The Avengers (review)

Өнөөдөр өглөө 10 цагаас Тэнгис кино театр дээр The Avengers-ийн нээлтийг MMF-ийн үнэнч фанат, магнатууд тэрүүхэндээ сүр дуулиантайгаар хийсэнд нь урвагч миний бие оролцлоо. Мөн зүгээр ч суулгүй Avengers-тай малгай, Ghost rider-ийн постер гээд л гайхалтай зүйлсийг хожоод амсан :D Энэ бүхнийг зохион байгуулж, хиппи миний биеийг урьж, энэ агуу киноны нээлтэнд оролцуулсанд нь Россия мальчик Болдбаатартаа дахин талархах нь зүйтэй биз ээ :D За ингээд үг холдож, үхэр олдохоос өмнө би нэгэн сайн эр болж өөрт оногдсон хүндэт үүргийг нэгэн амьсгаагаар биелүүлье ээ.


The Avengers

Удахгүй Awesome гэдэг үгний оронд Avengers гэдэг үг гарах биз ээ, учир нь 13-аас 60 хүртлэх насны буюу одоо амьд буй бүх үеийнхэнийг байлдан дагуулсан зурагт ном кино театрын дэлгэцнээ амилж, мөнгөн үеэс тасралтгүй үргэлжилсэн MARVEL-ийн давалгаа цунами болон, бөмбөрцөгийн бүхий л хүнийг нөмрөн авлаа, УДТАЛ ХҮСЭН ХҮЛЭЭСЭН МӨЧ НЭГЭНТ ИРЖ, НОХОЙН ДУУ ХАЯАНД ИРЛЭЭ.

'60-аад оны үед бүхий л өсвөр үеийнхэний зүрх сэтгэл нь комиксоор амьсгалж байсан нь лавтай. Thor, Iron Man, Captain America, Hulk, Black Widow, Hawkeye зэрэг хүүхэд нэг бүрийн зүрхийг гүн эзэмдэх өөр өөрсдийн гайхамшигт, ер бусын ур чадвар, хувийн түүх, үзэл бодолтой, онд ондоо цаг үе дахь янз бүрийн ертөнцийн баатруудыг The Avengers комикоор нэгтгэсэн нь тэр үедээ уншсан хүн бүрийнхээ шар үсгийг сэрийлгэж байсан нь лавтай. Комикс нь одоог хүртэл гарсаар байгаа ч мөнгөн үеийнхэний тухайн үеийн мэдрэмжийг дахин сэдрээх, төдийлөн эртний зохиолыг давс хачиргүйгээр амталж чадахаа байсан орчин цагийн өсвөр үеийнхэнийг байлдан дагуулах зорилгоор кино дэлгэцийн урлагаар дамжуулан арваад жилийн өмнөөс яг л комикс шигээ нэг нэгээрээ цувран гарч байсаныг хэн бүхэн тодхон санаж байгаа биз. Тэр үеэс л бид The Avengers киног хүсэн хүлээж эхлэсэн билээ.


Тухай

MARVEL, Paramount, Disney нар хамтарч, эртний комик супер баатруудыг орчин үеийн Холливүүд загварт оруулан, лаг жүжигчид, лаг эффект, лаг технологи ашиглан хийсэн эдгээр алдар нэрийг олсон бүтээлүүдийг нэгтгэн, комиксынх нь зохиол, өнгө төрхөөс бага зэрэг гажуулсан ч хандыг нь хага тааруулсан The Avengers удтал хүлээлгэсний эцэст Joss Whedon-ы нэрээр энэ V сард нээлтээ хийсэн нь эхний долооногтоо л (үнэндээ 2-хон хоног) 200 сая ногооны ашиг олсон нь дэлхий нийтээрээ үүнийг хэрхэн хүсч байсаныг илтгэж чадна, учир нь энэ тоо бүх цаг үед эхний долооногт олж байсан хамгийн том ашиг юм (үнэндээ Harry Potter-ийн сүүлийн ангийг арай л дийлээгүй). Сэтгэл хөдөлгөсөн зүйлсийн бас нэг нь ихэнх баатрууд анх кино дэлгэцнээ хэнээр амилсан, тэр чигээрээ орж ирсэн явдал байв, танил нүүрний арьснууд. Robert Downey Jr. (Iron Man), Chris Evans (Captain America), Chris Hemsworth (Thor), Scarlett Johansson (Black Widow), Tom Hiddleston (Loki) гэх мэт.


Агуулга

Энд өмнө гарсан бусад баатруудын түүхийг өгүүлэх нь мэдээж илүүц хэрэг. S.H.I.E.L.D.ээс Nick Fury (Samuel L. Jackson) дэлхийн эсрэг боссон Жоутэнхэймээс Асгардад үрчлэгдсэн Loki-гийн дайралтаас сэргийлэн аврагуудыг цуглуулах нь ойлгомжтой, гэхдээ яаж? Thor-ыг алдарт цаг хугацааны солонгон гүүрээр нь хаа байсан Асгардаас нь, Captain America-г хоёрдугаар дайнаас хойш 70 жил мэлхий шиг хөлдөөн байж бусад баатруудтай нэгэн цаг хугацаа, орон зайд нэгтгэж Avengers-ийг бүрдүүлэх боломжтой болох нь тэр. Loki Tesseract буюу дуусашгүй эрчим хүчийг өөртөө агуулсан гариг эрхэсийн кубыг өрийн болгосоноор Жотунхэймийн үлэмж биетнүүдийн (giants) армийг дэлхий дээр дайлаар буулгахыг төлөвлөсөн нь дэлхийг үнсээр хийсгэхэд хэт хангалттай нь ойлгомжтой ч энэ төлөвлөгөөг хэн ч урьд нь таамаглаж мэдэхгүй, гагц хүү Nick Fury л эвгүй юм болохыг урьдчилан таамагласнаар адсага мэт зөрүүд зантай Stark, хэт өөрөөсөө болгоомжилсон Hulk, хөдөөний хоцрогдсон Captain, өөр ертөнцийн Thor, S.H.I.E.L.D.ийн орос тагнуулууд болох Hawkeye, Black Widow гээд л есөн жорын үл дийлдэх супер баатруудыг нэгэн баг болгохоор хэсэг будилна. Энэ хооронд манай атаманууд хоорондоо зодолдож байгаа нь үзэгчдийн хамгийн их загатнасан газар нь маажсан зүйл байлаа. Гэхдээ харамсалтай нь хэн нь ч илт давуу биш юм билээ. Ингээд бүх зүйл Loki-гийн төлөвлөснөөр болж, дэлхийрүү Жотунхэймийн giant-ууд орж ирсэнээр агуу тулаан эхлэх нь тэр. Хамгийн чухал нь S.H.I.E.L.D.ийн Avengers-ийг бүрдүүлдэг шалтгаан нь дэлхий дээр үүсэн бий болж буй хяналтгүй их хүчтэнгүүдийг энхийн төлөө ашиглаж, сансар огторгуйн гүнээс ирэх үл дийлдэх хүчнүүдээс дэлхийг хамгаалуулах зорилготой байсаныг мэдсэн манай супер дуперууд эх оронч Captain-ий удирлдаган дор үг дуугүй нэгдэж, дэлхийгээ бүрэн бүтэн авч үлддэг төгсгөл хэсэг билээ.


Шүүмж

Мэдээж шүүмжлэхийн аргагүй төгс бүтээл болсон. Эйкшн, адал явдал, шинжлэх ухааны уран зөгнөл, хошигнол гээд л бүх зүйлийнх нь давс хужир нь таарсан лут бүтээл болсоныг зөвхөн кино театраас л үзэхэд хангалттай, хэн ч харамсахгүй. Комикс, өмнөх баатруудын үүх түүхийг мэдсэн мэдээгүй гоё кино болсон ч хэрвээ та энэ талаар гайгүй сайн мэдлэгтэй бол минут гучин гурван секунт болоод л заал дүүрэн инээдийг мэдрэх болно. Трансформерстай ижил өрөлт ажиглагдах ч баахан роботууд зодолдоод байдаг шиг тийм уйтгартай мэдээж биш, учир нь таны хүндэлж биширдэг жүжигчдийн амилуулсан, тус тусдаа алдар нэрд гарсан кино зохиолууд нэг дор гээд төсөөлөх гээд үз дэ, гайхамшигтай биш байна гэж үү. Зарим хүмүүс Thor, Captain America-ийн талаар жаахан ам муутай байдаг ч энийг үзээд үзэхийг л зөвлөх байна.

3D, дүрслэл, дуу оруулалт, эвлүүлэг, гарфик гээд цул өндөр технологиор бүтсэн гэдэг нь илт харагдана. Жинхэнэ супер баатруудын л кинон дээр гарч болох классик аянуудыг энд л үйл явдалтай нь мэдэрч болно. Киноны кастыг хэрхэн урсаж байгааг нь харвал хичнээн их зардал, хир их хүн хүч оролцосон нь харагдана.

Мөн хайр дурлалын хэсэг гардаггүй нь их хачирхалтай, Старкийн ганц хоёр үнсэлцдэгийг эс тооцвол шүү дээ. Хоёр цаг хагастай үргэлжлэх энэ кинонд тийм хэсэг оруулах зав ч байгаагүй биз дэ, 10 жил хүлээгдсэн кино шүү дээ. Мөн зарим хүмүүсийн маш их хүсэн хүлээж байсан үхэшгүй мөнх Wolverine, үнэнч баатар Spider-man, жинхэнэ удирдагч Ant-man нар байхгүй байгаа нь сэтгэл дундуур байж болох чуть чуть шалтгаан болж магад.

Энэ кинонд хэлэх ганц л сөрөг шүүмж байна, дараагийн анги үүнээс илүү болно гэдэгт би лав итгэхгүй байна :D

Мөн эцэст нь хэлэхэд киног зөвхөн кино театрт...

Comments

  1. үг олдож үхэр ходдоггүй билүү? үгийн алдаа гэж тамтагаа алдаж ээ

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ хүн шүүмжилж байж өөрөө зөв бичээч хө

      Delete
    2. @Bayaraa: Үг үсгийн алдаа байтугай утга, найруулгын, тэр ч бүү хэл судлагааны ч алдаа дээр бий. Харин нөхөр чи тийм л сүрхий юм бол яг ямар алдаа хаана хаана байгааг нь хэлж өг. Жишээ нь чиний сэтгэгдэл дээр өгүүлбэрийн эхний үсэг жижиг, "холддоггүй" гэдгийн "Л" байхгүй, өгүүлбэрийн төгсгөл цэггүй гэх мэт байна л даа. Аа тийм, үг холдож, үхэр олдоно гэдэг чинь наргиа юм шүү дээ.

      Delete
    3. Хасаа маань шинэ армийг Иотунхаймынхтай андуураад байна уу даа? :D
      Jotunheim has been destroyed. Right?
      За бусдаар бол гоё болжээ :)

      Delete
  2. Сайхан бичжээ. Гэхдээ арми маань Йотухаймынх биш шүү хэхэ. Бас Clint Barton орос биш

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts