Ахмадаа хүндлэх ёс
Статистик мэдэхгүй ч монгол хүн монгол хүнийхээ дунд нохой мэт амьдарч байна. Нохой мэт амьдрал гэдэг нь гудамжаар хөглөрөх архичдаас ихсүүлээд ухаан нь битүүрсэн залуус, Монголоо мартсан ахмадууд, дүр исгэсэн улс төрчид гээд л, хэрвээ та амьдралдаа сэтгэл дундуур ч амьдарсаар байдаг бол та ч гэсэн нохойн амьдралаар амьдарч байгаа гэж ойлго. Сайн явж чадахгүй ч муу явж чаддаг. Муу явахаар юу гэдэг билээ?
Ахмадыг хүндлэ. Мэддэг үг байгаа биз, гэхдээ намайг цэцэрхэж байна гэж бодолгүй, сайтар ойшоож уншигтун. Энэ үгийн гүнрүү надтай цуг бясалгахтүн.
Эзэнтэй эд өнгөтэй байдаг. Хэн ч эд ээ хөсөр хаяж, зэвэнд идүүлэхгүй шүү дээ. Эзэнгүй хаягдсан эд наранд гандаж, байгальдаа шингээд дуусдаг. Хэрвээ эд ээ ингэж хаядаг арчаагүй эзэн байвал тэр эзэн яг л энэ эд шигээ эзэнгүй хаягдсан эд төдий, байгальдаа шингээд дуусна. Тэр эзэн нэртэй боловч хаягдсан эдээс долоон дор. Гэвч одоо ахмад аа боль гэхэд эдэндээ эзэн болчихдог хүн үгүй аж. Гэрээ ч босгоогүй байж байргүйгээрээ гайхуулдаг, хийгээгүй ажилдаа хөлс нэхдэг, хамт үхэх юм шиг хав дардаг, байгаа юмандаа арчаагүй ханддаг юм байж түүнийгээ "капитал" гэж нэрлээд, яаж эзэмших ээ өөрөө мэднэ гэдэг хүн өөрөө хэн нэгний өөрийнхөө хаягдсан эд мэт үнэ цэнэгүй. Иймд эд бүрд эзэн, эзэн бүрд ахмад байх ёстой юм. Эзэн нь эд ээ мэдэж, ахмад нь хойч үеэ мэддэг бол хэн нэгэн ингэж нохой мэт хаягдана гэж үү?
Ахмад гэж хэн бэ? Ахмад гээд харчих хүн олдохгүй болохоор нь та ах эгч, ээж аав, эмээ өвөө, өвөг эцэг, ихэс дээдсээ үл ойшоож байна уу? Та тэднээс мундаг байж болох ч тэд байхгүй бол та байх байсан болов уу? Ахмад гэх асуултын хариулт хэн нэгэнд биш танд бий. Та өөрөө ахмад, тэгвэл яаж ахмад шиг ахмад байх юм бэ? Дотроо байгаа ахмадаа танихын тулд ахмад хүнээ хүндэл. Хүндэлж буй ахмадынхаа үг үйлдлийг үлгэрлэ, доош үлгэрлэг. Ахмад хэмээн хүндэлж буй хүн тань ахмад гэмээргүй үг хэлж, үйлдэл гаргаад байвал тэр үг үйлдлүүдийг бүү хойч үедээ гарга. Эндээс л жинхэнэ ахмад болох замнал эхлэнэ.
Энэ үгний гүнрүү бясалгах ажил үүгээр дуусахгүй ээ. Ахмадад ч ахмад бий, цаг хугацаа ирээдүй болон өнгөрсөнрүү хязгааргүй хөвөрдөг шиг ийнхүү дээшээ хязгааргүй хөврөх нь ойлгомжтой, энэ мэтчилэн танаас доош хязгааргүй хөврөх учиртай. Хэдий сайн хөврүүлж чадна төдий чинээ таны ахмад дээдсээ хүндлэх хүндлэл нэмэгдэж, хойч үеэ хайрлах сэдэл төрөх учиртай. Ээж аав, эгч ах, эмээ өвөө, хамаатан садны хүрээллээс цөмрөн гарч анд нөхөд, номын багш, хамтран зүтгэгч, дээдэх дарга гээд танд ахмад аа гэж хүндлэх ёстой олон хүн бийг таньж болно. Ийнхүү улам дээш хөврүүлэхэд өвөг эцэг, ихэс дээдэс болоод ирвэл танд эх орон, нутаг усаа хүндлэх хүндлэл төрөх учиртай. Хүндлэх хүндлэл нэмэгдэхийн хирээр төрсөн газар, удам угсаа, яс үндэслүүгээ биширч, ёс заншил, дэг жаягууд тань гараад ирнэ. Наад зах нь ургийн модоо гаргах гээд нутаг усаа эргэж яваа хүнийг даган баяс. Тэд энэ л асуултын хариултыг олох гэж яваа юм. Хэрвээ та энэ бүхнийг сэт татаж, эх дэлхий, амар амгалан, огторгуй ертөнцийн тухай бодож чадаж байвал жинхэнэ ахмад хүн болоход тун ойрхон буй хэрэг.
Бурхан байдаг болов уу? Энэ асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй, мөн хариулсандаа итгэлтэй байгаа эсэхээ сайтар шалгаж үзээрэй. Байгаа байхгүйг нь мэдэхгүйгээр байхгүй гэж мухраар итгэж байгаа юм биш биз?

Хасаадаа баярлалаа.
ReplyDelete