Урсдаг шатны гарын авлага ба УИД бол "Чяцга"

Өнөөдөр, ажлаа тараад гэртээ ирэхдээ цээж дүүрэн баяр баясалтай ирэв. Учир нь УИД-ийн хамгаалагч намайг "чяцга" хэмээн дуудсан учираас. Харин блог ертөнцдөө би УИД-ийг "чяцга" гэж хэлмээр байна. Болсон явдлыг сонирхож байвал, УИД-ийн увайгүй хэрэгт дурлаж байгаа бол цааш уншиж, бас чаддаг, мэддэг бүх сувгаараа "түгээхийг" хүсч байна. Учир нь бид "үйлчлүүлэгч".

Урсдаг шатны аюулгүйн гарын авлага
  • Урсдаг шатан дээр хөлөөрөө зогсох ёстой! Толгой болон бөгс, гараараа биш, зөвхөн хөл, тодруулбал хөлийн ул буюу тавхайгаар!
  • Урсдаг шатан дээр үхтлээ ядарч байсан ч, бүр үхсэн байсан ч сууж болон хэвтэж болохгүй!
  • Урсдаг шатны эсрэг урсгалруу гарч болохгүй, гэхдээ эсрэг тийшээ хараад явж болно.
  • Урсдаг шатруу задгайгаар шүлс болон цэрээ хаяж болохгүй, битүүгээр л хаяна! Мөн бааж болон шээж болохгүй!
  • Дээрх үйлдлүүдийг хийх юм бол үхлийн аюултай!
  • УРСДАГ ШАТАН ДЭЭР ҮХЭЖ БОЛОХГҮЙ!!!

Ийм журам УИД-т мөрдөгддөг ба зөвхөн энэ үйлдлүүдийг хийх нь үү үгүй юу гэдгийг манаж байдаг тусгай бүлэг хамгаалагчид таныг алхам алдалгүй ажиглаж байгааг санах хэрэгтэй. Гэвч хорьсон болгоныг хүн хийх дуртай байдаг. Харамсалтай нь УИД-лүү орж байгаа болон орсон нийт хүмүүсийн 99% гаран нь дээрх дүрмийг мэдэхгүй гэдэгтэй барьсан ч алдахгүй. Хэрвээ худлаа байх аваас би блог дээрээ өөрийгөө эмэгчин Аасах хэмээн заралмуй.

Болсон явдал
Ажлынхаа хоёр баагаатай (Мах, Авгалдай) ажлаа тараад, гэрийн зүг гэлдэрцгээв. Гэтэл Мах УИД орж хүүхдийн манеж харая гэж намайг ятгахдаа миний ухаангүй дуртай 3x3 рубикийн шоо энд ёоз ёозоороо бий хэмээсэнд нь би уухайн тас зөвшөөрөн хамт оров. Эндээс ихэнх зүйл эхэлсэн. Учир нь бид ажлаас гарахынхаа өмнө Jackass 3D үзсэн байсан учир үнэхээр халуун цустай, буцалсан залуус болон хувирсан байв.

Би ч урсгал сөрж явах дуртай урсдаг шат хараад, энэ үед ирээдүйн том компанийн захирал хүн болох учир хэмээн бодож намба заан урсгал дагуу гарлаа. Гэвч 4 давхар хүртэл "шоопинг" хийгээд ядарсан тул буудаг урсдаг шатан дээр хэсэг хэвтэж амарлаа. Гэтэл хамгаалагч бололтой (ямар ч нэр ус, зэрэг хэргэм гэх зүйлгүй) наранд түлэгдэж борлосон хар царайтай нөхөр дээрэнгүй байдлаар:
- Өөш, чи яадаан? Шатаар аштайхан буучих, күй! Би чиний биеээ авч явах байдлын, бас амьд явах тухай чинь ярьж байна гэдэг юм байна. Би хариуд нь
- Өө, би жаахан ядраад аа, тэгээд хэсэг дуг хийсэн юм л даа, уучлаарай
- Тэгвэл болдгүйн зао, /энэ үед тэр "чяцга" миний нүүрлүү наалдаж, үнэн "хулиган" байдалтай болов .орч/
- Болдоггүй гэсэн зүйл хаана байна?
- Шатан дээр сууж болохгүй гэсэн тэмдэг байна мэдоо
- Хэвтэж болохгүй гэсэн тэмдэг алга, тэглээ ч энэ анхааруулга болохоос хууль цааз биш!
- Би зүээр чааг дахиж битий тэгэж яваарай гэж хэлж байна /үнэндээ өмнө нь тэгэж хэлээгүй .орч/
- Үгүй ээ, би маш их ядарсан байна, би дахиж тэгэж явах л болно
- Тэгээд үзээрэйлдээ хэмээн бид хоёрын бяцхан "нөхөрсөг" хөөрөлдөөн өндөрлөв.

Ийн хүү болохгүй гэсэн даваагаар гурав давж, хамгийн доод давхар хүртэл урсдаг шатаар сууж буув. Отож, ольж, тагнаж, занасан хүн алга аа. Заза хэмээн бодоод гарч явтал араас "босс" хамгаалагч бололтой (бас л нэр цол үгүй), мөн өөр нэг чүрэнхий бор нөхрийг дагуулан гарч ирээд дуудав. Нөгөө нөхөр
- Чи одоо яаадаан "ЧЯЦГА" минь, би чамд хэлэд байхад! Дэмийшоо зао!!!
- Яачихсан юм? Яагаад намайг чяцга гэж хэл амаар доромжлоод байгаа юм? гэтэл нөгөө босс байрын нөхөр (үнэндээ түүнийг овоо буурьтай, тэр юм үзээгүй нөхрийг загнах байх гэж бодсон юм)
- Чи яасын?
- Өө би их ядарчээ, тэгээд шатан дээр жаахан суусан юм, гэтэл энэ нөхөр намайг дарамтлаад... гэтэл найдлага болоод байсан босс
- Чи тэгэж явах ямар эрхтэй юм? Энд зөвхөн хөлөөрөө явна мэдэв үү! Чи гэрлүүгээ харьж эрхэл, энэ чиний эрхэлдэг газар биш! (уур дүрс хийн шатав)
- Энэ нөхөр яахаараа намайг чяцга гэж дуудав? Ямар эрхтэй юм?
- Чи зүгээр дуугай зайлаад өг! хэмээн тэд орцгоов. Мөн аар саар хэрүүл маягийн зүйл болсон.

Энэ үед хэн хэн нь эхлүүлж болохгүйг мэдэж байсан юм. Хэрэглэгчдээ түрүүлж гар хүрнэ гэдэг ийм том дэлгүүрийн хувьд хангалттай том банга хүртэх шалтгаан, харин бид гурав түрүүлж гар хүрвэл мэдээж хам хэргээр овоо гөвшүүлнэ. Энэ удаан хэл аман мөргөлдөөн болов. Үнэндээ нудраган зодооноос хэл амаар идэх нь "чи эхэл" гэж байгаатай агаар нэг, аймхай, хулчгар хүний зан ажмуй.

Асуудал миний талд
Нэгт: Тэд бидэнд шат хэрхэн ашиглах зааврыг үүдээр оруулангуут уншуулж, зөвшөөрсөн тохиолдолд оруулах ёстой байсан (зөвхөн дээрх онцгой тохиолдлын үед)

Хоёрт: Тэр хамгаалагч "шиг" нөхөр надтай анхнаасаа эвтэйхэн харьцсан бол намайг түүнийг "хөдөөний хөөсөн мантуу" гэж бодоход хүргэхгүй байхсан (үнэндээ би тэгэж бодсон, гэхдээ бүх хөдөөнийхөн хөөсөн мантуу биш гэдгийг анхаарна уу!)

Гуравт: Хөөрхий тэд намайг яаж буухыг нүд салгалгүй харж байх хооронд хичнээн над шиг нөхөд цаагуур нь сууж буусан болдоо чаавас.

Тавт: Тэр намайг "ЧЯЦГА" гэж дуудах эрхгүй!!!

