Согтуу, бас солиорсон хүний шүлэг

Хайрт минь чи бол төгс
Хичнээн гажиг ч гэсэн над дээр
Хүн чанар гаргаад эргээд ирээч
Учир нь энэ бол хувьсал
Уурлаж бухимдах хэрэггүй...
Залуус бүгд хувьсаж байна
Хуучнаар энгийн зүйлс үгүй
Гэвч шинээр ийм зүйлс бий болж байна
Чиний аз жаргал надад аж жаргал ч
Зарим нэгэнд нь зовлон гуниг
Тиймээс чамд сонголт үгүй
Учир нь энэ бол хувьсал
Уурлаж бухимдах хэрэггүй
Бүх зүйл улам нарийсч байна
Ойлгоход бэрх болж байна
Гэвч би чамайг хайрлаж байна
Зүгээр л над дээр хүрээд ир
Хүн хүнээ идэж байна
Хүн, хүүр хоёр тэмцэж байна
Учир нь энэ бол хувьсал
Уурлаж бухимдах хэрэггүй
Багний цаана хэн байгааг чи мэдэхгүй
Түмэн хүмүүсийг бүгдийг чи танихгүй
Чи хэнийг ч танихгүй
Учир нь энэ бол хувьсал
Уурлаж бухимдах хэрэггүй
Хүссэн хүсээгүй энэ чамайг
Хүнээс илүү эзэмдэх болно
Ялгаагүй намайг ч бас
Учир нь энэ бол хувьсал
Уурлаж бухимдах хэрэггүй
Учир нь бүх цаг үед давташгүйгээр
Би чамайг хайрлах болно
Энэ бол хайр
Уурлаж бухимдах хэрэггүй
Хайрт минь

Comments

  1. Чинийх байх ёстой бол эргээд ирэх биздээ хө, өөр яалтай билээ

    ReplyDelete
  2. Хувьсгал надад бүх зүйл
    Чамайг аврах гэгээрэл
    Хуучирч өгөрших цагын хэлхээг
    Бурхнаас булаах бэлэг
    Сонголт чамд үгүйрэл зөвхөн дэмийрэл
    Согтуу ч гэлээ үнэнийг зөвхөн чамд зориулж байна
    Өршөөх уучлах сэтгэлийн тайтгаралыг өөрөөс чинь би гуйхгүй
    Өөдгүй зангаар гомдоох сэтгэл Надад орших нь солиорол
    Хайрлах, энэрэх, хагацах харин тэгээд нийлэх нь
    Хамгаас эрхэм тэр зүйл
    Хорвоод мэндлэх хувьсгал,,

    "Чамд дурласан сайхан хөвгүүнийг
    Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
    Чамайг хайрласных нь хариуд хайрла!
    Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү."
    О.Дашбалбар

    Захидалдаа нэмээрэй андаа!!!!

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts