ХХЗХ, SOPA/PIPA, Монголчуудыг хараал идэг

Дахиад л эвгүй гарчиг өгсөндөө хүлцэл өчие. Учир нь хүмүүс эвгүй гарчиг хараад заавал орж үздэг юм л даа, энэ нь миний блогийн хандалтыг өсгөх юм, гэхдээ би блог дээрээ сурталчилгаа тавьж мөнгө олох гээгүйлдээ, зүгээр л миний нийтлэлийг олон хүн уншиж байвал надад сэтгэл ханамж өгдөг юм л даа. Учир нь би бүх нийтлэлээ өөрийн тархийг гашилган шүүж бичдэг учираас.

За тэгэхээр яагаад гарчиг ийм билэг танхай байгаа юм бэ?
  • ХХЗХ - Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
  • SOPA - Stop Online Piracy Act буюу Онлайн Хулгайтай Тэмцэх Хууль
  • PIPA - PROTECT IP Act ба энэ нь Preventing Real Online Threats to Economic Creativity and Theft of Intellectual Property Act буюу Онлайн Эдийн Засгийн Сүрдүүлэг болон Оюуны Өмчийн Хулгайгаас Сэргийлэх Хууль хэмээх учиргүй урт нэртэй хууль юм
  • Монголчууд - Ази тивийн тэхий голд орших, далайд гарцгүй, хүнээсээ хэд дахин их малтай, малнаасаа хэд дахин их газар нутагтай, өвөг дээдсийнхээ нэр хүндийг уландаа гишгиж буй арчаагүй улс

За тэгвэл яагаад дээрх хэдийг хараалд идүүлэх гээд чичрээд байна вэ гэхээр:

ХХЗХ-г хараал идэг

ХХЗХ-гийн Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага гэсэн тогтоомжийг уншвай. Нэн түрүүнд digital гэдэг үгийг бодвол тоон гэж орчуулсан бололтой, харин content гэдэг үгийг яагаад агуулга гээд орчуулчихаж болоогүй юм бол, миний хувьд Цахим агуулгын... энэ тэр гэсэн бол хамаагүй гоё харагдаж байгаа биз. За энэ ч яахав, гол ажилдаа орцгооё.
  1. Дээрх Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага-ын 4.9-д ингэж зааж ээ:
    Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12.1, 12.2, 20.1, 21.1, 22.1, 25.1 –д заасныг зөрчиж, зохиогч эсхүл эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг нь ашигласан контент бүтээх, түгээхийг хориглоно.
  2. Энэ бол ХХЗХ-гийн цахим нүүр хуудас ба улаанаар дугуйлсан хэсгийн зургийг та өмнө нь хаа нэгтээ харж байсан уу?
  3. Аа харин энэ бол billfrymire.com блогийн оюуны өмчийн хуулбарлахаас хориглосон тэмдэгтээр хамгаалагдсан stream-data-sun-beam нэртэй зураг. Энэ зураг нь сайтын Multi-threading in Photoshop - geek speak нэртэй нийтлэлийн зураг аж ээ. Та зургийн баруун доод буланд copyright (c) 2007 Bill Frymire гэж усан тамга дарсан байгааг дээр нь дарж томруулж байж харна уу:

SOPA/PIPA-г хараал идэг

Энэ тухай бол бид залхатлаа сонсож байна дөө. Twitter, Facebook, Google+ гээд бүхийл олон нийтийн сувгуудаар дэлхий дахинаа ярианы гол сэдэв болсоор бараг сар болох гэж байх шиг байна. Харин сүүлийн ганцхан өдөр үүнийг хүн бүр ой тойндоо ортол ойлгож байна. Эдгээр хуулийн тогтоолууд батлагдаад, олон улсад хэрэгжиж эхэлбэл өнөөдөр та YouTube, Wikipedia, Twitter, Facebook гээд өдөр бүр ордог байсан сайтуудлуугаа орж чадахгүйд хүрнэ. Бид өдөр бүр оюуны өмчийг зөрчиж, энэ нь бидний хэрэглээ, хэрэгцээ болж ээ. Ингээд ийм зүйл өнөөдөр бидэнд тохиолдвол юу болох байсныг хийсвэрээр мэдрүүлэхийн хажуугаар эсэргүүцлээ илэрхийлсэн wikipediar, amazon, reddit, google, cyanogenmod гэх мэт маш олон сайтууд нэг өдөр, бүтэн өдрийн турш хаалт зарласан бөгөөд эдгээрээс хамгийн их хүмүүст нөлөөлсөн нь Англи хэл дээрх Википедиа юм. Өдөр тутам дэлхийн олон сая хүмүүс орж, асар их хэмжээний мэдээ, мэдээлэл, агуулгуудыг хардаг, хамгийн гайхалтай нь тэд өөрөө өөрсдөө тэр мэдээллээ баяжуулж, засч чаддаг энэ сайт ганцхан өдөр хаагдахад дэлхийн олон орны олон сая хүмүүс SOPA/PIPA-гийн хор уршгийг үнэн голоосоо ойлгосон билээ.

PROTECT IP / SOPA Breaks The Internet from Fight for the Future on Vimeo.


Хэрвээ та энэ талаар илүү тодорхой мэдээллийг мэргэжлийн хүнийх нь үгээр сонсомоор байгаа бол Дөлмандах ахын Wikipedia ажилласангүй нийтлэлийг уншаарай.

Монголчуудыг хараал идэг

Өнөөдөр та утас, iPod, тооцоолуур дотор байгаа, өдөр бүр өөрийн машиндаа, чихэвчээрээ, ажил дээрээ, гэртээ сонсдог дуунуудаа бодоод үз дээ. Та хэдийг нь цомгоор нь худалдаж авсан бэ? Миний ярих гээд байгаа зүйл ойлгомжтой байх. Өөдгүй, үхэр монгол хүний хувьд би та бүхэнд хэлэхэд гаадаад контентийг хулгайл, сайн хулгайл, учир нь дэлхийн хэмжээний юм тэнд буй, угаасаа бид төлж хүчрэхгүй, бусад орнууд ч гэсэн шаадаг. Тэгэхээр хусах хэрэгтэй, гол нь Монголоо гэсэн сэтгэл танд байвал Монголынхоо бүтээгдэхүүнийг дэлхийн жишигтэй харьцуулж үзээд, хэрвээ таалагдаж байвал та өдөр бүр мах, сүү, талхаа худалдаж авдаг шигээ л худалдаж авах хэрэгтэй. Ингэж байж бид хөгжинө үү гэхээс өврөөсөө өөрийнхөө юмыг хулгайлж буй хүн шиг юунд бие биенээ хэмлэн мөлжиж, олон хөлийн газар хол явна. Тэгэхээр энэ хуультай хуульгүй бид гадны юмыг хулгайлдаг юм аа гэхэд зайлшгүй өөрсдийн юм аа өөрсдийгөө дэмжиж худалдаж авдаг л байх ёстой, яг л жүүдүүд шиг.

За эдгээрийг л хараалд идүүлэх гэсэн юм, баярлалаа.

Comments

Post a Comment

Popular Posts