Эцсийн үг
Дахиж би хэзээ ч УИД-ээр өөрийн санаачлагаар үйлчлүүлэхгүй, хэн нэгэн алан хядагч сүрдүүлээд тийш оруулж, үйлчлүүлэхэд хүргэвэл би хэзээ ч сэтгэл хангалуун гарахгүй

Эцэст нь! Тэд намайг зүгээр "зайл"аад өг гэсэн. Гэхдээ би хэзээ ч зүгээр зайлахгүй. Насан туршдаа энэ ХАРААЛ ИДСЭН ТОМ НЭРТЭЙ БАЙГУУЛЛАГЫН ЭСРЭГ БАЙХ БОЛНО!!!

Цаашдаа ийм зүйлд баримтжуулалтын байнгын бэлэн байдалд байхын тулд утасныхаа камкордерийг жаахан гартаа оруулав

Comments

  1. Манай энэ байгууллагууд үйлчилгээн дээрээ анхаарах цаг болчоод байна шүүдээ. Интернет хэмээх гайхамшигтай зүйлийг бий болгосноос хойш Нэг хүний ард мянга мянга хүн байдаг болохоор. Чамаас одоо уучлалт гуйхгүй бол болохоо болих нь дээ хэхэх. Сүүлийн тодруулсан хэсэг чинь сэтгэл хөдөлгөлөө.

    ReplyDelete
  2. Ер нь үйлчилгээний байгууллага харицааны соёл гэж юу болохыг ажилчиддаа зааж өгөх хэрэгтэй л дээ. Ийм байдлаар хэрэглэгчиддтэй харилцвал хэний ч уур хүрэх нь тодорхой шүү дээ.

    ReplyDelete
  3. Нэг бодлын шал тэнэг хэргээс болж маргалдсан юм шиг санагдлаа. Гэхдээ үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа хамгаалагч бол зүгээр сануулаад л өнгөрөх ёстой байсан байх, хэрүүл хийж явах нь тэдний ажил биш баймаар юм.
    Бас тэр шатан дээр суух, гишгэх хоёр адилхан л баймаар юм. Суулаа гээд шатыг нь эвдэлчихгүй л байлгүй дээ. хэхэ

    ReplyDelete
  4. @ganzorig шатан дээр суух нь хавчуулагдах, мөн бас бус утгаар техникийн осолтой зүйл л дээ.

    ReplyDelete
  5. Хамгаалагчийн буруу. УИД яасан ч нэр хүндээ алдахгүй л дээ, гэхдээ үнэхээр "өтөлсөн" гэдэг үг тохирно. Тэгж их хайрлаад суулгадаггүй сүрхий шат юм бол томоос томоор шат хэрхэн хэрэглэх заавар байсан нь дээр л юм байна

    ReplyDelete
  6. Соёлтой үйлчилгээ авахын тулд өөрөө бас соёлтой үйлчлүүлэгч байх ёстой. Өөрийнх нь амь насны төлөө шаардлага тавьсан хүнтэй өөрөө ч бас соёлтой харьцааг үлгэрлэж үзүүлэх ёстой байсан юм шиг...

    Үйлүүлэгч хаан гэхээр бүхнийг дураараа хийж болно гэсэн үг биш. Энд бол тодорхой шаардлага биелүүлээгүй үед тухайн үйлчлүүлэгчид үйлчлэхгүй байх эрх үйлчилгээний байгууллагад бас байдаг юм шүү...

    ReplyDelete
  7. Чиний буруу байна.

    Харин чи Монголд байгаа тулдаа зэмлүүлээд өнгөрж, өөр газар байсан бол өндөр торгууль төлнө. Эсвэл хариуцлага хүлээх байсан. Урсдаг шатан дээр сууж явах нь маш аюултай. УИД-ын нэг хамгаалагчаас бол тэнд ажиллаж амьдарж байгаа хэдэн мянган хүнд өширхөөд яахав дээ, ажлаа хийж яваа л улс цаанаас нь шаарддаг байлгүй. Чи хүнийг хөдөөний хөөсөн мантуу гэж бодож чадаж байгаа юм чинь, урсдаг шатан дээр зөвхөн 2 хөлийнхөө улаар зогсож явах ёстой гэдэг хялбархан зүйлыг яагаад мэдэхгүй байгаа хэрэг вэ. Дэлхийн аль ч улсад урсдаг шатан дээр хэвтэх байтугай суухыг маш хатуу хориглодог юм даа.

    ReplyDelete
  8. Би үнэхээр хөдөөний хүн мөнөөс мөн. Бас урсдаг шатаар явахдаа баясч хөөрдөг хүн ч мөн. Гэхдээ би дэлхийн жишгийг мэдэх соёлтой хүн биш ч гэсэн миний төлөө урсдаг шатны ашиглах зааврыг эндээс харж болно гэж эвтэйхэн тайлбарласан хүн байсан бол би уухайн тас түүнийг хүлээн авч, асар том соёлд суралцах чадвартай хүн байна. Үнэхээр тэр хүн надад тайлбарлаад, соёлтой харьцаж, торгууль нэхсэн бол би торгууль төлөхөд татгалзах зүйл алга. Үнэхээр би хууль зөрчсөн бол хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарладаг адгийн хөдөөний хог шаар мөн.

    ReplyDelete
  9. Тодорхой шаардлагыг биелүүлээгүй бол надад үйлчилхээс таталзаж болох авч хэл амаар доромжил гэсэн үг биш л дээ. Бас УИД-д тэр нөхрөөс болж хичнээн хүн хохирч болохыг тооцсон байх ёстой. Тийм хүнлэг чанар гаргаж, ийм зүйл байж л байдаг гэж ханддаг нь цаг ирэх тусам цөөрнө. Тиймээс тэр хүн ирээдүйд тогтмол орлого оруулж болох байсан үйлчлүүлэгчээ хэзээ ч иргэж ирэхгүй болтол нь үлдэн хөөснийхөө хариуд ажлаасаа халагдах хэрэгтэй. Уичр нь над шиг тэнэг хөөсөн мантуунууд хэдэн мянгаараа дэвэн дэлхийгээр ийм юм ярьж явдаг юм.

    ReplyDelete
  10. урсдаг шатанд суухын тулд гарын авлага хэрэгтэй гээд нэхээд сууж байх ч гэж, хэрвээ тэр нь чамд хэрэгтэйсэн бол уншиж судалсныхаа дараа суухгүй яасым.

    Бас хэн хэзээ хаана урсдаг шатан сууж зорчиж байсныг хараав? Хичнээн ядарсан байсан ч ёс зүй гэж нэг зүйл байх ёстой. Энэ нь шатыг нь эвдлэхдээ биш(чи дэвсээд ч эвдэж чадахгүй биз), чи өөрөө гэмтэхдээ ч биш(тэгвэл чиний л хохь), бусад хэн нэгэнд саад учруулахаас хэзээд болгоомжилж явах ёстой нь соёлт хүний зан, хотын ганган залуу.

    ReplyDelete
  11. Соёл, дэг жаягийг сахиулах гэж хамгаалагчид байдаг шүү дээ. Сахих шаардлагагүй юмыг хамгаалуулж яах юм, тэгэхээр түүхэн цаг хугацааны явцад над шиг, соёл, дэг жаяг, хориг цаацыг эвдэгчид байсан л байж таарах нь. Тэдний нэг нь л би. Шатан дээр хэвтэхээс өөр ямар нэг шалтгаанаар хэдэн хэрэглэгч УИД-ийн үйлчилгээнд бухимддаг бол оо? Нэгэнт ийм хамгаалагч байгаа юм чинь цаана нь өшөө хэд байгаа бол оо? Бас сэтгэл хангалуун бус, мөн үг хэлээр доромжлуулсан хэрэглэгчдийн хэд нь үүнтэй нь тэмцдэг бол оо?

    Дээрх тохиолдолд хамгаалагч сэтгэлийн хөөрлөөр хандсан, тэр УИД-ийн хамгаалагч ёсоор биш, харин хувь хүний уур хилэнгээ над дээр гаргасан. Тийм учир УИД маш том буруутай.

    ReplyDelete
  12. Хасчулуу би чамайг танина... чи намайг ч нэг удаа харж байсан. Би уул нь чамайг хийж байгаа зүйлээр чинь их үнэлдэг байсан, гэхдээ миний дүүд үзэх сурах зүйл их байна. Сэтгэлийн хөөрлөөр аливаа зүйлд битгий ханд. Хорвоо ертөнц зөвхөн чиний хүссэнээр байдаг байсан бол хичнээн сайхан. чи дураараа гараа савчиж болно, гэхдээ хэн нэгний эрүүнд хүрэх цагт гар чин зогсох ёстой гэж үг байдаг юм. Энийг санаж явахад илүүдэхгүй. амьдралд хэзээ ч Jackass үзсэний хирээр ханд. Бодит амьдрал дээр бүх юм илүү бодитой байдаг юм. Яахав цаг хугацаа чамл харуулна би яг чам шиг магадгүй чамаас илүү омголон байлаа гэхдээ тэглээ гээд сайн юманд хүрдэггүй юм. Би чамайг ухаантай залуу гэж найлаж байна тиймээс өөрийн алдааг юунд байгаа эргээд нэг тунгаагаад үз...

    ReplyDelete
  13. Намайг таньдаг нь юун сайн хэрэг вэ? Амьдралд хэзээд Jackass үзсэний хирээр хандах боломж бага л даа, учир нь цаад хэд чинь мэргэжлийн, бас хажуудаа эмч дагуулж явдаг улс.

    Гэхдээ шатан дээр нь хэвтсэнийг анхааруулах болгондоо хүнд дээрэнгүй зан гаргаж, ямар нэг дотоод журам мөрдөхийн оронд өөрийн сэтгэлийн хөөрлөөр, хүний олноор гадаа гарч байгаад хүнийг чяцгаар нь дууддаг бол би сайн мэдэхгүй байна, энэ лав ариун явдал биш.

    Шатан дээр хэвтдэг, хэлээд байхад нь сууж буудаг миний буруу, би өөрийгөө болон олон хүнийг эрсдэлд учруулсан. Гэхдээ дээрх нийтлэлээс хэн нь илүү "омоглон" болохыг харж болохоор л байна да.

    Бас миний хийж байгаа зүйлээр намайг үнлэдэг байсанд би маш их баяртай байна. Бас одоо үнлэхээ больсонд тань бүр ч их баяртай байна. Намайг ийм үл бүтэх хүн гэдгийг аль болох эрт мэдэж байгаа нь энэ.

    Эцэст нь надад сурах зүйл их байгаа нь ч үнэн шүү. Ruby on Rails, Node.js, Facebook API, Django, Python, Symfony 2 гээд сурах ёстой зүйл хэт олон байна.

    Баярлалаа АГАА

    ReplyDelete
  14. Үйлчилж байгаа үйлчлүүлж байгаа хэн хэн нь соёлтой байх ёостой. Мэдээж үйлчилж байгаа хүн эхлээд соёлтой угтах ёостой байх. Хэдий бүдүүлэг хандсан ч гэлээ таны төлөө үйлчлүүлэгчдийн аюулгүйн төлөө хэлсэн үг юм шиг байна. Шатныхаа төлөө арай ч тэгээгүйл байх. Та аль болох өөрийгөө зөвтгөх гээд хэрэггүй. Дараа дахиж нэг бодоход та өөрийгөө арай л дутуу байснаа ухаарах байх. Хэт залуу хүний омголон зан юм шиг. Би хэдий тийм зантай ч хөндлөнгөөс харах нь шал өөр юм байна. За ямар ч байсан танд ирээдүйн амьдралд чинь амжилт!^^

    ReplyDelete
  15. Би өөрийнхөө буруу байсаныг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байна. Гэхдээ би энд тэр хүний буруу үйлдлийн тухай ойлгуулах гэж оролдож байна. Би миний зөв гэж хэлээгүй. Гэхдээ надад анхнаасаа тийм байдалтай ханддаг тэр хамгаалагч шүү юмны бурууг олж харах нүдээ гээчихсэн улсууд уу?

    ReplyDelete
  16. Zov bolovson uilchluuleh heregtei de. Gadaadad ch sahilgagui teenagers iimerhuu degguitel ajiglagddag. Gehdee shaardlaga tavihad golduu: Uuchlaarai! geel ineeldeel bieluuldeg, nuguuh n ch bas shaardlagaa zov tavina.Medeej ahmad hunii ug baga zereg shiruuhen duugaar heleh l bh.Mon ter shatnii ayulguin bdliin uudnees yamar neg yum boloh avaas company neleen tolbort unana.yaj ch bodson ter shat tiim togloom bish, us gezeg, huvtsas hunar, aris gar havchuulagdval yana, yu ch bolj bolno shd.Mongoliin nohtsol baidald bol tiimerhuu haritsaanii "soyol" gargah n gaihaad baihaar zuil barag bish biz - anhaaruushtai!Ter baiguullaguud n surgalt seminar hiimeer, kasschin, zoogch, yalanguya hamgaaltiin albaniihand. Mon company.iin zahiral boloh gj zehej baigaa chinii huvid chamaas bolovsrol medleg, soyol dutuu hunii amand tiimerhuu sahilgagui baidlaar unana gdg boduushtai surgamj bna shd. Nogooteiguur hun burt orj irehed n ursdag shatnii talaar sanuulga lekts zovlomj uguud bval zalhna, bas gomdol sanal bichih blgui de.Bi lav uur hureh yum bna.hehe

    ReplyDelete
  17. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.

    Надад том сургамж болсон, үнэхээр миний буруу байсан, гэхдээ би тэр үед нь үүнийг мэдэж, мэдэрч байсан. Гэвч би өөрийгөө өмгөөлөх гээгүй, зүгээр л үйлчилгээний байгууллагыг л шүүмжилсэн юм. Үйлчилгээний байгууллага ганц, харин үйлчлүүлэгчид нь түм шүү дээ. Тэнд ямар ч хүн тохиолдож болно, тэр болгон дээр ингэж ханддаг бол өрөвдөлтэй биз дэ.

    Бас захирал болох хүн сахилгагүй байж болохгүй, үгүй бол сахилагагүй хүн захирал болдоггүй гэсэн хууль бас байхгүй шүү дээ :P

    ReplyDelete
  18. ~өнгөрсөн үеийхний Атман зан, Харилцааны соёл , сургалт семинар явуулж бх хэрэгтэйшд, Омоголон Хүүхдийн зан, эсэргүү, сэтгэлийн хөөрөл, silence is golden, өмгөөлөл гэхдээ Инээдтэй юмаа ^^

    ReplyDelete
  19. УИД бол ЧАЦГА энийг би бас хэльчий саяхан баяр наадмын өмнө УИД орж жаал жуул юм цуглуулаад халаасаа эргүүлчив тэгээд бууж явахдаа өөртөө хэрэг болсоод хайгаад байсан ТАТОНКА фирмийн цүнх байхыг олж хараад сонирхов тэгээд үнийг нь асуусан чин худалдагч АХАА НААД ЦҮНХ ЧИНЬ БИЗНЕС КАСЕ ГЭСЭН БАЙГААЗДЭЭ ДООР НЬ ҮНЭ НЬ БИЧЭЭСТЭЙ БАЙНА гэлээ үнийг нь харсан чинь 43000₮ гэж байнацүнх таалагдаад халаасаа эргүүлсэн би хэд хоногийн дараа авхаар бол явлаа наадмын маргааш цалин бууж нөгөө цүнхээ авхаар УИД-ийг зорьлоо тэгээд нөгөө цүнх байгаа боловч үнэ нь алга эргэн тойрон 60 хүртлэх хуьиар хямдарна гэсэн бичиг байхаар нь олзуурхаад бүр хямдхан авчих юм санаад нөгөө худалдагчаасаа дахин лавлав энэ хэд вэ? АХАА НААДАХ ЧИНЬ 79,000 МАНАЙХ ХЯМДРАЛ ЗАРЛАСАН БАЙГАА ШҮҮ гэлээ би айн 3 хоногийн өмнө 43,000 байсыншдээ гэж дургүйцэхэн хэлхэд АЛИВ БИ ҮНИЙГ НЬ МЭДЭЭД ӨГЬЕ гэж хэлээд цүнх цааш нь авч явж кассанд уншуулсанаа ТЭЭР АХАА ЭНЭ БИЗНЕС КАСЕ 83000 ГЭЖ БАЙНА гэлээ тэгээд би тэр цагаас хйш УИД БОЛ ЧАЦГА гэж хэлмээр болсон юм

    ReplyDelete
  20. Иймэрхүү зүйл Монголд өдөр бүр алхам тутамд л таарах юм даа. Сайхан том дэлгүүрт маань хүртэл. Хэлэх гэсэн санаа нь таалагдлаа. Хэдэн зуун үйлчлүүлэгчтэй том дэлгүүрийн нэр хүндийг нуруун дээрээ үүрэлцэж яваа ноён хамгаалагч эрхэм соёлгүй үйлчлүүлэгчийг ичтэл нь соёлтойгоор шаардлага тавьсан бол яг л сайхан болох байжээ. Би лав сануулгыг сонсоод ядарсанаа мартаад зогсож буух байсан байхаа. хэхэ. За ёстой байсым шиг худлаа ярьлаа даа. :D

    ReplyDelete
  21. За сүртэй шд, суугаал биз, юун сүртэй юм. Энд чинь хууль дүрэм ярьр онгонтоод байх юу байнаа айн Цагаан гуай. Чи зүгээр л улааныг харж урваж, шарыг харж шарвадаг хүн байна. Эсвэл 4 уулнаасаа гарч үзээгүй Коммунист үзлээр хүмүүжсэн коминтерн хүн юм уу. Хасаагийн буруу байсан ч юмыг эвээр хэлээд ойлгуулж болдын. Тэглээ ч энд, буруу зөв юу ч алга. Тэр хамгаалагч хужаа хүнд ингэж агсарсан бол би юу ч бодохгүй. Угаасаа монголчууд, монголчуудыгаа л дээрэлхэж чаддаг биздээ.

    ReplyDelete
  22. Саяхан төв шуудангийн том зааланд хэдэн охидууд шалан дээр нь тойрч суугаад юм яриж харагдаж л байсан. Хамгаалагч залуу ирээд хөөш та нар босцгоо гэж хэлсэн чинь, нөгөө охидууд нь өөдөөс нь солонгосоор яриад тоохгүй суугаад байсым байна л даа, жуулчид л байсым байлгүй. Тэгсэн нөгөө залуу нүүр нь улайгаад дуугүй л яваад өгсөн. Тийм сүрхий хууль дүрэм ярих дуртайм бол босгох нь яасын. Монгол хүнийгээ болохоор тэгж дээрэлхэж болно гэсэн үг үү, солонгос болохоор нь дуугүй яваад өгсөн үү, эсвэл тэр охид тийм хөөрхөн болохоор нь ичсэн үү

    ReplyDelete
  23. зайл зайл, нэг л их соёл ярьсан хүмүүс, тэгж их соёлжуулах гээд байгаам бол тэр хамгаалагч хамгийн эхлээд соёлтой байх ёстой л доо, хасаа ч яахав эхэлж уучлал гуйсан л юм байна, тэглээ ч юун сүртэй юм, урсдаг шатнаас болж гэмтсэн хүн дэлхий дээр одоохондоо алга л байна, хувцас хунар арьс мах гэмтвэл яана ч гэх шиг. зайл зайл пизда. нэгэн цагт дэлхийг тамгалж явсан монголчууд урсдаг шатанд гараа хавчуулахаас айдаг болчих гэж. Урсдаг шатанд сууж явахад ингэж байгаа юм чинь, буун дуу сонсвол яахуу, өмдөндөө шээж үхэх үү

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts