Солонгосд аялсан тэмдэглэл №2

Yeosu хотын захирагч Kim Chung-Seog болон түүний гэргийтэй цуг.
Өнөөдрийн онцлох сэдэв Yeosu хотын захирагчтай уулзсан явдал байв. Монгол оюутнуудын замын зардлын тэн хагасыг дааж байгаа нөхөр. Энэ хүнийг Kim Chung-Seog гэх ба энэ хүнийг дэлхий нийт нилээд сайн мэднэ. Учир нь мэдээж EXPO 2012 Yeosu хотноо зохиогдохоор болсон шүү дээ. Юуны түрүүнд Yeosu хотод баяр хүргэе, олон улсын яармаг худалдаа бол хөгжлийг тодорхойлох, хуваалцах том зэвсэг билээ. Тийм ч утгаараа дэлхийн анхаарлын төвд байх учир Yeosu хотыг дэлхий даяар сурталчилах маш том хүчин зүйл болж байна.



Yeosu хот нь төдийлөн том биш ч дэд бүтэц сайтай үзэсгэлэнт хотуудын нэг. Өмнөд Солонгосын хамгийн өмнөд хэсэгт орших учир маш чийглэг, бас дулаахан. Өвөл зундаа хойд хязгаар болон Сөүлээс харьцангуй дулаахан байдаг гэнэ. Аман яриагаас сонсоход 400 гаран мянган хүнтэй жижиг хотод 20-н Монгол хүн амьдардаг гэнэ, энэ нь тийм ч бага биш гэсэн. Үзэх харах юм ихтэй тун ч үзэсгэлэнтэй хот. Аан тийм, Солонгос нь уулыг тэгшлэх, нүхлэж өрөмддөгөөрөө их алдартай гэсэн, хаана юу л байна уулыг цөм нүхлэсэн тунель харагдана, гайхалтай. Мөн их уулархаг, огцом огцом уулс ихтэй.

Гудамжинд хаана л явна EXPO 2012 гэсэн бичиг байх ба хөх болон улбар хоёр хөөрхөн хөвөгч амьдатын зураг ч мөн адил хаа сайгүй. Тэр хоёр хөвөгч амьтадыг Yeony болон Suny гэх ба ирэх оны Expo-гийн mascot буюу онцгой характерууд юм. Хөх өнгө нь далайг, улбар өнгө нь далайн амьд амьтадыг илэрхийлж байгаа эко утгатай гэнэ.

Нээрээ уржигдар Incheon-ы олон улсын нисэх буудал дээр буугаад Сөүлээр дамжин Yeosu-д хурдны автобусаар ирэхдээ замын алжаалаас болоод нам унтсаар байгаад очсон. Одоо бодоход харамсч байна. Учир нь Сөүл бол Өмнөд Солонгосын хойд хязгаарын хот, гэтэл бидний ирсэн Yeosu бол хамгийн урд хязгаарын хот, энэ хоёрын хооронд бид хурдны галт тэргээр Өмнөд солонгосыг уртааш нь хөндлөн гулд нь туулж байгаа гэсэн үг. Ө.х. бүхэл бүтэн улсыг тойрч байна гэсэн үг :D Тиймээс эргэж явахдаа яадаг ч байсан унтахгүй ээ.

Мөөн цааш нь EXPO 2012-ын тухай лавшруулан судлаж, олон олон мэдээллийг интернэтээр дамжуулан авахыг санал болгож байна. Хэрвээ боломжтой бол ирэх онд хүрч ирж үзэхийг ч мөн уриалж байна, чадвал би ирж үзнэ ээ :D

Анх ирэхэд чийглэгийг нь гайхаад байсан одоо бараг дасч байна. Хэт халуун учир хаана л орно тэнд хүйтэн агаараар үлээж байдаг, гэхдээ бүр арай л хүйтэн учир хурдан гадаа гарч дулаацахын түц болчихдог болсон. Зарим хоол нь хэт халуун ногоотой тул идэхэд мөн хүндрэлтэй.

Аан тийм, өнөөдөр дэлгүүр хэссэн. Дан охидтой явж байгаа болохоор охидын хувцасны дэлгүүрээр дагаж хэсээд жаахан тиймхэн байсан. Миний гол зорилго бол Wacom харах байсан л даа, гэвч олоогүй. Хувцасны хувьд хямдхан, гэхдээ маш гоёмсог, чанартай материалтай. Харин елэктрон бараа, жишээ нь өвдөгний тооцоолуур гэхэд Монгол дахь дэлгүүрүүдийн бараг хагас үнээр зарагддаг юм байна.

Өнөөдөр нэг хоног өнжөөд маргаашнаас фестивалийн програм эхлэх тул тун завгүй гүйнэ байх.

Comments

  1. сонирхолтой сийрүүлж хасаа

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts