Солонгосоор аялсан тэмдэглэл №4


Хоёр, магадгүй гурван ч хоног энэ сэдвийг үргэлжлүүлж чадсангүй, учир нь миний байрлаж байгаа зочид буудалд wi-fi нь орж гарна, бас зав тун муу. Аан тийм, бас миний өвдөгний тооцоолуур зарим үед болохоо байсаар өдийг хүрлээ.


Өнөөдрийн онцлох сэдэв бол насны зөрүү. "Хүн ахтай, дээл захтай". Энд насны зөрүү буюу ахмад настнаа дээдлэнэ гэсэн ойлголт туйлаас их хэрэгжинэ, ганц насны зөрөө байсан ч хамаагүй. Монголын зарим сургуульд курсын ялгаа гардаг бол энд насны ялгаа хаан ч гарна, ганц насны зөрөө бол энд маш том зүйл. Ө.х. ганцхан ах байлаа ч Солонгосын хаан ч өөрөөсөө дүү хүмүүсийг хүссэнээрээ захирч чадна, бидний хэлдгээр "атаман"-даж чадна гэсэн үг. Жишээ нь сөжү (солонгос архи) авч ир, энийг ингэ, тэрийг тэг гээд л, ахны үг алд л гэсэн үг. Нэг бодлын энэ нь зөв ч "буруу ах" нар мэдээж байдаг байх. Миний хувьд орсон өрөөний маань Солонгост сурдаг энэтхэгийг үл тооцлвол дандаа бага насны (18 хүртэл) хүүхдүүд байх ба тэд би болон тэр энэтхэгийг юу хийнэ дагаад хийдэг, сонин л юм билээ.

Дараагийн онцлох сэдэв бол "хэлтэй бол хөлтэй". Солонгосууд англиар ярихдаа их муу, дуулага их муутай юм. Мөн миний хувьд гадаадад явж байхад хэл шиг чухал зүйл үгүй юм, энийг бүгд мэднэ, харин би бие мах бодоороо мэдэрч явна. Гэхдээ зүгээрээ, би жаахан ярина, бас илүү сайжирч байна.

Хоол нь дандаа өөрөө сонгож иднэ. Би бол бүгдэнгээс нь идэж үзэх гээд дайрчихна. Солонгост халуун ногоо их иднэ, Монголд байдаг маш халуун ногоонууд Солонгост юу ч биш гэж Алтжин эгчийн минь хэлсэн санаанаас гардаггүй :D Зарим хоол нь гоё, зарим нь хэт халуун, үгүй бол идэхэд жаахан эвгүй, гэхдээ би бүгдийг нь идэж чадаж байгаа, санаа зоволтгүй :P Мартах шахлаа, хэт их кимчи идчихээд баахад хошного их хорсоно, мэднэ биз дээ хэхэ.

Нээрээ фестивал эхэлсэнээс хойш блог бичээгүй юм байна. Энэ фестивалд (өмнөх блогуудаас фестивалын ерөнхий мэдээлэл болон холбоосуудыг авч болно) ихэнхдээ солонгосууд байх ба Энэтхэг, 5 Тан (хуучнаар ЗХУ буюу СССР. Ихэнх нь оросоор ярина), Ядон, Хятад, Индонезоос ирсэн оюутнууд байна. Миний хамт явж байгаа 7 охин (надтай нийлээд 8, 9 сарын өмнө хөлөө эмчлүүлхээр ирсэн Цолмонтуяатай хамт, тэр охин явж чаддаггүй байсан ба энд ирээд физик эмчилгээнд ороод явж чаддаг болсон, тэрний тухай би маш их баяртай байна) болон энд 1 монгол залуу (Жагаа гэж дууддаг, Солонгост сурдаг) бид 9-үүлээ монголоор ярьдаг монголчууд. Бид груп болон хуваагдсан ба өнгөрсөн 2 өдөр бүгд цугтаа лекц сонсч, семинар хийсэн. Харин өнөөдрөөс бүлгүүд салж өөр өөр газар явж байгаа, гэхдээ монголчууд нэг бүлэг болохоор бид хамтдаа хэхэ.

Энэ фестивал нь байгал орчин, ногоон дэлхийгээ хайрлах тухай юм байна. Жишээ нь цөмийн хаягдал бол муу гэх мэт.

Өнөөдөр бид бэлэг солилцсон ба миний хамгийн их таалж байгаа охиний бэлгийг сонгосноо ихэд билэгшээж байна, тэр үнэхээр хөөрхөн охин, бид найзууд болсон.

Дөнгөс сая бид сөжү болон солонгос тамхи татаж үзлээ. Уул нь энэ фестивалын турш ийм зүйлсийг зөвшөөрөхгүй, гэхдээ монгол найз болон энэтхэг найзтайгаа жаахан дэггүйтээд... Гэхдээ монгол архинаас сөжү жаахан зөөлөн л гэхээс амт нь яг адилхан юм, маш хатуу учир би их ууж чадсангүй. Тамхи бол мэдээж хаана ч адилхан. Ер нь энд ирсэнээсээ хойш зөвхөн солонгос зүйлсийг л эрэлхийлэв, ундаа, бохь болон хувцас гээд л, бусад нь Монголд байгаа юм чинь хэрэггүй гэж үзээд.

Би тарган болоод ч тэр үү бусдынх нь хөлс бараг гарахгүй байхад миний хөлс үнэн урсаж байна аа. Агааржуулагчтай газраас гарсан л бол нар нь шарж, чийглэг халуун агаар нь бүчээд авна. Бас юунаас харшсан юм бүү мэд бие хаяа хаяа их загатнана.

Би тийм болоод ч тэр юм уу, үгүй бол монголчууд тийм байдаг юм уу бүү мэд, намайг хүн болгон "You very funny guy" гэлцэнэ. Гэхдээ миний өрөөний энэтхэг үнэхээр цоглог, бас сахилагагүй, бид хоёр нийлээд сахилагагүйтэж өгнө хэхэ.

Би эндээс wacom авахыг хүсч байна, уул нь энд цахилгаан бараа нь монголынхоос бараг хоёр дахин бага үнэтэй байдаг юм билээ. Даан ч би wacom-той дэлгүүр орж чадаагүй л явна.

За санаж байгаа зүйлс гэвэл дээрх байна, маргаашнаас тасралтгүй, овооруулалгүйгээр бичээд явна аа.

Аан тийм, би их өөдгүй хүү юм. Учир нь ирсэнээсээ хойш ээж аавтайгаа холбоо барьж чадсангүй, гэхдээ миний найзууд миний тухай хэлнэ байх гэж найдаж байна.

Ингээд тавтай нойрсоорой гэж хэлэхийн оронд ганц хоёр сурсан солонгос үгээ зааж өгөөд унтах минь.

Сайн байна уу? - Аниасаёо
Баярлалаа - Камсамнида
Байхгүй - Обсоёо
Ойлголоо - Арасо (хүндэтгэсэн хэлбэр нь Арасоёо)
Мэднэ ээ - Араёо
Хурдал - Боллий

Нээрээ солнгос хэл гэсэнээс Солнгосын өгүүлбэрийн бүтэц нь Монголынхтой адил байдаг гэсэн. Уул нь миний буцах билет ирэх сарын 20-нд байсан боловч биднийг хариуцаж байгаа номлогч наашлуулсан гэж дуулсан. Хэд хонохоор болвол ядаж уншдаг болчихоод буцна аа.

Comments

Post a Comment

Popular Posts