How to solve 3x3x3 Rubik's cube

Хэрхэн Рүбкийн шоог эвлүүлэх вэ? гэсэн асуулт гэрт нь улиг болтол нь хог болж явсан, яах ёстойг нь мэдэж байж яаж гэдгийг мэдэхгүй нөхдөд тулгардаг. Надад ч мөн адил. Тэгвэл тэр хог болж явсан эд чинь яасан их гайхалтай эд болохыг эндээс уншаарай. Яаж эвлүүлэхийг би доор заана. Туршлагаасаа хуваалцахад шоо авах гэж байгаа бол аль болох стандарт, бас чанартайг авсан нь дээр шүү. Мөн доорх хичээл 33 буюу 3x3x3 шоонд зориулсан болно. Юу вэ гэхээр 44 шоо барьчихаад янз бүрийн сэтгэгдэл үлдээхийг хатуу хориглоно гэсэн үг.



За эхлэе. Эвлүүлж байхад их гоё шажигнаж дугардаг, шажигнуулцгаая.



Томъёо



Юуны өмнө томъёо унших. Нэг нөхөр ямар ч томъёо хэрэглэхгүйгээр, өөрөөр хэлбэл хар ухаанаараа эвлүүлэх гэж 20 гаран жил болсон гэж дуулсан, та ч гэсэн энэ адтай дөрвөлжин нөхөрт бүтэн насаа зориулах гээгүй юм бол томъёо танд хэрэгтэй. Дэлхийн аврага, цэцэрлэгийн хүүхэд цөм л томъёо хэрэглэдэг.



Шоогоо өөрлүүгээ харуулан барьна. Аль талыг нь гэж үү? аль ч талыг нь байсан хамаагүй ээ. Ийнхүү талууд дараах нэртэй байх боно:

Ямар ч байсан өөрлүү чинь харуулсан талыг Face буюу F

Баруун гар талыг нь Right буюу R

Зүүн тал бол Left бюу L

Дээд тал Up буюу U

Доод тал мэдээж Down буюу D

Үлдсэн буюу ар тал бол Back буюу B

гэж уншмой.



Бид шооныхоо талуудын нэрийг мэдэж авсан юм чинь одоо эргүүлэхийг үзэе. Шоог эргүүлэхгүйгээр эвлүүлэх ганц арга бол эвдлэж байгаад эвлүүлэх, эвдлэхэд ч гэсэн учир бий, энэ тухай дараа ярия. Хэрвээ томъёон дээр F гэж байвал түүнийг Face буюу нүүрэн тал гэж ойлгоод нүүрэн талыг цагийн зүүний дагуу 90° эргүүлнэ. Мөн бусад талууд ч гэсэн. Гэхдээ энд нэг юм анхаарах нь цагийн зүүний дагуу гэдэг харьцангуйгаар тухайн талыг чанх урд талаас нь харсан байдлаас хэрэгжинэ. Жишээ нь B гэвэл Back буюу ар талыг нүүрлүүгээ харуулж байгаад F хийсэнтэй адил гэсэн үг, энд төөрж болохгүй шүү! Шоогоо бариад доорх томъёог хийж үзнэ үү:



FRURUF



Бас нэг томъёолол байдаг нь сурж ядаад байх зүйлгүй юм. F2 гэсэн байвал F-ийг хоёр удаа хийх буюу Fx2 гэсэн үг юм. Өрөөр хэлбэл нүүр талыг аль ч талруу 180° эргүүлэхэд F2 болно. F4 гэвэл байрандаа ирэх учир ийм зүйл байхгүй. R2, L2, U2, D2, B2 бүгд л адил. Бас F' буюу нүүрийг цагийн зүүний эсрэг 90° эргүүлнэ. R', L', U', D', B' бүгд адил. Бүдүүлгээр F' = F3 гэсэн үг.



F = F4 (360°)

F' = F3 (цагийн зүүний эсрэг 90° буюу цагийн зүүний дагуу 270°)

F2 = FF = F'F' (180°)



За одоо доорх томъёог туршаад үзээрэй:



FRUR'U'F'



Эхний үе



Эхний үе гэдгийг ойлгохоос өмнө дараах гурван дүрэм ямагт биелэнэ гэдгийг саначихаарай:



Тал бүрийн голын өнгөнүүд харьцангуйгаар хөдөлгөөнгүй оршино. Та байрнаас нь хөдөлгөх гээд үзээрэй, чадахгүй л болов уу. Тэгэхээр голын өнгө ямар байна тэр тал тийм өнгөтэй байх ёстой.



Ирмэг бол ирмэг, ирмэг хэзцээ ч булан болохгүй. Мөн ирмэгийн хоёр өнгө өөрчлөгдөхгүй, учир нь гагнагдсан байгааг харж болно. Тэгэхээр тухайн ирмэг ямагт цорын ганц зөв байрлалтай.



Өнцөг бол өнцөг, өнцөг ямагт өнцөг хэвээр байна, хэзээ ч ирмэг болохгүй, мөн гол болохгүй. Мөн өнцгийн гурван өнгө хэзээ ч хөдлөхгүй учир зөв байрлал ямагт цорын ганц байна.



Мөн нэг зүйл зөвлөхөд нарны юм уу стандарт тасалгааны гэрэлд эвлүүлэхийг зөвлөе. Гудамжны болон дэлгэцний бүдэг гэрэл нь зарим өнгөнүүдийг ялгахгүй, хаашдаа алдаа гаргаж, нерэвтэх нөхцөл болдог.



За ингээд голынхоо өнгийг бариад эхний ээлжинд нэмэх тэмдэг үүсгэнэ. Нэмэх гэдэг маань тухайн голын өнгийг тойрсон дөрвөн ирмэгийг өнгө дагуулан оруулана гэсэн үг. Гэхдээ нэг зүйл анхаарах нь. Ирмэгүүдийг зөв байрлалд нь оруулах хэрэгтэй, дээрх ирмэгийн дүрмийг баримтлан хажуу голынхоо өнгийг дагасан байх ёстой гэсэн үг.



Жишээ нь голын өнгө нь ногоон өнгөн дээр эхний үеээ хэрэгжүүлэх гэж байвал голын ногоон өнгөтэй талаа U буюу тээд тал болгоод, аль нэг талыг нь F буюу нүүрэн тал болгон барьж байгаад дээд талын голын ногооныг тойрсон 4 ирмэгийг оруулна. Хэрвээ зөв оруулсан бол дээд талд ногоон нэмэх тэмдэг (жаахан хажуудуулвал үржих тэмдэг болчихдог, ер нь хэрээс, үүнээс хойш хэрээс гэе) үүсэх ба орсон ирмэг бүрийн ногооны нөгөө өнгө нь хажуу талынхаа голын өнгөтэй таарж байх ёстой гэсэн үг.



Энэ бол хамгийн амархан үе байлаа. Гэхдээ нэг дүгээр үе эвлэж дуусаагүй байна, одоо дөрвөн булан...



Дөрвөн булан яг ирмэг шиг, гэхдээ гурван өнгө гурвуулаа орох ёстой. Өөрөөр хэлбэл дээд талд нил ногоон болох ба аль хэдийн орсон ирмэгнүүдийн өнгийг дагасан байх ёстой.



/Энэ пост дутуу байгаа... үргэлжлэл тун удахгүй... (гэж *ааж байж ч магад шүү! өөрийнхөө амлалтаас хаширдаг болоод байгаа :P)/

Comments

  1. bichleg hiij uzuuleech tgwel tod bolloo has huu!!!

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts