Мангуу миний модерн мааянд

Миний бие одоо Завхан аймгийн төв Улиастайд Вэбийн үндэс чиглэлээр 5 хоног сургалт хийхээр ирээд байна. Зарим хүмүүс Завхан аймгийн төвийг Тосонцэнгэл гээд байсан, биш юм байна лээ шүү нөхдөө! Улиастайд нартай, агаар сайхан, сонгуулийн цагаан хоолой энд тэнд хашхиран, хар халуунд нь улиасны үрийн шингэн хийссэн тийм л нэг тайван налгар өдрүүд үргэлжилж байна. Ингээд он удаан жил толгой дотор улиасны үр мэт хийсэн, тархины аль нэг мухарт буглан үүрлэсэн бөөн бөөн бодлуудыг нэгэн шүдэнзээр шатаахлуугаан адил багцлан бөөгнөрүүлж энд сийрлмүй, цаг зав гарсаных.

Мартахаас бичгийн хэл, хэв хоёр ихэд муудаж байна. Энд хоёр зүйл нөлөөтэй, эхнийх нь утасаар юм бичихэд их хүндрэлтэй, тиймээс аль болох товчилохыг оролддог, жишээ нь бн, юу хийжийн, болжээнуу энэ тэр гэсэн хип-хоп бичлэгүүд, эдгээр нь тархины аль нэг нууц буланд рефлекс болж тогтчихоод, сав л хийвэл дээрх Гаамп, Артанъян стийлээр сараачих боллоо. Хоёрт гэвэл гараар бичих хэрэгцээ огт гарахгүй, бүхэл бүтэн дөрвөн жил бал цаас нийлүүлсэнгүй, энэ үед гар бичиг их муудав, эдгээр нь маш ноцтой буруу дуршилууд болно.

Доорх нэг бүхэл том параграф сонгуулийн тухай, гэхдээ би нам бус, сурталчилгаа хийхгүй, гол нь сонгуулиа өгөхийг уриалсан зүйл байгаа. Ганцхан параграф уншчихаарай, цаашаа гоё юмнууд бий ;)

За гол сэдэврүүгээ үсрье. Дөрвөн жилд нэг удаа болдог олон арга хэмжээ байдаг. Хөлбөмбөгийн ДАШТ, олимп, удахгүй Playtime ийм болох шинжтэй, дээр нь мэдээж сонгууль. Би энэ сонгуулиар уул нь анх удаа сонгууль өгөх байлаа, учир нь би 20-той, өмнөх сонгууль миний мэдлийнх байгаагүй гэсэн үг. Харамсалтай нь өгч чадсангүй оройтов. Арван жилд байхаасаа бусдын л адил улс төрийг хараал идэг, сонгууль гэж нэг нүдний булай гэж ам хэлээ хурцалж, нүд мүдээ үзүүрлэж л явлаа. Харин энэ сонгуулиар шал өөр бодолтой болсон. Дээхнэ Ногоон Намын үүсгэн байгуулагч Энхбат "Бид улс төрд оролцож байж л өөрсдийн амьдрах орчиндоо санаа тавина" гэсэнрхүү юм жиргэж байв. Энэ нь ч үнэн. Яагаад бидний амьдралд зарим хүмүүс албан ёсоор бохир гараа дүрэх эрх нь байхад бид эргүүлээд тэднийг тэмтчиж болдоггүй юм бэ? Би сонгууль өгөхгүй, би улс төрд дургүй гэж яваа хэдхэн жилийн өмнөх над шиг маанаг амьтдын толгойд улс төртэй холбоотой дараах бодол л орж ирдэг байх "Ийм лойцон малнууд яаж яваад энэ дээр заларчихдаг байна аа?". Бид л дөрвөн жилийн турш энэ төрийг эргүү тэнэгээр нь дууддаг бус уу, тийм байж ягаад дөрвийн дөрвөн жилд ганцхан өдөр болж байгаа энэ сонгуулиас жийрхээд байдаг улсав? Ганц цаас л бөглөх юмлдаа уул нь, цаг нээх авахгүй. Хамгийн гол нь та дөрвийн дөрвөн жил телевиз, фэйсбүүк, твийтрээр чинь царайгаа харуулах эдгээр нөхдийг сонгочихсон гэдэг сэтгэлд өег ухамсраараа тэдэнд нүүр бардам шаардлага тавьж, амлалтыг нь нэхэж, хараан зүхэх эрхтэй болно. Ингэж байж тэд биднээс айх болно. Зарим нэг ухаанд нь ухна ишиг үхчихсэн нөхөд "Бид сонгууль өгсөн өгөөгүй наадах чинь луйвар" гэж өвчигнөнө. Тэр нөхдүүдэд би нэг л юм хэлъе БИТГИЙ ШАА!!! Чамд сонгууль тоолохыг хөндлөнгөөс ажиглах эрх нь бий, тийм л их хардаж сэрдээд байгаа юм бол хянаж болношд, чам шиг өчнөөн хардсан улсууд тэр процессыг нүд салгалгүй ширтгэж, хянаж л байгаа, чамтай чамгүй. Яахав хаана ч жижиг сажиг луйвар гарахыг тэр гэхэв, ганц хоёроор нь хүчингүй болгох, үхсэн болон төрөх, бүр бодит биш хүмүүсийн нэрээр саналын хуудас хэвлүүлэх энэ тэр гэж олон л арга байдаг юм билээ. Эдгээрээс хамгийн аюултай луйвар нь сонгууль өгөөгүй бодит оршин байгаа хүний саналын хуудсыг ашиглах явдал. Тиймээс та сонгуулийн эрхтэй ч сонгуулиа өгөөгүй тохиолдолд хэн нэг сайн луварчинд нь саналаа өгчихөж байгаа хэрэг. Ингэж л таны гараад ирсэн хойно нь гайхшрал төрүүлдэг малнууд төрийн эрхэнд гардаг юм. Хоёрт, угаасаа л луйвар байдаг юм бол тэр хүмүүс яах гэж сурталчилгаанд ийм их хөрөнгө мөнгө хаях юм? СААААЙЙН БОД!!! Үгүй бол угаасаа л ихэнх монголчууд маанаг юм болохоор сонгуулиа өгөхгүй, харж л байгаарай, тиймээс энүүхэндээ жаахан тоглолт хийчий гэж бодож байж магад. Тэгсэн сонгуулийн явц дууссан чинь "Монголчууд 100% сонгуульд хамрагдлаа" гэсэн үр дүн гарвал хичнээн хүний зүрх үнхэлцгэн дотроо байж ядах болдоо? Гүэ ядаж л сонгуулийн байран дээрээ очоод саналынхаа хуудсыг хүчингүй болгочихлдоо, энэ чинь л шудрага сонгуулийн төлөө хийж байгаа хамгийн том алхам чинь юм шүү дээ. Бид хичнээн олуулаа сонгуульдаа хамрагдана, төдий чинээ луйвар гарах магадлалыг, луйвар нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх хувийг багасгаж байгаа хэрэг, үүнийг арван жилийн математикийн хичээл дээр суусан хүн бүр гадарлана байх. За тэгэхээр сонгууль, улс төрийн тал дээр ийм бодолтой байдаг юм байж. Сонгуулиа заавал өгнө шүү залуус аа!

За бас нэг сонгуультай холбоотой гэх нь хайшаа юм нэг бодол байна, энэ гэхдээ надад хамаатайлдаа. Бүгдэрээ хувь хувьдаа амлалт гаргая, тэгээд амлалтаа үл орхигдуулан, хоёргүй сэтгэлээр биелүүлж эцсийг нь үзъе. Жишээ нь би сүүлийн 4 жил тасралтгүй тарга тэвээргэ авлаа, зарим нь намайг нас намбатай, тарган цатгалан, өөдөлж өндийж байна гэж бодож байхад зарим хэсэг нь залуу зандан насандаа завхарч байна, бүдүүрээд гахай болж байна гэж бодож байх жишээтэй. Тэгэхээр би турах хэрэгтэй, миний эхний амлалт бол турах, гэхдээ хуримтлагдсан эдгээр өөхийг барьж үзэхээр үнэндээ хар дарсан зүүд мэт, биелэгдэшгүй даалгавар юм шиг л харагдана. За тэгэхээр 9 сар хүртэлх дараах мөрийн хөтөлбөрөөр би амлалтаа биелүүлсэн байх болно оо:
  • Их зажилж Бага залгия - Өглөө (8:00), өдөр (13:00), орой (18:00) цагуудаас 200г хоолыг 15 минутын турш сайтар зажилж идэх.
  • Өдрийн хоолыг өөрөө Оройн хоолыг дайсандаа - 18:00 цагаас хойш маргааш өглөөний 8:00 цаг хүртэл хэлэн дээрээ уснаас өөр зүйл тавихгүй байх.
  • Суусан цэцнээс Явсан тэнэг нь дээр - Явган явахыг эрхэмлэж, унаанд суухыг цээрлэх. 7 хоног бүрийн хагассайн өдөр Богдхан Дүнжингарав уулны Ихширээтлүү явган мацалт хийх. Өглөө бүр 5:00-оос өглөөний гүйлт, дор хаяж 2км гүйх.
Дээрх мөрийн хөтөлбөрийг 9 сар хүртэл хэрэгжүүлж илүүдэл болох 20кг хуримтлалыг биенээсээ чөлөөлөх амлалтыг өөртөө тавилаа. Өөрөө өөртөө тависан амлалтаа биелүүлж чадахгүй бол улсаас 20, 70, 500 мянгыг горьдоод ч яахав, тийм биз дээ журмын нөхдөө?

Тэгээд бас нэг юм байна аа найзууд аа, тэр дундаа надтай ойр байдаг, хамт шилтэй юм хөөсрүүлдэг анд нарт хэлэхэд "Наад сэдвээ л битгий эхлээрэй", "Ямар ч амьдралд хэрэггүй юм ярих юм", "Үр дүнгүй маргалдахаа болие" гэх мэт үгнүүдээ жаахан бодож байж хэлнэ үү! Учир нь хүний оюун ухаан өчүүхэн жижиг гэлтгүй зүйлүүд дээр ажиллаж байж гэмээнэ хангалттай том зүйл дээр ажиллах дадлыг олж авдаг билээ. Тиймээс ашигтай ашиггүй, хэрэгтэй хэрэггүй гэж ялгахаасаа өмнө яагаад энэ талаар хүний бодлыг сонсоод, бодоод, эргүүлээд өөрийн бодлоо илэрхийлж болохгүй гэж, яагаад бид өчүүхэн ч хамаагүй зүйл дээр эрүүлээр маргалдаж, мэтгэлцэж, ирээдүйд том зүйл дээр зөвшилцөх дадлыг олж явч болохгүй гэж? Гэхдээ энд хэд хэдэн дүрмийг тавих нь зүйтэй:
  • Мэдэхгүй зүйл дээрээ бүү маргалд. Гэхдээ цохож аваад дараа түүний талаар мэдэхийг оролд. Чамд хэрэггүй, алтан цагнаас чинь хумаслаж байсан ч хамаагүй, дараа нь чамд маш их хэрэгтэй дадлуудыг суулгасан байх болно.
  • Нэгнийгээ хүлээцтэй сонс, үзэл бодлыг нь хүндэл.
  • Чиний ярих эрх бусдын ярих эрхээр хязгаарлагдана. Сайн бодож байгаад хурдан, товч бөгөөд тодорхой ярь.
  • Хэзээ ч бүү тулган шаард, хэзээ ч бүү мэдэмхийр, хэзээ ч бүү үндэслэлгүй зүйлийг ишлэ.
За дээрх бүх шүүмжит шинж чанарууд зөвхөн надад л илэрдэг, тиймээс бас л миний хувийн мөрийн хөтөлбөр болж таарч байна. Дээрх дүрмээр бид тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг зүйл дээр ч маргалдсан болно. Эрүүл маргалдаж чадваас бид бие биенээ улам их хүндлэх, өөрийгөө илэрхийлж сурах, оюунаа задлах, илүү ихийг танин мэдэх, өөрөөсөө өөр ертөнцийг нээх гэх мэт олон давуу талыг олж авах боломжтой, гол нь сэтгэл дундуур үлдэж болохгүй, хэрэггүй зүйл гэж бодож болохгүйд л хамаг түлхүүр оршино.

Зиа, өнөөдөртөө ингээд дуусгъя, дараа санаанд орсон зүйлс байвал овоо дэлгэрүүлж байгаад энд үргэлжлүүлэн бичээд тараамз.

Comments

  1. нээрээ үг үсгийн алдаанаас гадна үгээ буруу сонгох найруулгын алдаа асар их байнаа заза тэр ч яахав өөрийнхөө толгой дээрх бухалыг харалгүй чиний өвсийг харсан хэрэг болох биз тэгээд миний бодлоор хоёр салгаад бичцэн бол зүгээр юм шиг ээ жоохон авцалдаагүй байна эхний хэсэг сүүлийн хэсэг бодуул мөрийн хөтөлбөр гэдэг дээр нь л зангилааг нь гаргаж байгаан бн тиймээ. Гэхдээ улстөрчдийн мөрийн хөтөлбөр хувь хүний зорилго хоёр өөр шдээ яалт ч гүй нийтийн эрх ашгийн төлөө явах улсууд маань бас Энхбаяр шиг туры барий ч гэж бодож байгаан билүү өө тийн Энхбаярын турах аргыг хэрэглээд үзээч гэж мэгээд заза коммент болохоор хааш яаж биччихлээ шүү

    ReplyDelete
  2. За хэр зэрэг мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг чинь хараад л сууж байя даа :d

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts