Нисэх онгоц

Зарим нэг тодотгох зүйлс болон статистикийн зөрүүг арилгах зорилгоор анхны хувилбарт засвар оруулсан болно.

Бага байхдаа өвөөгөө дагаж нисэх орж байлдааны нисдэг тэргэнд сууж байснаа хальт санмар болдог Дигон гэдэг дэлдэн тэрэгчин би. Өвөө мань нисэх онгоцны "Борт механикч" байсан хүн, цэрэг гэсэн үг, ямар цолтой байсаныг нь мартаж орхиж.

Харин өнөөдөр Завхан аймгийн төв болох Улиастайруу очихоор Улаанбаатар - Доной маршруутаар eznis airways компанийн төмөр шувуугаар нислэг үйлдэв. Доной гэдэг нисэх буудал дээр буугаад, ирсэн замаараа 40км газрыг засмал шороон замаар туулж Завхан аймгийн төв Улиастайд хүрнэ. Тийрэлтэт онгоцоор нисч байгаа анхны тохиолдол маань. Улаанбаатраас 800км гаран хол, машин замаар бол бүр 1000км байдаг уг хотруу эл тийрэлтэт онгоцоор 01:50 цаг ниснэ. Явж байгаа зорилго нь LiMNux бүлгэмээ төлөөлж тооцоолуурын багш нарт Linux, нээлттэй эхийн 5 хоногийн сургалтын хөтөлбөрийг явуулах.

Онгоцны тухайд хар багаасаа онгоцыг, яаж нисдэгийг, сэнс ямар физик нөхцөл дээр ажилладаг гээд л техниктэй холбоотой олон зүйлсийг сонирходог байлаа, үүнд өвөө болон ах (ээжийн өвөөгийн том хүү) маань их нөлөөтэй. Харин өнөөдөр би тэр агуу, нүсэр, гайхамшигтай техник дотор хумхын тоос төдий цогцосоо тээвэрлүүлж явна.

Ер нь онгоцоор анх удаа зорчиж байгаа минь энэ юм. Тиймээс агаарын тээврийн тухай өчүүхэн олсон мэдлэгээ хуваалцая гэж бодлоо. Мэдээж доорх нь зөвхөн eznis airways-ийнх, бусад MIAT ямар байдагийг хэлж таашгүй нь. ++Мөн доорх нь зөвхөн орон нутгийн нислэг++

Мэдээж хаашаа нисэхээ тодорхойлоод Монголын нисэх компаниудын маршруутуудыг нь судлаж байгаад суудал захиална. Суудал нь тодорхой цагт, тодорхой нислэг дээр байх тул, мөн агаарын зам нь цагийн баримтлалыг өндөр барих учир тасалбарыг дагалдаж ирэх гэрээн дээр заасан цагийг зөрчиж болохгүй. Хэрвээ гэрээнд заасны дагуу суудлыг урьдчилан өөрчлөлгүйгээр хоцрох юм бол ихэнхдээ таны тасалбар шууд үхнэ, мөн тасалбарын төлбөр эргэж олгогддогүй. Миний мэдэхээр MIAT, eznis гэж хоёр агаарын тээврийн компани байгаа ба дотооддоо зорчих бол иргэний үнэмлэх, гадаад паспортын аль нэгийг, хэрвээ гадаад зорчих бол мэдээж гадаад паспорт, өөр виз байдагсан уу (гадаад явах тухайг хэлж мэдэхгүй нь, гэхдээ удахгүй Солонгос яваад ирэхдээ бас бичинэ ээ), мөн хамгийн чухал зүйл болох суудлын тасалбараа сугавчлаад Чингис хаан нисэх буудалруу товлосон цагаасаа гэрээнд заасан хугацааны өмнө очсон байх ёстой.

Нисэх онгоцны буудалруу ороод, тухайн компанийхаа хүлээн авахыг хайж олоод, таны нислэгийн бүртгэл эхлэхэд бүртгүүлнэ. Энэ үед таны тээшийг жигнэх ба гар болон ачаанд өгөх тээшийг ялгана. Бүртгээд, шалгаад дууссан бол танд жинхэнэ зорчих тасалбарыг гардуулна, үүнд суудлын тооноос авхуулаад чухал мэдээллүүд бий. Ингээд бүртгүүлсэн бол хүлээх танхимд орохыг хүлээнэ. Хэрвээ хүлээлгийн танхимд орохыг зарлах тохиолдолд заасан хүлээлгийн танхимруу орно. Үүдэн дээр нь таны тээшинд болон биед нарийн шалгалт хийх ба танд ямар нэг метал болон шингэн зүйлс байгаа бол нэг бүрчлэн шалгуулна. Хүйтэн болон халуун зэвсэг, тэсрэх бодис, шингэн зүйл, цөмийн идэвхит химийн бодис гэх мэт зүйлсийг хорглох боловч өвдөгний тооцоолуур, түлхүүр, нүдний шил гэх мэт зүйлсийг сайтар шалгуулсаны эцэст зөвшөөрөгдөх юм.

Ийнхүү хүлээлгийн танхимд таныг нисэх онгоцонд хүргэж өгөх тээврийн хэрэгсэл (автобус) ирээд, таныг бүртгэснээр нисэх онгцруу хөдлөж, зорчигчдыг онгоцонд бүртгэн оруулна. Дээрх бүх бүртгэлд саяхан бүртгүүлсэн тасалбар тань хэрэг болно гэдгийг анхаарна уу.

Ингээд нисэх онгоц нисэх шугамд орсоноор хурдаа аван хөөрнө. Энэ хооронд онгцны үйлчлэгч танд үйлчилгээний нөхцлийг тайлбарлах болно. Буух болон хөөрөхөд цахим зүйлс ашиглахгүй, мөн долгион гаргагч буюу утас, хагас дамжуулагчдыг ашиглахгүй байхыг шаарддаг. Мөн мэдээж аюулгүйн бүс.

Хамгийн гоё хэсэг нь хөөрөх. 1м орчим радисутай хүчирхэг сэнсийг асар хурдан эргүүлсэнээр мотор болон сэнс агаарыг цохих дуунаар үл ялиг чичргээ ба дүнгэнэсэн дуу гарах ба онгоц нисэх хурдаа автлаа машинаас даруй 5 дахин хурдлах шаардлагатай болдог учир хурдыг мэдрэнэ. Асар том сэнс асар хурдан эргэснээр урдаа буй агаарыг хэмлэн авч, арагшаагаа хүчтэй тийрэх буюу ойлгомжтойгоор бол сорж арагш хаясанаар арагшаа чиглэсэн агаарын асар хүчтэй урсгал сэнсийг цохиж онгоцны их биеийг газраас ховхлон одно. Энэ үед чих битүүрч, шүлсээ залгихад онгойж, бүтүүрч явсаар нэг л мэдэхэд дүлий хүн шиг болсон байх вий. Гэвч энэ нь миний бодлоор сэнсний агаарыг цохих хэдэн мянган нэг секунд дахь эргэлтийг вакумаар харин ч тусгаарласан байгаа нь гэж бодож байна, үнэн ч байх. Нисэх онгоц тодорхой өндөрт гартлаа дээш чиглэлтэй явах ба улам улам дээшлэсээр л байх болно. Аймшигтай бас гайхамшигтай.

Уул, үүлэн дээгүүр, гол горхи, ногоон дэлхий, үл давтагдах хэмнэлтэй хээ угалз мэт гайхамшигтай дэлхийг та харна, үнэхээр нүд салгамааргүй.

Энд Энштэйн өвөөгийн харьцангуйн онолыг тайлах хамгийн овжин мөч юм. Учир нь та 100км/ц хурдтай газар дээгүүр машинаар явж байсан бол хурднаас сүрдэнэ. Гэвч та агаар дээр 2 км 6900м өндөрт 800км/ц 510км/ц хурдтай явж байхдаа тийм зүйл ер мэдрэхгүй. Хэрвээ та цонхоороо харахгүй л юм бол зүгээр л донсолгоогүй автобусаар явж буй мэт. Цонхоор газарлуу харсан ч машинаас удаан яв байгаа мэт. Бид мэднэ шүү дээ, газраас нисч яваа онгоцыг харахад урагшилж байгаа үгүй нь мэдэгддэггүй шүү дээ. Энэ л харьцангуйн онолын тайлал.

Нислэгийн дунд үед танд цай өгөх ба тэр үед аяган дотор шингэн зүйл хийж байгаад физикийн чичиргээний хуулийг судлаж болох мэт.

Ариу цэврийн өрөө нь маш жижиг, бас өвөрмөц. Яаж ажилладаг нь тун сонирхол татаж байна.

Цэх замаар явж байх үед юу ч мэдрэгдэхгүй боловч онгоц эргэх үед төвөөс зугтах хүчний хуулиар хазайна, энэ үед их эвгүй мэдрэмж төрнө, гэсэн ч таны аягаар дүүргэсэн цай тань асгарахгүй болохыг та харвал санаа амар байж болно.

Тиймээ, дэлхий бөөрөнхий гэдэгт итгэх итгэл улам бүр төрж байна. Шинжлэх ухаан, танин мэдэхгүй чамд би туйлаас их хайртай.

Comments

  1. ~сонирхолтой юм гээч хихи нисч үзээгү хүнд бол мэдмээр юм...

    ReplyDelete
  2. хаха чи нээрээ үнэн хөгжилтэй байдлаар бичих юмаа. би бол нислэг бол нилээд их хийж байсан тэр дундаас далай дээгүүр 10 цаг гаруй явхад яг залхаж үхмээр хурдан буумаар болдогсон

    ReplyDelete
  3. нисэх буудал гээд хайсан чинь чиний блог гарч ирж байна,, хөөрөх ч гоё шүү,, гэхдээ удаан суухаар ядардаг нь үнэн,, зун Завхан явсан гээд байгаа биз,, яг тэр үед би бас сар гаран Завханд судалгаагаар ажилласаншд,,[Ганаагаас сонссон],, гэхдээ очихдоо машинаар хэд хонож явж очсон,, судалгааны эд зүйлс майхан сав гээд авч явах юм ихтэй,, Завханд уулзалдсан бол гоё байхгүй юу

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts