Квант механикийн +18 тайлбар

Харвал хальс, үзвэл үнс болчихдог үлгэр чинь квантын механик шүү дээ. Үзээгүй бхад шуудай дүүрэн алт, үзэнгүүт л үнс болчихно, түүнийг үзэхээс өмнө яг алт байсан эсэхийг үзэхээс нааш мэдэх боломжгүй. Квантын ертөнцөд бүх зүйлс ийм "хачин жигтэй"-гээр оршин байдаг ба тэд өөрсдөө юу ч болоогүй юм шиг тэндээ хээвнэг байцгааж байдаг. Жишээ нь гэрэл байна, яг үнэндээ бол энэ бүх квант энээ тэрээ гэсэн юмс энэ нэг юмнаас л болсым билээшд. Гэрэл квантын ертөнцөд ичимхийгээрээ тун алдартай нэгэн. Яг үнэндээ бол тэр бөөм биш, долгион байхгүй юу, байж чадах бүх газраа нэгэн зэрэг байж чаддаг нилээд хөдөлгөөнтэй гарлдаа. Гэтэл хүн харангуут ичээд бөөм болчихдог. Эрдэмтэд маниак юм болохоороо заавал шалдан гэрэл харна гэж дайрсаар байгаад хос нүх гэдэг садист туршилтаараа чармай нүцгэн гэрлийн зургийг буулгаж ээ. Нэг үгээр шуудайнд алт байгааг үнс болголгүй үзэж байж л сална гэж чичирсэн байгаа юм, балиар юмнууд. Тэгээд харангуут хальс болчихдог гэрэл гуайг яаж шалдан байхад нь харсан юм бол? Гэрлийг хоёр нүхрүү чиглүүлж байгаад няслачих юм бол гэрэл гуай хоёулангаар нь зэрэг гарчихна, учир нь тэр чинь долгион шүү дээ, байж чадах бүх байрлалдаа нэгэн зэрэг байж чадна. Хамгийн маанаг нь хоёр нүхний цаана гарангуутаа нэг нүхээр гарсан гэрэл нь нөгөө нүхээр гарсан гэрэлтэйгээ чи бигээ үзээд эхлэнэ. Ганцхан гэрэл хоёр хуваагдсан болохоор тэгэх нь ч аргагүй юм, таныг хоёр хувилчихвал хэн нь жинхэнэ гэдэг дээрээ үзэж тарна биздэ кк. Ингээд хоорондоо зодолдоод завгүй явж байхад нь өнөөх садист эрдэмтэд хоп гээд л ажиглачихна шүү дээ, хөөрхий гэрэлнүүд хоорондоо үзэлцэж байгаадаа сатаараад шалдан чигээрээ эрдэмтдэд гардуулчих нь тэр, нүхний цаана байх дэлгэц дээр гэрэлийн чармай нүцгэн гарсан тэр зургийг эрдэмтэд "интерференс" гэж нэрлэжээ, учир нь шалдан байхаасаа ичдэггүй усны долгионыг хоёр нүхээр гаргахаар яг ийм зураг гардаг юмлдаа. Гэвч гэрлийг гайхах зүйлс үүгээр дуусахгүй, харин ч бүр дөнгөж эхэлж бн. Хос нүхний туршилтаа эрдэмтэд улам хэрцгий болгож, аль нүхээр гарсаныг нь хэмжих багаж байршуулжээ. Энэ үед гэрэл хуваагдахаасаа өмнө ажиглагдаж байгаагаа мэдээд шууд ичээд бөөм болчих нь тэр, энэ үед гэрэл хоёр нүхний аль нэгээр нь л гарч таарах ба нүхнүүдийн цаадах дэлгэц дээр долгионы биш бөөмийн зураг гараад ирэв, ичсэн гэрэл хувцсаа өмсөж амжсан хэрэг, интерференс байхгүй болов.

Долгионы интерференс. Ийм үзэгдэл зөвхөн долгион хоёр нүхээр зэрэг гарсан үед ажиглагдана.

Бөөмийн проекц. Ийм үзэгдэл зөвхөн бөөм хоёр нүхний аль нэгээр гарсан үед ажиглагдана.

Энэ хэрээс хэтэрсэн бохир заваан туршилтаа эрдэмтэд өшөө том, электрон, протон, атом, бүр давраад молекулууд дээр хүртэл хийж үзэв, бүгд гэрэлтэй адилхан ичимхий долгионууд болж таарав. Юу вэ, бидний бөөм гэж боддог байсан гарууд бүгд өмнө нь жүжиг тоглодог байж ээ, харангуут бөөм болж жүжиглээд л, харахаа болингуут долгион болж хоёр нүхээр зэрэг гарцгаагаад л. Яг л Тоглоомын түүх кино шиг, хүүхэд харангуут тоглоом шиг жүжиглэдэг муу сайн зальтангууд, биднийг ингэж хуурж байсан байна.

Хэрвээ энэ нөхдүүд бүгд долгион байсан юм бол эндээс нилээд эвгүй эвгүй, хууль бус үйлдлүүд гарах боломжтой болоод ирж байгаа юм. Жишээ нь тэд биднийг хараагүй байхад баруун тийшээ эргэж байхдаа зэрэг зүүн тийшээ эргэж чадна, эрэгтэй байж байхдаа зэрэг эмэгтэй байж чадна, ер нь л байж болох, оршиж чадах бүх хувилбартаа нэгэн зэрэг оршиж чадна. Тэгээд мань садист эрдэмтэд тэднээр мэдэх хүслээ хангахын тулд бас нэг гаж туршилт хийж гэнэ, бичихээс ч зүрх шээмээр. Тэд хоёр бөөмийг, бөөмийг гэнэ, муу сайн долгионуудыг нэг жижигхээн өрөөнд түгжиж орхих нь тэр, ямар ч хоорондоо муу долгионууд байсан гэсэн тэр өрөөн дотор удахаараа бие биедээ ээнэгшин дасч, хорвоо ч хагацааж дийлэхгүй хос хоёр болтол нь хатаасан байгаам, хэсэг хугацааны дараа гаргаж ирээд ертөнцийн хоёр хязгааруудлуу цөлж орхив (ертөнц хязгаартаймуу гэж үү, хязгааргүй бол сайн л биз, муу сайн бөөмийн дүр эсгэсэн жүжигчид хол л цөлөгдөж байвал барав). Тэгээд тэр хоёрын аль нэгийг ажиглангуут ичсэн долгион бөөм болж таарна, өмнө нь баруун зүүн тийш зэрэг эргэж мэргээд, эрэгтэй эмэгтэй зэрэг болж молж загвартаад байсан долгион одоо тэгэхийг чинь харъялдаа гээд ажиглаж орхиход хөөрхий долгион ичсэндээ бөөм болж, эр эмийн аль нэг нь л болж таарна. Гэтэл хамгийн хачирхалтай нь ертөнцийн нөгөө хязгаарт байгаа янаг амраг нь тэр даруй, хоромхон зуурт бөөм болж таардаг байгаа, бүр эсрэг хүйстэй нь болж таарч энэ тэр, за бас аргачгүйдээ, янаг амаргууд болсон юм чинь эсрэг л хүйстэй болж таарсан байлгүй (ингэхэд ер нь гей бсан ч гэсэн аль нэг нь эсрэг хүйстэнийхээ дүрд тоглоод байдаг биздэ). Гэхдээ гайхаж дуусах бас л болоогүй, хамгийн аймар нь юу гээч, тэр бөөмийг би ажиглахдаа эрэгтэй болгох уу эмэгтэй богох уу гэдгээ шийдэж болдог. Яг үнэндээ ажиглах гэдэг чинь хамгийн яргын ажил шүү дээ, Христийг үхсэн үгүйг жадаар хатгаж мэддэг шиг, юмыг ажиглана гэдэг нь өөрөө тэр ажиглах гээд байгаа юмандаа хайр найргүй хүрэлцэх үйлдэл юм. Жишээ нь сайхан гоолиг хүүхэн байвал хараад л өнгөрнө, гоолиг хүүхэн яваад л өнгөрнө, харин сайхан гоолиг квант хүүхэн явж байвал заавал хошногон дээр нь алгадаж байж сайханыг нь мэднэ, тэгэхгүй л бол бүрсийгээд үзлийн юм явжээнэ гэсэн үгшдээ, долгион юм чинь. Тэгээд хүрчихээр чинь нөгөө квантын хүүхэн зүгээр яваад өнгөрчихгүй, эрхээ хамгаална, хүчирхийллийг мэдэгдэнэ гээд бөөн юм болно, нэг үгээр бид хүрэхгүйгээр ажиглаж чадахгүй, харамсалтай нь хүрнэ гэдэг маань өөрөө тухайн зүйлийнхээ шинж чанарт өөрчлөлт оруулчихдаг, яг квантын хэллэгээрээ бол шинж чанарыг нь тодорхойлж орхидог. Тэгэхээр бид хос хоёрын нэгийг ажиглана гэдэг нь хөндөнө, тодорхойлно гэсэн үг, бидний яаж хөндөхөөс эр болох уу эм болох уу гэдэг нь шалтгаална гэсэн үг, хачин байгаа биз. Эцэст нь хамгийн хачин юмыг нь хэлж өгье, хос хоёрын нэгийг эр болгочингуут нөгөө хос нь эсэргээрээ эм болж таараад бсандаа, энэ үйл явдал 0 цаг хугацаанд болж өнгөрнө, жишээ нь тэр хоёр ертөнцийн хоёр хязгаарт бсан гэдэг нь хамгийн багадаа хоорондоо 96 тэрбум гэрлийн жилийн зайтай байсан гэсэн үг, өөрөөр хэлбэл нэг нь нөгөөрүүгээ чат бичээд явуулахад хамгийн багадаа 96 тэрбум жилийн дараа тэр чат хүрэх эзэндээ очино гэсэн үг, хүлээж авсан хүн нь сийндлээ гэхэд тэр нь 192 тэрбум жилийн дараа нөгөөдөхдөө мэдэгдэнэ. Гэтэл яасан байхнуу, садист эрдэмтэд хос хоёроор дамжуулаад ийм урт зайд хормын дотор мэссэж явуулсан байх нь байшд, учир нь бид аль бөөмийг яаж хөндөхөө шийдэж чадах юм чинь, нөгөө хосыг ажиглаж байгаа нөхөр эрэгтэйг харахнуу, эмэгтэй харахнуу гэдгээсээ шалтгаалж ертөнцийн нөгөө захад байгаа эрдэмтнийхээ алийг сонгосныг тэр даруй мэднэ гэсэн үг.

Үзвэл үнс, харвал хальс болдог үлгэр энэ бөлгөө.

Comments

  1. Энэ тэгээд цаг хугацаа орон зайнаас үл хамааран хүмүүс хоорондоо 0 хугацаанд мэдээлэл солилцох боломжтой гэсэн үгүү

    ReplyDelete
    Replies
    1. Тийм бас үгүй. Бөөмс хоорондоо гэрлээс хурдан мэдээлэл дамжуулах ч бид түүнийг нь ашиглаад "ашигтай" мэдээлэл гэрлээс хурдан дамжуулж чадахгүй.

      Өөрт чинь хариулах гэсэн хэтэрхий урт болчихоор нь пост болгочихлоо
      https://khaschuluu.blogspot.com/2020/11/blog-post.html

      Жич: Би энэ постыг бичиж байхдаа квантын механик бүрэн ойлгоогүй байсан.

      Жичийн жич: Би одоо ч бүрэн ойлгоогүй бгаа.

      Жичийн жичийн жич: Хэрвээ квантын механикийг ойлгочихсон гэж бодож байвал чи ойлгоогүй бн гэсэн үг. ~Ричард Фейнмэн

      Жичийн жичийн жичийн жич: Фэйнмэн зүгээр л хошигнож байсан юм, мэдээж чи ойлгож чадна.

      Жичийн жичийн жичийн жичийн жич: Сэтгэлгээгээ классик хайрцагнаас гаргаж чадвал ойлгоход илүү дөхөм. Классик физик үзээгүй нялх хүүхэд энэ тал дээр Эйнштэйнээс ч илүү байж чаддаг. Гэвч энэ нь тийм ч хялбар ойлгох асуудал биш. Саваа сулла.

      Delete
  2. Insterstellar-ийн талаарх постыг уншаад хар нүх, харьцангуйн онол, квант механикт, хэмжээст ертөнц гээд зүйлс сонирхол татлаа. Тэгээд уншиж байгаад дахиад л өөр зүйл сонирхол татлаа. Бичвэрүүдийг тань ойлгоход хялбар сайхан бичигджээ. Та (мэдээж өөрөөсөө ах гэж бодож буй тул итгэлтэй бичлээ) дөнгөж шинжлэх ухааныг сонирхож байгаа хүнд зөвлөх онц сонирхолтой 2,3 ном санал болгохгүй биз? Учир нь юмнаас амархан уйдчихдаг тул хялбарчлах санаатай асууж буй минь энэ.

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts