Монгол болж төрсөндөө харамсаж байна уу?

Газрын баялагийг хойч үедээ үлдээнэ гэнэ. Уул нь боломж байгаа дээр нь ухаад авдаг л хэрэг дээ. Гол нь тэр мөнгө Монгол услынхаа төлөө зарцуулагддаг бол өвөг дээдсийн бидэнд зориулж өвлүүлсэн баялагийг одоо л ухдаг газар байхгүй юу. Харин ч өөрсдөө биш өрөөлөөр ухуул, наад газар гэдэг чинь хараалтай. Бидний газар шороо гэж өгөрсөөр байтал наад бүх баялагийн чинь үнэн цэнэ нэг л өдөр навс унан даа. Бас тэр цөмийн хаягдлыг нь булуул, хэтдээ л дэлхий тэр чигээрээ мутацлагдаж, дайтаж, ходоодны хороор хотондоо алалцахаас хойш боломжтой дээр нь хүүлээд бай. Тэрэнтэй тэрэнгүй ирэх онд дэлхий сүйрнэ, угаасаа. Эх орон, эв нэгдэл, үр удам гэдэг чинь хүнд байдаггүй, амьтанд л байдаг нандинархуу чанар, битгий тэгэж хийрхэцгээ. Хүн идэхий төлөө амьдардаг болохоос адгуус шиг амьрах, үржихийн төлөө иддэггүй юм. Одоо нэгэнт аврагдахаасаа өнгөрсөн учираас сайхан гэсэн бүхнээ хийцгээ, жаргацгаа Монголчууд минь. Тэрэнтэй тэрэнгүй бидэнд 10 үеэрээ идээд ч дуусахгүй тийм их баялаг бий. Хэзээ ч бид дахиж дэлхийг эзлэж чадахгүйгээс хойш тэр том гүрнүүдийн өг гэсэн газар нь өгч, ав гэсэн газар нь авч, амьд явахдаа алтан аягнаас ус ууцгаа.

Ийм ирээдүй танд таалагдаж байна уу? Яг л гөлөг шиг. Гэхдээ тийм биш ээ. Бид чинь нүүдэлчин Монголчууд шүү дээ. Хэдхэн жилийн дараа дэлхий дээр уух ус, идэх хүнс үгүй болох цагт гозойж үлдэж чадах ганц ард түмэн нь тэр хараан зүхэж, хөөсөн мантуугаар нь дуудаад байгаа малчид чинь. Улаанбаатар Утаанбаатар болох цагт агаарыг, ус нус, цус болох цагт цэвэр ундыг, хоол хор болох цагт болсон махыг идэх гээд бид тэдэнрүү санагалзах луугаан адил дэлхий Монголруу өлийцгөөх болно. Тэр үед тэр их баялаг байдгаараа байж л байна, харин дэлхий биднийг олборлох гэж хамаг л юм аа шиднэ. Тэр цаг ирэх үест 1000 жилийн дараа Чингис мангар пацкааны дэлхийн талыг эзэлсэн рекорд эвдэгдэх учиртай юм. Ирээдүй хажууд чинь байна шүү дээ, тэр хил, тив дамнасан хөгжил гэж хөөрцөглөөд байгаа чинь хөгцжил болохоос хөгжил лав биш.

/өөрөө ч мэдэлгүй нэг ийм хийрхсэн зүйл бичжээ, дотор байдаг л бодол л доо, гэхдээ ингэж бичиж үзээгүй юм байна/

Comments

  1. Утга нь жаахан тиймхэн болжихжээ хэхэ санаа нь дажгүй ээ. Амжилт хүсий бичээд л бай дотроо орж ирсэн зүйлээ явандаа гоё болох байхаа

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts