Солонгосд аялсан тэмдэглэл №5

Өчигдөр миний энд ирсэн гол зорилго болох 11th Yeosu International Youth Festival өндөрлөсөн ба удахгүй эх оронлуугаа буцах болно. Фестивалын тухайд жаахан уйтгартай байсан ч олон найзууддтай болсондоо хэзээ ч харамсахааргүй болсон. Ер нь ийм юманд оролцож, найзын хүрээгээ тэлж байхад буруу зүйл үгүй гэж бодлоо. Гэвч сертификат нь нэг муу хэвлэсэн цаас өгч байгаад нь их дургүй хүрсэн, ийм том фестивал надад ийм юм өгсөнд нь итгэж ч чадаагүй, одоо тэр сертификат нь хаа ч яваа юм бүү мэд.


Фестивалын гол зорилго нь олон улсын хүүхдүүдийг нэгтгэж, байгаль, экологийн зөв хэрэглээ, учираад байгаа аюулыг гэтлэх талаар юм. Гэвч цөөхөн хүн гадаадаас ирсэн, ихэнх нь солонгосууд ба гадаад царайтайнууд нь Солонгост сурдаг гадаад оюутнууд байх юм.

Бидэнтэй зөрөөд, манай фестивал дуусахаас хоёр хоногийн өмнө эхлэсэн өөр нэг фестивал нь 15 хоног үргэлжлэх бөгөөд тэндээс мөн 8 хавьцаа монгол явж байсаныг ихэд билэгшээж байна.

Ингэхэд билэгшээх гэж юу гэсэн үг вэ? Билэг + Шээх гэсэн үг үү :P

Мөн 3, 4 хоногийн өмнө Өмнөд Солонгосын хойд хэсгээр үер усны гамшиг нүүрлэж аман тоогоор 10 монголын болон үй олон хүний алтан амийг эрсдүүлж орхисон. Гэхдээ бидний буй Yeosu хотод юу ч болоогүй. Гэвч бороо маш их орж байна, гэхдээ мэдээж зүгээр.

Yeosu нь далайгаа түшиглэсэн хот ба далайгаа ихэд дээдлэнэ. Мөн далайгаа хамгаалах их олон зүйл хийнэ. Expo 2012-ийн барилагууд далай дээр баригдаж байгаа ба манай фестивал тэр газраас шууд харагдах Удунду арал дээр болсон.

Twitter хаягаа хилийн чандад явж байхдаа л үгүйлэв, ийн хүү twitter хаягаа сэргээсэн ба тэнд бичсэн хэдэн зүйлсээ тодруулахыг хүслээ. Хэрвээ та намайг дагахыг хүсвэл @khaschuluu гэж хайгаад олоорой.
Энэтхэг болон солонгосууд монголчуудтай адилхан хятадуудад тун дургүй юм. Черчель тэднийг "дэлхийн бөөс" гэж хэлж байсан удаатай.
 Манай Санжаа (Sanjay Kumar гэх өрөө нэт энэтхэг найз маань, миний хамгийн сайн найз байсан) хоол идэж суухад могой загасны бахыг минь хараад могой гэж хэлэв, би баярласан чинь нөгөөх чинь "Хэн ч могой, нохойн мах идэггүй шүү дээ" гэж хэлэхэд нь гайхаж "Хятадууд иддэг шүү дээ" гэснээс болоод манай найзын эмзэг сэдэв хөндөгдсөн бололтой "Би хятад биш, намайг чи солонгос, япон гэж дуудаж болно, хятад л биш. Энэтхэгүүд хятадуудад тун дургүй, солонгосууд ч мөн адил. Тэдэнд хэзээ ч бүү итгэ, хэрвээ итгэх юм бол тэд чамайг алах болно" гэж хэлсэн юм даг. Манай хүн Солонгост сураад олон жил болж байгаа учир солонгосуудыг мэдэж л байгаа байх, тиймээс солонгосууд ч ихэнх монголчууддтай аидлхан хятадуудад дургүй бололтой.
Монголчууд сайн оутсоорсчид болохын тулд хэл, боловсрол, хариуцлагаа сайжруулж, Хятадыг яаж гүйцэхээ бодох хэрэгтэй гэж энэтхэг найз хэлэв.
Yeosu хотод Expo 2012 болох сураг 4 жилийн өмнө дуулдсан гэх ба үүнээс өмнө хөгжилтэй байсан ч өнөөдрийнх шиг ийм өндөр хөгжилтэй байгаагүй гэнэ. Уул нь энд амьдардаг монгол залуугаас асуусан боловч тэр 3 жилийн өмнө ирсэн, миний ирж байхад шалгаруулалт явагдаад эхэлчихсэн байсан гэж байсан.

Ер нь энэтхэг найзаасаа асуулаалдаа, "Монголчууд аутсоорсингоор яавал хол явах вэ? Та нар энэ тал дээр маш том туршлагатай хүмүүс" гэтэл манай хүн их сайхан хариулт хэлсэн:

  1. Хэл - Хэрвээ та нар хэлгүй бол хичнээн сайн байлаа ч хэн ч та нарыг тоохгүй.
  2. Боловсрол - Хүн болох багаасаа, хүлэг болох унагаасаа.
  3. Багийн ажил - Дарга нь дарга шиг, цэрэг нь цэрэг шиг байх ёстой. Цэрэгүүд нь дарга шиг хүнээ даргаар томилох ёстой, дарга хүн нь дарга шиг цэргүүдээ удирдах ёстой.
  4. Хятад - Урд чинь байгаа энэ гүрний сүрэнд та бүхэн хэт дарагдсан. Алхам бүрдээ эдний дээр нь хэрхэн гарахаа бодох хэрэгтэй гэж хариулсан.
Yeosu, ер нь Солонгост ажиллаж, амьдарч байгаа залуус Монголд цалин бага гээд энд хар ажил хийдэг гэнэ, харамсалтай. Сурч байгаанууд нь л...
Мөн энд байдаг монгол залуугаас яагаад энд амьдардагийг асуухад "Би энд жаахан хар ажил хийгээд сайхан амьдарч болоод байхад яагаад заавал тийшээ очих ёстой гэж". Энэ уул нь их харамсалтай зүйл боловч Монгол нь ийм байхад залуус нь яаж тогтохов. Ихэнх нь төр хаан ч хэрэггүй гэдэг боловч миний бодлоор одоо Монголд төр маш их хэрэгтэй байна, гэхдээ зөв төр, ө.х. шинэ төр. Yeosu хот надад Улаанбаатарт боломж байна гэж хэлээд байх шиг.

Мөн сурч байгаанууд нь ч энд нэг л ажиллаад эхлэх юм бол хэзээ ч Монголруу буцах сонирхол төрөхгүй гэдгийг мэдэрч байна. Гэвч Жагаа анд маань энд туршлагатай компанид дадлагжаад Монголдоо очино гэж хэлсэн нь таалагдсан. Уул нь ч би ийм үндсэрхэг биш л дээ.
Солонгост хүн бүр ухаалаг утас барина. Бас хэдхэн сард утсаа шинэчлэн сольж байна. Android, iPhone application-ий зах зээл асар өндөр юм.
Энд хэнээс ч утасны үнэ асуусан мэдэхгүй, учир нь энд утасны наймаа байдаггүй. Гэвч бүгд хамгийн сүүлийн үеийн Android, iPhone барина. Мэдээж энд операторууд нь оролцох ба 2 жилийн гэрээ хийгээд 2 жилийн ашиглалтын хураамжаасаа утасны мөнгөө шимтэгсээр байгаад барагдуулчихдаг, ө.х. утас үнэгүй, гэвч үйлчилгээ жаахан үнэтэй. Гэхдээ энэ үнэхээр боломжийн, хэн ч цаг үеэсээ хоцорсон хог барихгүй, зал зээл нь ямагт шинэчлэгдэхээс гадна хүмүүст ч амар. Би үүнийг Монголд хийгээсэй гэж хүсч байна, Mobicom, Skytel, Unitel, G-mobile үүнийг нэвтрүүлээсэй гэж гуйж байна.

Миний мэргэжил програмист, бас би өөрөө Google-ийн улаан фэн учир энд ийм олон Android харсан минь надад гэнэтийн бэлэг болов. Энд үнэхээр ийм том зээл байгаа юм байна, дэлхий дээр боломжийн зээл бий юм байна гэдгийг мэдэрлээ. Тоглоом зах зээлгүй гээд манайхан орхидог, гэтэл одоо л жинхэнэ үе нь эхлэж байна, энэ салбарлуу орцгоо.
Энд хулгай дээрэм гэдэг зүйл үгүй юм. Шөнө ганц ч хүн байхгүй, дэлгүүрийн бүх юм салан задгай. Кармаа ухна, цүнх шаана гэсэн асуудалгүй амар
Хоолны газар, хувцасны дэлгүүр, хүнсний мухлаг гээд л эргэн тойронд үйлчилгээ, мөнгөний ажил явагдах боловч мөнгө олохоо биш, үйлчилгээ үзүүлэхдээ чухал хандах юм. Хэн нэгэн аваад явчихна гэсэн ямар ч бодолгүйгээр үйлчилгээгээ явуулах ба үнэхээр л түүнийг нь хэн ч аваад явчихгүй. Хүний юманд гар хүрч болохгүй. Мөн ус, ундаа, үнэгүй автомат машин, үнэгүй хоол идэх газрууд нь ч мөн маш олон. Энэ ухамсрын хөгжил үү, сэтгэлгээний доройтол уу гэдгийг би хэлж чадахгүй нь.

Comments

Popular Posts