ORACLE УБ-д (өдөрлөгт хальт суув)

Үйлдвэржүүлэлтийн шийдлүүд Oracle- Улаанбаатар хэмээх өдөрлөгт өнөөдөр оролцсон тэмдэглэл.

ORACLE-ийн тухай илүү үг


ORACLE бол дэлхий дээрх хамгийн том өгөгдлийн сан (database) чиглэлийн корпораци. Үүнтэй хэн ч маргах зүйл үгүй билээ. Жишээ нь л гэхэд хүн бүхний мэдэх Java, OpenOffice.org, VirtualBox, MySQL гэх мэт нээлттэй эхийн агуу том төслүүдийг удирддаг байсан Sun корпорацийг 2009 онд түмэн олныг цочирдуулан, зажилалгүй залгисан нь түүнийг үнэмлэхүй гигант юм гэдгийг нотлоно. Энэ явдлаас хойш миний тархинд ORACLE гэдэг үг хэзээ ч арилахгүйгээр шивэгдсэн юм. Хэзээ хойно Матрикс кинон дээрх зөнч эмээг Oracle гэдэг байсаныг мэдэж байхав, мэдээд гайхаж байхав. Одоо тэр хэнд ч дийлдэхгүй буйзаа.


Гол төлөв хэмжээ том, хариуцлага, шаардлага өндөр сүлжээ, корпарациудын дотоод, гадаад өгөгдлийн сан, урсгалыг хариуцсан бааз, баазыг удирдах систем, техник хангамж, програм хангамжтай нь үйлдвэрлэдэг тул нилээд үнэтэй талруугаа. Гэвч Sun-ыг залгиснаар тэд жижиг гарын зах зээлрүү бохир савраа дүрсэн юм.

Хувийн

Зөвхөн дөрлөгийн тухай сонирхож байгаа бол энэ Хувийн гарчиганд харгалзах паракрафуудыг алгасна уу

Өглөө 9:30 буюу яг эхлэх цагт нь ёслолын бус, өдөр болгоны халтар хувцсаа өмсөөд очлоо. Улаабаатар зочид буудлын 6 давхарт бүртгэлээ шүллгэж мандатаа авсанаар би өдөрлөгт суух бүрэн эрхтэй хүн болов. Бүх юм улаан, мандат, дэвтэр бал, танилцуулга зэргийг хийсэн уут нь, бал, дэвтэр, тэр ч бүү хэл слайдууд нь хүртэл ув улаан. Учир нь ORACLE гэхээр л улаан өнгө орж ирдэг шүү дээ, гоё харагдаж байна лээ. Бас аврага том корпараци болохоор аврага хэмээх эд хаваа гайхуулан сайхан дайлж цайлууллаа. Кофе уунгаа хэд гурван код нухаж суутал цаг болсон бололтой орос хэлээр нэг орос эгч "Здравстуйте..." гээд л эхэллээдээ. Синхрон орчуулгын нэг чихэвчтэй төхөөрөмийг нь углаж байгаад л оройны 5 цаг хүртэл үргэлжлэх лекцийн тэнхимдээ тухлав.

Орос эгч өдөрлөгийн талаар, мөн ORACLE корпорацийн талаар ярьж байх шиг байна. Байх шиг байна гэдгийн учир нь синхрон орчуулж байсан хүн нь орос хэл чүть чүть гадарлах миний ойлгохоос давуулах төдий л орчуулж байлаа, нэг ёсондоо орчуулга гэж оршуулга болов. Орос хүн орос лекцийг монголруу синхрон орчуулсан нь тэр байлаа. Төд удалгүй талийгч Гансүх (гэхдээ үхээгүй шүү, Twitter дээр @GansukhB гэдэг үнэмлэхүй дансаа хаасанд нь ийн тодотгов) ирж, синхрон орчуулгын чихэвчийг хакдан, өөрийн хоёр салаа чихэвчээ залган нэг төхөөрөмжийг хоёр хүн ашиглах боломжтой болгов. Үнэндээ Гансүх бид хоёр өнөөдөр тун чиг их ажилтай байсан учир барааг нь харж бахдчихаад л явъя гэсэн төлөвлөгөөтэй байсан нь харамсалтай. Чих тавьж сонсвол хэрэгтэй зүйл олон байна, даан ч гурван лекцийг унтах шахам өнгөрөөгөөд явсандаа. Синхрон орчуулагчийг нойрны буруулуу бухвай. Харин гарч яваад Дүүдээ (@batmandakh)-тэй тааралдсан.

