The Interview ба Америкийн "медиа" түрэмгийлэл

The Interview киног үзэв. Энэ оны 12 сарын 24-нд нээлтээ хийх ёстой байсан ч тэр өдрөөсөө өмнө torrent сайтуудаар алдагдаж, тэр даруйдаа "хит" болтлоо татагдсаныг Mashable, тэр ч бүү хэл CNN-ээр мэдээллээд амжжээ. Монголын "далайн дээрэмчид" болох MongolBox ч аль хэдийн хадмал орчуулгатайгаар тавиад амжсан байна.

ХҮСВЭЛ ТА Ч КИНО ТЕАТР ХҮЛЭЭЛГҮЙ ШУУД ӨНДӨР ЧАНАРТАЙГААР ҮЗЭЖ БОЛНО!!!

Тэгвэл Америк улс Sony, CNN гэлтгүй бүх медиа "судсуудын зүрхэнд" оршиж, тэдний "төмсгийг" хуу хаман атгасан байдагийг энэ явдал бэлхэнээ батлан харуулж байгаа бус уу!?

Энэ ямар чөтгөрийн хараал идсэн новш нь болоод байна аа!? Өөрсдийнх нь толгой дээр цөмийн цэнэгт хошуутай баллистик бөмбөг хаячихаас нь өмнө Америкчууд Хойд Солонгос дээр өөрсдийн "медиа" цэнэгт хошуутай броодкаст бөмбөгөө хаячих нь энэ. Энэ киног хир олон хүн үзэх тусмаа Америкчуудын хүсэл биелэлээ олох нь тэр. Тэгэхээр таныг театр байна уу, torrent байна уу, pirate байна уу гэдэг нь сонин биш, хэдий хууль бус аргаар ч хамаагүй үүнийг үзүүлэхийг Америкчууд зорьж байгаа нь CNN тэргүүтэй "жүжиг"-ээс нь харахад илт байна. Ямар ч тэнэг хүн өөрсдийнх нь бүтээл өвөр доороос нь алдагдаад, ёроолгүй саваар мөнгө нь хийсч байхад топ мэдээллийн хэрэгслээрээ ёслол төгөлдөр зарлаад зогсож байхгүй нь ойлгомжтой. Ерөнхийлөгч Обама, Sony-гийн гүйцэтгэх захирал нь хүртэл өөрийн биеэр CNN тэргүүтэй мэдээллийн сайтуудаар цацагдсан эдгээр мэдэллүүдийг өөгшүүлэн ярилцлага өгч, мэдэгдэл хийсэн байх юм. Сайн ч, муу ч хамаагүй медиагаар цацагдсан юмнууд "од" болгодогийг Justin Bieber-ээс ихсүүлээд бид бишгүйдээ л гадарлана. Тэгэхээр энэ кино цагтай тэсрэх бөмбөгний улаан утсыг газардуулчих нь энэ, гэхдээ бүр агуу их Америк улсын хөөрөгдөлт, хөөсрөлттэйгөөр шүү. Ямар бөмбөг? гэж үү? Хэдийн энэ Америкийг улайм цайм "дээрэлхүү" үйлдлийг нь илчилж байгаа ч дэлхийн бүх медиа зомби болсон технограт хүмүүс бидэнд сонголт байхгүйг Hollywood, цаашлаад Америк мэдсэн учираас ийм тэсрэх бөмбөгөөр оролсон байх ёстой. Хмм, "хамгийн олон татагдсан кино" гэнэ шүү, хараал ид! Ерөнхийлөгч нь хүртэл эцсийн эцэст ингэж ил цагаандаа гарах байж ээ. Ай Америкийн Нэгдсэн Улс чи медиа зомби биднээрээ тоглож ханах болоогүй юу!?

Comments

Popular Posts