What the hell is CV?

CV-ийг монголоор "Товч намтар" гэнэ байх. CV-гийн талаар эгчийнхээ өгсөн даалгаврын дагуу бяцхан судлагаа хийлээ. Хийлээ ч гэж нэг муу жижигхэн номыг л гарчигласан төдий. Гэхдээ үнэхээр хэрэгтэй зүйл шиг санагдлаа. Юу вэ гэхээр CV гэдэг зүйл ер нь хүн бүрт байх ёстой юм байна гэдгийг энэ номондээр дурдсан байна. Юу вэ, яагаад хэрэгтэй, яаж хийх, яаж хийвэл илүү сайн гэх мэт зүйлсийг эл номноо бичжээ.
CV нь аль болох сайн талыг дөвийлгөж, муу талыг дарагдуулсан байвал сайн.

Ер нь бол хүн бүр өөр юм чинь товч намтар нь ч гэсэн өөр байж таарна, тийм учраас хүн бүрийн CV өөр байдаг юм гэнэ. Яг л "эссэ" гэж юу юм бэ гэж асуухаар юу ч хамаагүй байж болно, гол нь чиний тархий "исэлдэн" гашилсаны үр дүн байх ёстой гэдэг шиг. Дэлхийн нэг номерийн эссэ нь хоосон цаасны ар талд харандаагаар зурсан ганц муу зураас байдаг юм гэнэ лээ. Тэгэхээр CV-д зориулсан дүрэм гэж байхгүй ч жишигийг баримтлах хэрэгтэй. Аль болох таныг бүрэн илэрхийлэх, мөн нийгэмд оршин байгаа зайлшгүй хэрэгцээтэй, жишээ нь овог нэр, нас, иргэншил гэх мэт зүйлс байх хэрэгтэй.

Миний ойлгож байгаагаар та сурагч, оюутан, ажилчин, ажил хайгч, ажил олгогч, архичин, хулигаан байх нь хамаагүй хүн бүрт байх ёстой зүйлсийн нэг нь. Үүнийг хүмүүс дийлэнхдээ ажилд орохын тулд худлаа үнэн бичдэг, юу вэ гэдгийг нь судладаг байх. Гэвч энэ гайхамшигтай зүйл маань "би" гэдэг нэртэй намтар, боть болж үлдэх зүйл юм. Өөрөөр хэлбэл энэ нь таныг хэн бэ, хаана сурсан, хаана ажилласан, юу бүтээсэн, ямар гавъяа байгуулсан гэх мэт бүх зүйлийг чинь хадгалах түүхийн баримт болох юм л даа. Юу юунд хэрэгтэй вэ гэхээр юуны түрүүнд танд хэрэгтэй. Та өөрийгөө юу хийв, юу сурав, би ер нь хаана явна гэдгээ байн байн санаж, мөн байн байн түүнийгээ шинэчлэж, өөрөө өөрөөрөө бахархах үр хүүхэддээ үзүүлэх гээд л. Мөн цаашаа мэдээж ажил олгогч, хамт олон гэх мэт таны нийгмийн амьдралд чухал хэрэгтэй. Учир нь таныг олон нийтийн дунд ийм хүн гэдгийг жишиглэн харах гол хүчин зүйл болох юм. Бас нэг чухал зүйл нь 2012 онд дэлхий сөнөж, бүх хүн төрлөхтөн устлаа гэж бодоход хэдэн гэрлийн жилийн зайд орших харь гаригийн иргэд бидний сансарт цацагдсан энэ бичгийг олж "Дэлхий" гэдэг соёл иргэншлийн гаргалгааг таны CV-г баримтлан хийж ч болох шүү дээ, нэг ёсондоо түүхийн өв.

Харин энэ номонд бичсэнээр хэрвээ та ажилд орохыг хүсч байгаа бол, ажил хайж байгаа бол энэ танд нэг номерт байх ёстой зүйл. Та ямар нэг таалагдсан компанидаа орохыг хүсвэл өөрийн CV-гээ аваачаад, ажилд орох хүсэлтэйгээ хэлээд л хадгалуулчих, ирээдүйд гарах орон тоо хамгийн түрүүнд таний CV-г дамжина. Мөн ямар ажилд орохоо мэдэхгүй, зүгээр л ажил хайж байгаа бол нэг CV бичиж аваад араван тийш нь цацчих. Аль нэг нь таныг дуудна.

Харин өнөөдрийн миний ярих гээд байгаа зүйл нь social network буюу Facebook, Twitter, Google, монголоор бол Biznetwork зэрэг онлайн нийгмийн оролцоон дахь таны "Цахим товч намтар" буюу "Online CV" юм. Та дээрх болон бусад олон нийтийн сайтуудад бүртгүүлж байхад таниас заавал бүтэн нэр, e-mail хаяг гэх мэт зүйлсийг чинь авчихаад, дараа нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруул гэж шаардаж байсан биз дэ. Бас дээрх бүх сайтуудад Profile гэх зүйл байх ба тэр нь тухайн сайт дээрх таны тухай мэдээллүүд байдаг. Харин бүгдийг ил байлгах эсэхээ та өөрөө л шийднэ.

Facebook жишээ нь Profile гэдэг зүйлийг ихэд чухалчилж авч үздэг. Учир нь ямар ч хүн энэ миний найз мөн үү, энэ тэр үү, тэр энэ үү гэсэн судлагааг интернэтэд төдийлөн барьж байгаа юм шиг мэдэх боломж байдаггүй учираас. Өрөөр хэлбэл давхцлыг үгүй болгох гэж. Бас боловсрол, ажил, мэргэжил, хүйс, сексийн сонирхол, дуртай хөгжим, кино, тамирчин гээд есөн жорийн мэдээллээ оруулах боломжуудаар хангасан байдаг. Энэ бүхнийг та үнэн зөв бөглөсөнөөр таныг гариг андуурсан нөхөд оролдохгүй байх, мөн ижилээ олох таатай нөхцлийг бүрдүүлж байдаг.

Бүр сүүлийн үед ажил олгогчид Facebook profile-ийг хүртэл сонирхох болсон. Зарим компани CV гэхээсээ Facebook profile-ийг илүүд үздэг, учир нь орчин үеийн хүмүүс хараал идсэн цаасан дээр бичихээс Facebook-дээ илүү чин сэтгэлээсээ ханддаг учир.

Дээрх бүх утгагүй ярианаас би юуг хэлэх гээд байна вэ гэхээр Online CV систем хийвэл бас зүгээр юм биш үү? Ямар ч байсан би бодож үзнэ ээ. Таны хийсэн систем тань хүмүүс CV-гээ бичхэд нь ухаалаг орчинг бүрдүүлж өгдөг, хайлт, холболт зэргийг нэгэн системтэйгээр уялдуулж чадвал цаасан дээр бичсэн CV-гээс илүү эрэлттэй болж мэдэх л юм. Хүмүүс цахим дансууд дээрээ URL хэсэгт нь өөрийн Online CV-г зааж өгдөг, компаниуд ажилд авахдаа тухайн CV-г шалгадаг бол тасархай биз дэ.

Мэдээж ийм зүйлс байдаг л даа. Тухайн хүний мэдээлэл, зураг, хийсэн зүйлс, холбогдох хаяг, бусад холбоосууд гээд л. Дээр хэлсэнчлэн Facebook, Google маань өөрсдөө бараг CV шиг Profile-тай байдаг. Ямар ч байсан юу бодож байна хуваалцаарай? Би бас CV-г төдийлөн сайн судлаагүй учир буруу ярьж байж ч магад.

Comments

Post a Comment

Popular Posts