйл байхыг үгүйсгэхгүй ч өөрийнхөө зүгээс бичсэнээ сийрүүлье.
Хэрвээ бид нийт ертөнцийн оюун сэтгэлгээний цогцыг бурхан гэж үзвэл тэр бурханы сэтгэлгээ нь таны яаж сэтгэхээс хамаарна, гэхдээ бас бурхан яаж сэтгэхээс таны сэтгэлгээ ч хамаарах тийм харилцан шүтэлцсэн нэгэн цул зүйл байх юм. Сар дэлхийг тойрч, дэлхий нарыг тойрч, нар Сүүн зам галактикийн төвд орших хар нүхийг тойрч, тэр хар нүх нь сорж буй оддынхоо бөөгнөрөл болох Сүүн зам галактиктайгаа цуг өөр хэдэн галактикуудтай нийлж галактикуудын бүлгийн төвөө тойрч, тухайн галактикуудын бүлгүүд нь өөр бусад галактикийн бүлгүүдтэйгээ нийлж супер галактикийнхаа төвийг тойрч гэх мэтчилэн одоогийн мэдэгдээд буй сансар оторгуй нэг тийм суунагласан утаа, үүл мэт бүтэцтэйгээр оршиж байдаг, нэг үгээр энд бид, тэнд ертөнц гээд өөр нэг зүйл байдаггүй, ертөнц биднээс тогтдог ба, бид ертөнцөд байдагтай ижил. Тэгвэл бидний оюун санаануудын цогц ч бас яг ийм байдлаар, аль хүчтэй нь бусдынхаа төвд оршиж, өөр нэг илүү хүчтэйгээ тойрох байдлаар нэг үүл мэт суунаглаж байдаг гэж төсөөлж болно, тэгэхээр бид нийтээрээ юу гэж сэтгэх нь бурханы сэтгэлгээ болох ба бурхан юу гэж сэтгэнэ, чиний сэтгэлгээ бас тийм байна гэсэн үг юм. Хоорондоо мөн л гравитацийн мэт холбоосоор холбогдсон, илүү өндөр сэтгэлгээтэй хүн нь илүү их масстай буюу бусад сэтгэлгээнүүдээ өөртөө татаж, заримыг нь залгиж, заримыг нь дагуулаа болгож, заримд нь өөрөө сорогдож, тойрч эргэх гэх мэтээр яг л бидний одот ертөнцтэй ижил зүйл тэнд болж буй. Үүнд хэлэх гээд буй хамгийн чухал санаа нь бидний ертөнцийг үзэх үзэл, бидэнд мэдрэгдэж, бодогдож, хүртэгдэж, үнэртэж, амтагдаж, сэтгэгдэж буй бүх зүйлс нь Ертөнцийн оюун сэтгэлгээний цогцоос хамааралтай юм. Нэг үгээр Бат энд юу бодож, юуг яаж мэдрэх нь тэнд байгаа Болд юу гэж бодохоос шалтгаалан хувирч өөрчлөгдөж байдаг гэсэн үг. Хэрвээ миний ойр хавийн хүмүүс ертөнцийн бүх зүйлс куб хэлбэрээс бүрдэнэ гэж сэтгээд эхэлбэл би өөрийгөө, гадаах моддыг, үүлийг, нарыг, сарыг, таныг гээд бүгдийг нь куб мэтээр хардаг, боддог, сэтгэдэг болно гэсэн үг (яг л minecraft тоглоом шиг), гэхдээ яг л угаасаа ийм байсан юм шиг л бүх зүйлс хувирсан байх ба өмнөх төсөөлөл, мэдрэмжийн талаарх бүх ойлголтууд ч ийм хэлбэртэй болж хувирна. Өнгөрсөн, одоо, ирээдүй минь бүгд куб болох учир би куб болсныг ч мэдэлгүй, угаасаа л ийм байсан юм шиг оршсоор байх болно. Тэгвэл дээрх, хоорондоо авцалддаггүй, шинжлэх ухааны олон тусгай онолууд нь Ертөнцийн оюун сэтгэлгээний цогц дотор тус тусдаа супер галактикийн бүлгүүдэд хуваагдсан сэтгэлгээнүүдийн дундаас гарч ирсэн гэсэн үг юм. Таны сэтгэлгээ ямар сэтгэлгээний ойр хавьд байна, таны ажиглалт тийм л байх болно, тэгээд таны итгэл үнэмшил, бодол, ой ухамсар ч гэсэн тийм байх учиртай. Бас нэг сонирхолтой зүйл бол хүн бүрийн сэтгэлгээ нь хоёр үндсэн давхраас бүтнэ. Нэгд анхдагч буюу суурь сэтгэлгээ, энэ сэтгэлгээ нь таниас үл хамаарах ба таны ойр хавийн сэтгэлгээнүүдийн дундаж байх юм. Дээд талд нь таны хувийн сэтгэлгээ буюу тухайн суурь сэтгэлгээн дээр тулгуурлан өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж болох орон зай юм. Ийнхүү таны чөлөөт сэтгэлгээ чинь эргээд бусад хүмүүсийнхээ суурь сэтгэлгээнд нөлөөлнө, энэ байдлаар нийт Ертөнцийн оюун сэтгэлгээний цогц ажиллана. Та хэрвээ зүүдээ удирдаж үзсэн бол зөвхөн таны хяналтад байгаа хэсгээс бусад зүүд өөрөө цаанаасаа өрнөдөг шүү дээ, яг л үүнтэй ижил. Тэгэхээр зүүдийг бид хийсвэр төсөөлөл гэж боддогтой ижил, бидний бодит амьдрал дээрх бидний мэдрэмж ч мөн хийсвэр байх боломжтой юм. Таны тархи яг л бодит мэт тийм зүйлийг зүүдэндээ симуляцлан рэндэрлэж чадаж байхад бодит ертөнцийг яагаад болохгүй гэж. Хэрвээ матрикс гэдэг кино үзсэн бол үүнийг төсөөлөхөд илүү хялбархан байж болох юм.
За дээрх зүйлээс ямар нэг зарчмын парадокс байгаа эсэхийг шалгаарай. Хэрвээ энэ онол үнэн болохыг нотолж чадвал (үнэндээ үнэн бол бид нотлъё гээд л нотлочих юм) бид өөрсдөө ертөнцийн цоо шинэ Theory of everything-ийг бүтээх боломжтой болно, тиймээс параллель ертөнцийн хэнд ч хэрэггүй онол шиг хэрэгцээгүй зүйл гэж бодохгүй байна. Баярлалаа.Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com17tag:blogger.com,1999:blog-8859644036693703352.post-10857851823666874572014-01-15T22:13:00.000+08:002021-11-11T19:49:43.258+08:00Чингис зоос хэвлэцгээе
2013 онд бичиж байсан нийтлэлээ оруулж байна. Тухайн үедээ хөрөнгө оруулагчдад танилцуулаад ил тавихгүй явж байгаад, хөрөнгө оруулагчаа олсоноор Эгэрэг төслийг эхлүүлж байж ээ.
Монголын эдийн засагчид, санхүүчид, хуульчид, компьтерийн аюулгүй байдлын инженерүүд, форексчид, програмистууд, онлайн худалдаа наймаа эрхлэгчид болон эрхлэхийг хүсэгчид, мөнгөө найдвартай, өсөлттэй хадгалуулахыг хүсэгч баячууд, долларын өсөлтөд нэрвэгдэгч биснесмэнүүд ээ, мөн үргэлж шинийг эрэлхийлэгчид, аливаа янзтай зүйлийн анхдагчид нь байхыг хүсэгчид ээ, надад янзтай санаа байна, түүнийгээ хуваалцах гэсэн юм, наашаа сууцгаа.
Bitcoin
Интернэт үүсэн бий болсон цагаас л энэ аврага сүлжээг ашиглан гүйлгээ хийх боломжийг инженер, санхүүчид эрэлхийлсээр ирсэн ч өдийг хүртэл амжилтыг эс олсон байна. Харин саяхан буюу 2008 онд Сатоши Накамото гэгч нууц ноёнтоны интернэд нийтлэсэн өгүүлэл нь дээрх боломжгүй байсан зүйлийг боломжтой болгох гайхалтай санааг агуулж ээ. Энэ санаа нь зүгээр ч нэг интернэт гүйлгээ төдийгүй санхүүгийн ертөнцөд цоо шинэ ойлголтыг нэвтрүүлэх ид шидийг агуулж байсан нь "төвлөрсөн бус" гүйлгээний систем юм. Та ямар ч банкнаас хамааралгүйгээр, хэдхэн хормын дотор, дэлхийн хаа ч байгаа нэгэнрүүгээ мөнгө шилжүүлж болно, бүр ямар ч шимтгэлгүй гэвэл та итгэх үү? Ийнхүү жилийн дараа буюу 2009 онд техникийн талаасаа бодит амьдрал дээр бэлэн болсон систем ажиллаж эхлэсэн нь анхны "биткойн" (bitcoin) хэвлэгдсэн тохиолдол болсон юм. Ийнхүү өнөөдрийг хүртэл ажилласан энэ системийн одоогийн нийт үнэ цэнэ 13 тэрбум ногооныг ч өлхөн давна. Цаашдаа ч ширхэг бүрийнх нь үнэ цэнэ анх 0.03$-аас 1000$ хүртэл өссөн шигээ өссөөр байх хандлагатай. Та гайхаж байна уу? Таны нэг биш удаа сонсож байсан ч төдийлөн ойлгож судлаагүй энэ зүйл бол BTC гэх гүйлгээний нэртэй Bitcoin юм.
Ерөнхий ажиллах зарчим нь банкныхтай төстэй, энэ нь хүн бүр данстай ба данснаас дансны хооронд гүйлгээ хийгдсэн бүх мэдээлэл хадгалагдсан бүртгэл тооцоо байдаг ба банкнаас ялгагдах зүйл нь энэ хүү бүртгэл тооцоо төвлөрсөн ганц банк дээр биш, харин хүн бүрийн компьютер дээр хадгалагдаж, хүн бүрээр хянагддаг явдал юм. Энэ системд ийнхүү оролцогч хүн бүрийг "пийр" гэх ба нийт систем тэр аяараа хэнээс ч үл хамаарах, адил тэгш эрх бүхий "пийрээс пийр" (P2P) сүлжээгээр хоорондоо холбогдсон байна. Нэг үгээр бол Bitcoin-ыг хэнч зогсоох, унтараах, хянах, хязгаарлах, эвдэх, удирдах боломжгүй юм. Яг л BitTorrent шиг, хичнээн засгийн газрыг зовоож байгаа ч хэн ч түүнийг таслан зогсоож чадахгүй л байна.
Дэлхий даяар хийгдэж буй гүйлгээнүүдийн ширхэг бүрийг үнэн зөв эсэхийг шалгах шаардлагатай нь мэдээж ба энэ ажлыг сайн дураар хийдэг хүмүүсийг "олборлогчид" (miners) гэдэг. Ягаад олборлогч гэдэг вэ гэхээр тэд энэ ажлыг хийснийхээ шанд шинээр хэвлэгдсэн зоос авдаг, нэг үгээр тэд биткойн олборлодог.
Товчхондоо бол Bitcoin нь технологийн төгс шийдлээр хэн нэгний (банк, олигарх, төр г.м.) бус, бүх хүнээр хянагддаг, оролцогч бүрийн оролцоон дээр ажилладаг төлбөр тооцооны эко тогтолцоо юм. Хүн бүрийн оролцоон дээр ажилладаг гэдгийг өөрөөр хэлбэл ажиллагааг нь зогсоохын тулд тэдгээр бүх оролцогчдыг зогсоох хэрэгтэй гэсэн үг. Гэвч дэлхий даяар тархан байрласан олон мянган оролцогч бүр нь өөрсдийн дансан дахь bitcoin-уудыг хамгаалахын тулд системд оролцог нь үүнийг зогсоох ямар ч боломжгүй болохыг харуулдаг ба энэ нь хүмүүсийг Bitcoin-д итгэх хамгийн том шалтгаан болдог. Өөр нэг итгэх шалтгаан нь хэн хүссэн нь bitcoin-ыг хэвлэх боломжгүй ба гүйлгээний хэмжээнээс хамаарах маш чанд математик тооцооллын дагуу, маш бага хэмжээгээр хэвлэгддэг явдал болно.
Ийнхүү Bitcoin гэгч шинэ зүйл анх хэвлэгдэж эхэлсэнээсээ өдийг хүртэл буюу 5 жилийн турш амжилттай ажиллаж, улам чангарсаар байгаа нь санхүү, эдийн засгийн салбарт албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх нь цаг хугацааны асуудал болсон гэлтэй. Гэвч энэ асуудал дэлхий дахинаа хамгийн том маргааныг дагуулж байгаа нь АНУ Bitcoin-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байхад Хятад албан ёсоор хорьж байгаа жишээгээр нотлогдох биз.
Давуу талын хажуугаар саар зүйл байгаа нь гүйлгээнд нууц ноёнтон (anonymous) байдлаар оролцох боломжтой нь хууль бус, хар зах зээлийг интернэт ертөнцөд өөгшүүлж байгаа явдал. Гэвч энэ төрлийн зах зээл нь bitcoin-ы нийт зах зээлийн өчүүхэн хувийг л эзэлдэг нь тийм ч мууд тооцогдохгүй.
Хамгийн гайхалтай нь технологийн ямар ч өндөр мэдлэгтэй хакерт өөлөгдөхөөргүй энэ систем нь "итгэхгүй бол харахгүй юу" гэсэн шиг эх кодоо хүртэл нээлттэй тавьж ээ. Тэгсэн ч хакеруудад боломж олдсонгүй, одоо ч гэсэн цоо эрүүл энэ аврага механизм ажилласаар байгаа нь хэр найдвартайг нь илтгэнэ. Харин эх кодын эл нээлттэй байдал нь нэр, тоо хэмжээ гэх мэт хэдхэн параметрийг нь өөрчлөн өөр нэг гүйлгээний тэмдэгтийг бий болгох хялбархан боломжийг олгож байна. Ийнхүү LiteCoin, QuarkCoin, PeerCoin гэх мэт хэчнээн зуун төрлийн онлайн тэмдэгт интернэтийн сүлжээнд эргэлдэж байна.
Чингис зоос
Ерөнхий санаа нь Bitcoin-ы эх кодыг хуулбарлан, нэрийг нь GenggisCoin (GGC, GHC, CHC...) болгож өөрчлөөд Монголын интернэт зах зээлд нийлүүлэх явдал юм. Харин гол санаа нь онлайн төлбөр тооцоо. Жаахан тодорхойгүй байна уу? Гэхдээ цааш нь заавал уншаарай, учир нь нэгт энэ бол цоо шинэ, гайхалтай (disruptive) санаа, хоёрт үүнийг бодит болгохын тулд таны оролцоо маш их хэрэгтэй.
Ямар ч алт, мөнгөн баталгаагүй буюу оргүй хоосноос бий болсон, технологийн мэдлэггүй хүнд яаж ажиллаад байгаа нь тодорхойгүй энэ зүйлийг шинээр эх барьж, төрүүлэх үед хамгийн түрүүлж ямар нэг байдлаар зах зээлийн эргэлтэнд оруулж чадах эсэх нь чаашдаа энэ нярайг орших, эс оршихыг тодорхойлно. Үүнийг хийхэд эрэлтийг бий болгох шаардлагатай ба эргэлтэд орж, эрэлттэй болсон хийсвэр тооцох нэгж буюу Чингис зоос маань төгрөг, цаашлаад доллар, иень мэтийн бусад валюуттай харьцах бодит тооцох нэгж болон хувирна. Нэгэнт ингэж чадвал бусад онлайн тооцох нэгжүүд болох Bitcoin, LiteCoin шиг эрэлт нийлүүлэлтийн хуулиар өссөөр байх нь бичигдээгүй хууль.
Харин тэр эрэлтийг бий болгох хамгийн том хүчин зүйл нь Монголын онлайн худалдааны зах зээлийн эрэлт юм. Нэг талаас гэрээсээ худалдан авалт хийхийг хүссэн интернэт хэрэглэгчид, нөгөө талаас онлайн худалдаа, үйлчилгээ хийдэг бизнесийн байгууллагууд. Хэрвээ онлайн төлбөр тооцоо хийх хялбар арга л байх юм бол аль аль талаас нийлүүлэлтээ хүлээсэн эрэлт бий болчихсон байна. Гэвч монголд онлайн төлбөр тооцоог хийх хялбар боломж байхгүй байгаа нь энэ зах зээлийг удаашруулж байна. Онлайн худалдаа хийхийн тулд заавал аль нэг банктай гэрээ хийх шаардлагатай, энэ нь хүссэн бүхэн хялбар хийх боломжгүй, яршигтай зүйл. PayPal мэтийн олон улсын үйлчилгээг ашиглаж болох ч энэ нь хэрэглэгчдэд яршигтай, нөгөө талаас тэр бүр хүмүүст олон улсын онлайн төлбрийн карт байдаггүй нь эргээд үйлчлэгчдэд ашиггүй. Нэг үгээр энэ зах зээлийг идэвхитэй эргэлтэд оруулах ганц зүйл нь хэн хэн нь хялбар, хөнгөхөн ашиглаж болох онлайн төлбөр тооцооны систем буву ийм л зүйл байвал энэ зах зээл салхин сэнс мэт эрчлэн эргэх юм.
Тэгвэл бидний шинээр хэвлэх Чингис зоос нь энэ шаардлагыг хангаж чадна. Хялбархан, хурдан, шимтгэлгүй, аль нэг банк, санхүүгийн үйлчилгээнээс хамааралгүйгээр онлайн гуйвуулгыг хийх боломжтой. Цөөн үгээр тэнд байгаа эрэлтийг бид нийлүүлж чадах бол бидэнд хэрэгтэй эргэлтийг тэд бий болгож чадна. Салхин сэнсийг эргүүлэх салхи нь чингис зоос юм. Сэнс эргэж байж л тог гарна.
Түлш, дулаан, хүчил төрөгч гурвыг галын гурвалжин гэдэг, энэ гурав байгаа газар гал асдаг бол аль нэг нь л байхгүй бол гал асдаггүй, унтардаг. Энэ зарчим дээр гал сөнөөгчид ажилладаг. Тэгвэл чингис зоосыг анхлан хэвлэж эхлэхэд шаардлагатай галын гурвалжингийн гурван орой нь "олборлогчид", "ченжүүд", "хэрэглэгчид" юм. Аль нэг нь л байхгүй бол Чингис зоос асахгүй. Энэ гурав зэрэг бий болж байж л тэнд гал асч түймэр мэт дүрэлзэнэ. Нэг үгээр нэг нэгнээсээ маш өндөр хамааралтай. Гүйлгээ байхгүй бол олборлолт явагдахгүй, олборлолт байхгүй бол эксченж хийгдэхгүй, эксченж хийгдэхгүй бол онлайн арилжаа явагдахгүй гэх мэт.
Анхданч ченжүүд чингис зоосыг төгрөгтэй, төгрөгийг чингис зоостой арилждаг, нэг үгээр валиутын арилжаалагч байх юм. Өнөөдөр авах үнэ тэд, зарах үнэ тэд гээд л сууж байна. Хэн нэг найман шарга дээр ажилладаг та үүнийг уншиж байвал нэгдээрэй, яаж эхлүүлэх санаа оноогоо хуваалцах биз ээ. Санхүү, эдийн засгийн мэдлэгтэй хүмүүс нь үүний үнийг яаж тогтоох талаар алтан зөвлөгөөгөө хайрлана хэмээн найдна. Магадгүй ханш нь яг төгрөгтэй дүйцдэг, төгрөгийг дагадаг байвал илүү хялбар, зөв ч байх юм бил үү, мөхөс би хэрхэн мэдлээ. Бүр өөрийн ханштай "Чингис зоос", төгрөгийг дагадаг "Төгрөг зоос" гээд тус тусад нь хэвлэсэн ч болохгүй зүйлгүй шүү дээ.
Харин анхдагч олборлогчид бол техникийн талын мэдлэгтэйгээс гадна гайгүй сайн график карт бүхий компьютертэй байхад л болно, энийг сайн дураараа хийх залуус маш олон байгаа гэж найдаж байна. Эхний нэг жилийн хугацаанд өндөр хүчин чадалгүй, график картгүй компьютераар ч олборлох боломжтой, гэвч таны урдуур илүү хүчин чадал сайтай олборлогч дайрах тул найдах хэрэггүй. Сонирхол төдийгөөр хийсэн энэ олборлолт чинь ирээдүйд өөрийг тань тэрбумтан болго л гэж бод. Бас хавьгүй сонирхолтой шүү. Дараа техникийн ажиллагааных нь талаар илүү дэлгэрэнгүй нийтлэнэ, энд нуршихыг хүссэнгүй.
Мэдээж хэрэглэгчид буюу онлайн худалдаа эрхлэгчид, мөн түүнийг нь худалдан авагчид. Онлайн үйлчилгээ үзүүлэгч сайтуудыг энэ хөдөлгөөнд идэвхитэй нэгдэнэ гэж бодож байна, хэрвээ тэгэж чадвал худалдан авагчид төдий чинээгээр ченжүүдээс чингис зоос худалдан авч, гүйлгээ төдий чинээ их хийгдэж, олборлолт төдий чинээ нэмэгдэж, таны бизнес төдий чинээ хэрэглэгчдэд ойр болж, дансан дахь чингис зоосын тань үнэ цэнэ төдий чинээ өсөх юмшүүдээ.
Санаа бол ийм байна. Надад хэдий сонирхол их байгаа ч таны оролцоо энд ус агаар шиг л хэрэгтэй, олны хүчинд дулдуйдаж сая амьсгалж эхлэх тул бүгд ам хэл, гар бие, оюун ухаан, эрдэм мэдлэгээ дайчилцгаана уу! Хүн бүрт ямар боломж байгаагаа бичиж, яах ёстойгоо ам уралдуулан ярьцгаая. Олуулаа хэлэлцвэл буруугүй, зөв зохион байгуулалтад орж, даруйхан онлайн худалдааг балчигаас гаргангаа сонирхолтой, ашигтай зүйлийг эхлүүлэх боломж таны гарт байна. Эцэст нь бүгд л энэ тогооноос хувиа хүртэх тул хойш суух хэрэггүй.
Khaschuluu Munkhbayarhttp://www.blogger.com/profile/00793349979887619270noreply@blogger.com0