Өгөгдлийг ашиглах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #5
Midjourney: Quantum AI --ar 16:9 --upbeta ... өмнөх нийтлэлийг Биткойн ба блокчэйн - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #4 Өгөгдлийг хураах, өгөгдлийг хадгалах нь мэдээж чухал. Гэвч юуны төлөө? Зардал, хөрөнгө мөнгө, цаг хугацааг туулан ирсэн өгөгдөл яг яаж, яагаад үнэ цэнэ агуулна гэж? Бизнес болон улс төрд хэрхэн ашиглагдаж байгаа талаар өмнө нь дурдсан. Гэвч эцсийн зорилго юу вэ? Ямар үр ашиг, давуу талтай вэ? Эдгээр асуултуудад хариулах нь тэднийг хураах, хадгалахад зайлшгүй шаардлагатай. Өгөгдөлтэй байхын зорилго Зоосыг аль нүдээрээ хэдэн хувь буух магадлалтайг тооцохын тулд зоосыг олон удаа хаяж, өгөгдөл цуглуулах шаардлагатай. Өгөгдлийн тоо олшрох тусам магадлалын хувь илүү зөв, нарийн болно хэмээн магадлалын онолд үздэг. Үүнтэй ижил, өгөгдөл дээр тулгуурлан туршилт, судалгаа, таамаглал, шийдвэр гаргалт хийгддэг. Ингэж л ололт, нээлт, онолууд бий болж, баталгааждаг. Ингэж л арилжаа наймаа хийгдэж, бодлого, шийдвэрүүд гардаг. Тэгвэл тухайн өгөгдөл аль болох урт хугацааны,