Өдөрлөгийн тухайд


Авах зүйл их байсаан. Гэхдээ мэдээж ORACLE-ийн л өдөрлөг юм чинь ORACLE-аар л амьсгалж таарна. Хэдий хэрэгтэй мэдээлэл байсан авч бизнесийн байгууллагын сурталчилгаа, тайлан маягийн зүйл байх нь лав тул бүх зүйлийг өөрсдөнлүүгээ эргүүлэн ярьж байв. Жишээ нь Facebook бол дэлхийн 3 дахь том гүрэн, гэтэл ORACLE-ийн (Exadata гэсэн байх аа) нэг төхөөрөмжийг хоёрхоныг холбход л Facebook-ийг ачаалж амьсгаадуулалгүй ажиллуулна ухааны юм ярьж байна. Хэрвээ ийм зүйлийг МБГ мэтийн зүйл дээр ярьсан бол улаан PR гээд хаалга саваад гарах байлаа. Гэхдээ энэ удаад эсрэгээрээ, харин ч сонирхолтой.

Мөн дэлхийн чиг хандлага Cloud Computing буюу Үүлэн Тооцоололруу чиглэж байгааг дурдаад өөрсдийн Үүлэнд зориулан хийж байгаа бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Үнэхээр үүнийг ORACLE л хийхгүй юм бол өөр хэн хийх билээ.

Бас өгөгдлийн системүүдийн интегралцчилал, нууцлал, кодчилол бол хамгийн чухалд тавигдах асуудал мөн болохыг дахин дахин хэлэхийн сацуу мөн л өөрсдийн тухайн нөхцөл байдалд таарах системүүдийг санал болгож, үүнээс өөр систем үгүй шүү гэдгийг зарлан тунхаглаж байв. Мөн хажуугаар нь манай системийг ашиглах нь цаасан шуудан холбоо ашиглахаас хурдан, бас хэмнэлттэй хэмээн хэлж байсан нь хачирхалтай.

Дуустал нь сууж чадаагүйдээ харамсаж байна. Гэхдээ л гоё, дээрээ ORACLE гэдэг бичигтэй цаасан уут, дэвтэр, PDF дүүрэн CD, бас балтай болсондоо баярлаж байна. Хамгийн харамсалтай нь лекцүүд улсын, бизнесийн байгууллагуудад тус тус зориулагдан хоёр өөр танхимд зэрэг болж байсан авч бид мэдэлгүй улсынхад нь суучихсан байва. Тэгээд л таньдаг хүн байхгүй, нойр хүрээд байсан юм байх л гэж бодсон шүү.

ORACLE-ийг шүтэе. Гэвч шүтэхийн заяа байвч шүдлэхийн заяа алга даа, одоохондоо :P

Comments

  1. Oracle ч сүртэй компани даа

    ReplyDelete
  2. Сайн уу. Нэг нийтлэлийг чинь уншаад шинэ юм мэдэж авлаа. Бас ирээдүйтэй судлаач байна гэж харлаа. Хаа нэгтэй блог дээрээ өөрийнхөө бодит мөрөөдлийг бичсэн байж магадгүй. Хайж олох хэцүү учир энд товчхон хариулт болгож бичиж болох уу?

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Мэрэгжлээрээ мэддэг болсон зүйлүүд тул судлаад шальсан юм байхгүй ээ, гэхдээ би өөрийгөө судлаж чаддаг, судласанаа нийлүүлээд дүгнэчихдэг, дүгнэлтээ сийрүүлээд биччихдэг гэж боддог, ихэнх салбаруудад :D Одоохондоо тогтсон бодит мөрөөдөл алга, мөрөөдөлтэй болох л мөрөөдөлтэй явж байна даа хэхэ.

      Delete

Post a Comment

Popular Posts