Tuesday, July 5, 2011

Үхэл

Хэрвээ доорх шүлгэнд ая байвал аваарай

Түүний дараа юу болох нь хамаагүй
Тэр хүртэл чи хамаг хурдаараа гүй
Хаанаас, хэзээ нь чухал биш учир
Бүү эргэлз, бүү шантар, бүү зогс

Чиний урдаа барих эр зоригийн бамбай
Хэзээд санаж яв, энэ бол боломж чинь


Үүний дараа дахиад байгаа юм шиг
Ганц байгаа нэгийгээ бүү гамна
Нэг л өдөр өөрөө чамайг олох учир
Бүү хүлээ, бүү хай, бүү дууд

Чиний урдаа барих эр зоригийн бамбай
Хэзээд санаж яв, энэ бол боломж чинь


Аймшигт түнэр харанхуйн гүнд
Тэсвэрлэшгүй их өвдөлтийн эцэст
Тэр л чамайг чөлөөлж чадах учир
Бүү ай, бүү тарчил, бүү санаа зов

Чиний урдаа барих эр зоригийн бамбай
Хэзээд санаж яв, энэ бол боломж чинь


Өнгөн дээрээ тэр аймшигтай мэт ч
Түүнгүйгээр бол жинхэнэ аймшиг
Хэн ч чинийхыг булаачихгүй учир
Бүү зугт, бүү харамла, бүү шуна

Чиний урдаа барих эр зоригийн бамбай
Хэзээд санаж яв, энэ бол боломж чинь

0 comments:

Post a Comment