Thor (2011) review

Өчигдөр MMF модууд Тэнгист Thor-ын нээлтийн сүр дуулиантай хийсэнд оролцов. Үнэхээр гайхалтай киног киночидтойгоо үзсэндээ ихэд билэгшээж байна. Харин киноны хувьд төрсөн санал хүсэлт, нэг ёсондоо бичсэн review-гээ сийрүүлэе.


Тухай
Эртний умард Германаас гаралтай домогт аянгаар ниргэгч хэмээх алхчин бурхан Thor-оос сэдэвлэгдсэн мөнгөн үе гэгдэх жараад оны Marvel-ийн Thor комиксын зохиолоор хийгдсэн энэ хүү кино нь сүүлийн үед мөнгөн үе болон тэдний үр хүүхдүүдийг үеийн үед нь байлдан дагуулж, мөн хүсэн хүлээгдэж байгаа Халк, Төмөр хүн, Хүн аалз, Wolverine, Captain America зэрэг кино дэлгэцнээ амилаад байгаа комикс зохиолуудын оргил бүтээл болох The avengers-ийн өмнөтгөл мөн билээ. Бодит 3D технологи болон нөр их хүч хөдөлмөр, хүн хөлсөөр бүтсэн агуу график дизайн, чадварлаг жүжигчид, олон ч том том продакшн, найруулагч, зураглаачдаас бүтсэн энэ киноны нээлт нь Австралид өнгөрсөн сарын 21-ээс (IV/21) эхлэн VI/1 хүртэл дэлхий даяар үргэлжлэх юм. Тэр ч байтугай Тэнгис кино театр, MMF бүлгэмтэй хамтран дэлхийтэй цуг Монголд албан ёсны нээлтийг хийсэн нь өчигдөр буюу V/6-ны өдөр байлаа.


Агуулга
Комикстойгоо тун төстэй зохиолоор хийгдсэн уг кинонд Ано Домины тооллоор 965 оны үеийн Найман эрхэсийн нэг Асгардын хаан Оодиныг залгамжлах түүний хоёр хүү Тор, Локи хоёр болон Асгард, Жотунхэймийн ойрд хийгдээгүй Найман эрхэсийг удирдах хайрцагийн төлөөх дайны тухай өгүүлнэ.

Тор омоглон ханхүүгийн онгироо зангаар үлэмж Жотунхэймд очиж бардамнаснаас болж Асгардыг дайны том аюулд унгаснаа үл ухааран сансарлуу цөлөгдөн дэлхий дээр унана. Энэ хооронд хаан ширээнд суух хүсэлтэй Торын дүү Локи өөрийгөө Жотунхэймийн иргэн гэдгээ мэдэж бүр ч долоон дор зан гаргана. Ийнхүү адал явдалтайгаар цөлөгдсөн ханхүү Тор хэрхэн томоожин эргэж ирээд Асгардыг аврахыг энэ кинон дээрээс харах боломжтой.

Дүрүүд
2009 онд Star Trek кинонд туслах дүрийг бүтээсэн Chris Hemsworth нь энэ удаа киноны гол дүр болх Thor-ыг дэлгэцнээ амилууллаа. Мөн саяхан гарсан Хар хун киногоороо алдарт хүрсэн Natalie Portman нь энэ удаад дэлхийн иргэн, одон орон судлаач дүрээр дэлхий дээр айлчлан ирсэн Торын хайртай хүүхэн Jane Foster болох ажээ. Асгардын хаан эзэн хаан Оодины дүрд Anthony Hopkins тоглосон нь энэ киног өндөр үнэтэй кино болохыг илтгэнэ. Киноны гол баатар гэж хэлж болохоор өөр нэг хүн бол хаалгач Хэймдал билээ. Түүний сүрлэг багна мэт дүрийг Idris Elba бүтээжээ. Харин компьютер график мэт Жотунхэймийн хорон санаат хаан Лауфийгийн дүрийг Colm Feore гэх мэт төдийлөн гол дүрд тоглоод байдаггүй ч алдартай олон кинонд туслах дүрээрээ олны танил болсон жүжигчид тоглосон байна.

Шүүмж
Кино нь сүүлийн мөчид гарах багахан хайр дурлалын драм хэсэг болон дэлхий дээр болох ганц хоёр инээдмийн хэсгүүдийг эс тооцвол тэр чигээрээ адал явдалт экшион киноны төрөлд багтахаар болсон байна. Мөн өмнө нь төдийлөн гарч байгаагүй эртний Ано Домины тооллын үеийг орчин үетэй цаг хугацааны солонгон гүүрээр холбож өгсөн нь тун ч сонирхолтой. Эртний Найман эрхэсийн доторх эрх мэдлийн төлөөх хаанд засаглалын сүрлэг дүр төрх дотор гүн орж, бахдан биширч байгаад гэнэт өнөөгийн өөрсдийн ертөнц, цаг хугацаа, нийгэмийг харахаар эрс тэс хоёр өөр мэдрэмж төрүүлдэг учир ер уйдамгүй.

Мэдээж киноны хамгийн чухал зүйл бол гарфик эфэкт, гурван хэмжээст бодит мэдрэмж байлаа. 3D технологийг шинээр гарч байгаа кино болгон бодитой талруу нь хөгжүүлэн сайжруулсаар байна. Энэ кино дээр ч гэсэн үнэхээр чадварлагаар ашиглаж чадсан. Од эрхэст огторгуйн гүнрүү гэрлийн хурдаар сүлжин явах мэдрэмжийг хамгийн бодитойгоор энэ киноноос л мэдэрч болно. Киноны турш ам ангайлгам гарфик эфэкт, зураг авалтууд нь үзэгчдийн шар үсийг сэрийлгэн, хувцасыг нь биеэс нь хөндийрүүлж дөнгөх байх. Мэдээж дуу, ая бол гайхалтай биш гэж хэлэхийн аргагүй сайн, дотор нь ормоор болгосон. Өмнө нь сонссоор уйдаад байсан дуу оруулалт энд илүү өөр, зэвүүн, шинэлэг байх болно гэдгийг хэлмээр байна.

Мэдээж кинон дээр бага сагахан алдаанууд гарна. Жишээ нь цаг хугацааны гүүрээр явах гээд бөмбөрцөг асар хурдан эргэж байхад дотороос нь авсан кадр дээр цонхны цаана юу ч болоогүй мэт тайван байх. Мөн Найман эрхэсийг зангидагч цэнхэр хайрцагийг хамгаалагч Десройер дэлхий дээр Тортой тулалдаж байх үед Тороос үл ялиг том мэт гардаг багахан хэсэг бий, уул нь тэр хоёр давхар байшинтай дүйцэх аврага биетэй билээ. Энэ мэт нүдэнд харагдах алдаа байгааг үл тооцвол бусдаар үнэхээр гайхалтай бүтээл болсон.

Таныг заавал үзэхийг зөвлөж байна. Орчин цагийн кино ертөнцийн гайхамшигт технологи, эртний үлгэр домог, ахмад үеийн сэтгэлд хоногшсон комикс хэрхэн амилж байгааг та эндээс харах болно.

Comments

Popular Posts